АСЕМ муулж буруу бнаа аа аав нь найзуудаа авчираад гэрийнхээ сар 2 сарын мөнгөөрөө шоудаад магтужлаад бна хүүхдүүд нь илүү гэртээ гуниг хоолтой ирээдүй бүрхэг сууж бнаа гэж зөндөө хэлэхэдлайк шэыр хийж бсн гарууд COP дээр флексдэж бхыг харах азгүй ч юмуу ёжтой ч юмуу л бдын бна хаха
Алиьаа юм хэтрэхээрээ яг тэр түвшин. дээрээ очиж наалддаг гэж нийгмийн сэтгэл зүйн хичээлд зааж байж билээ. Одоо тэгээд үзэлцээд бж дээ. Хорвоогийн бараг хамгийн радикадлшахам улсууд хоорондоо таарчлаа.
187
Өнөөдрийн Үнсгэлжингийн түүх.
Мая Хвалиньска хүрэх зам зүгээр нэг “азын сугалаа” байсангүй. Мая аваргын тоглолтонд хүрэх хүртлээ өөрөөсөө хавьгүй нэр хүндтэй, туршлагатай, чансаа өндөртэй тоглогчдыг ээлж дарааллуулан буулган авчээ. .
Урьдчилсан шатны эхний даваанд тэр Францын Алис Рамег 6:0, 6:3-аар хожсон. "Дошны" эзэн Раме шороон талбай дээр тоглож теннис сурсан франц тоглогч. Мая Хвалиньска түүнд бараг боломж өгсөн ч үгүй. Эхний сетийг “хуурай” авсан нь түүний Парист бүтээх гайхамшгийн анхны оч байсан байна.
Үндсэн тоглолтын эхний даваанд тэр Хятадын Жэн Циньвэнийг 6:4, 6:0-ээр бут ниргэсэн. Жэн бол 2024 оны Парисын Олимпын алтан медальт, нэгэн үе дэлхийн чансааны №4-т хүрч байсан, хүчтэй цохилт, талбайн үндсэн шугамын араас түрэмгий тоглолт гаргадагаараа алдартай тамирчин. Харин Мая Хвалиньска түүнийг хүчээр биш, ухаанаар ялсан. Өндөр бөмбөг, өнцөг сольсон зүүн гарын цохилт, удаашруулсан хэмнэлээр Жэний тоглолтын хэмнэлийг эвдэж, хоёр дахь сетэд ганц ч тоглолт өгсөн чгүй.
Хоёрын даваанд Хвалиньска Бельгийн Элизе Мертенсийг 6:4, 6:0-ээр хожив. Мертенс бол Францын нээлттэй тэмцээний 23 дахь эрэмбэтэй тоглогч, олон жил топ түвшинд тоглосон, Grand Slam-ийн хосын төрөлд аваргалж байсан, туршлагаар арвин теннисчин. Түүний давуу тал нь хамгаалалт, тогтвортой байдал, алдаа багатай тоглолт. Гэвч Хвалиньска түүнийг ч мөн адил байрлал, хэмнэл, дроп-шот, хурц өнцөгөөр хариу барьсан цохиолтоор задалж үүрнээс гаргаж тоглож хоёр дахь сетийг дахин 6:0-ээр дуусгасан.
Гурвын даваанд Мая Грекийн Мария Саккариг 1:6, 6:3, 6:2-оор буулгаж авсан. Саккари бол өмнө нь дэлхийн чансааны №3-т бичигдэж байсан, Roland-Garros-ийн хагас шигшээд шалгарч байсан, биеийн хүч, тэсвэр, шахаж түрж тоглодогоороо WTA-ийн хамгийн хүнд өрсөлдөгчдийн нэг. Эхний сетэд Хвалиньска 1:6-аар илт ялагдсан нь олон хүмүүсийг заза ингээд л дууслаа даа, сайн ч үзлээ гэх мэдрэмжийг өгөөд амжсан. Зарим нь бараг энэ түвшинд хүрсэнд нь талархахаар алгаа бэлдэж байсан гэж хэлж болно.
Гэв Мая сэтгэлээр унасангүй. Харин ч эсрэгээрээ, тоглолтын төлөвлөгөөгөө өөрчилж, бөмбөгний хурдыг сольж, Саккариг урт харилцалт буюуу раллид оруулан тэсвэр алдаж алдаа гаргахыг нь хүлээж тоглосоор эргэн ирсэн. Энэ нь түүний Парис дахь цорын ганц алдсан сет байлаа.
Дөрвийн даваанд Мая Францын сүүлчийн найдвар Диан Парриг 6:3, 6:2-оор хожсон. Парри бол ганц гарын бекхэндээрээ алдартай, гоёмсог техник, франц теннисний сонгодог мэдрэмжтэй тоглогч. Талбайн эзэн орны үзэгчид түүний талд байсан ч Хвалиньска сандралд автсангүй. Тэр Парриг өөрийнх нь зэвсгээр буюу мэдрэмж, хурц өнцгийн хариу цохилт, хэмнэлээр нь давж, Францын сүүлчийн найдварыг "нутгийн дэмжээнээс" нь тэмцээнээс хасав.
Шөвгийн наймд Хвалиньска Оросын Анна Калинскаяг 7:6, 6:3-аар ялсан. Калинская бол 22 дахь эрэмбэтэй, тоглолтын өндөр хэмнэлтэй, эсрэг довтолгоо сайтай, хатуу талбай болон шороон дээр аль алинд нь давуугаа гаргадаг маш өндөр түвшний тоглогч. Мая Хвалиньскагийн сэтгэл зүйн тайван байдал хамгийн тод харагдсан тоглолт бол энэ тоглолт байлаа. Эхний сет тай-брейкэд орсон ч тэр сандарсангүй. Калинская олон алдаа гаргаж, Хвалиньска харин 24 удаагийн хожлын цохилт хийж, ердөө 15 алдаа гаргасан нь түүний тоглолт зөвхөн хамгаалалт биш, нарийн тооцоотой довтолгоо хийсэн байгааг харжжсан байна.
Хагас шигшээд тэр 25 дахь эрэмбэтэй Диана Шнайдерийг 7:6, 6:4-өөр хожсон. Шнайдер өөрөө өмнөх шатанд дэлхийн №1 Арина Сабаленкаг буулгаж авсан, хүчтэй өвөр давуулалттай (forehand), зүүн гарын огцом хурц өнцөгтэй цохилт хийдэг, түрэмгий тоглолтоороо дарамталж тоглодог теннесичн юм. Мая Хвалиньска түүнтэй хүчээр мөчөөрхөхийг хичээсэнгүй.
Харин бичил хурц өнцөг, богино бөмбөг, дроп-шот, өндөр өргөсөн хамгаалалт, гэнэтийн дайралтаар Шнайдерийн тэр түрэмгий тоглолтыг баглан авсан. Эхний сетийн тай-брейкэд 2:4-өөр хоцорч явсан ч таван оноо дараалан авч, дараа нь хоёр дахь сетэд шийдвэрлэх брейк хийж финалд хүрсэн.
Ингэж Мая Хвалиньска Парист есөн тоглолт дараалан ялсан. Урьдчилсан шатны гурван ялалт. Үндсэн шатны зургаан ялалт. Энэ зуурт ердөө ганцхан сет алдсан. Тэр Олимпийн аварга Жэн Циньвэнь, дэлхийн #23 дахь эрэмбэтэй Элизе Мертенс, дэлхийн чансааны экс №3 Мария Саккари, Францын найдвар Диан Парри, #22 дахь эрэмбэтэй Анна Калинская, #25 дахь эрэмбэтэй Диана Шнайдер нарыг дараалан хожсон.
Энэ бол агаад ч хямдхан өрсөлдөгчдийн замнал биш байсан. Энэ бол мөнгө, ивээн тэтгэгч, чансаа, нэр хүндээр хэмжигддэг мэргэжлийн теннисний ертөнцөд бараг үл үзэгдэж явсан нэгэн тоглогч өөрийн ухаан, техник, тэвчээр, сэтгэлийн хат, тоглолтын өвөрмөц хэв маяг тактикаар бүх шатны фаворитуудыг ээлж дарааллуулан нураасан түүх байв.
Долоо хоногийн өмнө тэр буудлынхаа төлбөрийг төлж чадахгүй байсан.
Одоо тэр Францын нээлттэй тэмцээний аваргын төлөө тоглох гэж байна.
Тоглолт өнөөдөр 21.00 цагаас эхэлнэ.
Лаанбаатар ман тэр тжсмаа чойжоо ахдаа баярлалаа. Соц нийгмээс салаад тог тасалдаг бхад ирээдүй сайхан болноо гд залбирдаг бсн харин ирээдүйг хулгайлдаг гөлөгнүүдиыг засагт залсан та нарт уурлаж нэг үзиы даа сонгосон ллрууд шангаа хүрт
73
Сээр духаараа хугалж чадлаа гэж бодоё, ер нь зүгээр тэгээд бодчий л доо. Тэгмэгц хугарсан хэсэг хаашаа үсрэх гэж бодож чадахгүй бн гэхээр бас л манайхан өдий бна даа
93
Бангла жолооч нар зорчигчдын төлбөрөөс % авч цалинждаг тул өрсөлдөөн нь ширүүн гэж ... Ядаж бхад зорчигчид нь өрсөлдөөнд нь сэтгэл догдлон хөөрч нтр үхэл рүүгээ уралдаж буй мэт. Саяхан болтол УБ-ын нийтийн тээврийн микронууд ингэдэг бсныг хэлвэл Динзаавар болчих бхдаа 🙃🙃🙃
1
429










