Mining_Insight_Magazine (@MSightMagazine) header
Mining_Insight_Magazine (@MSightMagazine) profile picture

MSight provides comprehensive analysis on Mongolian Mining Sector and it's broader community.

Ulaanbaatar, Mongolia
Joined January 2022
Photo by Mining_Insight_Magazine (@MSightMagazine)Photo by Mining_Insight_Magazine (@MSightMagazine)Photo by Mining_Insight_Magazine (@MSightMagazine)Photo by Mining_Insight_Magazine (@MSightMagazine)Photo by Mining_Insight_Magazine (@MSightMagazine)Photo by Mining_Insight_Magazine (@MSightMagazine)Photo by Mining_Insight_Magazine (@MSightMagazine)Photo by Mining_Insight_Magazine (@MSightMagazine)Photo by Mining_Insight_Magazine (@MSightMagazine)Photo by Mining_Insight_Magazine (@MSightMagazine)
Эхний 9 сард Монголоос 58.8 сая тонн коксжих нүүрс Хятад импортолжээ ----------------------------------- Хятадын Ганцмод боомтод Монголын 5-р ангиллын түүхий коксжих нүүрсний үнэ 1,610 юань/тонн болж, өглөөний үнээс 10 юаниар буурсан бол баяжуулсан коксжих нүүрсний үнэ 1,897 юань/тонн хэвээр байгааг Mysteel мэдээлжээ. Тухайн өдрийн байдлаар уг боомт дахь нүүрсний нөөц 1.65 сая тонн орчим байна. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, 2026 оны эхний есөн сард тус улс Монголоос 58.89 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеэс 41.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
168
✍️Эрдсийн_зах Түүхий эдийн зах зээлд шинэ хөдөлгөөн эхлэв ------------ ✅Нийлүүлэлтийн эрсдэл #нүүрсний зах зээлийг дэмжив Монгол Улс 2026 оны эхний долоон сард 68.3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 54 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү огцом өсөлтийг нүүрсний зах зээлийн урт хугацааны шинэ мөчлөг гэхээс илүүтэй нийлүүлэлтийн саатал, Хятадын импортын сэргэлт, логистикийн хүчин чадал давхацсан зах зээлийн боломж гэж үзэх нь бодитой юм. ✅#Төмрийн_хүдрийн олборлолт 2030 он хүртэл эрчимжинэ BMI-ийн тооцоогоор дэлхийн төмрийн хүдрийн олборлолт 2026-2030 онд жилд дунджаар 2.2 хувиар өсөж, 2030 онд 3.04 тэрбум тоннд хүрэх төлөвтэй. ✅#Зэс олборлогчдын байр суурийг бэхжүүлсэн жил J.P. Morgan наймдугаар сарын сүүлээр 2026 оны дөрөвдүгээр улирлын зэсийн үнийн таамгаа 18 хувиар ахиулж, тонн тутамд 14.8 мянган ам.долларт хүрнэ гэж төсөөлсөн байна. ✅#Алтны өсөлтийн эрч саарч, шинжээчдийн таамаг зөрөв Ирэх саруудад төв банкуудын алтны худалдан авалт сард дунджаар 50 тоннд хүрнэ гэж тооцжээ. Энэ нь 2022 оноос өмнөх сарын дундаж 17 тоннтой харьцуулахад бараг гурав дахин өндөр үзүүлэлт юм. mininginsight.mn/mn/news/cmv…
90
Салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх үүрэг өгөв ----------- "Эрчис Ойл" компанид Монгол Улсад ашиглах онгоцны түлшний төрөл, түүнд тавигдах стандартын шаардлагыг тодорхой болгож, стандарт батлуулах ажлыг зохион байгуулахыг даалгажээ. mininginsight.mn/mn/news/cmv…
56
Хятад, Туркийн судлаачид газрын ховор элементийн Кизилкаорены ордыг судалжээ --------------------------------- Турк улс 2022 онд Эскишехир мужийн Бейликова бүсэд газрын ховор элемент агуулсан 694 сая тонн хүдрийн нөөц илрүүлснээ зарлаж, дэлхийд хоёрдугаарт орох томоохон ордын нэг гэж тодорхойлж байв. Мөн судлаачид чулуулгийн дээжид радио идэвхт элемент болох тори өндөр агууламжтай байгааг тогтоосон байна. mininginsight.mn/mn/news/cmv…
103
Хэлцлийн чухал хэсэг нь #Glencore компанитай байгуулахаар тохиролцсон 6 жилийн хугацаатай #оффтейк гэрээ юм. Гэрээний дагуу арилжааны үйлдвэрлэл эхэлснээс хойш “Glencore” компани “Саут Крофти” төслөөс үйлдвэрлэх #цагаан_тугалганы баяжмалыг 100 хувь худалдан авах үүрэг хүлээжээ. mininginsight.mn/mn/critical…
70
Дэлхийн #литийн эрэлт 2026 онд 2.11 сая тонн буйгаас 2050 он гэхэд ойролцоогоор 7 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Жилд дунджаар 36 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай уурхайгаар тооцвол ирэх 24 жилийн хугацаанд дунджаар хоёр сар тутамд нэг шинэ уурхай ашиглалтад оруулах шаардлагатай аж. mininginsight.mn/mn/news/cmv…
52
Монгол, Германы аж үйлдвэр, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв ------------------------- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар тус улсад 2026 оны 10 дугаар сарын 19-нөөс 22-ны өдөр айлчлал хийж байна. Талууд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг тэмдэглэж, аж үйлдвэр, ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ. mininginsight.mn/mn/news/cmv…
80
Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулах нь санхүүгийн өгөөжийг нэмэгдүүлэхгүй байж болзошгүй ------------------------------ #Эрдэнэт_Үйлдвэр ТӨҮГ зэсийн #баяжмалаа экспортлох үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хувилбараар өнөөгийн цэвэр үнэ цэн 152.3 сая ам.доллар бол уурхай, хайлуулах үйлдвэрийг нэгтгэсэн цогцолбор болбол 106.7 сая ам.доллар байхаар тооцжээ. Үүгээр хайлуулах үйлдвэр байгуулах нь дан уурхайн хувилбараас 45.6 сая ам.долларын бага үнэ цэнтэй болохоор байна. Харин бие даасан хайлуулах үйлдвэрийн хувилбар санхүүгийн хувьд илүү хүндрэлтэй байна. Ийм үйлдвэр боловсруулах, цэвэршүүлэх төлбөрөөс ойролцоогоор 3.4 тэрбум ам.долларын орлого олох ч үйл ажиллагааны зардал 9 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулалтын зардал 2.4 тэрбум ам.долларт хүрэхээр тооцжээ. mininginsight.mn/mn/news/cmv…
2
90
Оюутолгойгоос хэзээ ногдол ашиг хүртэх вэ? ------------------------------------- 2026 оны зургадугаар сарын 30-нд Засгийн газар болон Рио Тинто хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрэхдээ энэ онд Оюу толгойгоос ногдол ашиг авахаар тохиролцсон гэж Монголын Засгийн газар албан ёсоор мэдэгдсэн билээ. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад хэдийнэ 17 жил, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортлоод 13 жил, гүний уурхайн олборлолт эхлээд 4 жилийн хугацаа өнгөрч байна. Нэмээд дэлхийн зах зээл дээр зэс, алтны үнэ анхны тооцоолсноос багадаа 2 дахин өндөр байгаа, компанийн үйлдвэрлэлийн хэмжээ болон орлого огцом өсөж байна. mininginsight.mn/mn/oyutolgo…
74
Хятадад коксжих нүүрсний дундаж үнэ буурав ------------------ БНХАУ-ын муж, өөртөө засах орнуудын коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ 2026 оны 10 дугаар сарын 15-ны байдлаар 1738 юаньд хүрч, есдүгээр сарын 28-ны өдөртэй харьцуулахад 42 орчим юаниар буурсныг Sxcoal сайтад мэдээллээ. Монгол Улстай хил залгаа бүс нутаг болох Өвөр Монголд 228 юань, Ганьсуд 100 юаниар буурч, Шинжаанд үнэ тогтвортой байна. mininginsight.mn/mn/news/cmv…
88
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдлаа ------------ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг (2026.10.16) эцэслэн баталсан байна. mininginsight.mn/mn/news/cmv…
70
Их Британи вольфрамын “Хемердон” уурхайг сэргээхэд £71 саяын хөрөнгө оруулна ----------------------------- Энэхүү хөрөнгө оруулалтаар Их Британийн Засгийн газар нь стратегийн нэн чухал ашигт малтмалын төслүүдийн нэгд урт хугацааны гол түнш болж байна. Уг түншлэл Их Британийн аж үйлдвэр, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нэн чухал үүрэгтэй цэрэг батлан хамгаалах, сансар судлал, дэвшилтэт үйлдвэрлэл болон ирээдүйн эрчим хүчний технологийн гол түүхий эд болох вольфрамын дотоодын найдвартай нийлүүлэлтийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэж тус улсын эрх баригчид үзэж байна. mininginsight.mn/mn/all/cmv9…
115
Эрдэнэтийн зэс хайлуулах төслийн санхүүгийн өгөөжийг нягтлах шаардлагатайг судалгаа харууллаа ----------------------------------------- #Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр байгуулснаар нэмүү өртөг шингээх боловч төслийн санхүүгийн өгөөж заавал нэмэгдэхгүйг Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн (#NRGI) шинэ судалгаа харуулжээ. Н.Дорждарь, Н.Золжаргал нарын боловсруулсан “Нэмүү өртгийн эрэлд: Эрдэнэтэд зэс хайлуулах төслийн төсөв санхүү, байгаль орчны үр нөлөөг үнэлэх нь” тайланд баяжмал үйлдвэрлэн экспортлох, бие даасан хайлуулах үйлдвэр байгуулах, уурхай болон хайлуулах үйлдвэрийн цогцолбор хөгжүүлэх гурван хувилбарыг харьцуулсан байна. msight.jsaranbat.dev/mn/news…
74
Уул уурхай, эрчим хүчний хамтын хөгжил -------------------------------------------- Монголын уул уурхай дараагийн өсөлтийг хэрхэн бий болгох талаар жил бүрийн есдүгээр сард болдог Mining Week чуулганаар тал бүрээс нь хэлэлцэхийг зорьдог. Шинэ уурхайнууд нээх, боловсруулах үйлдвэрүүд байгуулах, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд байр сууриа эзлэх нь өсөлтийн тухай хэлэлцүүлгийн гол сэдвүүд юм. Харин өсөлтийн төлөвлөгөө нь түүнийг тэтгэх эрчим хүчний эх үүсвэр, сүлжээ, хөрөнгө оруулалттай хэр нийцэлтэй байна вэ? Майнинг Инсайт, Энержи Инсайт сэтгүүлүүд энэ асуудлыг анх удаа Mining Week-ийн хэлэлцүүлгийн сэдэвт оруулж, Mining Week & MinePro 2026 арга хэмжээний хүрээнд “Уул уурхайн ирээдүйг тэтгэх эрчим хүч” хуралдааныг зохион байгууллаа. Хоёр салбарын бодлого, үйлдвэрлэл, технологи, санхүүжилтийн холбоог хамтад нь авч үзсэн энэ хуралдаан хөгжлийн боломжийг тодотгохын зэрэгцээ шийдлээ хүлээж буй асуудлуудыг хөндсөн юм. Майнинг Инсайт есдүгээр сарын дугаарынхаа гол сэдвийг ч энэ уялдаанд зориуллаа. Эрчим хүчний шилжилт Монголд шинэ боломжийг нээж байна. Цахилгаанжуулалт, сэргээгдэх эх үүсвэр, дата төвүүдийн хөгжил зэс болон бусад чухал ашигт малтмалын эрэлтийг тэлж байна. Энэ эрэлтэд шаардагдаж буй эрдэс баялаг, нар, салхины нөөц манайд бий. Гэвч нөөцтэй байх нэг хэрэг, түүнийг үйлдвэрлэл болгох нь бүр өөр хэрэг. Энэ дунд төлөвлөлт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн томоохон ажлууд хүлээгдэж байна. Боломжийг ашиглахын тулд бид үйлдвэрлэлийг тэтгэх эрчим хүчний хангамжаа шийдэх хэрэгтэй байна. Уул уурхайн төслүүд цахилгааны шийдлээ эрэлхийлж, эрчим хүчний төслүүд баталгаат хэрэглэгчээ хайсаар. Уг нь уурхайн урт хугацааны хэрэглээ шинэ эх үүсвэрийн борлуулалтын баталгаа болж, найдвартай цахилгаан хангамж эргээд уурхайн үйлдвэрлэлийг тэлэх ёстой билээ. Хоёр салбарын хамтын хөгжлийн эдийн засгийн үндэс энэ. Харин энэ харилцан хэрэгцээг төлөвлөлт, гэрээ, хөрөнгө оруулалтаар холбож байж хамтын хөгжлийн боломж бодитой болно. Үүний тулд компаниуд шинэ уурхай, үйлдвэрээ хаана, хэзээ ашиглалтад оруулах, хэр хэмжээний цахилгаан хэрэглэхээ тодорхойлж, төр уг хэрэгцээг эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах сүлжээний хөгжлийн төлөвлөлтөд тусгах учиртай. Шугам, дэд станцыг хэн барих, хэн эзэмших, зардал, эрсдэлийг хэрхэн хуваалцахыг хөрөнгө оруулалтын шийдвэрээс өмнө тохирох шаардлагатай юм. Өнөөдрийн хэрэглээг хангаж буй сүлжээ маргаашийн үйлдвэрлэлийг даах уу? Үүнд өгч буй хариулт, хийж буй бэлтгэлээр төрийн төлөвлөлтийн үр дүн хэмжигдэнэ. Хувийн хэвшлийнхэн энэ чиглэлд өөрсдийн шийдлийг эрэлхийлж байна. Цагаансуварга, Хан Алтайн төслүүд сэргээгдэх эх үүсвэр, батарей хуримтлуурыг сүлжээний цахилгаан хангамжтай хослуулж буй жишээ хуралдаанаар яригдсан. Эдгээр жишээ уурхайн хангамжийг шийдэхдээ эх үүсвэр, хуримтлуур, сүлжээний боломжийг хамтад нь авч үзэх шаардлагатайг харуулж байна. Мэдээж, ямар хослол тохирох нь уурхайн байршил, ашиглалтын хугацаа, ачаалал, үйлдвэрлэлийн горимоор тодорхойлогдоно. Уурхай өөрийн эрчим хүчний эх үүсвэрийг байгуулахын зэрэгцээ үйлдвэрлэгчээс урт хугацааны гэрээгээр цахилгаан худалдан авах боломж бас байна. Ийм гэрээ уурхайн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулж, эрчим хүч үйлдвэрлэгчийн борлуулалтыг баталгаажуулдаг. Гэхдээ талуудын тохиролцоо дангаараа хангалтгүй. Гэрээний хэрэгжилтийн баталгаа, сүлжээнд холбогдох нөхцөл, нийлүүлэлтийн найдвартай байдал, талуудын хариуцлага тодорхой байж урт хугацааны гэрээ хөрөнгө оруулалтын үндэс болно. Компанийн түвшинд бий болж буй эдгээр шийдэл салбарын зохицуулалтыг шинэчлэх шаардлагыг мөн хөндөж байна. Томоохон хэрэглэгч өөрийн эх үүсвэртэй болоход сүлжээний орлого, зардлын хуваарилалт өөрчлөгдөнө. Үүний зэрэгцээ шинэ хүчин чадал нэмэгдэж, системийн ачаалал буурах боломжтой. Тэгвэл хувийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нийтийн дэд бүтцийн тогтвортой ажиллагаатай хэрхэн уялдуулах вэ? Тариф, сүлжээний үйлчилгээний төлбөр, илүүдэл цахилгаан нийлүүлэх нөхцөл нь хөрөнгө оруулалтыг дэмжихийн сацуу сүлжээний зардлыг шударгаар хуваарилах зарчимтай нийцэж байж энэ тэнцвэр хангагдана. Цаашлаад эрчим хүчний хэрэгцээ уурхайн талбайгаар хязгаарлагдахгүй нь. Хуралдаанд танилцуулсан хүнд даацын техникийг цахилгаанжуулах, нүүрсний тээврийг сэргээгдэх эрчим хүчээр хангах туршилт, тооцооллууд түлшний импортын хамаарлыг бууруулах боломжийг харууллаа. Гэхдээ техник, цэнэглэх дэд бүтэц, цахилгааны эх үүсвэрээ хамтад нь төлөвлөж байж бодитоор ажил болно. Тээврийн цахилгаанжуулалтаас үүсэх нэмэлт хэрэглээг ч эрчим хүчний хөгжлийн тооцоонд одооноос тусгах асуудал давхар яригдах нь байна. Эдгээр асуудлыг хөндсөн илтгэл, тооцоолол, хэлэлцүүлэг, оролцогчдын байр суурийг сэтгүүлийнхээ тусгай хэсэгт нэгтгэн хүргэж байна. Монголын уул уурхайн дараагийн өсөлтийг юугаар, хэрхэн тэтгэх, хоёр салбарын төлөвлөгөө хаана нийцэж, хаана зөрж байгааг хамтдаа эргэцүүлье. Уул уурхай, эрчим хүчний хамтын хөгжил өнөөдөр төлөвлөлтөө хэрхэн уялдуулж, хөрөнгө оруулалтаа шийдэхээс эхэлнэ. Ирээдүйн өсөлтийг тэтгэх бэлтгэл нь энэ юм. Ерөнхий эрхлэгч Н.Ариунтуяа
2
153
Mining Insight and Energy Insight Renew Media Partnership with @FutureMineral Forum 2027 --------------------------- The sixth edition of the Future Minerals Forum (FMF) will take place in Riyadh, Saudi Arabia, from January 12 to 14, 2027, under the theme “Global Collaboration for Resilient Mineral Supply.” Mining Insight and Energy Insight magazines will once again work with FMF as media partners, continuing their cooperation with one of the world’s leading platforms for the mining and minerals sector. 📌Organized under the patronage of the Custodian of the Two Holy Mosques, FMF 2027 will focus on mobilizing finance, accelerating project development and shortening the time required to bring mineral projects into production. Particular attention will be given to strengthening mineral value chains in Saudi Arabia and across emerging supplier regions, including Africa, West and Central Asia, and Latin America. en.mininginsight.mn/index.ph…
1
106
FMF2027: Уул уурхайн төслүүдийг үйлдвэрлэлд шилжүүлэх хугацааг богиносгоход төвлөрнө ------------------------- Саудын Арабын Хаант Улсын нийслэл Эр-Рияд хотод Future Minerals Forum (FMF) буюу Ирээдүйн эрдэс форумын зургаа дахь удаагийн чуулга уулзалт 2027 оны нэгдүгээр сарын 12-14-нд “Ашигт малтмалын найдвартай нийлүүлэлтийн төлөөх дэлхийн хамтын ажиллагаа” сэдвийн дор болно. 📌Саудын Арабын Хаант Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас зохион байгуулах "Ирээдүйн эрдэс форум 2027"-оор уул уурхайн төслүүдэд шаардлагатай санхүүжилтийг татах, төслийн хөгжүүлэлтийг хурдасгах, олборлолт, үйлдвэрлэлийн шатанд шилжүүлэх хугацааг богиносгоход голлон анхаарал хандуулахаар төлөвлөжээ. mininginsight.mn/index.php?n…
1
116
Дэлхийн банк: Монголд эрчим хүчний шилжилтийн ашигт малтмалын хайгуул хангалтгүй байна -------------------------------------- Монгол Улсад #эрчим_хүчний шилжилтийн #ашигт_малтмалын хайгуулыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулснаар дунд хугацаанд 200-500 сая ам.долларын нэмэлт хувийн хөрөнгө оруулалт татах боломжтой гэж #Дэлхийн_банк группийн “Монгол Улс: Хувийн хэвшлийн судалгаа, тайлан”-д танилцуулсан байна. 📌Монгол Улс #геологийн нөөц баялаг ихтэй боловч эрчим хүчний шилжилтийн ашигт малтмалын хайгуул хангалтгүй байгааг тайланд онцолжээ. ❗️#Хайгуулын эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулснаар хайгуулын үйл ажиллагаанд 200-500 сая ам.долларын дунд хугацааны нэмэлт хувийн #хөрөнгө_оруулалт татаж, 700–1,400 шууд болон шууд бус ажлын байр бий болгох боломжтой гэж тооцсон байна. mininginsight.mn/index.php?n…
87
АҮЭБЯ 2027 оноос өргөдөл, хүсэлтийг бүрэн цахим хэлбэрээр шийдвэрлэнэ ------------------------- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2027.01.01-нээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авах өргөдөл, хүсэлтийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байна. 📌Өнөөдрийн байдлаар #АҮЭБЯ-нд ирүүлсэн нийт өргөдөл, гомдлын 64 хувийг шийдвэрлээд байна. mininginsight.mn/index.php?n…
58
Tullow Oil Гана улстай хийсэн татварын маргаанд ялагдав -------- Олон улсын худалдааны танхимын (#ICC) арбитрын бүрэлдэхүүн уг татварын ногдуулалт компанийн газрын тосны гэрээнүүдийг зөрчөөгүй гэж үзсэн байна. 📌#Tullo_Oil компани Гана улстай хийсэн 196.5 сая ам.долларын татварын маргаанд ялагджээ. Маргаан нь тус компанийн 2016–2019 онд авсан үйл ажиллагааны тасалдлын даатгалын нөхөн төлбөрт ногдуулсан татвартай холбоотой юм. mininginsight.mn/index.php?n…
103