Оросын сэтгүүлч, хөтлөгч Сергей Асланян хүүхэд ахуйдаа Монголд амьдарч байсан тухайгаа өөрийн юутюб сувгаараа ярьжээ. Түүний аав нь “Новости Монголии” сонины зөвлөх редактор байсан ба тэдний гэр бүл 1975-1981 хооронд манайд амьдарч байжээ. Тэрээр Монголын тухай дандаа л гэгээлэг дурсамж тээж явдаг аж. Балгас болоод удаж байгаа “Хангай” зочид буудлын 15 давхарт амьдардаг байсан юм байна. Улаанбаатарт зөвлөлтийн дунд сургуульд сурдаг байсан, ангид нь сурдаг байсан монголчуудтай одоо ч холбоотой байдаг тухайгаа хуучилж. Манай цаг агаар эрс тэс учир байгаль нь өвөрмөц, гэхдээ гайхамшигтай сайхан гэж шагшихын зэрэгцээ, энд байх хугацаандаа зөвлөлтийн сансрын нисгэгчид, алдартнууд Монголд ирэх үеэр нь уулзаж байснаа дурсаж ээ. Тухайлбал Сталины зурагчин С.Гурарий (Ялтад Сталин, Чэрчиль, Рүзвельт гурвын алдарт зургийг дарсан) Улаанбаатар дахь гэрээр нь зочилдог байсан гэнэ. Тухайн үед ЗХУ-д олдодгүй номуудыг эндээс худалдан авч болдог байсан тухай, манай төгрөг хорийн талх маш амттай байсан тухай дурссан нь сонирхолтой байв. Мөн тэр үед Чех, Болгар, Унгар зэрэг соц орнуудын мэргэжилтнүүд манайд ихээр ирж ажилдаг байсан тул тэдний хүүхдүүд нь ч зөвлөлтийн сургууль сурдаг байсан нь мань эрд ихээхэн гүн дурсамжууд үлдээжээ. Монголчуудыг ер нь ихээхэн чийрэг, гадаад хэл сурахдаа хурдан, оюуны потенциал сайтай гэж тодорхойлсон байна. Мөн монголчуудыг тухайн үед ЗХУ-д эсэргүү шахууд тооцогддог байсан маршал Жуковыг ихээхэн хүндэтгэж, музей нь хүртэл байдаг, түүгээр ч зогсохгүй бүр Барон Унгерныг хүртэл сайнаар дурсаж явдаг өнгөрснөө мартдаггүй, улсынх нь түүхэнд хэрэгтэй зүйлс хийсэн хүмүүст талархалтай ханддаг ард түмэн гэж тодорхойлжээ. Төгсгөлд нь Монгол Улс хэнээс ч хараат бус бодлого явуулж, өөрийн замналаар хөгжиж байгааг онцолсон байна. Монголд ирэх мөрөөдөлтэй ба удахгүй ирнэ гэж хэлнэ лээ.
Бидний тухай, манай улсын тухай гэгээлэг сайхан зүйлс ярьж байгаа нь их таалагдав.
Советское влияние в Монголии: от революции до распада СССР // Сергей Асл... youtu.be/4qvWsip4h9A?si=VM82… via @YouTube
Өнөөдөр түгжрэл айхтар байлаа. Шинэ ч юм биш дээ. Өмнө нь ч ийм түгжрэл
зөндөө л байсан. Цаашдаа ч зөндөө л байх байлгүй. Хичнээн улаанбаатарчууд хийх ёстой юмаа хийж чадахгүй, түгжрэлд дэмий цагаа өнгөрөөж, бензины мөнгөө дэмий үрж байгаа бол оо… зохицуулалтгүй явж ирсний үр дүнд угаасаа манай хотын дэд бүтэц даац нь хэдийн хэтэрчихсэн. 20 литрийн бидонд 100 литр ус орохгүй. Шийдэл, зохицуулалт үнэхээр шаардлагатай байгаа. Үлгэрт гардаг юм шиг нэг өдөр түгжрэлгүй болчихгүй. Шийдэл бүхэн тодорхой хугацаа, эрсдэл шаарддаг. Бид адгуу, шүүмжлэх дуртай ард түмэн. Зам барья - болохгүй, номер хязгаарлая - болохгүй, татвар нэмье - болохгүй… Хяналтаа сайн тавиад шийдлүүдийг ажил хэрэг болгох л хэрэгтэй. Эс бөгөөс бид Улаанбаатараараа ингээд л зам дээрээ түгжирсээр л байх болно.
Altai Khangai retweeted
Replying to @swarovski_me
1) Миний нэг ч хамаатан садан хаана ч томилогдож байгаагүй! Шалгаад үзнэ биз ээ!
2) наад хэргийг чинь ХБНГУ-ын шүүхээр шийдсэн бөгөөд тусгай албад нь бүгд шалгасан. Монголын төр ямар нэгэн байдлаар зохион байгуулах оролцоотой байсан бол Германы тусгай байгууллагын шалгалтаар энэ илрэхгүй үлдэх ямар ч боломжгүй. Өөрсдөө бодоод үз!
3) Хувийн сэдлээрээ гэм хийсэн этгээдүүд нь хариуцлагаа ЕХ-ны гишүүн улсын хуулийн дагуу хүлээгээп явж байгаа.
4) Ийм хэргийг таслан зогсоох үүднээс ЭСЯ-дын машинуудад чип тавих, ЕХ-ны улсын Гадаад сайд нар болон холбогдох бусад сайд нартай ярьж, сэжигтэй үйлдлүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож, шалгадаг байх санаачилга, тохиролцоонуудыг хийж, тэдгээр сайд нараас дэмжлэг авч ажиллаж байсан
5) Ийм хэрэгт шалгагдсан нэг ажилтан намайг сайд болохоос өмнө бүтэн 360 гаруй хоногийн өмнө томилогдсон бсан (өөрөөр хэлвэл энэ ажиллагаа намайг ирэхээс өмнө аль хэдийн эхэлсэн байсан)
6) Сэтгэцэд нөлөөт бодисыг намайг сайдаар томилогдохоос өмнө томилогдсон 2 хүн тээж яваад баригдсан хэрэг гарч бсан. Тийм учраас Герман дахь хэрэг гарахаас өмнө ТЕГ-аас шалгалт явуулж Европ дахь ЭСЯ-дуудыг хянуулж бсан. Үүнийг тусгай байгууллагаас лавлавал нотлоод өгнө.
7) Энэ асуудлыг таслан зогсооход туслалцаа үзүүлэх асуудлыг би ЕХ, ЕАБХАБ, НҮБ-ын АЗ-ийн түвшинд ил тод тавьж ажиллаж бсан. Энэ бүгдийн үр дүн өнөөдөр гараад явж байгаа.
8) Словакийн олигарх нтр-ийг мэдэх ч үгүй юм бна. Гэхдээ ЕХ-ны бизнесүүд Монголд ирж мөнгө угаана гээд бодоод үздээ?! ЕХ-ны санхүүгийн хяналт шалгалтын систем бол харин энэ дэлхийд хамгийн хатуудаа орно. Хэдэн мянган санкц хэрэгжүүлж буй холбооны хараа хяналтын гадуур словакууд тийм юм хийх юу л бол. Манай холбогдох байгууллагууд ч зүгээр сууж бна гэж юу байхав дээ!
Altai Khangai retweeted
100 жилийн өмнө Европт сурч байсан монголчууд. Үнэн ганган, S&I байжээ. Эхний зурагт буй жентелмэн бол Ардыг Гэгээрүүлэх Яамны сайд Эрдэнэбатхан 1925 онд, хоёр дахь зураг дээр С.Лувсандамдин, Р.Аюурзана, Ц.Баатарсэнгэ (янжуур бариад сууж буй нь) нар 1928 онд, гурав дахь зураг дээр буй нь Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Т.Аюурзана, хойд талд зогсож буй нь Л.Намсрай нар 1927 онд Парис хотод ийн патиараа татуулж байжээ.
🇲🇳 🇲🇳 🇲🇳 ӨНӨӨДӨР МАНАЙ УЛСЫН ТҮҮХЭН ӨДӨР
81 жилийн өмнө энэ өдөр буюу 1945 оны 10 дугаар сарын 20-нд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулга болсон. Уг санал асуулгад санал өгөх насны бүртгэлтэй 494960 иргэнээс 487409 хүн саналаа өгч, санал хураалтанд оролцсон бүх хүн БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгчээ. Хүчингүй болсон, татгалзсан санал нэг ч байхгүй. Ийнхүү бидний өвөг дээдэс нэгэн дуугаар тусгаар тогтнолоо илэрхийлэн баталгаажуулжээ. ✅
Тус санал хураалтанд Улаанбаатар хотын 5 дугаар хорооны 3 дугаар хорины ард Ганжуурын Лувсандандар, Баяндэлгэрийн Намсрай (миний өвөө, эмээ хоёр) нарын өгсөн саналын хуудас.
Монгол Улс мандан бадраг ээ! 🇲🇳 🇲🇳 🇲🇳
Ковидын өмнө Киргиз, Тажик 2-ын ДНБ нийлээд манайхад хүрдэггүй байв. Эдүгээ Киргиз манайхыг гүйцэхэд их ойртож ээ. Үнэндээ бид Казахстанаас дутахгүй их боломжтой. Гэвч бид маш олон боломжуудаа алдсаар ирсэн…
Altai Khangai retweeted
6,000 years of world history on a single timeline. Zoom in. You could spend 30 minutes exploring this.
Манайхыг аль ч төрөл дээр гавихгүй мөртлөө аймаар онгироо гэсэн байна шт. Арай ч дээ. 28 онд нэг алт авна байгаа?
Altai Khangai retweeted
Үүнийг нийтлэл гэж үзвэл Монголын түүхэнд байгаагүй том нийтлэл болсон байх. Монголын 330+ сумыг хооронд нь харьцуулан, Авто машин, компани, газар, хадгаламж, зээл гээд гээд үзүүлэлтүүдээр задалж харсан, олон зуун хуудастай анализ goybiz.com/stories/sum-hugji…
Altai Khangai retweeted
baabar.mn/bayarkhuu/erh-chol…
ЭРХ ЧӨЛӨӨНИЙ СОЛИОРОЛ
Ядуу амьдралын буруутнаа хайж байгаа бол дараахи эрх чөлөөнүүд чинь хэтэрснийх шүү:
- ажил хийхгүй хэрнээ аз жаргалтай амьдрахыг мөрөөдөх,асар их мөнгө хүсэх эрх чөлөө
- ажлын байрны төлөө тэмцэхгүй байх эрх чөлөө
- ажил хийсэн дүр эсгэхээ зөвтгөх эрх чөлөө,
- ямарваа бүтээн байгуулалтыг гацаах нураах эрх чөлөө
- бүтээхгүй хэрнээ бүтээснээс ихийг шаардах эрх чөлөө
- оросоос бусад гадаад улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, төслүүдийг дайсагнах, гацаах, нураах эрх чөлөө
- тэмцэх нэрээр оройгүй тэнэгтэх увайгүйтэх эрх чөлөө
- шударга ёсны нэрээр нийгэмд дур зоргоороо тонгочих, хэнд ч захирагдахгүй байх эрх чөлөө
- архинд живэх эрх чөлөө
- шударга ёсны нэрээр барьцах мөчөөрхөх эрх чөлөө
- байгаль экологоо сүйтгэж бузарлах эрх чөлөө
- нийгэм, эргэн тойрноо тас хар өнгөөр харж, ямагт муу амлах эрх чөлөө
Мөрөн хотын төлөвлөлт, гэр хорооллын зохион байгуулалтын үндсийг тавьсан хүн бол Д.Төмөр гуай. Тэрээр 1972-1990 онд Мөрөн хотын (сумын) дарга байв. Тухайн үед хотын захиргаа 3 хүний орон тоотой, төсөв бараг үгүй байж. Д.Төмөр гуай гудамж, хашаа, ногоон байгууламжийг цэгцлэх ажлыг өөрөө гардаж хийсэн. Бүх хашаа тэгш, дугаартай, хаалга нь нэг зүг рүү харсан, гудамж нь нэртэй байх ёстой гэх 3 үндсэн шаардлага тавьдаг байсан гэх. 1987 онд Мөрөн хот тохижилт, ариун цэвэр, соёлжилтоороо улсдаа I байр эзэлснийг би бээр сурвалжлан МОНЦАМЭ-д мэдээ, MONGOLIA сэтгүүлд сурвалжлагаа нийтэлж байв.
Altai Khangai retweeted
ОУХМ К.Ёолк Азийн аварга боллоо🇲🇳🥇
Жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Казирбекийн Ёолк шинэ жиндээ барилдаж, АЗИЙН НААДМЫН АВАРГА ЦОЛ ХҮРТЛЭЭ.
2014 оноос хойш алтан медаль тасраад байсныг зогсоож, Японы тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхээр боллоо.
Altai Khangai retweeted
Кыргызийн нутгийн хамгийн урд хэсэгт, хоёр өндөр нурууны (7134 метр өндөр Лениний оргил урд талд нь байдаг) завсарт, сары могол (шар монгол), ак босого (цагаан босого) нэртэй газруудтай харьцангуй жижиг хөндийгөөс хятадын хайгуулийнхан 4.5 тэрбум тонн нефтийн таамаг нөөц тогтоож. Казахстаны 3-1 тэрбум тонн нөөцтэй тенгис ордоос энэ жил 40 сая тонн нефть олборлож байгаа гэхээр батлагдах юм бол кыргызчүүдийн баяжих нь.
Казахстаны болоод Кыргызийн энэ сав газартай төстэй тогтоцтой газар баруун аймгуудад олон бий.
Altai Khangai retweeted
10 Songs You’ve Heard a Hundred Times but Never Knew the Name Of
Readers added context they thought people might want to know
This video was originally posted by @Vinheteiro on his YouTube channel. The author of this post did not credit the original creator.
YouTube channel:
youtube.com/@lord_vinhetei…
Маш сайн мэдээ! Надад баяр хүргэсэн, сая хэлэлцээр хийсэн нөхдөөс бага сага инсайд мэдээ авав. Манай нөхөд олон чухал зүйл шийдсэний зарим нь:
-Хамгийн том шийдсэн асуудал нь төслийн зээлийн бүтцийг бүхэлд нь эргэн харж тэр бүтцийг өөрчлөхөөр болж. Ингэснээр "зээлийн гэрээрхүү" болж ирсэн гол гэрээ маань эргээд "хөрөнгө оруулалтын гэрээ" болж байгаа аж.
-Санхүүжилтийн бүтцийг эргэн харах хугацааг 7 жил биш, 3 жил тутамд хэлэлцээд сайжруулах боломжтой болж.
-Менежментийг зардлыг 30 их наядаар бууруулж.
-2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монголын талын хүртэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж.
-Ногдол ашиг авах хугацааг 10 жилээр нааш татаж 2027 оноос авах болж.
Хурай, хурай!!! Хэлэлцээрийг ийм амжилтанд хүргэсэн Ес Учрал, Сс Мэндсайхан, АҮЭБс Дамдинням болон ажлын хэсгийн олон сайн нөхдөд халуун баяр хүргэе! Мөн энэ амжилтын суурийг тавьсан түрүү түрүүчийн ЗГ-ынханд баяр хүргэе! Өнөөдөр тэмдэглэнэ, ууна!
Иргэний хувьд хэлэх үг байнаа: Манай зарим иргэд хүн амынхаа 5 орчим хувийг хээв нэг “давраад байна, зайлуулъя, шээс баас” гэх боллоо. Сүүлдээ соошл орчинд энэ маргаан хавтгайрч хэвийн байдаг мэт зүйл болчихлоо гэж анзаарагдав. Манай казахууд Үндсэн хуулиар олгогдсон эрх үүрэгтэй Монгол Улсын иргэд. Тодорхой асуудлыг хууль, дүрэм журам гаргаж шийд. Зүгээр харанхуй доромжлол юу ч шийдэхгүй, эсрэгээрээ улам л мухардал руу л явуулна. Дэлхийн түүхэнд, тэр дотроо нэн шинэ түүхэнд угсаатны асуудлыг хүндрүүлээд “байшингаа шатаасан” тохиолдол цөөнгүй. Карабах, Андижан, Косово, Руанда гэх мэт. Нарийндаа ярьвал Украины дайны гол шалтгааны нэг нь Украин дахь угсаатны асуудал. Угсаатны мөргөлдөөн гардаг шалтгааныг олон улсад судлаад тодорхойлчихсон байдаг юм байна. 1. Улс төрийн оролцоог нь хангахгүй. Цөөнхийг үндэсний хэмжээний шийдвэр гаргах процесст оролцуулахгүй. Сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарлах. 2. Шийдвэр гаргагчид нь санаатайгаар угсаатны фактортой уяж манипуляци хийх. Төөрөгдүүлсэн мэдээлэл цацаж, хий айдас, хардлагыг өдөөх зэрэг шалтгаанууд байдаг юм байна. Үүнийг мэдсээр байж яг энэ шаблоноор явах гээд зүтгээд байна гэж баймааргүй юм. Угсаатны асуудал зүгээр нэг сенсаац төдий зүйл биш. Тодорхой цэгийг давчихвал буцах аргагүй нөхцөл байдал руу хөтөлчихдөг зүйл юм билээ. Өдийг хүртэл олон жил бид эвтэй найртай амьдарсаар ирсэн ард түмэн. Гагцхүү тодорхой асуудлууд дээр манай зарим иргэд ул суурьтай хандаж үндэсний эв эеээ хангах хэрэгтэй гэдэг үүдээс үүнийг бичив.
Altai Khangai retweeted
М.Нарантуяа-Нара гишүүнээ
- Аливаа зүйлд хязгаар бий. Ардчиллын түүхэнд олон сайд нарыг шүүмжилж, хариуцлага тооцож байсаан.
Анх удаа төрийн сайдыг яс үндсээр нь ялгаварласан асуудал гарч байна.
Монгол Улс бол дэлхийд шашин соёлын мөргөлдөөн, үндэстэн ястны зөрчилгүй цөөхөн Улс орны нэг.
Цаашид ч ялгаварлан гадуурхалтын эсрэг хатуу байр суурьтай байнаа. Ялангуяа УИХГишүүн хүн ийм байр суурь илэрхийлж байгаад туйлын харамсаж байна.
































