Х.Нямбаатар: Хууль гууль болох цаг дор,
Хууль засаглах биш Хүүк засаглах цаг дор
Дархан цаазат Богд Хан уулыг ах нь эзэгнэв,
Дархан цаазат Халх Нөмрөгийг түүний дүү түймэрдэв...
Л.Энх-Амгаланд хандаж хэлье. Одоо боль. Ажлаа хий. Би ямар Л.Энх-Амгаланг энд тэнд дайрч, янз бүрийн юм ярьсан уу? Үгүй. Тэгэхээр нэг жаахан төрийн сайд шиг бай л гэж хэлмээр байна. Одоо больж үз. Ядаргаатай юм
@MonMpress mpress.mn/t/1009295
Энэхүү мэдээлэлд Трамп Жуниорыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ч мөн уулзсан хэмээн мэдээлжээ. @MonMpress mpress.mn/p/1009298
Хотын дарга Б.Пүрэвдагва: Хорт хавдартай хоёр хүүхдийг нарийн шинжилгээ, эмчилгээнд хамруулна
Хотын дарга Б.Пүрэвдагва Хөх хотод хийж буй албан айлчлалын үеэр ховор төрлийн хорт хавдартай хоёр хүүхдийг нарийн шинжилгээ, эмчилгээнд хамруулахаар болжээ. Түүнчлэн Хөх хотоос хавдрын эмчилгээний иж бүрэн төхөөрөмжийг Улаанбаатар хотод бэлэглэжээ.
Хотын дарга Б.Пүрэвдагва цаашид хамтын ажиллагаатай хотуудад хийх албан айлчлал бүрээр хорт хавдартай хүүхдүүдийг эмчлүүлнэ гэж мэдэгдлээ.
Иргэн: Урагшаа Зайсангийн тийшээ махны үнийг төсөөлөлтгүй. Гэтэл зарим нь мах, тосоо граммаар авч байна
⭕️ Л.Мөнхбаатар ХЭҮК-ын удирдлагад ЯЛТАН томилогдох боломжийг нээлээ
🟡 Хүний эрхийн үндэсний комисс нь Монгол улсын иргэдийн хүний эрхийн зөрчлийг илрүүлэн шалгах, иргэний эрхээ эдлэх боломжийн төлөө ажилладаг. Түүгээр ч барахгүй улсын хэмжээнд төрийн өндөр албан тушаалтан буюу сайд, төрийн нарийн бичгийн даргын хэмжээнд хүрэх эрх мэдэл тэдний гарт бий.
🟡 Хүний эрхийн үндэсний комисс нь долоон гишүүнтэй, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрх хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай хүнийг Улсын Их хурал томилохоор хуульчилж, журамласан байдаг байна. Гэтэл уг журмыг өөрчилж, ялтан эсхүл улс төрийн этгээд томилогдох нөхцөл боломжийг нээсэн шийдвэрийг Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар гаргав. Тэрбээр ХЭҮК-ийн гишүүдийг сонгох сонгон шалгаруулах журмыг өөрчилжээ. Өөрөөр хэлбэл өөрийн дураар журмыг өөрчилж болдгийг харуулав.
🟡 Уг сонгон шалгаруулалтын журамд зааснаар эрх зүйч мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан туршлагатай гэдгийг эрх зүйч мэргэжлээр ажилласан туршлагатай. Мөн хараат бус, өндөр ёс зүйтэй гэдгээ ажил, мэргэжлийн үйл ажиллагаагаар нотлон харуулсан гэх заалтын хүрээнд тусгасан
🟡Сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж байгаагүй;
🟡Ял шийтгүүлж байгаагүй;
🟡Сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн гурван заалтыг шууд хасжээ.
🟡ХЭҮК-ийн гишүүнийг томилох сонгон шалгаруулах журмаас хамгийн чухал гурван зүйл заалтыг ор үндэсгүй хасж буй цаад зорилго илэрхий. Л.Мөнхбаатарын хүсэлд нийцсэн хүн ХЭҮК-ийн гишүүнээр томилогдоно гэсэн үг. Сахилгын шийтгэлээр ажлаас халагдсан ч ХЭҮК-ийн гишүүн болно. Эсвэл ялтан байсан ч ХЭҮК-ийн гишүүн болж хүний эрхийн төлөө ажиллах боломжтой. Л.Мөнхбаатарын таалалд нийцвэл МАН-ын цүнх баригч хүний эрхийн үндэсний комисст гишүүнээр томилогдох боломжийг Л.Мөнхбаатар бий болголоо.
🟡Мөн өмнөх журамд ХЭҮК-ийн гишүүдийг сонгохдоо томилгооны сонсгол зохион байгуулж, тухайн нэр дэвшигч нь өөрийн үзэл баримтлалыг нээлттэй танилцуулж томилогддог байв. Харин одоо Хууль зүйн байнгын хороо шийдвэрлэж, нээлттэй сонсголыг ажлын ярилцлага болгож, шинэчилж оруулж иржээ. Энэ нь зөвхөн ажлын ярилцлага байх бөгөөд гишүүдийг Л.Мөнхбаатар шилж сонгоно. Ийн далд санаа нь Монгол Улсын хүний эрхийг эдлэх боломжийг хүртэл өөрийн гартаа оруулах хүсэл тээж буй нь илт. Монгол Улсын иргэн бүр эрхээ эдэлж, эрх зөрчигдвөл ХЭҮК-д хандах учиртай. Угтаа бид бүрэн хараат болж, дарангуйлалд өртөх үүд хаалгыг нээлээ. Шинэчлэгдсэн журмаар дараагийн хүний эрхийн таван гишүүн арван нэгдүгээр сард томилогдоно. Харин Л.Мөнхбаатарын эсвэл МАН-ын хэн гээч цүнх баригч, ялтан арын хаалгадаж томилсныг харах л үлдлээ.
Ц.Ганзориг: Ерөнхийлөгчид 10 гэр, 10 дүнзэн байшинтай аялал зуучлалын компани байгаа. Харин олон зуун тансаг зэрэглэлийн зочид буудлууд байхгүй.
⭕️ Ерөнхийлөгч Бага тэнгэрт 1.4 тэрбумаар хаус авсан гэсэн ч зах зээл дээр 7.5 тэрбумын үнэтэй байна
🟡 Ерөнхийлөгчийн тамгын газраас Х.Нямбаатарын өнгөрөгч амралтын өдрөөр хийсэн мэдэгдэлд хариу няцаалт хийв. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эзэмшлийн хөрөнгийн асуудлаар үүсээд буй маргааныг эцэслэхээр түүний хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дахин ил гарлаа.
🟡 У.Хүрэлсүхийн гэх Бага тэнгэрийн хаусын тухай тэрбээр, “Ерөнхийлөгч өмнө нь өөрийн нэр дээрх хадгаламжаас 1.2 тэрбум төгрөгийг цувуулан авч, Бага тэнгэр орчимд байршилтай хаус захиалсан. 2022 онд 360 мянган ам.доллар, 2025 онд 200 сая төгрөг шилжүүлж захиалсан баримт байгаа” хэмээн мэдэгдэв.
🟡 Тэгвэл яг үнэндээ Бага тэнгэр дэх хаусыг 1.2 тэрбум төгрөгөөр худалдан авах боломж бий юу. Доллар 2022 онд 3144 төгрөг байсан гэж үзвэл тухайн үеийн ханшаар 1.2 тэрбум төгрөг, нэмэлтээр 200 сая төгрөг шилжүүлсэн гэвэл 1.4 тэрбум төгрөгөөр Бага тэнгэрт байрлалтай амины орон сууц худалдан авсан гэсэн үг. Харин зах зээлийн ханшаар Бага тэнгэр дэх сингл хаус дунджаар 7.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байна. Үл хөдлөх хөрөнгө худалдааны үнэгүй.мн дээрх заруудаас харахад Бага тэнгэрийн хаусууд нь 7.5 тэрбумын үнэтэй бөгөөд энэ зарууд нь гурваас нэг долоо хоногийн өмнөх зарууд байлаа. Ерөнхийлөгчид 1.4 тэрбум төгрөгөөр амины орон сууц худалддаг, харин ард иргэдэд 7.5 тэрбум төгрөгөөр худалддаг юм биш биз. Бага тэнгэр дэх “тэнгэрийн хаусуудыг 1.4 тэрбум төгрөгөөр авна гэдэг өөрөө байж боломжгүй мэт. Ямартаа ч Ерөнхийлөгч Бага тэнгэрт хаустай нь үнэн харин үнэ нь зах зээл байтугай санаанд багтамгүй хямд үнэтэй аж.
mpress.mn/p/1009293
Ц.Ганзориг: Ерөнхийлөгч өмнө нь өөрийн нэр дээрх хадгаламжаас 1.2 тэрбум төгрөгийг цувруулан авч, Бага тэнгэр орчимд байршилтай хаус захиалсан
❗️Ц.Ганзориг: Ерөнхийлөгч өмнө нь өөрийн нэр дээрх хадгаламжаас 1.2 тэрбум төгрөгийг цувруулан авч, Бага тэнгэр орчимд байршилтай хаус захиалсан. 2022 онд 360 мянган ам.доллар, 2025 онд 200 сая төгрөг шилжүүлж захиалсан.
Х.Нямбаатартай холбоотой асуудлаар Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл хийлээ.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир: Арваннэгдүгээр сард шатахууны үнэ бага зэрэг БУУРАХ төлөвтэй байна.
Аравдугаар сард нийт 57 мянган тонн АИ-92 шатахуун захиалснаас 36 мянган тонн нь орж ирсэн бөгөөд 6 мянган тонн нь тээвэрлэлтийн шатанд байгааг мэдээллээ. Мөн 16 мянган тонн шатахуун хараахан нийлүүлэгдээгүй байна.
Ирэх арваннэгдүгээр сард шатахууны захиалгын хэмжээ нэмэгдэж, үнэ бага зэрэг буурах төлөвтэй байгааг Б.Мөнхтамир мэдээлэв.
ТҮЙМЭР | БНСУ-ын тал Мобикомыг Хятадад учирсан хохирлыг нөхөн төлөх шаардлагатай гэв
mpress.mn/p/1009289
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.27
2026 оны аравдугаар сарын 27-ны хувьд Азийн хувьцааны өсөлт, Anthropic-ийн IPO мэдүүлэг, технологийн аваргуудын тайлан болон газрын тосны үнийн эрсдэл өнөөдрийн дөрвөн гол сэдэвт багтаж байна.
Азийн хөрөнгийн зах зээлийн өсөлт технологийн салбарт эерэг хүлээлт байгааг харууллаа. Anthropic-ийн IPO болон Meta-ийн хөрөнгө босгох төлөвлөгөө хиймэл оюуны бизнесийн цар хүрээ тэлж байгааг илтгэж байна. Гэвч газрын тосны өндөр үнэ инфляцын эрсдэлийг хадгалж, төв банкуудын шийдвэрийг улам чухал болгожээ. mpress.mn/p/1009291
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ж.Энхжаргаланд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ гэв
mpress.mn/p/1009290
ВИДЕО | Хятадын гал сөнөөгчид Нөмрөгийн түймрийн улмаас дайжсан зэрлэг ан амьтдыг аюулгүй газар хүргэжээ
ГХЯ | Сошиалд зургаа тавьсан иргэний НОГООН пасспортын хугацаа ДУУССАН
Өчигдөр буюу аравдугаар сарын 26-нд "Tsomo Fashion" нэртэй онлайн шоп эрхлэгч нэгэн бүсгүй албан гадаад пасспортоор Шанхай явсан зургаа сошиалд нийтэлсэн нь олны шүүмжлэл дагуулсан. Тэгвэл уг асуудлын хүрээнд Гадаад харилцааны яамнаас дараах мэдэгдлийг хийлээ.
mpress.mn/p/1009288
⭕️ У.Хүрэлсүхийн дүү холбогдсон учраас Засгийн газар хорь хоног дуугүй байв уу?
🟡 Нөмрөгийн дархан цаазат газарт түймэр дэгдээд 20 гаруй хоногийн хугацаа ард хоцров. Монгол Улсын Засгийн газар байгалийн үзэсгэлэнт тогтоц, ховор ан амьтад, Монгол Улсынхаа дархан хилийн тэрхүү эмгэнэлт явдалд нэг ч үг дугарахгүй хорь хонов.
🟡 Харин Нөмрөг дэх үйл явдалд Хятад улсын засгийн газар түймэрт 3400 алба хаагчаа дайчлан ажилласан. Хил дамнан дэгдсэн энэхүү их хэмжээний түймэрт Хятадын хэвлэлүүд Япон улсыг уучлалт хүсэх ёстой хэмээн шаардаж эхэлсэн нь олон улсын анхаарлын төвд авчрав. Улмаар өчигдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр Япон улсын засгийн газраас Нөмрөгт дэгдсэн түймэрт эмгэнэл илэрхийлж, уучлалт хүссэн. Мөн түүгээр ч барахгүй учирсан хохирлыг барагдуулахад хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл Нөмрөгт учирсан хохирлыг нөхөн төлнө гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
🟡 Харин үйл явдал Монгол Улсад хэрхэн өрнөв. Олон улсын анхаарлын төвд орсон уг асуудлыг Монголын хэвлэл мэдээлэл ч зогсоо зайгүй мэдээлж, хариуцлага нэхсээр байв. Харин Монгол Улсын Засгийн газар Н.Номтойбаярыг эс тооцвол Н.Учрал тэргүүтэй бусад эрхэм энэ явдалд хариуцлага нэхэх хумсын толионы чинээ үйлдэл хийгээгүй. Ийн Н.Учрал хорь хоногийн дараа анх удаа хил хамгаалах газрын генерал болон холбогдох албан тушаалтнуудыг цуглуулан ээлжит "поп жүжгээ" хийжээ. Хорь хоногийн дараах хожимдсон ухаарал гээч нь энэ үү. Эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяраас улбаатай хэлээ залгисан мэт байв уу. У.Отгонбаяр тухайн багтай хамт байсан нь гэрэл зураг болон хэвлэл мэдээлэлд дурдсанаар нотлогдож байгаа. Иймээс Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг чимээгүй өнгөрөөх гэсэн боловч арга буюу олон улсын анхаарлын төвд орсноор үг дуугарахаас өөр аргаггүйд хүрсэн бололтой. Угтаа бол аливаа асуудалд түүчээлэн хариу арга хэмжээ авч, хариуцлага нэхэх ёстой Засгийн газрын ажил хэдий ч хэн нэр холбогдож, хэний хүү гэдгээс шалтгаалж асуудалд хандаж буй нь үүгээр харагдаж байна.
ДЭЛГЭРЭНГҮЙ | mpress.mn/p/1009286











