🔵“TenGer Parliament” платформыг танилцуулж байна.
TenGer TV парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү хүртээмжтэй, илүү ойлгомжтой, сонирхолтой бөгөөд олон нийтэд ойр байлгах үүднээс “TenGer Parliament” платформыг нэвтрүүллээ.
TenGer Parliament гэж юу вэ?
126 гишүүний парламент дахь хэмжигдэхүйц үйл ажиллагааг нээлттэй мэдээлэлд тулгуурлан харьцуулан боловсруулсан индекс юм. Ирц, оролцоо, санаачилга, идэвх гэсэн дөрвөн үзүүлэлтээр нийт 100 хүртэлх оноог тооцно.
Ингэснээр гишүүдийн гүйцэтгэлийг бодитоор үнэлэх, харьцуулах боломж бүрдэх юм.
Мөн УИХ-ын гишүүдээс бүрдэх өөрийн фракцаа бүрдүүлж бусадтай өрсөлдөх боломжтой.
Өгөгдсөн төсвийн хүрээнд 126 гишүүнээс 7-г сонгож өөрийн фракцаа бүрдүүлнэ. Таны сонгосон гишүүд бодит парламентын үйл ажиллагаанаасаа Fantasy Points цуглуулж, та бусад тоглогчтой нийт оноогоороо өрсөлдөнө.
Яг одоо өөрийн фракцаа бүрдүүлэхийг хүсвэл parliament.tngr.tv/fantasy руу хандаарай.
#TenGerTV #TenGerParliament
Дэлхийд жил бүр 12–13 сая шинэ тархины харвалт тохиолдож, тэдгээрийн гуравны нэг нь нас барж, таван сая гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй үлддэг байна. Харин манай улсын хувьд жилд дунджаар 7-9 мянга орчим хүн тархины харвалтад өртөж, тэдгээрийн 20-26 хувь нь залуучууд байна. Мөн харвалтаас үүдэлтэй нас баралт буурсан ч өвчлөл буурахгүй, нас залуужиж байгаа нь анхаарал хандуулах асуудал болж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч С.Буяннэмэхийн “Төгөлдөр Буяннэмэх сан” болон “С.Лувсанвандан” сан хамтран Их зохиолч Сономбалжирын Буяннэмэхийн судлалын хөгжил: Өнөөдөр ба Ирээдүй олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Засгийн газар ямааны годрон өвчний улмаас устгуулсан 26.8 мянган ямааны нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөг олгохоор боллоо. Энэхүү нөхөн төлбөрт Дорноговь, Говь-Алтай, Төв аймгийн халдварт өртсөн нийт 58 малчин өрх хамрагдаж байгаа юм. Нөхөн олговрыг хуульд заасны дагуу тухайн орон нутгийн малын жишиг үнэд үндэслэн тооцож олгоно гэж салбарын сайд мэдээллээ.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Засгийн газрын 273 дугаар тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож энэ оны 8 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч 2-5 дахин нэмэгдүүлж 5 мянгаас 20 мянга болгож шинэчилсэн. Гэвч товчоодоор орохдоо нэг, гарахдаа нэг төлж байгаа нь хот хооронд зорчиж буй иргэд, цаашлаад тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд хүнд тусч байна гэлээ.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Нийслэлд таксинд явдаг жолооч нарт хоногийн 24 цаг ч хүрэлцэхгүй байна. Шатахууны үнийн өсөлт, хонон өнжин дугаарлах асуудал нь такси үйлчилгээг зогсоход хүргэж байгааг тэдний зүгээс хэлж байна. Ганцхан жилийн дотор шатахууны үнэ 30 хувиар нэмэгдсэн, энэ хэрээр такси үйлчилгээний үнийг ч нэмэхээс өөр аргагүйд хүрч, үйлчлүүлэгчдийн тоо ч цөөрчээ
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Шатахууны хомсдол, түүнээс үүдэх оочерийн асуудал гурав дахь сараа тойрч байна. Энэ хугацаанд шатахуунд оочерлосон иргэд амралтын өдөр, ажлын бус цагийг гэр бүлдээ, өөртөө зориулах бус шатахуун түгээх станцын үүд сахиж өнгөрүүлсээр байна. Мөн цаашлаад ажлын цагаар ажлаасаа чөлөө авч оочерлосон иргэд өдрийн талд буюу дундаж цалинд тооцоолон үзвэл 60 орчим мянган төгрөгөө шатахууны оочерт хийсгэж байна.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Байгуулагдаагүй байгаа Шинэ Хархорум хотод зориулж ирэх онд багагүй мөнгө төсөвлөх нь ээ. Шинэ хот байгуулахыг хэн ч эсэргүүцээгүй. Харин хот байгуулах нэрээр давхардсан орон тоо, данхар бүтэц ажиллуулж, сар бүр сая саяар нь үнэтэй оффис түрээсэлж байгаа нь гишүүдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар Шинэ Хархорум хотын Зөвлөлийн дарга Н.Энхбаяр тайлбар хийлээ.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Авлига хороолол оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Акуа гарден”-нд орооцолдсон утас шиг л үйл явц өрнөж байна. Нийслэлийн 1.7 сая иргэний аюулгүй байдал, нөгөө талд хотхонд байр захиалсан 1000 иргэний эрх ашиг яригдсан төвөгтэй асуудлын эхлэл нь энд хэн орон сууц барих зөвшөөрөл олгосон бэ гэдгээс эхлэлтэй. Гэтэл гарын үсэг зурсан албан тушаалтан нь ажлаа өгчихсөн. Ард нь иргэн, төрийн бус байгууллага, компани хооронд үүссэн зөрчил шүүхээр эргэж буцсаар цаашид хичнээн жил үргэлжлэхийг таашгүй байна.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Нийслэлчүүд энэ өвөл дахин даарч, дулаангүй өвөлжих бодит эрсдэлтэй нүүр тулаад байна. Улаанбаатар хотын дулааны 30 хувийг дангаараа хангадаг ДЦС-3-д дэлбэрэлт гарснаас хойш 1 жил 5 сар өнгөрч байна. Гэтэл одоог хэр нь засвар шинэчлэлийн ажил бүрэн дуусаагүй байна. Ингэснээр өнгөрсөн өвөл 50 мегаваттын дутагдалтай өвөлжсөн нийслэлчүүд энэ өвөл ч мөн дулаан хангамжийн дутагдалд орж, зарим бүсэд хязгаарлалт хийгдэх эрсдэл үүсжээ.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын үнэлгээ урьдчилсан байдлаар 1 их наяд төгрөг гэж гарчээ. Гэхдээ энэ мөнгөн дүн нэмэгдэнэ гэдгийг Дорнод аймгийн засаг дарга мэдээллээ. Харин салбар яамнаас эцсийн байдлаар хохирлын дүн мэдээ ирэх долоо хоногт буюу 11 сарын 6-нд гарна. Энэ хугацаа ч наашлах боломжтой гэлээ.
#TenGerTV #ДолооАрав #Мэдээ #07:10
Хурлын яриаг 97 хувийн нарийвчлалтай бичвэр болгох хөрвүүлж, оролцогчдын яриаг ялган таних, хурлын дүгнэлтийг боловсруулан нэгтгэх хиймэл оюунд суурилсан “Чимэгэ Протокол”-ийг танилцууллаа. Мөн өдөр тутмын оффис ажлыг хиймэл оюунаар хөнгөвчлөх “AI OFFICE” багцыг танилцуулж, 55 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан авах боломжтойг онцоллоо.
#TenGerTV
Иргэд ажлаасаа чөлөө авч шатахуунд оочерлон, дор хаяж 4 цагийн цалингаа шатахууны дараалалд хийсгэж байна. Үүнийг дундаж цалинд тооцож үзвэл ажлын 8 цагийн үнэлгээ ₮119 мянгын хагас буюу 4 цагийн ₮59500 юм. Өдрийн 12 цагийн үед benzin.mn-д мэдээлсэн оочерлож буй 127 иргэнд үржүүлэн үзвэл нийт ₮7,556,500-гийн цалингийн алдагдал гарч байна.
#TenGrTV #Мэдээ
IT WORLD ’26 шууд дамжуулалтын хэсгээс...🔴
Гэрэгэ Системс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Хамтран үүсгэн байгуулагч, МИТА ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Н.Энхжаргал: Цахим үндэстэн болно гэсэн боловч ЦХИХХЯам ажлаа хангалттай хийгээгүй учраас хэрэгжилт муу байгаа. Төр нь хувийн хэвшлийн ажлыг булаахгүй байх, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах, сонсох зэргээр анхаарч ажиллах хэрэгтэй.
Бүтэн үзэх: youtu.be/ZHGr82I04h8?si=hgdt…
#TenGerTV
IT WORLD ’26 шууд дамжуулалтын хэсгээс...🔴
“Анд Технологи Партнерс” болон “Эконетворк” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал, MITA-ийн Дэд Ерөнхийлөгч С.Чулуунбат: Төрийн яам болон дарга нар аппликейшн, веб хуудастай болж, түүгээрээ ашиг орлого олмоор байна гэдэг хандлагаар хандаж байгаа нь маш буруу. Энэ нь нэг талаасаа хувийн хэвшлийн олох орлогын боломжийг төр монополоор булааж байна. Нөгөө талаас иргэдийн нэгдсэн мэдээллийн сангаас авах боломжтой үйлчилгээг төр дунд нь нэг давхарга нэмээд дарамт үүсгэж байгаа юм.
Бүтэн үзэх: youtu.be/zt6kUGBO_tk?si=ABn-…
#TenGerTV
IT WORLD ’26 шууд дамжуулалтын хэсгээс...🔴
Монголын технологийн салбарын эрх зүйн орчин, өгөгдлийн хууль болон хөрөнгө оруулалт, экспортод чиглэсэн стратеги, хүний нөөцийн талаар Аствишн ХХК-ийн Гүйцэтгэх захирал, МИТА ТББ-ын Дэд Ерөнхийлөгч О.Энхмөнхтэй ярилцлаа.
Бүтэн үзэх: youtu.be/VG5LsaC7RLw
#TenGerTV
IT WORLD '26 шууд дамжуулалтын хэсгээс...🔴
Могул группийн ТУЗ-ын дарга, Мэдээллийн Технологийн Нэгдсэн Холбоо (МТНА) ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баттулга: Монголын мэдээллийн технологийн салбарын маш олон авьяаслаг, чадварлаг инженер залуус гадаадын компаниудад ажиллаж байна. Тиймээс бид Монголын технологийн компаниудыг дэлхийн зах зээлд гаргаж, эдгээр залуусаа эх орондоо ажиллаж, дэлхийд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна.
Бүтэн үзэх: youtu.be/kOS4om_ZSmA?si=U-Se…
#TenGerTV
🔴436 САЯ ЮАНИЙН ХАХУУЛЬ АВСАН ХҮН ЦААЗЫН ЯЛ СОНСОВ
БНХАУ-ын Үнэт цаасны зохицуулах хороонд өндөр албан тушаал хашиж байсан Ван Хүйминийг 436 сая юанийн хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн, цаазын ял оноожээ. Гэхдээ мөрдөн шалгалтын явцад хамтарч ажилласан тул ялын гүйцэтгэлийг хоёр жилээр хойшлуулжээ. Тэрээр 1998-2025 онд төрийн байгууллагуудад ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашигласан нь шүүхээр тогтоогдсон байна. Тиймээс бүх хөрөнгийг нь хурааж, дахин төрд ажиллах боломжгүй болгожээ.
“Гадаад Мэдээ”-г ажлын өдөр бүрийн 19:50 цагаас ТэнГэр ТВ-ээр болон YouTube хуудсаар дамжуулан үзээрэй.
YouTube Link: youtu.be/Owrkx0KB8x8
Хаштаг: #TenGerTVмэдээ #Гадаад_Мэдээ
🔴Б.НЕТАНЬЯАХУГИЙН НАМЫН ДЭМЖЛЭГ ОГЦОМ БУУРЧЭЭ
Израилд Газын зурвасын дайн эхэлснээс хойших анхны парламентын сонгууль болж, Израилчууд 1999 оноос хойших хамгийн өндөр ирцтэй оролцжээ. Урьдчилсан тооцоогоор Беньямин Нетаньяахугийн эвсэл 51-52, сөрөг хүчний эвсэл 49-51 суудал авах төлөвтэй байна. Ингэснээр аль аль нь 120 суудалтай парламентын олонх болох 61 суудалд хүрэхгүй боллоо. Санал тооллого үргэлжилж, эцсийн дүн гараагүй байгаа. Эвслүүд тохиролцоонд хүрч чадахгүй бол цөөнхийн Засгийн газар байгуулах эсвэл дахин сонгууль явуулж магадгүй.
“Гадаад Мэдээ”-г ажлын өдөр бүрийн 19:50 цагаас ТэнГэр ТВ-ээр болон YouTube хуудсаар дамжуулан үзээрэй.
YouTube Link: youtu.be/Owrkx0KB8x8
Хаштаг: #TenGerTVмэдээ #Гадаад_Мэдээ




