Bulgeur (@Bulgeur1) header
Bulgeur (@Bulgeur1) profile picture
Ulaanbaatar
Joined November 2020
Photo by Bulgeur (@Bulgeur1)Photo by Bulgeur (@Bulgeur1)Photo by Bulgeur (@Bulgeur1)Photo by Bulgeur (@Bulgeur1)Photo by Bulgeur (@Bulgeur1)Photo by Bulgeur (@Bulgeur1)Photo by Bulgeur (@Bulgeur1)Photo by Bulgeur (@Bulgeur1)Photo by Bulgeur (@Bulgeur1)Photo by Bulgeur (@Bulgeur1)
-Малын дотор гэдсийг эх үүсвэр дээр нь ангилах ёстой.Манайхан гүзээнд нь зүрх, уушги, бөөр гээд бүгдийг нь хийчихээр гүзээний амт орчихдог. Тэгэхээр бидэнд гүзээ, элэг, бөөрийг нь эх үүсвэр дээр тусад нь аваад савлах хэрэгцээ үүсч байна. Гүзээтэй гэдэс авдаг цаг өнгөрсөн. Тус тусад нь савлаад зардаг болсон байна. Ингэвэл амт холилдохгүй. Бид ийм үйлдвэрлэл явуулъя гэхэд жижиг үйл ажиллагаа явуулахад тохирсон стандарт байдаггүй. Ингээд яаж ч чадахгүй байгаа юм. Томоохон үйлдвэрийн эзэд малын дайврыг зарж чадахгүй. Тэгэхээр жижиг цехүүд хажууд нь очоод ангилчихмаар байгаа юм. Нэг үйлдвэрийн хажууд 10 жижиг цех ажиллаж болохоор байна. Дэлхий дахинд хаягдал маань үнэ цэнэтэй байхад бид ангилаад боловсруулах ёстой. Үүнийг жижиг цехүүд хийгээд гадаадад экспортолдог болчихвол малын үнэ цэнэ даруй нугарч өснө. dnn.mn/article/6aee0a3600927…
4
6
14
1,965
Тийм ээ.. Амьдралын үнэнээс хоцроогүй ахмад настай хүн байна..
Ахмад: Мах үнэтэй байх ёстой. Ажил хийдэг хүн тэр махыг авч идэх ёстой. Ажил хийхгүй, хүүхдийн мөнгөөр архи уугаад гэртээ хэвтэх ёсгүй. 35 мянгын үхрийн мах 22 мянга болж буурсан байна. Гадаадад мах үнэтэй байдаг. Манайд харин ч хямд байна
1
11
37
4,526
Үнэн юм ярьж байна даа аав ээжүүдээ👇 @talbicheech: Хүүхэд загнахгүй байх гэсэн уриалга их явах болж Яах вэ? сонсоход таатай л юм. Гэхдээ бодит байдал хэцүү ш дээ. Багш нарт бүр хэцүү🤓 Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг үг бий. Тоглоомд донтоод эхийгээ хөнөөчихөөд хажууд нь тоглоод сууж байсан хэрэг гарсан.🙏 Ээж нь гар утсыг нь хурааж авснаас болоод гэрийнхээ бүх юмыг эвдэж сүйтгэсэн тохиолдол гарсан🙏 Хүний үг сонсохгүй, эрх дураараа, нийгэмд сөрөг, өөрийн амь нас, ирээдүйд халтай, бусдыг яаж ч мэдэх бүхэл бүтэн үе ирж байна. Орших эс орших тухай асуудал яригдаж байхад –Хүүхдээ битгий загна гэх нь ёстой утгагүй асуудал шүү. Багшийн үг, эцэг эхийн үг сонсохгүй байгаа хүүхдэд ямарч ирээдүй байхгүй шүү. Тийм хүүхэд нэг бол хэрэгт орно. Нэг бол эрүүл мэнд, амь насанд нь эрсдэл үүсэх асуудалтай тулгарна... Дураараа араншин олон хавар нэгэндээ гэгчээр явж явж нэг л өдөр асуудалд ороолддог. Соёлт харилцаа бүрэлдсэн, шударга ёс тогтсон нийгэм бол өөр. Ийм орой бусгаа, нийгэм тэр чигтэй бузар булайд дарагдчихсан, өчүүхэн мэдээлэлтэй байж мэдлэгтний дүрд тоглосон, гадна дотны нөлөө хавтгайрсан байхад бид хүүхдүүддээ хатуу үг хэлж, халж үзүүлж байж “амиа тээх” хэмжээнд болгоно ш дээ. Ер нь бол үнсэж аргадах үглэх дуулах бүхий л аргаа баран ш дээ Зарим хүүхдийг загнах ямарч шаардлагагүй байдаг Зарим хүүхдийг загнахаас өөр аргагүй байдаг Зарим хүүхдийг бүр зодохоос өөр аргагүй байдаг. Хүүхэд бүхэн өөр өөр. Зөөлөн дуугаар хэлэхэд болдог хүүхэд бий Зандрахаас нааш үг сонсдоггүй хүүхэд бий... хүний хүүхдийг хооллож, хувцаслаж, сургахгүйгээс хойш хүний асуудлыг хөндлөнгөөс заах нь утгагүй бөгөөд зохимжгүй. Эцэг эх нь хүүхдээ магтана уу, аргадна уу, зандарна уу тэдний л асуудал. Эцэг эхчүүд хүүхдээ амьдралд хөл олог гэж л загнаж зандарч янз бүр болдог байх. Хар нүд цавчилгүй харж Хар ам хамхилгүй үглэж байж хүүхэд өсгөдөг гэж хөгшин ээж минь хэлдэг байсан юм... Хүн, хүүхэд ялгаагүй нийгэмших нь чухал. Олны дунд орж, сайн муу хүмүүстэй харьцаж, сайн муу үг сонсож сурах нь хамгаас чухал. Хүүхдэд зөвхөн гэрийн хүмүүжил хангалттай биш. Орчны нөлөө, сургууль, нийгмийн байдал яалт ч үгүй нөлөөлдөг. Зарим эцэг эх сургууль дээр очиж багш загнадаг, багшийг сошиалаар шүүж хэлэлцдэг зэрэг асуудал маш буруу. Үүнийг хуулиар хааж өгөх хэрэгтэй. Багш хүн шавьдаа юм сургах гэж, сайн хүн болгох гэж өөрт нь хэрэгтэй юм л хэлнэ. Багшаас үг сонсохгохгүй гэвэл хүүхдээ сургуулиас гаргаж ав! Хүүхдэд юм зааж байгаа нь тэр хүүхдэд өөрт нь хэрэг болох зүйл шүү дээ. Багш буруу байвал хуулиар шийддэг байх ёстой. Хэн нэгэн этгээд дураараа очиж хууль шүүхийн үүрэг гүйцэтгэдэг байж хэзээ ч болохгүй Эцэг эхээс нь илүү сайн юмыг багш л заана. Амьдрал гэдэг чинь баяр баясгалангаар дүүрсэн диваажин биш. Хатуу хөтүүг туулж, сайн муу үзэж, нулимс инээд хослуулж, алдаж онож, баярлаж гуньж туулдаг хорвоо👍💖🙏
2
39
5
78
4,772
Монголд гарч буй сэтгэл сэртхийм зүйлүүдтэй нэг бүрчлэн тэмцсэн дүр үзүүлээд нэг их ахиц гарахгүй байх.. Бид хуулийн хүрээнд ажиллаж, амьдарч сурах хэрэгтэй, тиймээс хуулийг дагаж мөрдөх боломжтойгоор, гол нь хүний төлөө, амьдралд нийцэхүйц болгох хэрэгтэй.. Хуулиа ямар ч хоёр утгагүйгээр мөрдүүлэх хэрэгтэй.. Бас хуулийн байгууллагууддаа зөв өөрчлөлт хийх, хууль зөв сахиулахуйц хэмжээнд болгож, давхар стандартыг бүрэн устгах хэрэгтэй.. Өөрөөр хэлбэл дарга гэдэг давхаргыг давраасан бүтцээ өөрчлөх, төсвийн сахилгын хуулийг чангатгах, хянадаг, мөрддөг бүтцийг өөрчлөх.. Ер нь нийгмээ тэр чигээр нь өөрчлөх тал руугаа ажиллах..
1
10
18
861
Монголчууд бид ер нь л бол хүүхэд шиг гэнэн сэтгэхүйтэй. Уул руу туучихаар хонь нь өөрсдөө бэлчиж явж байгаад, өвсөө идэж байгаад өөрсдөө таргалчихсан, оройдоо хотондоо эргээд ирдэгтэй бүх юмыг адилтгаж төсөөлөн бодох гээд байдаг. Ийм сэтгэхүйн сонгодог жишээ бол “…-д оныхон үхэж байж Монгол хөгжинө” гэсэн яриа. “Зүтгэж тэмцэж байж өөрчлөгдөх”-ийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаагийн шинж. “Тэрнээс л болж байна” гэж, өөрөөсөө зайлуулдаг, өөрийгөө хуурдаг гэнэн сэтгэхүйтэй. Жаахан хүүхэд нүдээ алгаараа дарчихаад, “бүх юмнаас нуугдчихлаа” гэж боддогтой яг адилхан. Эхлээд “энэ хөгшчүүл үхсэний дараа” гэдэг байсан бол одоо наашлаад “80-аад оныхон нүд аньсны дараа”, бүр “90-ээд оныхон өнгөрөхөөр…” гэдэг болж. Гадаадаас зундаа “ямар болж вэ” гэж үзэхээр Монголд ирдэг нь өөрсдийг нь байхгүйд “Монгол хөгжчихөөсөө” гэж бодож байгаагийн шинж, гэвэл хэсэг хүн уурлах байх даа. Жаахан байхад шөнө унтах үед “ам цангаад байна” гэхээр аав ээж “унт унт, хулгана ус авчирч өгнө” гээд л… хуурчихдагсан. Хятадууд шиг, япончууд шиг тэнэг юм шиг өдөр шөнөгүй ажиллаад яахын, зүгээр л нүдээ аниад хэсэг болмогц л Монгол өөрчлөгдчихсөн байвал ёстой гоё, тээ😝😝😝
1
25
1
64
2,109
Bulgeur retweeted
Доржханд сайд хичээгээд, зүтгээд байгаа харагддаг. Би дэмждэг. 1 шүүмж хэлэхэд өөрийгөө хангаж чадахгүй байгаа улсын ш/сайд өрөөл улсад илүүчилнэ гэхээр олны игзаар хөдлөх нь аргагүй. Ярьсан бусад зүйл хамаагүй болж “экспортлоно” гэх санаа нүд чих хатгах юм
Өөрсдийгөө яая гэжийж, юу гэнэвээ...бүлт бүлт наадаг боллоо шүү...
4
7
31
7,657
Яагаад Германд их сургуулиуд үнэ төлбөргүй байдаг юм бэ? Би Хелгагаас ингэж асуулаа. Энэ 83 тай цав цагаан үстэй эмэгтэй бол их сургуулийн доктор хүн. Нэг өрөөндөө бараг 50 шувуу тэжээдэг. 3 өрөө байр нь хоёр том балконтой. Тэнд нь яг л цэцэрлэг мэт олон ургамал ургадаг. Ширээн дээр явж байсан шоргоолжийг аятайхан бариад гадаа гаргаж байх зуураа над руу харснаа: - Уул нь боловсрол дэлхий даяар үнэгүй байх ёстой. Намайг оюутан байхад төлбөргүй байгаад зогсохгүй бүр хүн бүрт тэтгэлэг өгдөг байсан юм. Онц, муу сурсан нь чухал байгаагүй. Хамгийн гол нийтээрээ сурах идэвхийг өрнүүлэх нь чухал байсан. Одоо тэгдэггүй нь харамсалтай. Тийм байж л хүн бүрт сурах бололцоо олдож бас сурсныхаа төлөө цалин авах нь маш сайн хэрэг. Ядаж л ажилгүй байхын оронд сураад мөнгөтэй болье гэж бодно. Ард түмэн боловсролтой байх тусам улс орондоо хэрэгтэй байдаг. Боловсрол өөрөө хэзээ ч бизнес болох ёсгүй. Хэдий боловсрол олж авах хэцүү байх тусам тэр хэмжээгээр хүмүүс буруу зүйлд татагдаж, үзэл бодлоо худалдаж, нийгэм нь харанхуй байдаг. Улс орны боловсрол өндөр үнэтэй, хүмүүс сурч чадахгүй байх нь эрх бариж байгаа цөөнхид ашигтай. Олон цэрэгтэй зэвсэгээр зэвсэглэсэн технолoгиор хөгжсөн нь биш харин боловсролтой ард түмэн хамгийн хүчтэй байдаг. Хүн ам бага байх тусам боловсрол сайтай байх ёстой...гэсэн юм. Via: Naidankhuu Minjigdorj
2
43
1
90
2,943
Ийм зөв зүйл рүү зорьж, зарчимтай бсан хүнд Жонхуу (орос) яаж дуртай бхав дээ. Хөөрхийг бүр ордонд нь алж үзүүллээ шд🥲 Энэ явдлаас хойш нээрээ л бусад нь сүнс нь төөрсөн шүү. Дандаа галзуу2 юм ярьдаг болцгоосон.
6
79
9
123
18,872
Бензин шатахууны үнийг ЗГ-с хатуу тогтоон барьж байсан нь УБ хотод автомашины түгжрэл үүсгэх гол шалтгаануудын 1 байсан гэж үздэг. Өнөөдөр 01/IX-нд дугаарын хязгаарлалтгүй өдөр, нэг их түгжрэл мэдрэгдэхгүй байгаа биз?
79
facebook.com/share/p/1CQRW3V… Энд их том, том юм ярьсан хүмүүс их байна гэж ойлгодог. Ёс суртахууны сэдэвтэй эсээ явуулаад үзье. Хэд нь уншдаг бол, харъя байз.
44
Сая бензин тасрахад Super-92, Gor-gas 2 л өгөөд байгааз. Яагаад гээч. Найрка шүү дээ. Анандбазар л хэлсэн болохоос үнэн ш дэн.
1
26
1
46
8,169
А.Батпүрэв: Төсвийн оролцоо хэт томроод төрийн үрэлгэн зардал их байгаа нь инфляцид хувь нэмрээ оруулж байгаа юу гэвэл тийм. Эдийн засагчид ингэж л ярьж байгаа. Болсон, болоогүй төсөл хөтөлбөрүүдээр хэрэгжүүлж байгаа урсгал зардлууд чинь дандаа импортыг нэмэгдүүлээд, тэр хэрээрээ ханшид сөргөөр нөлөөлж, төгрөгийн ханшийг сулруулж байна. Хамгийн гол нь хувийн хэвшил ажиллах, бүтээн байгуулах, зээл авах тэр орон зайг нь төр эзлээд шахан гаргах үзэгдэл одоо яваад байна. Тэр утгаараа энэ үнэхээр бодитой юу гэвэл бодитой. Тэгэхээр төсвийн реформ хийнэ гэж яриад байгаа нь төрийн орох хэмжээ дамжааг нь оновчтой болгох, төсвийн зардлыг оновчтэй болгох асуудал зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ энэ нь өөрөө хурдан шийдээд шууд өнөөдөр төсвийн тодотгол хийгээд төсвийн зардлыг бууруулаад маргааш инфляци буугаад л. Тийм юм бол байхгүй. Урт хугацааны л хуримтлагдсан нөлөөлөлтэй dnn.mn/article/6a87c49644217…
2
4
1
7
1,561
Bulgeur retweeted
Чирээд ирлээ.Энэ ч бас үнэн дээ.
3
94
2
205
3,421
Өнөөдөр орой 19.00 цагийн үед Зайсан руу чиглэсэн автомашины түгжрэл үүсэв. Зайсангаас хотын төв ороход 4 км-с хэтрэхгүй, энэ хүмүүс ажилдаа алхаад явчихаж болдоггүй юм байх даа. Бензин байхгүй үед заавал машин унах гээд, сонин хүмүүс шүү!
92
Анх Японд ирээд удаагүй байхдаа ангийнхаа хүүхдүүдэд ноолууран ороолт мороолт бэлгэнд өгч, шоконд оруулдаг блаа🤭. Зуны амралтаараа Монгол яваад ирэхдээ “Монголын олз” гээд багшдаа Монгол архи мархи хүртэл бэлэглэж байв 😂. Яг нэг хоногийн дараа бэлэг өгсөн хүмүүс маань бас надад ямар ч шалтгаангүй ямар нэгэн юм бэлэглэдэг блаа. Тэгэхэд л энэ Япончууд чинь “аяганы хариу өдөртөө” гэдгийг яруу тодоор харуулдаг хүмүүс юм бна гэж мэдэж авав. Дараахан нь Японд “Үнэгүй тусламж шиг үнэтэй өр гэж байхгүй” гэсэн утгатай үг байдгийг бас мэдэж авав. Өөрөөр хэлбэл, хүнд хэт өндөр үнэтэй бэлэг сэлт өгнө гэдэг нь эсрэгээрээ нөгөө хүндээ “хариу барих ёстой” гэсэн бэлгийн дарамт үүсгэдэг юм байна гэдгийг тэгж ойлгов. Тэрнээс хойш жижиг түлхүүрийн оосор ч юм уу, бараг л үнэгүй шахуу хөөрхөн сувенир бэлэглэдэг болсон доо. Хэн хэндээ амар, их зүгээр. Япончууд ер нь бие биедээ үнэтэй зүйл өгөхөөсөө илүү сонирхолтой, сүүлийн үед тренд болж байгаа, эсвэл бүр инээдэм ханиадам маягийн ярианы сэдэв болгочихоор бэлэг өгөхөөрөө өрсөлдөж уралддаг гэж хэлж болно. Гэтэл манай Монголд бүр эсрэг тал руугаа яваад бгаа нь миний ой тойнд нэг л бууж өгөхгүй л яваад бгн… Баячууд, influencer-үүд янз бүрийн буяны ажил хийж бгаа нь сайн хэрэг. Гэхдээ бүр хэрээс хэтэрлээ. Ядарсан, зовсон хүмүүст тусалснаа бөөн реклам болгож, тэрнээсээ кайф авдаг ч юм уу, ер нь л нэг awkward харагдаад бх болсон. Одоо бүр ч муухай харагддаг боллоо😱. Ундрам гишүүн наадмын том бэлэг бэлдлээ гэнэ үү? Улстөрч хүн ингээд шууд бус замаар мөнгө тарааж, улс төрийн эрх мэдэл, байр сууриа хадгалж үлдэх ийм башир арга хэрэглэж болох юм уу? Энэ нь хэр шударга ёсонд нийцэх юм бэ дээ? Яагаад манай Монголчууд байдаг л зүйл шиг хүлээж аваад, бүр алга ташиж, талархаж хүлээж аваад бгн бол? Энэ хүн улстөрч биш бсан бол ингэж явах болов уу? Улстөрч учраас нэр хүнд, цаашдын байр сууриа хадгалж үлдэхийн тулд ийм башир, зальжин арга хэрэглэж байж болохыг хүмүүс ойлгож л бгаа байлгүй дээ. Хууль, дүрэм гэж байдаггүй юм уу? Нэг хэсэг Цагаан сарын боорцог тараадгийг болиулна гэж шүүмжлээд байсан. Тэр нь дүрэм журмаар батлагдаагүй юм уу? Улстөрчид ингэж их хэмжээний мөнгөн дүнтэй бэлэг сэлт тараахыг бүр хориглох хэрэгтэй биш үү? Япон ардын “Үнэгүй тусламж шиг үнэтэй өр гэж байхгүй” гэсэн үг ахиад л толгойд дон гээд ороод ирж байна. Бид өнөөдөр иймхэн бэлэг сэлтэнд хууртаж, дараа нь эдгээр хүмүүс башир аргаар төрийн эрхийг авч, өөрсдөдөө зориулсан хууль тогтоомж гаргах маягаар бидний боломжийг хулгайлж байгааг хэзээ ойлгож, ухаарч, шүүмжилж эхлэх хүмүүс юм бол доо… Би бүр гайхаад, гайхаад ойлгохгүй юм. Заримдаа ээждээ иймэрхүү шүүмж хэлэхээр: “Чи Монгол хүн биш юм шиг дандаа сонин юм ярихын” гэж шүүмжлүүлэх үе байдаг ч…нада бол үнэхээээээр “AWKWARD”санагддагаааа!!!! 😱
🤖 Made with AI
8
78
7
233
11,847
facebook.com/share/v/1DNvg3L… Ханатай л (үнэний хувь өндөр) ярьж байна
40
Бусдыг муу муухай руу уриалан дуудсан кино контент маш их Хэдэн төгрөг аваад үзүүлдэг Facebook chat telegram viber групп маш их
2
17
2
22
3,497
facebook.com/share/p/199oTok… Маш сонирхолтой дүгнэлт!
45