Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc) header
Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc) profile picture

#Newsletter | Хөрөнгө оруулалт, санхүү, бизнес, технологийн тоймыг ажлын өдрүүдэд илгээнэ. Имэйл хаягаа бүртгүүлэх бол: https://teapaw.org/t.co/StUjrzjeaz

Ulaanbaatar, Mongolia
Joined September 2020
Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)Photo by Lemon Press 🍋 (@LEMONPRESSinc)
ҮСХ-ны Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнгээр энэ оны III улиралд нэг өрхийн сарын дундаж бодит орлого ₮2.7 сая болж жилийн дотор ₮61.1 мянгаар, өмнөх улирлаас ₮8.5 мянгаар буурчээ. 🍋 😢 Цаасан дээрх өсөлт, халаасан дахь бууралт Нэрлэсэн дүнгээр орлого ₮3.6 сая болж 10.3% өссөн ч үнийн өсөлт түүнээс давсан тул худалдан авах чадвар суларсан хэрэг. Сард ₮5 саяас дээш орлоготой өрхийн тоо 107.2 мянгаар нэмэгдсэн нь бодит баяжилт гэхээсээ илүү дан үнийн дүнгийн өсөлт байсан аж. 🔻 Бизнесийн орлого унав Бууралтын гол шалтгаан нь өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 11.4%, тэр дундаа ХАА-н бус бизнесийн орлого 24.1% унасан явдал. Мөн хөрөнгийн орлого 65.8%, бусдаас авсан тусламж 30.4% буурчээ. Харин бодит цалин 2.5%, тэтгэвэр, тэтгэмж 3.6%, ХАА-н орлого 23.3% тус тус өсөж, уналтыг зөөллөв. Мөнгөн орлогын 59.5%-ийг цалин бүрдүүлж, өрхүүд цалиндаа улам түшиглэх болжээ. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/MV5pdEcmS…
2
188
Өнөөдөр дэлхийн сая сая видео тоглоомчдын 13 жил хүлээсэн Grand Theft Auto VI (GTA VI) тоглоом нээлтээ хийж байна. Тэгвэл өмнөх цуврал GTA V анх гарснаас хойших 13 жилийн хугацаанд Монголын эдийн засаг, бидний амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг эргэн харцгаая. 🍋 ⏳ 13 жилийн дотор юу өөрчлөгдөв? GTA V анх нээлтээ хийсэн 2013 он болон өнөөдрийн Монголын эдийн засгийг харьцуулбал сонирхолтой дүр зураг харагдана. Тухайлбал, 1 кг үхрийн гуяны цул мах ₮9.6 мянгаас ₮34.4 мянга болж 3.6 дахин, $-ын ханш ₮1,675-аас ₮3,604 хүрч 2.2 дахин, 1 м.кв орон сууцны дундаж үнэ ₮2.1 саяас ₮4.9 сая болж 2.3 дахин өсжээ. Харамсалтай нь улс төрчдийн хий хоосон утааг бууруулах, түгжрэлийг арилгах, метро барих гэх мэт амлалтууд бахь байдгаараа үлдэв. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/rYN27ZLT6…
2
1
2
318
Өнөөдөр дэлхийн ДНБ-ий 60%, гадаад худалдааны тэн хагасыг атгадаг 21 улсын төлөөлөгчид Хятадын технологийн төв Шэньжэнь хотод чуулж байна. Тэгвэл маргааш хүртэл үргэлжлэх АПЕК-ийн 33 дахь уулзалттай холбоотой сонирхолтой мэдээллийг багцлан хүргэе. 🍋 💼 Орос, Хятад, Америк нэг ширээнд Доналд Трамп, Ши Жиньпин, Владимир Путин нар анх удаа нэг ширээнд суухаар товлосон. Уулзалтаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх асуудал, худалдааны тариф болон хүнд элементийн нийлүүлэлт гол сэдэв болох төлөвтэй. Тухайлбал, өнгөрсөн онд 145% хүрч байсан Америк-Хятадын тариф 30% болж буурсан ч одоогийн тохиролцооны хугацаа ирэх оны 1 сарын 10-нд дуусна. Харин Орос барууны хоригийг сулруулж, Украины асуудлаар их гүрнүүдийн түвшинд тохиролцоонд хүрэхийг зорьж байгаа аж. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/ALoeaHkqb…
184
Монгол Улс ардчилсан засаглалд шилжсэнээс хойших 36 жилийн түүхэнд анх удаа бид Ерөнхийлөгчгүй өглөөг угтаж байна. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос 7 сарын өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх суудлаасаа буух гэнэтийн мэдэгдэл хийж, хэний ч төсөөлөөгүй улс төрийн нүүдэл хийлээ. Түүний уг нүүдлээс ямар үр дүн гарах боломжтой гэж бодож байна? 🍋 💀Чөмөг нь дундарсан уу?  А хувилбар бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийн мэдэгдэлд дурдсанчлан, сөрөг хүчний шаардлагыг хүндэтгэн, албан тушаалаа түр өгч байгаад хилийн чанадаас “гүтгэж буй” экс хотын дарга Х.Нямбаатарын дэлгэсэн $25 саяын хахууль тэргүүтэй авлигын хэргүүдээ шалгуулж, нэр төрөө цэвэрлэх. Гэвч үүний тулд УИХ-ын гишүүдийн олонх нь түүнийг огцруулах шийдвэрийг дэмжих ёстой. Дэмжихгүй бол Ерөнхийлөгч огцрохгүй, үлдсэн багахан бүрэн эрхийн хугацаагаа дуусгах ёстой болно.  📌 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч 1 удаа 6 жилээр сонгогддог болсон. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2027 онд дуусна. Үүнээс өмнө огцорвол 4 сарын дотор дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах нөхөх сонгууль хийх ёстой. Товчхондоо, Ерөнхийлөгчийн сонгууль 6-р сард болох байсан бол 3 сараар нааш татаж, хуулийн хугацаанд 3-р сард сонгууль болох нөхцөл байдал үүслээ.  🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/nuFd4QUtO…
201
Ураны урт хугацааны нийлүүлэлтийн үнэ өнгөрсөн 10-р сард 1 фунт нь $99-т хүрч, түүхэн дээд түвшинд хүрлээ. 🍋 ⚡ Тогтвортой, хямд эрчим хүчний төлөө Одоогоос 19 жилийн өмнө ураны урт хугацааны нийлүүлэлтийн гэрээний үнэ түүхэн өндөр буюу $95-т хүрч байсан түүхтэй. Тухайн үед уур амьсгалын асуудал хурцдаж, Хятад, Энэтхэг тэргүүтэй орнууд олон арван реактор барих төлөвлөгөө зарлаж байсан юм.  🔎 Харин энэ удаагийн ураны үнийн өсөлтөд 1 талаас дата төвийн бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа нь нөлөөлж буй. Тодруулбал, Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор дэлхийн дата төвүүдийн цахилгааны хэрэглээ 2024 онд 415 ТВт.ц байсан бол 2030 онд 945 ТВт.ц болж 2 дахин өсөх төлөвтэй байна.  ⛓️ Нөгөө талаас Ойрх Дорнодын хямрал газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтэд эрсдэл учруулах эрсдэл өндөр байгаатай холбоотойгоор улс орнууд үүнийг орлуулах эрчим хүчний өөр эх сурвалж хайх нь эрчимжиж буй.  🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/3FDeFaCtP…
201
Манай эдийн засагт гаднаас орж ирж буй $10 тутмын $8 нь нүүрс, зэс гэсэн ердөө хоёрхон түүхий эдээс хамааралтай байна. 2025 онд экспорт 7% орчмоор буурсан нь энэ хэт төвлөрлөөс үүдэлтэй. Ядаж бид арай олон төрлийн түүхий эд экспортолдог болоосой гэх нь ээ хайгуул маань явахгүй юм даа. 👇 💰 Км² тутамд $17  Цөөн түүхий эдийн үнээс хамаарах энэ эмзэг байдлаас гарах гарц нь эрдэс баялгийн төрлөө олшруулах, шинэ орд нээх явдал. Гэвч 2025 онд дэлхий даяар өнгөт металлын хайгуулд $12.4 тэрбум зарцуулахад Монголд ердөө $26.9 сая буюу 0.2% нь л ногдож, 47-р байрт бичигджээ. Энэ нь 1 км² талбайд $17 ногдож буй хэрэг. Мэдээж энэ дүн өрсөлдөгч Канад, Австралиас 14 дахин, Чилигээс бүхэл бүтэн 67 дахин бага. 🍋 🙈 Адилгүй: Хамгийн хачирхалтай нь, манайхтай ижил тооны буюу 9 компани хайгуул хийж буй Саудын Араб гэхэд л $235.9 саяыг хайгуулд зарцуулсан аж. Биднээс 9 дахин их хөрөнгө оруулсан гэсэн үг. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/dva3NlD7g…
186
Сошиал медиагийн аваргууд болох Meta (META), Google (GOOG), TikTok, Snap өсвөр насныхныг платформдоо донтуулж, сэтгэцийн эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан гэх шүүхийн маргааны улмаас нийт $400 тэрбумын нөхөн төлбөр төлөх эрсдэлтэй нүүр туллаа. 🍋 📂 Хэргийн шалтгаан  Өнгөрсөн 3-р сард Америкийн шүүх анх удаа $META болон YouTube-г өсвөр насны хэрэглэгчийн сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулсан буруутай гэж үзэж, $6 саяын нөхөн төлбөр ногдуулсан. Үүний дараа ижил төстэй нэхэмжлэлийн тоо хоёр дахин нэмэгджээ. Түүнчлэн шүүх хурлын үеэр компаниудын дотоод баримтууд ил болж, платформын үйл ажиллагааг мөрийтэй тоглоом болон тамхины үйлдвэрлэлтэй зүйрлэсэн нь тэдний нэр хүндэд сэв суулгаад байна. 🤫 Чимээгүй тохиролцоо: Хэрэгт холбогдоод буй технологийн аваргууд шүүх хурлын өмнө нэхэмжлэгч өсвөр насныхантай нууцаар тохиролцож, хүн тус бүрд $2-$2.5 саяыг төлж эхэлсэн гэнэ. Тухайлбал, саяхны нэгэн шүүх хурлын өмнө 2 өсвөр насны охинд YouTube тус бүр $2.3 саяыг, харин $META нийт $7 саяыг төлсөн бол TikTok ч мөн $2.5 саяар тохиролцож шүүх хурлаас мултарсан гэнэ. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/htJa36aGs…
195
Төсвийг хэтэрхий данхар, алдагдалтай хэмээн шүүмжилдэг ч өргөн барьснаар нь баталдаг жишиг тогтлоо. Энэ жишгээр ₮40.7 их наядын орлоготой, ₮43 их наядын зарлагатай, ₮2.3 их наядын алдагдалтай 2027 оны төсөв батлагдав. 🍋 🥴 Алдагдал хэвшил болов  Төсвийн алдагдал нэрлэсэн дүнгээрээ цар тахлын 2020 оны ₮2.2 их наядыг ч давж, 20 жилийн дээд цэгт хүрсэн нь энэ. Ингэснээр Монгол Улс сүүлийн 20 жилийнхээ 15-д нь төсвийн алдагдал хүлээхээр боллоо. 🥊 Алдагдлаа хэрхэх вэ? Засгийн газар алдагдлыг ДНБ-ийн 2% буюу хуулийн хязгаарт барьж, хөнгөлөлттэй зээл, дотоод үнэт цаасаар санхүүжүүлэх бөгөөд ₮6.4 их наяд хүртэлх бонд гаргах эрх авчээ. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/2AujwYwYi…
236
Авах эсэх нь тодорхойгүй хэр нь монголчуудыг 2 талцуулсан ногдол ашгийн асуудал дээр ЗГ “Оюу толгой ХХК” 2027 онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн хэмээн бат араанд нь оруулах шиг боллоо. 🍋 🔎 $RIO-н ногдол ашгийн түүх  Өдгөө Rio Tinto (RIO) дэлхийн 34 оронд үйл ажиллагаа явуулж буйгаас Гвинейд 2, Мадагаскарт 1, Монголд 1, Аргентинд 1 буюу 4 улстай 5 уул уурхайн төсөл дээр хамтарсан хувь эзэмшилтэй үйл ажиллагаа явуулж буй. Цаашлаад, хөгжүүлэлтийн шатандаа явж буй 4 төсөл бий.  👀 Улс орнуудын ЗГ-тай хамтарсан 5 төслөөс 1-т нь буюу 2023 онд анх удаа Мадагаскарын ЗГ-тай хамтарсан QMM төслөөс ногдол ашиг болгон $12 саяыг тараах шийдвэр гаргаж байв. Гэсэн ч амласан хугацаанаас 2 жилийн дараа $13.7 саяыг ногдол ашиг болгон тараажээ.  🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/6LFtSArQ3…
288
Энэ долоо хоногийн хамгийн дуулиант мэдээний эзэн бол яах аргагүй чипийн хаан хочит NVIDIA (NVDA)-н Гүйцэтгэх захирал Женсен Хуанг байлаа. Тэгвэл одоо энэ бүх дуулианыг багцлан хүргэе. 🍋 📜 Болсон явдал Энэ бүх зүйл 2024 оноос эхэлсэн бөгөөд Женсен Хуанг Сингапурын технологийн компанийн удирдах ажилтан Алис Хуангтай нууц харилцаатай байсан тухай мэдээлэл өнгөрсөн сарын сүүлээр ил болж, тэрээр энэ сарын эхээр буруугаа хүлээсэн юм. Үүнтэй холбоотой Америкийн тагнуулын байгууллага уг эмэгтэйг Хятадын тусгай албаны хүн хэмээн үзэж, түүгээр дамжин $7.5 тэрбумын чип Хятад руу шилжихэд нөлөөлсөн байж болзошгүй гэж мэдээлжээ. 😵‍💫 Даарин дээр нь давс: Үүгээр зогсохгүй Лхагва гарагт Женсен Хуангийн 2008 оноос хойш $NVDA-д ажиллаж буй Эрүүл мэндийн салбар хариуцсан дэд ерөнхийлөгч Кимберли Пауэллтэй нууц харилцаатай байсан гэх хоёр дахь сенсац ил болов.  🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/PsxszyCNZ…
1
485
Криптовалютын арилжааг олон жил эрс эсэргүүцэж байсан Оросын төв банк анх удаа жижиг хөрөнгө оруулагчдад Биткойн, Этериум, Tether (USDT) арилжаалах зөвшөөрөл олгоод буй. Ирэх 7 хоногоос хэрэгжиж эхлэх энэ өөрчлөлт юу авчрах, Орос яагаад байр сууриа 180 градус эргүүлснийг задалъя. 👾 Оросын төв банк буулт хийсэн учир  Одоогоос 4 жилийн өмнө тус улсын төв банк криптовалютын арилжаа, олборлолтыг бүрэн хориглох санал гаргаж байсан. Гэсэн ч Украины дайнтай холбоотойгоор Орос барууны орнуудын орж болох бүхий л хоригт орж, ОУ-ын SWIFT төлбөр тооцооны системийн гадна үлдсэнээр гадаад төлбөр тооцоонд  криптовалютыг өргөнөөр ашиглах болсон.  🏃‍➡️ Энэ утгаараа 11 сарын 17-ноос эхлэн тус 3 криптовалютыг жижиг хөрөнгө оруулагчид брокер, хөрөнгө оруулалтын компаниудаар дамжуулан авах эрхтэй болно. Үүний дараа 12 сарын 1-нээс Москвагийн бирж дээр туршилтын арилжаа эхлүүлэхээр зэхэж буй.  🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/Wo2uhdErx…
250
Монголын ачаа тээвэр шатахуунаас хараат бус болох эхлэл тавигдлаа. 🍋 Хүнд даацын цахилгаан ачаа тээврийн сүлжээг хөгжүүлэх “Ногоон өртөө” төслийн хүрээнд Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн 700 орчим км коридорт 7 байршилд нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуур бүхий цэнэглэх өртөө байгуулна. Өртөөнүүд өдөртөө нарны эрчим хүч үйлдвэрлэж, хуримтлуурт нөөцлөх тул шөнийн цагаар ч цэнэглэлт тасралтгүй үргэлжлэх боломжтой. Ингэснээр төвийн эрчим хүчний сүлжээнд нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр ажиллах юм. 📌 Төслийг Монложистикс Холдинг ХК, Эм Эм Эс Инженеринг ХХК-ийн хамтарсан Нексус Эм Эл Жи ХХК болон Премиум Нексус ХК хамтран хэрэгжүүлж байна. Ингэхдээ тээвэр, инженеринг, худалдаа үйлчилгээ гэсэн гурван салбарын туршлагыг нэгтгэсэн нь төслийн гол давуу тал болоод байна.
1
1
232
Монгол Улс 2026 оны эхний 10 сард $28.8 тэрбумын гадаад худалдаа хийж, экспорт импортоосоо $6.9 тэрбумаар давлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 дахин их, өмнөх оргил болох 2023 оны $4.9 тэрбумаас 40% өндөр дүн юм. 🍋 💸 Экспорт: 6 жилд бараг 3 дахин Жилийн эхний 10 сарын экспорт 2020 онд $6 тэрбум байсан бол энэ жил $17.9 тэрбумд хүрсэн байгаа юм. Тэр дундаа нүүрсний экспорт 88.9 сая тн болж жилийн өмнөхөөсөө 36.9%, зэсийн баяжмал 2.13 сая тн болж 15%, төмрийн хүдэр 7.45 сая тн-д хүрч 3.2% тус тус өсжээ. Нэмээд ноолуурын экспорт 24.6% өссөн нь уул уурхайн бус салбарын сайн мэдээ. 👀 Хоёрхон тулгууртай эдийн засаг Эхний 9 сарын байдлаар экспортын орлогын 43.7%-ийг зэс, 36.9%-ийг нүүрс бүрдүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, $10 тутмын $8 нь хоёрхон бүтээгдэхүүнээс орж ирж байна. 2025 онд экспорт 7% орчмоор буурч байсан нь энэ хамаарал хэр эмзэг болохыг харуулсан. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/iAInbz9sX…
226
ЗГ малчдын хөдөлмөрийн бүтээмж, орлого, малын ашиг шимийг тогтвортой нэмэгдүүлэхээр  “Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд II үе шаттай хэрэгжүүлнэ. 🍋
189
Хятадын Senior Auto Монголын нүүрс тээвэрт жолоочгүй, хүнд даацын автомашин нэвтрүүлэхээр “Дорнын түншлэл” Бизнесийн зөвлөл болон Тайжи Зонд ХХК-тай хамтран ажиллана. 🍋 🧩 Бяцхан танилцуулга: Senior Auto 2020 онд байгуулагдаж, өөрсдийнх нь мэдээлснээр 100 гаруй харилцагчтай, 1,000 гаруй жолоочгүй автомашиныг зах зээлд нийлүүлээд буй.  👀 Хүнгүй + биет хиймэл оюун   Уг хамтын ажиллагааны хүрээнд талууд Хятад, Монголын хил дамнасан холын нүүрс тээвэрт, жолоочгүй хүнд даацын автомашинуудыг турших төдийгүй биет хиймэл оюун нэвтрүүлэх туршилт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Senior Auto-н хувьд үүнээс өмнө буюу энэ онд Өвөр Монголын Мандал боомтын хил дамнасан тээвэрт жолоочгүй хүнд даацын автомашинуудыг нийлүүлж, туршсан туршлагатай компани аж.  🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/Zie2HWs6z…
1
403
Улсын хэмжээнд инфляц 13.4%-д хүрсэн нь Монголбанкны зорилтот түвшнээс 5.4 нэгж хувиар өндөр үзүүлэлт боллоо. 🍋
2
1
222
Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар иргэн бүрд Оюу толгойн ногдол ашгаас ₮857 мянгыг тараах эсэхийг хэлэлцэнэ. 🍋
186
Дэлхий даяар ногоон шилжилт эрчээ авч буй энэ үед Хятад Канадын хөрөнгийн зах зээлд анхны ногоон бондоо гаргалаа. Сонирхолтой нь тус бондын эрэлт нийлүүлэлтээсээ 13.5 дахин давсан аж. 🍋 💰 ¥54 тэрбумын захиалга Урд хөрш түүхэндээ анх удаа Канадын зах зээлд ногоон бонд гаргаж, хэдхэн цагийн дотор ¥4 тэрбумыг амжилттай татан төвлөрүүллээ. Гэтэл хөрөнгө оруулагчид ¥54 тэрбумын захиалга ирүүлсэн нь эрэлт нийлүүлэлтээсээ даруй 13.5 дахин давсныг харуулав. Энэ нь ₮29.2 их наяд буюу ирэх оны улсын төсвийн зарлагын 67%-тай тэнцэх дүн гэсэн үг юм, базарваань. 🧺 Хөрөнгө оруулагчдын төрөл: Бондын арилжаанд Ази хөрөнгө оруулагчид хамгийн идэвхтэй оролцож, нийт дүнгийн 78%-ийг дангаараа бүрдүүлсэн бол 15%-д нь Канад болон Америк хөрөнгө оруулагчид оролцжээ. Харин оролцогч байгууллагын төрлөөр ангилбал арилжааны банкууд нийт захиалгын 45%-ийг бүрдүүлсэн бол үлдсэнийг төв банкууд болон хөрөнгө оруулалтын сангууд хуваан эзэлжээ. 🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/RMYyVq34q…
1
204
Нэткапитал Финанс Корпораци ББСБ-ын хоёр дахь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр Чингис Хаан Хөрөнгийн Биржээр нээгдлээ. ₮50 тэрбумын энэ бүтээгдэхүүнийг тоогоор нь задалъя. 🍋 💸 Цаана нь: ₮424 тэрбумын хөрөнгөтэй компани 2008 оноос үйл ажиллагаа явуулж буй Нэткапитал 2026 оны III улирлын байдлаар ₮424 тэрбумын хөрөнгийг удирдаж ₮17.1 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Мөн 2024, 2025 онд ТОП-100 аж ахуйн нэгжээр дараалан шалгарсан билээ. Тус компани 2025 онд анхны ХБҮЦ-аараа ₮30 тэрбумыг 20%-ийн өгөөжтэйгөөр бүрэн татан төвлөрүүлж байв. 🤔 ₮100,000-ийн хөрөнгө оруулалт хэд болох вэ? Энэ удаагийн үнэт цаасны нийт хэмжээ ₮50 тэрбум бөгөөд нэгжийн үнэ ₮100,000, жилийн хүү 18.7%, хугацаа 24 сар байна. Жишээлбэл, ₮100,000-ийн үнэт цаас эзэмшигч эхний жилд ₮18,700, хоёр дахь жилд үлдэгдэл үндсэн төлбөр болох ₮50,000-д тооцсон ₮9,350-ийн хүү авна. Ингэснээр хоёр жилийн нийт хүү ₮28,050, 5%-ийн татвар суутгасны дараах хүүгийн орлого ₮26,647.5 болно. Үндсэн төлбөрийн 50%-ийг 12 дахь сард, үлдсэн хэсгийг 24 дэх сард буцаан олгоно гэсэн үг.  🔗 Дэлгэрэнгүйг: lemonpress.mn/post/P6SMDIt9U…
229