Энхцэцэг гишүүн уйлан дуугараад Найдалааруу дайраад бгаа нь нэг учиртай юм байлгүй дээ🫢
Тендэрийн мадамын ямар эрх ашиг хөндөгдөөд сайдруугаа дайраад байхуу айн? бод2
Авдаг тендэрийг нь үгүй хийсэн юм блгүй дээ гэж таамаглаж, хардаж сэрдэж бна🫣
Нямбаатар мэтийн гудамжны өлөн улс төрч эрдэмтэн судлаач, их сургуулийн багш нарыг доромжлох болоогүй ээ. Холоо хэвтэнэ🫢 Тэр хүн тролл армитай байж болох ч монголчууд нийтээрээ эрүүл ухаанаасаа салчихаагүй бна аа зүгээр... Түй түй түй
Тиймээ дарга минь🙏 таны мөнгөөр ажлыг нь хийгээд удахгүй нийслэлчүүд бид Д-тээвэрт суух гэж бнаа гэх юмуу хаашаа юм😝😂
Энэ одоо ажил хийж их мөнгө үрэх гэж дарга болсон биздээ? эсвэл ажил хийхгүй мөнгө үрэх ёстой байсан уу айн🤣
Нөгөө онлайн шопын хүүхэн нь тэгээд хүчингүй паспортоо хадгалаад, тэрийгээ сторидоод мөрөөдөөд явж байсан болж бнуу айн😂😝
Ням даргынхаа лайвыг бүтэн үзэж чадахгүй сэглээд сэглээд үзсийн юмаа тэгээд нэг аргументийг өөр нэг аргументээр няцаамаар санагдаад байсан юмаа... 😝 Сая л зав гарлаа та минь ээ 😂
Няцаалт 1,2 гээд маяглаад яахав зүгээр товчхон л түүх сөхөөд явна. ооё
Экс дарга маань Хүүк Жактай ах дүү, амраг садан мах цусан хэлхээтэй, түүний түрийвч хэтэвч нь гэсэн байхын... тэрэнд бол би итгээгүй ээ. Итгэх үндэслэл байхгүй байна аа та минь ээ. Харин ч бүр эсэргээрээ дургүй, зуулттай байхыг үгүйсгэхгүй. Тийм сайн байсан бол Жак өдийд ядаж нэг сайдын суудал сандайлдаг юм байгаа биздээ айн?
Наад #1-ийн чинь төрсөн дүү нь Жак биш Жэ байх шүү. Зандка ОЭ 2-т байгаа бүх тамгаа өгч, хайр зарлаж явахад нь Жэ-г тэдний багт оруулангаа галын шугамаас хамгаалж бэхлэлтэд суулгаж байсан биз дээ. Энийг би хэлээгүй шүү тухайн үед сошиалоор л тэгэж шоглож байсан.
Удаах дүү нь мэдээж ЕС шүү дээ. Нарийн яривал Хүүк чинь ЕС-ийн аав ш дээ. Энийг би хэлээгүй шүү. Сошиалаар л бас тэгэж шоглож байцгаасан.
Удаахын удаах дүү нь Улаан Бямбацогт шүү дээ. Түүнтэй ээжийн талаараа хамаатан гээд бүгд л ярьдаг биздээ. Хурлын даргатай хамаатан юм байна гээд найр хийх шахам баярлаж явсан гэж тамхины цэгийнхэн инээлдэж явсан нь саяхан.
За тэгээд хайртай дотны дүү нарынх нь толгойд нь Янгуг бро ч биш, Жак ч биш Ням, ОЭ 2 орно. Тэд зүрхний хайртай дүү нар нь гэдгийг хэн чиг л хэлнэ дээ. Тэднийг Хүүк өөрөө хөтөлж авчраад гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, хоолны тавганд нь таван бууз хуваарилаж өгсөн хүн нь Хүүк өөрөө шүү дээ.
Одоо тэгтэл хайртай дүү нар нь ахынхаа араас чинжаал шидэж буй бусуу. ОЭ бол чинжаал шидэхдээ мэргэшсэн байх, туршлагажсан байх. мэдрэмжтэй ч байх. Байндаа хүрье гэвэл хүрэх ч байх... Ямар сайндаа гишүүд хүртэл Миеэгийн өрөөнд орохдоо хутга ханцуйлаад орсон гээд шогдлоод ярьдаг биздээ. Мэдээж шууд утгаар нь хэлээгүй байлгүй чинжаал шиг цаас бариад ороо байлгүй. Юу гээл хоосон гуяа ганзагалаад оров гэж.
Отгон дүү нь буюу бүхний хайртай дүү нь яах аргагүй Зандка мөнөөсөө мөн. Тусгайгийнхныг дагуулаад Асгатын мөнгөний ордруу цөмрөн ороход л тэр ах дүүгийн хайраа хувирашгүй гэдгээ баталсан хүн ш дээ. Тэр цагаас хойш албан бусаар ЕӨК болчихсон аятай л эрх ямбатай байгаа хүн дээ.
За тэгээд эцэст нь Ням бро минь чамайг том ах чинь хотын намын дарга, гишүүн, сайд, хотын дарга гээд чи өөрөө хүрч чадахгүй тийм суудалд суулгаж, асар их мөнгөнд хүргэсэн хүн шүү дээ. Том ахыгаа оролдохын хажуугаар хаа байсан Жак, MС-г (Мөнхсайхан) хүртэл хатгасан ч байх шиг 🤣😂 МС нарийн мэргэжлийн мэс засалч хүн. Өөр дээрээ хаус бүртгүүлчих хэмжээний тархитай биш л дээ. MC-г, Жакыг хатгасныг бодоход энэ хүн өөрөөсөө бусад хэнд ч итгэхгүй хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг амь наана там цаана яваа бололтой доо. МC, Жак 2 Хүүкт үнэндээ хавирахгүй ээ. Энэнд өөр учир шалтгаан, үр нөлөө бий гэдэгт би хувьдаа бат итгэлтэй байнаа.
Зөгнөлийн оронд: Хүүк албан тушаалаасаа бууж энхрий хайртай экс дарга маань монголд иртэл отгон дүү нь чамайг хүлээж байх болов уу 😂
За тэгээд эцэст нь С.Баяр гуайн "Жаран хоног жарны бутархай" номонд гардаг "Зугтвал орхино, ирвэл барина" гэдэг үгээр энэ пост, жиргээг жаргаая аа гэхгүй юу😝
Улс төрчдийг албан тушаалаас нь буулгаж байгаа бол ялангуяа зөрчил маргаан, хээл хахууль, хууль бус шийдвэрийн улмаас албан тушаалаас нь буулгаж байгаа бол монгол улсын хилээр битгий гаргаачээ 🫢🫢 Гаргачихаад, зугтсан хойно нь зугтчихлаа оргоночихлоо гээд гоншигоноод байх юмаа 🫣
Эшш хөөрхий үнэнээ л хэлсэн байна. Манай янзага амьдрал мэдэхгүй нь үнэн байхаа ккк. Ядаж байхад хадам аав нь оруулж ирсэн хуулийн төслийг нь унагаад ёстой нэг хоржоонтой гэхүү хорлонтой гэхүү😝
Сонгууль дөхөөд ирсэн чинь жагсаалтын хэдэн балай галзуурч өгч бнаа 😁
Өөрсдийгөө жад сэлэмний үзүүр, орон байрны жавар үргээгч, жас дэг, сүүлдээ бүр жагсаалтын сувд ч гэх шиг… 😂🤣
Ёо татлаа2 😅














