Politiko сонин (@PolitikoMN) header
Politiko сонин (@PolitikoMN) profile picture

Улс төрийн орчин, төрийн шийдвэрийн бодит нөлөө, эрсдэл, зөрчлийг задлан шинжилж, бодит мэдээлэл өгнө.

Mongolia
Joined April 2014
Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)Photo by Politiko сонин (@PolitikoMN)
Replying to @PolitikoMN
Инфиляц ийм өндөр , төгрөгийн ханш суларсаар байгаа энэ үед өөрийн тодорхойлолтоо явуулахаас санаа нь зовдоггүй юм байхдаа энэ хүн болон Монгол банкныхан…
1
60
Таван жил таван сар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан У.Хүрэлсүхийг монголчууд нэг бол хүнсний үйлдвэрт, эсвэл ноолуурын үйлдвэрт, төмөр зам дээр, томоохон бүтээн байгуулалтууд дээр, хааяа заримдаа мод тариад явж байгаад нь дасал болоод байв. Албанаасаа буусных нь дараа хэвлэлээр гарч буй тайлангаас нь харвал үнэхээр аж ахуйн ажил их хийжээ. Сонирхолтой нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн болон санаачилсан ажлуудаа Ерөнхийлөгчийн албанд ирээд үргэлжлүүлэн хийсэн байна. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн “тэвэрч явсан” ажлуудын ихэнх нь урагшилсан гэхээр нэг талаар сайн, нөгөө талаар муу. Сайн нь гэвэл мэдээж хүнсний болон хөнгөн зэрэг дотоодын үйлдвэрүүд бас ч гэж сэргэсэн. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажил 40 хувьд хүрсэн амжилттай гэх мэтээр нэрлэж болно. Мөн газрын тос боловсруулах үйлдвэр 60 хувьд хүрчээ. Муу нь гэвэл гүйцэтгэх засаглал ба Ерөнхийлөгчийн институтын зааг, ялгаа ихээхэн бүдгэрчээ. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлаа Ерөнхийлөгчийн албанд “тэвэрч” ирээд хийжээ politiko.mn/news/463
1
2
3
731
Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга асан Р.Чингис нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн отгон зарлигаар гавьяат хуульч цолоор шагнажээ. Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа М.Энх-Амгаланг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэргийг прокурорт шилжүүлэхгүй “гацаахад” голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн мэдэгдэж, М.Энх-Амгаланг албан тушаалаас нь огцруулж байв. Харин Р.Чингисийг Дотоодын цэргийн штабын даргаар ажиллаж байхдаа Засгийн газрын эсрэг жагсаал, цуглааныг санхүүжүүлсэн хэмээн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж, 2025 оны эхээр түүнийг ажлаас нь чөлөөлж байсан билээ.
5
13
5
25
7,971
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Гавьяат эдийн засагч цолоор шагнуулжээ.
1
2
203
У.Хүрэлсүхийн отгон зарлигаар шагнагдсан  УИХ-ын гишүүн Р.Рэгдэл тэргүүтэй хүмүүст С.Бямбацогт шагналыг нь гардууллаа politiko.mn/news/462
3
162
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулав.Эдгээр шагналын зарлигийг У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албанаас буухаасаа өмнө гаргасан байжээ.    У.Хүрэлсүхийн отгон зарлигаар шагнагдсан  УИХ-ын гишүүн Р.Рэгдэл тэргүүтэй хүмүүст С.Бямбацогт шагналыг нь гардууллаа politiko.mn/news/462
1
142
МОНГОЛ УЛС 1924 ОНД ЯАГААД ХААНТ ЗАСГААС ТАТГАЛЗАЖ, БҮГД НАЙРАМДАХ УЛС БОЛСОН БЭ? 1922 оны тавдугаар сарын 19-ний Засгийн газрын 21 дүгээр хурлаар Шүүх яамны тэргүүн сайд Х.Магсаржав тэргүүтэй, эрдэмтэн Ж.Цэвээн, түшмэл Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй Үндсэн хууль боловсруулах анхны комиссыг байгуулжээ. Тус комисс Англи, Швед, Бельги, Голланд зэрэг орны Үндсэн хууль, эрх зүйн баримт бичгийг судалж, орчуулж, нэг үгээр Үндсэн хуульт хаант засаглалын загварыг судалж байжээ. Гэвч уг комисс 1922 оны арванхоёрдугаар сарын 29-нд татан буугдаж, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг Засгийн газрын Хууль цааз эмхлэх хэлтэст шилжүүлсэн байна. Үүнд төр, засгийн удирдагчдын үзэл баримтлалын зөрүүгээс гадна ЗХУ, Коминтерний нөлөө, шахалт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж түүхч, академич Ж.Болдбаатар агсан ярьж үлдээжээ. ЗХУ, Коминтерний зүгээс Монголыг Зөвлөлт маягийн Бүгд Найрамдах засаглалд шилжүүлэхийг дэмжиж, энэ чиглэлд шахалт үзүүлж байв. 1924 оны тавдугаар сарын 20-нд VIII Богд Жавзандамба таалал төгссөнөөр хэмжээт хаант засгийг хадгалах улс төрийн нөхцөл үндсэндээ өөрчлөгджээ. Үүнээс гадна 1924 оны тавдугаар сарын 31-нд ЗХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан “Шийдэгдээгүй байгаа асуудлуудыг зохицуулах ерөнхий зарчмын тохиролцоо” хэмээх гэрээнд Гадаад Монголыг БНХАУ-ын салшгүй нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн тухай заалт орсон байна. Энэ нь Монголын үндэсний ардчилсан үзэлтэй удирдагчдын дунд ихээхэн түгшүүр төрүүлжээ. Өөрөөр хэлбэл, Монголын тусгаар тогтнолын асуудал олон улсын харилцаанд дахин эмзэг байдалд орсон гэсэн үг. Ийм нөхцөлд Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс гэдгээ дэлхий дахинд тунхаглах шаардлага улам нэмэгдсэн байна. Ингээд 1924 оны зургадугаар сарын 3-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Бүгд Найрамдах засаг тогтоох шийдвэр гаргаж, зургадугаар сарын 7-нд Намын Төв Хорооны бүгд хурлаар баталжээ. Ингэхдээ улсын дээд эрхийг Улсын Их Хурал болон түүний сонгосон Засгийн газарт хадгалахаар тогтсон байна. #Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөрт Монгол Улс 1924 онд яагаад хаант засгаас татгалзаж, бүгд найрамдах улс болсон бэ? politiko.mn/news/461
2
3
238
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч #авлигын хөрөнгийг хураан авна. 5, 10 жилийн өмнө гарсан авлигын хэргүүд байгаа. Шинэ хуулиар шүүхээр заавал оруулна - Авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан шүүх байгуулна - Хууль бус хөрөнгийг илрүүлэх дэмжлэг үзүүлэх төвийг АТГ-ын дэргэд байгуулна - Хураан авсан хөрөнгийн 65 хувийг эрүүл мэнд, боловсролд зарцуулна - Татварын бодлогоор дамжуулан авлигалын системээс сэргийлэх зэрэг заалтуудыг Хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төсөлд тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо
83
Тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлэн тооцох журмаар Нөмрөгийн дархан цаазат газрын хэмжээнд нийт хохирол 3.35 их наяд төгрөг болсон гэж БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээллээ politiko.mn/news/460
40
Н.Учрал: 18 настай хүүхэд гар утас хулгайлаад 5,6 жилийн ял эдэлж байхад улс төрийн алба хаагч нар хууль бусаар хөрөнгөжөөд 50 саяын торгууль төлөөд, ял завшдаг байж болохгүй. Авлигаар дагнасан, мэргэшсэн шүүхтэй болно. Авлигачдын хөрөнгийг хурааж, тусгай санд төвлөрүүлж, нийгмийн сайн сайханд зориулах хуультай болно Засгийн газраас Хууль бус хөрөнгийг хураан авах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байна.
3
2
6
285
Ираны дуучин болон түүний уран бүтээлийн багийн дөрвөн гишүүнд тус бүр 74 удаа ташуурдах ялыг гүйцэтгэсэн тухай Ираны мэдээллийн цахим хуудас даваа гарагт мэдээлжээ. Дуучин Парасту Ахмади болон бусад дөрвөн хүний урлаг, хөгжмийн үйл ажиллагаа эрхлэх, мөн гадаадад зорчих эрхийг хоёр жилийн хугацаагаар хязгаарласан байна. Өрнөдийн орнуудын Засгийн газар болон хүний эрхийн байгууллагууд ташуурдах ялыг эрүүдэн шүүхийн нэг хэлбэр бөгөөд олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл гэж шүүмжилдэг ч Ираны эрх баригчид үл ойшоодог байна. Хижабгүй дуулсан Ираны дуучин болон уран бүтээлийн багийнханыг ташуурдах ялаар шийтгэжээ politiko.mn/news/459
108
Төрийн тендерийг зөвхөн хамгийн бага үнийн саналаар бус, чанар болон үнийн хосолсон үнэлгээгээр шалгаруулдаг болох хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ. Олон нийтийн дунд явуулсан судалгаагаар тендер шалгаруулалтад оролцогчдын сэтгэл дундуур байдаг гол асуудал нь хамгийн бага үнийн саналтай оролцогчийг шалгаруулдаг, чанар болон стандартыг хангалттай харгалздаггүй гэж хариулжээ. Төрийн тендерт ялагчийг хамгийн бага үнээр шалгаруулдаг байдлыг өөрчилж, чанарыг бас харгалздаг болох хуулийн төсөл боловсруулжээ politiko.mn/news/458
1
3
3
218
Politiko сонин retweeted
Трампын нөлөөгөөр Хуанг буцаж томилогдсон гэжээ. Манай 2 нэлээд дотно харилцаатай гэнэ. Тэгсэн ч Трампын найз юм чинь гээд Nvada-гийн боссыг шалгахаа болихгүй,харин ч асуудлуудыг нь шалгаж мухарлана гэнэ дээ. Хуультай орон учраас аливаа асуудлыг заавал мухарладаг бх.Мэдээж тэр нь Трампаас үл хамааран хэрэгжих боломжтой.Энийг систем ажиллаж бн гэнэ.
Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг нэгэн эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, мөн тэр эмэгтэйг Хятадын тагнуул байж болзошгүй гэж сэжиглэснээр дуулиан дэгдэж, Хуанг гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөөд байв. Гэтэл өчигдөр Nvidia-гийн ТУЗ түүнийг буцаан томилох шийдвэр гаргаснаар түүнээс дутахгүй дуулиан дэгдээд байна. Женсен Хуангийг буцаан томилоход Ерөнхийлөгч Трамп үндэсний аюулгүй байдлын баталгаа гаргаж өгсөн байна. Үүнийхээ төлөө Трамп "Трамп Уолл Стритийг Америкийн үндэсний аюулгүй байдлаас илүү чухалчилж байна” гэж хатуу шүүмжлүүлсэн байна. Нөгөө талаар Хуангийг удирдлагад эргүүлэн томилсон нь түүнийг цаашдын хяналт, шалгалтаас чөлөөлөхгүй гэжээ. Түүний гэр бүлээс гадуурх харилцаа болон NVIDIA-ийн дэвшилтэт чипүүдийг Хятад руу хууль бусаар шилжүүлсэн байж болзошгүй асуудлаар Конгрессын хэд хэдэн шалгалт үргэлжилж байна. NVIDIA-ийн ТУЗ Женсен Хуангийг эргүүлэн томилоход Трамп үндэсний аюулгүй байдлын баталгаа өгчээ politiko.mn/news/457
2
6
650
Nvidia-гийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг нэгэн эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч, мөн тэр эмэгтэйг Хятадын тагнуул байж болзошгүй гэж сэжиглэснээр дуулиан дэгдэж, Хуанг гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөөд байв. Гэтэл өчигдөр Nvidia-гийн ТУЗ түүнийг буцаан томилох шийдвэр гаргаснаар түүнээс дутахгүй дуулиан дэгдээд байна. Женсен Хуангийг буцаан томилоход Ерөнхийлөгч Трамп үндэсний аюулгүй байдлын баталгаа гаргаж өгсөн байна. Үүнийхээ төлөө Трамп "Трамп Уолл Стритийг Америкийн үндэсний аюулгүй байдлаас илүү чухалчилж байна” гэж хатуу шүүмжлүүлсэн байна. Нөгөө талаар Хуангийг удирдлагад эргүүлэн томилсон нь түүнийг цаашдын хяналт, шалгалтаас чөлөөлөхгүй гэжээ. Түүний гэр бүлээс гадуурх харилцаа болон NVIDIA-ийн дэвшилтэт чипүүдийг Хятад руу хууль бусаар шилжүүлсэн байж болзошгүй асуудлаар Конгрессын хэд хэдэн шалгалт үргэлжилж байна. NVIDIA-ийн ТУЗ Женсен Хуангийг эргүүлэн томилоход Трамп үндэсний аюулгүй байдлын баталгаа өгчээ politiko.mn/news/457
1
1
812
Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын хугацаанд зохион байгуулах шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан улс төрийн намуудад нэр дэвшигчээ тодруулах шаардлага үүссэн. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин өнөөдөр "Ардчилсан сэргэлт холбооноос Д.Ганбат гишүүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших шаардлага хангасан, нэр цэвэр хүн гэж үзэж байгаа" хэмээн байр сууриа илэрхийлэв. Тус намас Ерөнхийлөгчид нэр дэвших дотоод сунгаанд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, АН-ын дарга асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар өрсөлдөхөө мэдэгдээд байна
4
5
869
Ямартай ч Монголын улс төрийн эерэг, сөрөг, сайн, муу янз бүрийн учир шалтгаан, хийдэл, сиймхий, мэдээж бас ололт, амжилтын дунд арав шахам жил “босоо явсан” У.Хүрэлсүх асар их мөнгөний дуулианд нэр холбогдсон хэдий ч дэмжигчдээрээ уухайлуулсан шигээ явж одов. Ингэж сөрөгийг эерэг дэмжлэг болгон хувиргаж чаддаг хүнийг улстөрч гэж нэрлэдэг гэвэл тэр яахын аргагүй УЛСТӨРЧ мөн ажээ. Гэхдээ “улстөрч” гэдэг нэршил нь Монголд бол хамгийн муу хүмүүс болоод байгаа билээ. Түүнийг эрх мэдлээс явсан ч эргэж ирдэг гэж өнгөрсөн долоо хоногийн турш ярьсан бөгөөд энэ удаа ч мөн эргэж ирэх үү? гэсэн асуулт тавигдсаар байна. Мэдээж дэмжигчид нь ирүүлэхийг, эсэргүүцэгчид нь бүрмөсөн явуулахыг хүсэж буй. Хэрхэхийг цаг хугацаа харуулна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албанаас бууж, улс төрийн тогтолцоонд шинэ сорилт үүслээ   politiko.mn/news/455
1
194
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албанаас бууж, улс төрийн тогтолцоонд шинэ сорилт үүслээ -Өнгөрч буй 7 хоног Монголын улс төрд цоо шинэ нөхцөл байдал үүссэн “онцгой” өдрүүд үргэлжиллээ. Эрх баригч намын дотоод хагарал, тэмцэл хэтэрхий хурцадсаны улмаас Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгав. Тэрбээр “Гэмт хэргийн бүлэглэл ажил хийлгэхгүй байна. Төрийн тэргүүний эрхэм нэр хүндийг сэргээх зорилгоор шийдэмгий шийдвэр гаргалаа. Нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдэж, УИХ-д хүсэлтээ өгснөөр албан тушаалаасаа буув. -Урьд өмнө тохиож байгаагүй улс төрийн шинэ нөхцөл байдлын улмаас УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүргийг давхар гүйцэтгэхээр боллоо. -Мөн Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зохион байгуулах бэлтгэлийг нэн даруй хангах шаардлага үүсэв. Хуульд зааснаар дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль болох учиртай. Дэлгэрэнгүйг:politiko.mn/news/455
1
2
508
У.Хүрэлсүх: Цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх эсэх дээр ард түмнээсээ санал асуулга авах хэрэгтэй Эсвэл хоёр шатлалтай парламенттай байгаад тэндээсээ Ерөнхийлөгчөө сонгодог байх асуудлыг цэгцэлж авах нь зөв.
1
3
3
1,429
Төмөр замын 110 сая ам.долларыг нэр бүхий хүмүүст тарааж өгсөн гэх асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр холбогдож, Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууж байгаа. Тэгвэл ийм их хэмжээний мөнгө Монголбанкны санхүүгийн гүйлгээнд бүртгэгдсэн үү? хэмээн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр асуужээ. Хариуд нь Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт “110 сая ам.доллартай холбоотой сэжигтэй гүйлгээ бүртгэгдээд, хяналт, шалгалт хийгдсэн гэдэг мэдээлэл надад ирээгүй. Санхүүгийн мэдээллийн албанаас ийм мэдээлэл ирээгүй. Нууцын шугамаар Та өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд тодруулж авах боломжтой” гэв.
1
161
Ерөнхий сайд Н.Учрал мэдээлэл хийлээ. Гашуун сухайтын төмөр замаас болж улс төрд үүссэн нөхцөл байдал бол ҮАБЗ-ийн тэргүүнээр ажиллаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлэлтэй. “ Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ” гэж үгүй. Х.Баттулга Ерөнхийлөгч 2019 онд ҮАБЗ-ийг тэргүүлэн ажиллаж байхдаа Гашуун сухайтын төмөр замыг нууцад авсан. Оффтейк гэрээгээр ажлыг явуулна гэж урьдчилгаа төлбөр авах шийдвэрийг гаргуулсан, 280 сая ам. доллароор шороо овоолсон. Үүнээс болж, өмнөөс нь гадаад, дотоодын иргэд ял шийтгэл авч зарим зөвлөх, туслахууд нь гадагшаа хил давж зугатсан. Тийм учраас миний бие Х. Баттулгыг Төгрөг нуурын ордыг үнэгүйдүүлэн авсан 250 сая долларыг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээл дээр босгож бусдад зарсан гэдэг асуудлыг ярьсан. Улмаар 507 хуудас материалыг олон улсын хөрөнгийн бирж санхүүгийн байгууллагуудаас, авч олон улсын санхүүгийн шинжээч нар ажиллуулж, тухайн үед хууль хяналтын байгууллагад гардуулж өгч байсан. Гашуун сухайтын төмөр замын асуудал бол нэг хүний асуудал биш юм. Тухайн үед хэн Аюулгүйн зөвлөлд ажиллаж байсан, хэн Засгийн газарт ажиллаж байсан юм, хэн ямар шийдвэрийг гаргуулсан юм бэ гэдгийг тал бүрээсээ ярих ёстой. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар, Гашуун Сухайт төмөр замын асуудал, оффтейк гэрээтэй холбоотой бүх асуудалд аудит оруулах үүрэг, чиглэл өглөө. Мөн УИХ дээр сонсгол санаачлах сөрөг хүчний гишүүдийн шаардлага ирсэн. Дэмжиж байгаа. Хүний өөрийнгүй бүгдээрээ шалгуулцгаа.
1
10
2
16
1,761