Ideologically problematic, Politically homeless. #LFC⚽️ #LakeShow🏀 #MambaMentality🐍😈

Los Angeles, CA
Joined May 2015
Чингис хааны Чан Чунь бомбо хэмээх Цю Чу Зид хүргүүлсэн заллага бичигийг эртний хятад хэлнээс чадан ядан орчуулснаа анх удаа олон түмний мэлмий сонорт хүргэж байгаадаа баяртай байна. Өчигдөр нүүр номын нэг анд нөхөр маань энэ чухал заллага бичгийн тухай дурьдсан нь түүнийг үндсэн эхээс нь орчуулах санаа сэдлийг төрүүлсэн болно. Таалан болгоож унших ажаам уу. ЧИНГИС ХААНЫ ЧАН ЧУНЬ БОМБОД ИЛГЭЭСЭН ЗАЛЛАГА БИЧИГ: Мөнх тэнгэр Дундад орны хэтрэмхий хээнцэр тансаг суртлыг таалдаггүй бол мөхөс би бээр умард зүгийн тал нутагтаа хүслийг тэвчин сэтгэлээ захирсаар өдийг хүрэвэй. Хүн ардадаа ч хээнцэр тансаглалыг цээрлэн хээгүй боргил амьдрахыг сургадаг. Өдөртөө нэг дээлийг өмсөн, өл дарах ганц хоолыг хүртэн явдаг маань үнэндээ адуучин залуу, үхэрчин хөвгүүнээс өөрцгүй шахам болой. Хамаг ардад хайртай ганц үр шигээ хандан, түм буман цэрэг жанжингуудыг төрсөн ах дүүсээс ялгамжаагүй өргөн тэжээсээр өдий хүрэв. Арга бодлогыг тогтоохдоо ая эвийг харгалзан, ачлал энэрлээ хүртээхдээ аль болохуйц өгөөж хүртээмжтэй байх талыг эрхэмлэдэг. Олон цэргүүдийг оройлон удирдаж, харгалдах дайсан лугаа хатгалдан тулалдахдаа халиран няцаж байсан удаа үгүй. Долоон жилийн хугацаанд агуу үйлийг бүтээж, тэнгэрийн дор орших дийлэнх нутаг орныг нэгтгэн захирч чадлаа. Энэ нь мөхөс миний олноос онцгой, түмнээс төгөлдөр эрдэм чадлын хүч гэхээс илүүтэй Алтан улсын засаг төрийн бодлого ашдын ёсонг умартан, уландаа гишгэсний дээр Мөнх тэнгэр аврал таалалдаа багтаасны хүчээр ийнхүү толгойтныг бөхийлгөж тойготныг сөхрүүлж чадсан буюу. Өмнө этгээдэд зэрлэг Сүн, умардад Хуйхар, дорно зүгт Тангуд хийгээд өрнөдийн бүдүүлэгүүд бүгд миний сүр хүчийг дагав. Санахуй дор манай Шаньюйгийн улс мянга зуун жилийн өмнө энэ мэт мандал бадралын туйлд хүрч байсан нь лав үгүй буй за. Хэдий тийм боловч алд биенд ахадмаар дэлхий дахиныг засан тохинуулах хүнд хүчир үүрэг оногдсон энэ цаг үед амар төвшин мандсан улс гүрэнд маань алдаа цалгар гарахыг хэн байг гэх билээ. Гол мөрнийг гатлахад завь, сэлбүүр үйлддэг лүгээ адил улсыг засаж төрийг төвхнүүлэхэд ухаант мэргэн сайдуудыг урьж ажиллуулах нь зүйн хэрэг болой. Мөхөс би бээр их суурийг эзлэсэн цагаас хойш алд биеийн алжаалыг умартан аху төрийн төлөө хоёргүй сэтгэлийг барин зүтгэх зуур төрийн баганыг түшилцэн чадах түшигтэй мэргэн сайдыг хараахан олоогүй байсаар өдий хүрэв. Эрхэм бомбо та үнэн номын ёсонг чанд сахиж, эрт эдүгээгийн түмэн хэргийг таалалдаа багтаан, тэнгэрийн ёсонг гүнээ ухаад, эрхэм суртал эгэл хүмүүдийн хүрээнээс хальж, зангарга төлөв тань эртний мэргэд лүгээ эн зэрэгцсэний сацуу зан суртхаал тань гэгээн мэргэдийн зэрэгт дэвшсэн болохыг сонсоод олон оныг үджээ. Олон жилийн турш уулын ой, хадан агуйд дияанчлан сууж, сэтгэлийг засаж явдал мөрийг тэгшлэн зассаар ирсэн боловч тэр болгоныг сүр болгон зарладаггүй. Гэгээн багшийн гэтлэхүйн сургаалыг дэлгэрүүлж, газар бүрийн хичнээн олон бомбын суртхаалтан нугуудыг гэгээн ариун зам мөрд залсныг тоочин өгүүлж яахин барах билээ? Дайн дажинтай энэ он жилүүдэд эрхэм бомбо таныг уугуул нутаг Шаньдунгийн газар оронд дияанчлан сууж байгааг дуулаад уулзан золгохыг машид хүсэмжлэн байсан хэдий ч учир завшаан тохиохгүй байсаар өдий хүрснийг яалтай. Эртний Жоу улсын Вэнь Ван бээр Вэй нэрт голын сав газар мэргэн сайдын гэрт өөрийн биеэр сурвалжлан очиж байсны сацуу Лю Сюань Дө гурвантаа улалжин овоохойд зочлосон домгийн учир шалтгааныг сануулан өгүүлэхийн хэрэг юун? Газрын холд гацаж, усны уртад уягдаад өөрийн биеэр хүрэлцэн очоод уулзан золгох боломж хомс байгааг ойлгох буй за. Мөхөс би бээр үнэн хүсэл маань үтэр түргэн бүтээсэй гэсэндээ ариун цавыг зооглон рашаан усаар угаал үйлдээд өөрийн шадар дотны сайд Лю Жун Лүг хөнгөн морьт цэргээр хамгаалан бараа болгуулаад, түмэн газрын тэртээд амирлан суугч авгай таныг залж ирүүлэхээр илгээвэй. Авгай та аян замын алжаал зүдгүүрээс халширалгүй, дэлхий дахины хамаг ардыг эндүү төөрөлдлөөс гэтэлгэх ариун сургаалаа харамгүй хайрлахын ялдарт мөхөс надад амьдрал тэтгэж насан хутаг хайрлах нандин увидасаа соёрхохыг хүсмү? Авгай та амнаасаа алт мэт үгсийг унагах бөгөөс мөхөс би бээр олбог суудалд тань ойртон шадарлаж чин сэтгэлийн угаас чих талбин сонсох болно. Өгүүлэн тоочихыг хүссэн сэтгэлийн үгс өдий төдий байгааг өчүүхэн жаахан захидал бичигт түмний нэг хувийг илэрхийлж яахин чадах буй? Авгай та дээд хутгийг олж, дэлхий дахины хамаг ардыг аврал гэгээндээ багтаасан нэгэн хэмээн сонссоор удсан тул энэхүү заллагыг эрхбиш таалалдаа болгоож хүлээн авах ажаам уу! Тиймийн тул зарлиг бичиг буулгасны учрыг эрхэм авгай та эндүүгүй ухан ойлгох буй за! Таван сарын шинийн нэгний өдөр
61
438
26
699
72,040
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг гэм буруутай гэж үзсэн шийдвэр хэвээр үлдлээ graph.mn/news/6461
6
10
615
ХОН ХЭРЭЭДИЙН Б.ЭНХБАТ: ЖЕНКО Х.БАТТУЛГА БОЛ ХУЛХИ ЭХ ОРОНЧ! “Хон хэрээд” овогт Б.Энхбат агсан одоогоос найман жилийн өмнө буюу 2018 онд шоронгоос гарч ирснийхээ дараа бидэнд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Охиныхоо найз залууг хөнөөсөн хэргээр цаазын ял сонсож, улмаар чанга дэглэмтэй шоронд амьдралынхаа 10 жилийг өнгөрүүлсэн энэ эрийн ертөнц ямар байдаг бол. Түүнтэй ярилцаж байх зуур асуухыг хүссэн асуултууд минь үүрд хариултгүй үлдэж болох байсан гэх бодол толгойд харваж, зарим хэсэгт айдас жихүүдэс, зарим хэсэгт омог бардамнал төрж байсныг нуух юун. Харамсал харуусал, ухаарал, үзэн ядалт, өрөвдөл, бишрэл хүндлэлийг нэгэн зэрэг үүтгэн байж ярилцсан тэрслүү бөгөөд Б.Энхбат агсны ярилцлагаа уншигчдадаа хүргэж байна. -Таны бие тэнхээ сайн уу? Ингэхэд хэзээ “хэцүү нэрт”-ээс гараад ирэв ээ? -Эхэлсэн бүхэн төгсөх тавилантай. Шоронгийнхны нэг хэлц үг байдаг юм. Хуйхтай үс ургаж, хугацаатай ял дуусна гэж. Би миний гаргасан алдаанд Монгол төрөөс өгсөн ялыг хуулийн хүрээнд эдлээд л гараад ирлээ. Анх надад Монгол төрийн нэрийн өмнөөс “цаазын ял” өгөхөд би амь гуйгаагүй. Улмаар тэр “цаазын ял”-аа хорин таван жил болгоход би бас л дуугараагүй. 25-н жилийнхээ таван жилийг гянданд “яс цоож”-онд суулгана гэхэд нь би суугаад л гарсан. Яагаад гэвэл, хүн төрийн ёсыг зөрчиж гэмт хэрэг хийсэн бол түүнийхээ хариуцлагыг үүрч чадах ёстой. Надад өөрийгөө зөвтгөх шалтаг, шалтгаанууд байдаг ч гэсэн би нэгэнт л алдаа гаргасан хүн. Хэрэв тэр үед намайг цаазална гээд цаазалсан бол би эсэргүүцэхгүй байх байсан. Төр ямар ял өгнө, түүнийг нь би үүрнэ. Түүнээс биш хэдэн хонзонтой хүн намайг яллаж байгаа биш, Монголын төр намайг ялласан гэж би ойлгодог. Монголын төр намайг ялласан шигээ одоо энэ хүнийг суллах цаг боллоо гээд л сулласан гэж би ойлгосон. -Таныг яагаад суллагдчихав гэж гайхах хүмүүс бас байх шиг. Хугацаанаасаа өмнө суллагдсан гэдэг утгаар? -Би “хүн мөнх тэнгэрийн дор төрөөд, төрийн дор амьдардаг” гэдэгт итгэдэг. Төрийг ойлгоё гэвэл түүний шийтгэлийг ч, шагналыг ч ойлгож сурах хэрэгтэй. Монгол төр гэдэг бол төрийн эрх барих өндөр албанд түр залрах хувь тохиосон хүний нэр төр бол аминаас ч илүү үнэтэй биш шүү дээ. Төр гэдэг чинь бүхэл бүтэн өөрийн гэх “сүнслэг орчинтой” оршин байдаг зүйл. Хүнээр жиших юм бол “сүнслэг бие”-гүй хүн ердөө л махан бие, араг яс төдийхөн. Түүнтэй адил төр гэдгийг төрийн өндөр албанд түр орж ирсэн Ц.Элбэгдорж, Х.Баттулга... гэх мэтийн хүмүүсийн гадуур нь бүрж бий болгож өгдөг тэр “сүнслэг ертөнц” нь гэж ойлгож болно. Төр гэх тэр “сүнслэг ертөнц” байхгүй бол эд нар хэн ч биш. Тиймээс төрийн “сүнслэг ертөнц”-тэйгээ зөв харьцах хэрэгтэй. Өөрийн оршин буй орон зайд ноёрхох төрийн “сүнслэг орчин”-тойгоо зөв нэгдэж, зөв амьдарч чадаж байгаа хүн бол аз жаргалтай сайн сайхнаар түлхүү бялхсан хорвоог туулдаг. Монгол төрийн “сүнслэг орчин” намайг хамгаалж байсан учир би тэр хахир хатуу айхтар савнаас ингэж эрүүл энх гарч ирсэн гэж ойлгодог. Яагаад гэвэл, хүний хорвоогийн буруу зөвийг хамгийн эцсийн шатанд төр л дэнсэлж шийднэ. Монгол төрийн тэр дэнсэн дээр миний хувь заяа шийдэгдсэн. Түүнээс биш Женко Баттулга Ерөнхийлөгч болоод, намайг гаргасан юм биш шүү дээ. Хүмүүс тэгж буруу ойлгоод байдаг. Би тэр хүнийг өмнө нь одоо ч гэсэн шүүмжилдэг хэвээрээ байгаа. -Х.Баттулга чинь эх орон ч хүн биш үү? -Яалаа гэж. Эх оронч үзэл дээр гишгэж төрийн эрх мэдлийг авсан нэг луйварчин. Хулхи эх орончид одоо олширч байна. Нэг хэсэг нь түүнийг Ерөнхийлөгч болсон болохоор сохор мухраар шүтээд дагаж хуйларч байна. Энэ Женко Х.Баттулга бол ерэн оны өмч хувьчлалаар гарч ирсэн мафижсан бүлгийн гол төлөөлөгч хүн. Тухайн үед 27 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй Махкомбинатыг 2-хон тэрбумаар луйвардаж авсан. Баянгол рестораныг гэхэд 45 сая төгрөгөөр авсан байдаг. Энэ хүн яах гэж төрд гарч байгаан бэ гэвэл илүү их идэж, уухын тулд төрд гарсан. Та нар харж л байгаарай. Женко төрөөс буухад баахан мөнгө, баялаг идсэн гээд л дуулдана даа. - Энэ яриаг түр орхиод таниас өөр зүйл асууя. Та өөрийгөө зүй ёсны шийтгэлээ хүлээсэн гэж боддог уу? -Би нэг л юм боддог. Алдаа хийсэн бол хариуцлага хүлээж чаддаг байх ёстой. Би Монгол төрийн өгсөн шийтгэлийг л хүлээж авсан. Түүнээс биш “Надад цааз өгчихлөө” гэж хэн нэгэнд гоншигонох шаардлага байгаагүй. Би алдаа хийсэн нь үнэн л юм чинь. Би одоо боддог ш дээ. 1937 онд Монголын тэр мундаг мундаг агуу хутагтууд ном эрдэм чадлаараа алуулахгүй, хядуулахгүй, зугтчихаж чадах байсан. Зарим нь ийм хядлага болох гэж байгааг бүүр өмнө нь мэдчихсэн л байсан шүү дээ. Гэтэл тэд төр мэдэх болтугай гээд л толгойгоо тавьж өгөөд, бурханы орон руу явцгаасан. Яагаад гэвэл, энэ улсыг тусгаар авч явахын тулд төрд золиос хэрэг болсон. Өөр арга байгаагүй. Төр шийдсэн зүйлийг иргэн хүн хэн боловч сөрөх ёсгүйн нотолгоо энэ. Би цаазын ял сонсоод шүүхийн танхимаас гарахдаа авгайдаа “Төр намайг цагаатгах өдөр ирнэ ээ” гэж хэлж байсан билээ. Сэтгэл санааны хүнд шоконд байхдаа тийм үг миний амнаас гарна гэдэг би төрдөө яаж итгэж ирсний илрэл. Тэр бол Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж гэдэг хүнд итгэж байсан тэр итгэл биш. Би Монгол төрийн өндөр албанд томилогдсон эдгээр хүмүүсийг бүрхэж байсан тэр сүнслэг орчин нь болох төрдөө итгэж байсан. -Зарим хүн таныг охиныхоо өмнөөс зориуд ял үүрсэн ч гэж цуурдаг юм билээ. Тийм байх боломжтой юу? -Чи “Ворошоловын мэргэн бууч” гэж кино үзсэн үү? -Үзэлгүй яахав. -Охиныг нь хүчиндсэн залуусыг буудаж алдаг өвгөний тухай гардаг шүү дээ? Миний хэргийн тухайд гэвэл би хүүхэд байхаасаа л гэмт хэргийн ертөнцөд амьдарсан. Тийм учраас гэмт хэрэг үйлдсэн газраасаа мөрөө яаж баллан зайлах, хуулийн байгууллагын өмнө гэмт хэргээс яаж бултан мултрах вэ гэдэгт нэлээн сайн суралцсан. Намайг шоронд орсон хойно сонин, хэвлэлээр янз бүрээр л бичсэн байна лээ. Би хамгийн сүүлд 1987 онд шоронгоос гарахад миний энэ охин гурван настай над дээр ирсэн. Ээж нь орхиод яваад өгсөн. Тэгээд л би охиноо хүн болгох гэж архи тамхинаас гарч, гэмт хэргийн ертөнцөөс зай барьж, хулгай дээрэм хийх, хүн зодохоо ч больсон доо. Эр хүн ганцаар эмэгтэй хүүхэд өсгөх гэдэг маш хэцүү, хамгийн хүнд ажил юм билээ. Тэр дундаа мань мэтийн хүн алж, хүрээ талахаас сийхгүй зантай танхай эрчүүд өнчин охиноо өөр дээрээ аваад өсгөнө гэдэг бол бас л их сонин ойлголт шүү. -Таны төрсөн охин юм уу? Би хэвлэлээс дагавар охин тань гэж л уншиж байсан юм байна. -Миний өөрийн төрсөн охин байлгүй яахав. Намайг шоронд орохын өмнө төрөөд, гарч ирэхэд гурван настай байсан. Тэгээд ээж нь орхиод яваад өгсөн. Хүмүүс манай авгайн дагавар охин гэж ойлгоод байдаг байхгүй юу. Намайг шоронд суугаад гарч ирэхэд охины маань ээж өөр хүнтэй суучихсан байсан. Би шил архи өвөртлөөд очлоо. Тэгсэн чинь нөхөр нь айгаад орон доогуур орчихоод гарч ирдэггүй ээ. Татаж гаргаж ирээд хамт сууж, тал шил архи хувааж уугаад “За, миний охинд сайн эцэг болоорой. Би та хоёрын амьдралыг үймүүлээд яахав” гэж хэлсэн. Би нөхрийг нь цохиж унагаагаад авгайгаа аваад гарч болох л байсан. Ингээд охиноо нэг үнсчихээд гарах гэтэл миний араас учиргүй мөлхөөд ирж байгаа юм. Тэгмэгц миний нүднээс нулимс аяандаа цийлэгнээд... Би охиноо тэнд нь орхиж чадаагүй. Тэр үед би шоронгоос тавьж өгдөг хөвөнтэй ногоон хувцастайгаа явж байсан. Түүнийхээ энгэрт охиноо нөмөрлөн тэврээд л, цасан шуурганаар гараад алхчихаж билээ. Би охиноо хүн болгох гэж зүтгэсээн, зүтгэсэн. Тэгээд охиндоо сайн ээж олж өгөх гэж би нэлээн олон жил хөөцөлдсөн. Тэгж явж явж, одооныхоо энэ ханийг охиныхоо ээж болох юм байна гэж итгэж суусан. Би алдаагүй. Тийм учраас миний өөрийн охин байхгүй юу. Хүмүүс үүнийг ойлгодоггүй. Мань мэт шиг ийм азарган чонотой адил ааш зантай хүмүүс өөрийн охиныхоо төлөө л номхорч чадна. Хэрэв би чоно байгаад миний бэлтрэг рүү анчин буу шагайх юм бол өмнүүр нь давхиж ороод үхнэ. Түүнтэй адил миний охин шоронд орсонд орвол би буудуулж үхсэн нь дээр. -Охиныхоо өмнөөс ял үүрсэн гэдэгт та тодорхой хариулахгүй юм. Одоо нэгэнт ялаа эдлээд гараад ирчихсэн юм чинь яг юу болсныг үнэнээр ярьчихаж болохгүй юм уу? -С.Зоригийн хэргийг нууцын зэрэглэлд оруулаад байгаа шиг энэ бол миний хувийн нууц л даа. Олон жилийн дараа задрах нууц. Миний хэрэг дээр ажиллаж байсан өмгөөлөгч алагдсан, энэ хэргийн нууцыг мэдэж байсан нэг биш хүн цаг бусаар нас барсан, түүний дараа энэ хэрэг дээр ажиллах гэж зориглосон нэг өмгөөлөгч зодуулаад эрэмдэг болсон гээд ярьвал их юм бий. Миний хавтаст хэрэг дээр бүгд л байж байгаа. Тэгэхээр хожим нууц нь илэрвэл тэр л биз. Түүнээс биш би одоохондоо юм ярих шаардлага байхгүй. Би эцэг хүнийхээ үүргийг 100, бүр 200 хувь биелүүлж чадсан гэж бахархдаг. Амьдралдаа хийсэн сайн үйлүүд байдаг бол оргил нь миний энэ арван жил ял эдэлсэн үйл.
1
264
ЯВАХ ЦАГ БОЛСОН ЖЕНКО ГУАЙ! Саяхан 25-р суваг телевизийн ярилцлагаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц голыг нь олсон ганц үг хэлсэн. Тэрбээр: -Монголд болдог муу муухай бүх зүйлийн ард ганцхан хүн байдаг. Монгол улсад ганцхан дайсан байдаг. Тэр нь Жонхуу буюу Х.Баттулга. Хэд хоногийн өмнө Баатар гээд найруулагч пацааныг хорьсон байна лээ. Тэр муугаар яах нь вэ. Суллаж явуулаад оронд нь Х.Баттулга гэдэг хулгайчийг хийчих хэрэгтэй. Тэгвэл Монгол улс амар сайхандаа жаргана гэжээ. Яг ийм утгатай үгийг ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж 2014 онд Н.Алтанхуягийн Засаг огцроход зөнч Мухамед шиг хэлж байсан билээ. Ц.Нямдорж: -Баттулга гэдэг ямар муухай хүн гэдгийг АН-ынхан ойлгочихлоо. Сайн байна. Энэ хүн очсон газар болгоноо самардаг. Хэзээ нэгэн цагт Х.Баттулгын хийсэн балгийг монголчууд бид нуруун дээрээ үүрэх цаг ирнэ ээ гэжээ. Х.Баттулга бол Н.Алтанхуягийн Засгийг МАН-ын гишүүдтэй нэгдэж огцруулсан гол хүн. Нэг үгээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн даалгавраар Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, Ж.Батзандан нарын гишүүд нэгдэж төрөөр тоглосон. Түүний “Би Алтанхуягийн засгийг заналтайгаар огцруулж кноп дарсан” гэж хэлсэн үг түүхийн баримт болон үлдсэн байдаг. Хожим нь тэр Н.Алтанхуягтайгаа нийлж, Ц.Элбэгдоржтой дайн зарласан нь гайхалтай. Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо хойтон жил шадар сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэтэй нийлж, М.Энхболдын Засгийн газрыг унагасан. Гэхдээ одоо Х.Баттулга, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр хонь чоно. Тэр ийм урваач шарваач хүн. 2025 онд Архангайн халуун рашаан дээр МАН-ын гишүүдийг цуглуулж, Г.Занданшатарын засгийг огцруулах тоглолтын ард Женко байсан. Өнгөрсөн зуны Булганы "Уран тогоо" амралтанд МАН-ын 30-ын бүлгийнхэн уулзаж, засаг огцруулах хуйвалдааны ард Х.Баттулга л байсан. Яагаад? Яагаад гэвэл Х.Баттулга үйлийн үрээ эдлэх мөч ойртож байгаа тул тэрбээр төрөөр тоглож, төрсөн биеэ хамгаалах гэж буй башир арга нь. Х.Баттулгын өмнөөс нэлээд хэдэн хүн шоронгийн хаалга татсан. Түүний хулгайлсан, Монгол улсыг хохироосон, хөгжлийг гацаасан факт баримтын талаар ярих илүүц биз. Х.Баттулгын хийсэн муу муухай зүйл, улсаа хорлосон баримтыг монголчууд өдгөө “Миний нутаг” шүлэг шиг цээжээрээ мэднэ. Иймээс Б.Хурцын хэлснээр Монгол улсын цор ганц дайсан Х.Баттулгаас салах цаг болсон. Явах цаг болсон, Женко гуай кармын чинь сав аль эрт дүүрсэн.
6
11
446
Данх зүгийхэн бүгд Херогоор дамжиж жүжиглэх урлагт суралцсан нөхдүүд бдаг болтой!
116
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Энэ видеоноос харвал туслах охины талд бн.
3
11
15
750
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
🔴Увс нуурын ай сав дахь хүдрийн тоо толгой 400 хүрэхгүй болжээ. Увс нуурын ай савын уул, ойд тархан байдаг нэн ховор амьтдын нэг нь хүдэр юм. Бугын овогт багтдаг энэ амьтан эвэргүй боловч дээд эрүүнээсээ гадагш ургасан хоёр соёотой, хүрэн бор зүстэй гэдгээрээ онцлог. Хүдрийн биеийн урт нэг метр орчим, өндөр нь 60 см, жин нь 10-17 кг байдаг. Нуруу, хондлой болон биеийн хоёр талаар бүдэг шар толботой. Хойд хөл нь урд хөлөөсөө урт тул хондлой өндөр, хад асга ихтэй, бартаатай газраар дүүлэн харайж явдаг. Ихэвчлэн өтгөн ой, уулын сүүдэрлэг хэсэг, хад асгатай газарт байршдаг байна. Хүдрийг заарыг нь авах зорилгоор агнадаг байсан нь тоо толгой нь цөөрөхөд нөлөөлжээ. Заарыг үнэртэн үйлдвэрлэхэд ашигладаг байна. 1980-аад онд Монгол Улсад 40 мянга орчим хүдэр байсан бол одоо 400 хүрэхгүй болжээ. Монгол Улсад нэн ховор амьтанд тооцогддог хүдрийн тархац нутгийн 13 хувь нь улсын тусгай хамгаалалтад байдаг. Иймээс хүдрийг хууль бус агнуураас хамгаалж, амьдрах орчныг нь хадгалан үлдэх нь тоо толгойг нь хамгаалахад чухал ач холбогдолтой юм. #Увс_телевиз
3
6
307
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Л.Мөнхбаатар ХЭҮК-ын удирдлагад ЯЛТАН томилогдох боломжийг нээлээ mpress.mn/p/1009296
7
5
202
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Эх орноосоо урвагч л гэж харж байна даа
21-р зуунд Халтмаагийн Баттулгыг гүйцэх эдийн засгийн гэмт хэрэгтэн гарахгүй. Эх орныхоо хөгжлийг 20 жилээр хойш шидэж 2 хөршдөө эх орноо худалдсан хүн бол Женко мөн! Түүнийг энэ тавцанд аваачсан хүн бол Херо Баатар, Нирун Батсайхан, янз бүрийн судлаач нэр өөртөө өгсөн салбадай нар юм.
1
1
20
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
За нэг сайхан мэндчилгээ сураад авлаа. Одоо дарга нарынхаа дөрсөөдрөөр илгээгээд байдаг хэрэг шүү 😌😆
3
7
1
16
1,115
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
2020 оны сонгуулийн өмнө Нян даргын Сонгинохайрханчуудад тараасан бэлэг🤮
2
3
203
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Зэвүүн бацаан даа. Ээжийнхээ нэрийг барьж хэвлэлүүдийг базаад л. Хар багаасаа хорон аргад сурсан хөгийн эр
9
1
10
1,414
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
БҮҮ МАРТ‼️‼️⁉️⁉️
1
2
162
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Н.Алтанхуяг: Монгол Улс нэг хаантай ч юм шиг, дээрээс нэг хүн бүгдийг нь дохиураар хөдөлгөдөг ч юм шиг болсон‼️ Үүнийг судалж нотлох баримтыг нь олж байгаад ярья гэж бодож байгаа @altankhuyag_mn @UkhnaaKhurel
13
1
15
1,103
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Туслахын заяагүй хүн юмаа хаха
6
15
4
27
4,043
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Бас л янзын дурак байсан шүү иргэдийн хайран сайхан 5 жил улам хямралд оруулаад дууссан одаа энэ бүхнийг засаж залруулахад хичнээн цаг хугацаа өчнөөн мөнгө санхүүгээр хохирох болдоо бодохоор л гомдмоор бас үзэн ядмаар!
1
3
77
Монголын төрөөс насаараа, бүр үе удмаараа шимэгчлэн амьдарч ирсэн өвгөн. Тэгсэн хэрнээ ханаж цадахгүй, одоо бүр “Надад нэг их наяд төгрөг өгчихвөл би Хархорум хот байгуулж өгье” хэмээн томорч сууна. Төрийг үе дамжин саалийн үнээ болгож ирсэн нь багадаад, одоо бүр их наядаар нь нэхэж суудаг ямар ханаж цаддаггүй шунал вэ! ЭНКБАЯРАА !!!
2
3
10
340
Эрчим хүчний асуудалд эцэст нь ард түмэн буруутан болж таарав уу? 10 аймгийн дулааны станцын хулгайд ч бас ард түмэн буруутай болсон уу? Рийлс шаадаг туслах охидууд нь ингээд хэлчих гэсэн юм байх даа... @Naidalaa
97
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Ганцаараа салаад наашаа явсан бол ямар унаагаар ирсэн бэ? Нисдэг тэрэг үү? Машин уу?
2
6
7
881
Chinzilla🇲🇳🇺🇦 retweeted
Зандан бро 2020 оны 5 сард ингээд сайхан ш...ж байжээ🤮
1
2
244