Official Twitter account of NTV, Mongolia Facebook Page: https://xitter.cf/t.co/58x7gAMM6e Утас: 7711 0009

Ulaanbaatar, Mongolia
Joined September 2013
БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг элэглэдэг Тайванийн комедиан Хуан И Хаод халдсан хэрэгт Бээжингийн эрх баригчид оролцсон гэх Тайванийн мэдэгдлийг БНХАУ-ын няцаажээ. Тайванийн прокурорууд уг хэрэгт холбогдуулан таван хүнийг яллагдагчаар татсан байна. Тэд комедианийг тоглолтоо үргэлжлүүлэх боломжгүй болгохын тулд автомашины осол зохион байгуулж, гар, хөлийг нь хугалахаар мөнгө авсан гэж мөрдөн байцаагчид үзжээ. Харин хохирогч хөнгөн гэмтсэн байна. Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал эрхэлсэн газрын хэвлэлийн төлөөлөгч Чэнь Биньхуа аравдугаар сарын 28-нд уг буруутгалыг үгүйсгэж, Тайванийн эрх баригчид Хятадын эсрэг үзэл өдөөж, улс төрийн ашиг хонжоо хайж байна гэж мэдэгджээ.
8
2011 он. Дархан-Уул, Дорноговь аймагт шингэн түлш🛢 үйлдвэрлэх хоёр үйлдвэрийг барина гээд шав тавьж байв. Тухайн 2 үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулна гэж тооцоолжээ. 🍊NTV телевизийн 20 жилийн ойд зориулан архивын нэвтрүүлгүүд, онцлох үйл явдлуудыг цувралаар хүргэж байна. #NTV20 #2011
7
Индонезийн нийслэл Жакартад оюутнууд Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн жагсахаар болсонтой холбогдуулан аравдугаар сарын 28-нд олон зуун цагдаа, цэрэг дайчилж, хотын төвд хуягт техник байрлуулжээ. Оюутнууд Суматра, Борнео арлуудад үргэлжилж буй ойн түймрийг үндэсний хэмжээний гамшигт тооцож, Ерөнхийлөгч Прабово Субиантогийн үнэгүй хоолны хөтөлбөр зэрэгт зарцуулж буй төсвийг танахыг шаардаж байна. Жагсаалыг #IndonesiaAware уриан дор зохион байгуулахаар төлөвлөжээ.
20
Алдарт стратегийн тоглоом “Age of Empires IV” аравдугаар сарын 29-нд “Raiders of the North” нэртэй шинэ өргөтгөлөө гаргахаар болжээ. Шинэ өргөтгөлд Викинг болон Шотландын хоёр соёл иргэншил нэмэгдэх бөгөөд тус бүр өөрийн цэргийн анги, барилга байгууламж, эдийн засаг, байлдааны стратегитай байх юм. Викингүүд хурдан довтолгоо, хүчирхэг явган цэрэг, тэнгисийн тулаанаар давуу байх бол шотландчууд бат бөх хамгаалалт, цайз байгуулах, дайсанд отолт хийх чадвараараа онцлог аж. Мөн “The Crucible” тоглоомын горимд дөрвөн шинэ даалгавар нэмэгдэж, хоёр тоглогч хамтран даалгавар биелүүлэх боломжтой болно. Үүнээс гадна тоглоомын тэнцвэр, удирдлага болон олон тоглогчийн өрсөлдөөнийг сайжруулах шинэчлэлтүүд хийгдэхээр болжээ.
45
Индонезийн Борнео арал дээр түймрийн утаанд хордож буй иргэдэд туслахаар "хүчилтөрөгчийн автобус" ажиллуулж эхэллээ
1
57
Тайванийн батлан хамгаалахын сайд БНХАУ-ыг түүхэн ойг ашиглан мэдээллийн дайн явуулж байна хэмээн буруутгалаа
35
"NVIDIA" компани "Meta"-д 3 тэрбум долларын хөрөнгө оруулж, хиймэл оюуны "Muse" туслахыг хамтран хөгжүүлнэ
36
Их Британийн хаан III Чарльз колоничлолын үетэй холбоотой нөхөн төлбөрийн маргааны дунд Карибын орнуудаар айлчилна
29
Хойд Солонгос хилийн бүсэд гурван өөрөө явагч их буу байрлуулж, өмнөд рүү чиглүүлжээ
1
54
Йемений хуситууд Саудын арабын хамгийн том газрын тос боловсруулах "Рас-Танура" үйлдвэрт пуужингийн цохилт өгснөө зарлав
1
64
Орос, Украин олешки хотод гал зогсоох тохиролцоог хэрэгжүүлж эхэллээ. Путин Финланд, Норвегийн удирдагчидтай утсаар ярилаа
76
Б.Энх-Амгаланг хоёр шатны шүүхээс улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Харин З.Энхболдыг улс төрд нөлөө бүхий этгээд болох Б.Энх-Амгаланд хууль бусаар нөлөөлсний улмаас түүнийг үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэж хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ.
42
УИХ-ын гишүүн П.Батчимэг: Оруулж ирсэн хуулийн төсөлд чинь Монгол Улсын үндсэн хуулийн эсрэг заалтууд байна. Жишээлбэл: өгөгдөл нэршлийн дор хувь хүний мэдээллийг солилцох, хуваалцах, дамжуулах бүр цаашлаад төлбөртэй дамжуулах гэдэг нь Үндсэн хуулиар хувь хүний мэдээлэл хамгаалах заалтын эсрэг байгаа гэдэгтэй санал нэгдэж байна уу? ЦХИХХ-ны сайд Ч.Номин: Мэдээллийг бид дотор нь ангилж байна. Таны хэлж байгаа хувь хүний мэдээлэл хязгаарлалттай буюу хаалттай мэдээлэлд орно. Бид энэ тухай мэдээллийг нээлттэй болгож, эдийн засгийн эргэлтэд оруулахгүй.
3
181
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 28-нд Орос, Украины дайныг зогсоох хэлэлцээнд томоохон ахиц гарч байгааг мэдэгдэж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленський нартай тун удахгүй уулзалт зохион байгуулна гэжээ. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид ихээхэн ахиц гаргаж байна. Тун удахгүй уулзалт зохион байгуулна” хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ уулзалтын тов, байршлыг тодорхой зарлаагүй байна. Үүний зэрэгцээ Меланиа Трамп болон Ромын пап XIV Леогийн оролцоотой зуучилсан түр гал зогсоох тохиролцоо Украины Херсон мужийн Олешки хотын орчимд хэрэгжиж эхэлжээ. Оросын хяналтад дөрвөн жил гаруй байсан тус хотын иргэд хүнс, ус, эм тарианы хомсдолд орсон бөгөөд түр гал зогсоосноор хүмүүнлэгийн тусламж хүргэх, хүссэн иргэдийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэх боломж бүрдэж байна.
74
10-р сарын 3-нд буюу өнөөдрөөс 25 хоногийн өмнө Дорнод аймгийн Баяндун суманд 48 настай малчин эмэгтэй “Ш”сураггүй болсон. Түүний эрэн хайх ажлыг эрэл мухардсан гэх шалтгаанаар түр зогсоогоод байсан. Эрлийн ажиллагаанд шаардлагатай хүн, хүчний зардлыг нутгийн удирдлагаас шийдвэрлэж, эрлийг дахин үргэлжлүүлэхээр боллоо.
60
ГБХНХ-ын сайд Т.Аубакир: Төрийн албаны жолооч, жижүүр, манаач, үйлчлэгч, цахилгаанчин, слесарь, тогооч нарын цалин 11-р сарын 1-ээс ₮477 мянгаар нэмэгдэнэ. ₮1.4 саяын цалин авдаг болно.
46
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Орон сууцны залилангийн 173 хэргийг 2027 оны эхний улиралд эцэслэн шийднэ. Нийслэлд 800 орчим өрх газраа чөлөөлж, дахин төлөвлөлтөд хамрагдахаар хүлээлттэй байгаа. Энэ асуудлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.
1
1
99
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Хаврын тариалалтаас намрын тариа хураалт, түүний дараах борлуулалт хүртэл Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулж, бодлогоор дэмжсэн. Үр дүнд нь Монголчууд 2026-2027 онд гурил, төмсөөр тасрахгүй.
41
Австрийн нийслэл Вена хотын амьтны хүрээлэнгийн аварга панда намрын шарласан навчин дунд өнхөрч, тоглож буй бичлэг олны анхаарлыг татжээ. Хятадын сэрүүн уур амьсгалтай, өндөрлөг бүсийн хулсан ойд амьдардаг пандагийн хувьд намрын улирал хамгийн таатай үеүүдийн нэг аж. Сэрүүсэхийн хэрээр тэдний хоолны дуршил нэмэгдэж, илүү идэвхтэй болдог гэж амьтны хүрээлэнгийн ажилтнууд тайлбарлажээ.
135