Huleg retweeted
Наранцогт маш зөв байр суурь илэрхийлжээ.
Монголбанк баялаг бүтээх биш, түүнд “өөрийн мөнгө” гэж юу байх вэ дээ. Элдэв гоё нэртэй, популист хөтөлбөрүүдийг мөнгө хэвлэж санхүүжүүлж ирсний үр дүн нь инфляц. Өндөр инфляц иргэдийн худалдан авах чадварыг бууруулж, халаасыг нь хоосолсоор ирсэн.
Улстөрчид Монгол банкны хараат бус байдалд халдаад хэрэггүй. Хэвлэсэн мөнгө биш баялгаар бий болсон мөнгөө зөв зарцуулах бодлого хамгийн зөв замыг заана.
Монголд Монголбанкны хараат бус байдал алдагдаад удаж байгаа. Одоо өөрчлөгдөж эхэлжээ. Хараат бус Монголбанк зөв бодлого тууштай хэрэгжүүлбэл эдийн засаг эрүүлжинэ. Амжилт.👍
Г.Дамдинням: Шатахууны үнийг улам буулгамаар байна. Монголбанк юугаа харамлаад байгаа юм?
С.Наранцогт: Үнийг хүчээр тогтворжуулах боломжгүй. Мөнгө нийлүүлж үнэ тогтворжуулна гэж байхгүй. Богино хугацаанд буюу сонгуулийн үеэр үнэ буулгасан нэр зүүгээд, эргээд урт хугацаандаа илүү их төлбөр төлж иргэд хохирно.
Huleg retweeted
Х.Баттулга хуралдааны ирц 20%. 160 удаагийн хурдааны 80% нь суугаагүй, ажлаа хийгээгүй.
Ийм УИХ гишүүн байснаас байгаагүй нь джжр биздээ. Угаасаа ажлаа хийхгүй байгаа юм чинь эргүүлэн татаад шалгая!!!
Huleg retweeted
Олон улсын харилцаанд туйл, хүндийн төв, дэг журам, нөлөө хүрээ гээд бүгд дор бүрнээ цэрэг, улс төр, эдийн засгаар баталгаажсан ойлголтууд. Тиймээс ямарваа нэгэн Ялтын талаар ярих нь эртдэх мэт. Тосож авч буй нь саяхны айлчлалын хариу үйлдэл. Хятадуудын хувьд хэнтэй ч элдэв зөрчилдөөнд орохгүй байхад л болдог буюу хүлээцтэй л байх зарчим барьдаг. Орчин үед дэлхийн цагдаа байхыг нэг их хүсэх зүйл биш мэт.
Huleg retweeted
2022 он. 4 жилийн өмнө Ч.Хүрэлбаатар нүүрсний хулгайн асуудал сүүлийн 7,8 жил 2 парламент дамжиж яригдана шүү.
Ил тод болгоод нүүрсний хулгайн асуудалд ЦЭГ тавих ёстой гээд хэлж байв бас тэмцэж байв.
Нүүрсний хулгайчид нийлээд унагаж байв.
Одоо нүүрсний хэрүүл тасраагүй л байна
Huleg retweeted
Женко ах нь Чойжоо дүүдээ туслаад л байгаа юм даа. Одоо бүр Чойжилсүрэн гишүүний дүү нь батлаад өглөө.
Битүү женкочдийн пост, аймгийнхаа АН-ын Цэндсүрэнгийн посстуудыг шэйрлээстэй. Тэгсэн чинь ах нь би юм мэдээгүй унтаж байсан гэж чаагаад байгаа. 🤣🤣
@NyamUchral
Huleg retweeted
Женко-н тавьсан мухар төмөр замын өрийг 🇲🇳-чууд төлж дуусаагүй байна.
Женког зөвхөн энэ хорлон сүйтгэх ажиллагааных нь төлөө шалгая!
Гишүүний ажлаа өгчөөд шалгуул Женко !!!
Huleg retweeted
AI хөгжихийн хэрээр шалгалтын үеэр хуулах арга ч “шинэ түвшинд” гарчээ! 👓🤖
Өмнөд Солонгост энэ пүрэв гарагт 500 мянга гаруй сурагч есөн цаг үргэлжлэх их сургуулийн элсэлтийн шалгалтаа өгнө. Гэвч энэ жил сурагчдын нүдний шилийг нэг бүрчлэн шалгахаар болжээ.
Учир нь саяхан тус улсын татварын нягтлан бодогчийн шалгалтад бараг төгс оноо авч тэргүүлсэн нэгэн залуу бичил камераар асуултын зургийг авч, хиймэл оюун ухаанаар бодуулснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Засгийн газар яаралтай хуралдаж, дараах арга хэмжээг авахаар болжээ:
✅ Шалгалтын байранд хиймэл оюун ухаант ухаалаг нүдний шил илрүүлэх тусгай баг ажиллуулах;
✅ Хуулсан тохиолдолд шалгалт өгөх эрхийг гурван жилээр хасаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Технологи хөгжихийн хэрээр шалгалтын шударга байдлыг хангах нь боловсролын салбарын томоохон сорилт болж байна.
Манай Боловсролын яам ийм эрсдэлээс сэргийлэх ямар шийдэл бэлдэж байгаа бол?
Эх сурвалж:Financial times
Huleg retweeted
‼️ХАРДЛАГА ТӨРҮҮЛЖ БАЙНА.‼️
Эрдэнэс 5 толгой дээр баригдах ДЦС ийн тэндэрт сүнс нь хоргодчихоод явж чадахгүй байгаа юм байна. ЭЗЯ эсвэл буцаад Эрчим хүчний сайд болох гэж гүйгээд байгаа нь шууд энэ тэндертэй холбоотой байх.
Шунал нь хөдлөөд унтаж чадахгүй байгаа юм байна даа.
Huleg retweeted
Өнөөдрийн China Daily сонинд мэдээлснээр, Австрали 2025 онд 2.4 тэрбум австрали долларын (1.63 тэрбум ам.доллар) ноос экспортолжээ.
Австрали бол цамц, костюм, пальто зэрэг хувцас үйлдвэрлэхэд ашигладаг өндөр чанарын нарийн болон маш нарийн ширхэгтэй мерино ноосны дэлхийн тэргүүлэх экспортлогчдын нэг юм.
Харин Хятад бол дэлхийн хамгийн том ноос боловсруулах зах зээл бөгөөд импортолсон ноосны заримыг нь дахин экспортолж, заримыг нь гүйцэд боловсруулдаг аж.
Хятадын томоохон үйлдвэрүүд чанарын шаардлагад нь нийцсэн, үнэ нь тохирсон мерино ноосыг Австралиас авах сонирхолтой. Бусад үзүүлэлт нь ижил хувцаснаас сонгохдоо Хятадын олон хэрэглэгч байгалийн ширхэгт материалаар хийсэн хувцсыг илүүд үздэг нь Австралийн ноосны экспортод эерэгээр нөлөөлөх боломжтой гэж нийтлэлд дурджээ.
Харьцуулахад Монгол Улс 2025 онд 6,595 тонн хонины ноос экспортолж, 6.71 сая ам.долларын орлого олжээ. Манай улсад бэлтгэдэг хонины ноосны дийлэнх нь бүдүүн ширхэгтэй бөгөөд хивс, эсгий, барилгын дулаалгын материал үйлдвэрлэхэд ашигладаг.
Huleg retweeted
Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр.
Танд Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе!🇲🇳🇲🇳🇲🇳
Увсын ЗД-н дипломыг хуурамч гэдэг зохиол гүтгэлгийг Чойжоо хөлсний сэтгүүлчдийг байр өгч хөлслөөд, УВС ИТХ-ын АН-ыг худалдаж аваад, МАН-аа хувааж байгаад огцруулсан чинь дилом нь хүчин төгөлдөр гэдэг баримтууд гараад ирлээ. Чойжоо мөнгөөр шатаж, ИТХ дарга нь огцрохоор болчихлоо
Huleg retweeted
Чойжоог дагасан бүхэн шоронд ордог одоо #ТУГАА нээд намынхаа эсрэг явдаг чойжоогийн бууны нохой л үлдэж дээ
Huleg retweeted
Шударга ёс ‼️
ийм үг энэ нөхрөөс гарах ёсгүй ээ.
Хөх инээд хүрч Хөхний булчин чангарчихлаа. 10 аймагт баригдах цахилгаан станц энэний гараар орж алга болсон. Хувийн орон сууцнуудруу дулаан татуулахын тулд сайд болсон нь үнэн л биздээ.
Бүрэн эрхээс нь татаад шалгах хэрэгтэй.
Huleg retweeted
Хамгийн ойлгомжтой зүйл. Чойжоо өөрийн хүнээ засаг дарга болгох гэж Женкогийн гар хөл Увсын АН-н Д.Цэндсүрэнтэй хамтарч АН-н 14, МАН-н 6 төлөөлөгч намаасаа урваж МАН-н засгаа унагаачихсан. Тэр 6 төлөөлөгч Чойжоогийн сэтэртэй хүмүүс.Увсын АН-д Увсын бүх тендерийг өгөх тохироотой.
Huleg retweeted
Саяхан болсон АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Трампын Бүгд Найрамдах нам Сенат болон Төлөөлөгчдийн танхимын аль алинд нь ялагдал хүлээлээ.
Сонгогчдод 5,000 ам.доллар амласан ч тэд нэг удаагийн мөнгөн урамшууллаас илүүтэйгээр өөрсдийн итгэл үнэмшил, улс орныхоо болон өөрсдийнхөө ирээдүйг чухалчилж саналаа өгсөн гэж дүгнэж болохоор байна.
Трампын нам ялагдал хүлээсэн үндсэн таван шалтгаан:
1. Ираны дайн Трампын сонгуулийн амлалттай зөрчилдсөн.
Гадаад дахь дайнуудыг дуусгана гэж амласан Трамп өөрөө Иранд шинэ дайн эхлүүлсэн нь сонгогчдын итгэлийг алдахад хүргэжээ. Уг дайнд АНУ-ын 20 гаруй цэргийн алба хаагч амиа алдаж, дайны зардал 47 тэрбум ам.доллар давсан байна.
2. Үнийн өсөлт, амьжиргааны өртөг нэмэгдсэнд сонгогчид Трампын бодлогыг буруутгасан.
Инфляцын хариуцлагыг сонгогчид Трампад тохож байгааг зөвлөхүүд нь түүнд анхааруулж байсан ч худлаа мэдээлэл хэмээн үл тоож, засах арга хэмжээ аваагүй нь том алдаа болжээ.
Ираны дайны улмаас шатахуун, тээвэр, бордооны үнэ огцом өсөж, иргэдийн амьжиргааны өртгийг нэмэгдүүлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын Холбооны нөөцийн сангийн судлаачдын тооцоолсноор Трампын гаалийн тарифын бодлого хүнс, эрчим хүчийг хассан барааны үнийг 3.1 хувиар өсгөжээ.
3. Цагаачлалын бодлогоор олсон улс төрийн давуу талаа алдсан.
АНУ-ын хилээр хууль бусаар нэвтрэх тохиолдол сүүлийн хэдэн арван жилийн хамгийн доод түвшинд хүрсэн ч хотуудад явуулсан өргөн хүрээтэй баривчилгаа, албадан гаргах ажиллагаа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарчээ.
Ялангуяа Миннесота мужид холбооны алба хаагчдын буудлагын улмаас АНУ-ын хоёр иргэн амиа алдсан нь цагаачлалын хатуу бодлогыг тойрсон маргааныг улам хурцатгасан байна.
4. Сонгуульд ялах чадвараас илүүтэйгээр өөрт нь үнэнч байдлыг чухалчилсан.
Трамп Жоржиа, Өмнөд Каролина, Хойд Каролина, Техас зэрэг мужид ерөнхий сонгуульд ялах боломж өндөртэй гэж намынхан нь үзэж байсан нэр дэвшигчдийн оронд өөрт нь үнэнч хүмүүсийг нэр дэвшүүлжээ.
Үүний үр дүнд Бүгд Найрамдах нам өрсөлдөх боломжтой байсан чухал тойргуудад ялагдал хүлээсэн байна.
5. Сонгогчдын санааг зовоож байсан асуудлууд Трампын анхаарлын төвд байсангүй.
Иргэд амьжиргааны өртөг, үнийн өсөлт, засаг захиргаа болон Трампын гэр бүлтэй холбоотой авлигын талаарх мэдээлэлд анхаарлаа хандуулж байхад Трамп Цагаан ордны шинэ ёслолын танхим, Вашингтон хотын тохижилт зэрэг төслүүдэд ихээхэн цаг зарцуулж байжээ.
Ийнхүү сонгогчдод тулгамдсан асуудал, нийгэмд тавигдаж буй зүй ёсны шаардлагыг Трамп үл тоомсорлон дураараа аашилж байсан нь сонгуулийн үр дүнд нөлөөлжээ.
Монголчуудын хэлдгээр “Буруу замаар будаа тээвэл, буцахдаа шороо тээнэ” гэдгийг энэ сонгууль яруу тодоор харуулж байна.
Huleg retweeted
Магадгүй ч биш, санхүүжүүлсэн учраас Монголбанк 850 гаран тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ бол 3 жилийн өмнөх алдагдлын хэмжээ, одоо хэвээрээ л байгаа болов уу!
П.Наранбаяр: Тэтгэврийн зээлийг тэглэхдээ уурхайг хурааж аваад санхүүжүүллээ гэсэн чинь Монголбанк санхүүжүүлсэн байж магадгүй байна‼️
Монголбанк ЗГ-ын далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж явсны гор нь өнөөдөр гарч байна
@naranbayarp @dorjkhand_t @NyamUchral @narantsogts @Lkhagvaa_BoM
Huleg retweeted
Чойжоо дахин нэг залууг шоронд илгээлээ.
Сангийн сайд байхдаа өөрийнх нь шийдвэрийг хэрэгжүүлсэн Төрийн банкны нэлээд олон ажилтанг шинжиан шинфа-н хэргээр шоронд оруулсан,
ЭХ-ний сайд байхдаа өөрийнх нь зөвлөх, ТНБД, газрын дарга нар нь бүгд ачигдаад одоо ингээд ялаа авцгааж бн
Huleg retweeted
Өнөөдөр Монгол улс 🇺🇳 НҮБ-ын гишүүн болсон өдөр. НҮБ-д элсэх өргөдлөө 1946 онд өгснөөс хойш 15 жилийн дараа 1961 оны 10-р сарын 27-нд Монгол улс НҮБ-д элсэн орсон. Тусгаар тогтнолоо дэлхийн улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан үе, үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүддээ талархал илэрхийлье.🌹🌐🇺🇳


























