Түмээ💫 retweeted
Монгол Улс бол парламентын засаглалтай Бүгд найрамдах улс. Энэ бол 1992 оны Үндсэн хуулиар сонгосон төрийн тогтолцоо. Ардчилсан парламентын засаглалтай улсын ерөнхийлөгчөөр 5 жил 4 сар 25 хоног ажиллаж байгаа У.Хүрэлсүх огцрох хүсэлтээ илэрхийлээд, парламентийн гишүүдийн асуултад хариулах үеэрээ Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, яах вэ, ард нийтийн санал асуулга явуулах тухай ярилц гэж ерөнхийлөгчийн засаглалыг санал болгож байгаа нь зөв үү???!!
Нэг хүнийг бүх эрх мэдлийн төв болгочихоод тэр хүн зөв байгаасай гэж найдах нь ардчилсан нийгмийн зарчим биш л байлтай!!! Эрх мэдэл нэг гарт төвлөрөхийн хэрээр түүнийг хянах боломж хумигдаж, алдаа завхралыг засах институцийн чадвар сулрах эрсдэлтэй.
Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол улс орны бүх асуудал шийдэгдэнэ гэсэн баталгаа байхгүй. Харин эрх мэдлийн хэт төвлөрөл авторитар дэглэм рүү ухрах эрсдэл дагуулж болно. Төрийн тогтолцоогоо шинэчлэх шаардлага бий. Гэхдээ Ерөнхийлөгчийн засаглалд шилжих замаар биш. Харин парламентын засаглалаа боловсронгуй болгож, сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэн, төрийн тэргүүнээ парламентаас сонгодог хувилбарыг ч нухацтай хэлэлцэх хэрэгтэй.
Түмээ💫 retweeted
Бидэнд гоё бие хаатай, гангстар царай төрхтэй, 100кг-аар 20 шахдаг поп ерөнхийлөгч дахиж хэрэггүй. Дараа дараагийн ерөнхийлөгчөө сонгохдоо бодолтой хандацгаана шүү түмэн олон минь🙏🏻😮💨🇲🇳
Пээшш юу гэч вэ. Энэ цаг үеийн дэлхий ертөнцтэй хамгийн сайн харилцаатай шилдэг ерөнхийлөгч гэж өөрийгөө шидхээсээ ичих хэрэгтэй шүү нөхөр хурандаа бронижэймс! 🤣
Үүрээ орхин ниссэн нэг муу оргодол хулгайч гэж үзээд бгаа нөхрөөрөө самруулж бвал ёстой заяа чинь тэр дээ.
Гэмт хүн гэлбэлзэнэ. Суудалдаа удаан шигдвэл буцах замгүй гүн хар нүхэнд унахаа мэдээд наана нь зугатаж, элдэв арга сүвэгчилж суугааг чинь улсаараа хардаж сууна. Заяагүй лухгайч. Гунигт Хунаагийн Рүхэлсүх. 😔
Түмээ💫 retweeted
Ердөө 6 орчим минут л болохын хооронд сандлын түшлэгээ налчихаад ойр ойрхон 2 тийш эвгүй займчаад байгаа нь түгшүүр, тэвчээр алдалт, тавгүйцлийнх нь илэрхийлэл гэж л уншигдаад байгаамдаа
Түмээ💫 retweeted
ХҮРЭЛСҮХИЙГ ШУДАРГААР ШАЛГАЖ ЧАДАХ УУ?
Хүрэлсүхтэй холбоотой 110 сая ам.долларын тухай мэдээллийг шалгаад, нэг өдөр Хэргийг хаасан талаар мэдэгдлээ гэж төсөөлье. Тэр үед бид ямар баримтыг шалгасан, ямар хуулийн үндэслэлээр хэргийг хаасан, тэр шийдвэрийг хэн хянасныг мэдэж чадах уу? Шударга шалгалт явсан эсэхийг үүгээр хэмжинэ.
У.Хүрэлсүх тэргүүтэй нэр бүхий хүмүүст 110 сая ам.долларын авлига өгсөн гэх мэдээллийг Ерөнхийлөгч няцааж, ажлаа хүлээлгэн өгч шалгуулахаа мэдэгдсэн. Мөнгө үнэхээр шилжсэн үү? Хэнээс хэнд очсон, хэн зуучилсан бэ? Нямбаатарын хэлсэнчлэн бэлэн мөнгө цүнхээр өгч авалцсан уу? Төрийн ямар шийдвэртэй холбоотой вэ? Мэдэгдэл хийсэн хүнээс баримтыг нь авч, гэрээ, төлбөр, дансны гүйлгээтэй тулгах хэрэгтэй. Гэрч хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж, өөрт холбогдох хэргээ хөнгөлүүлэх хүсэлтэй гэх мэдээлэл ч цацагдсан. Үүнийг мөн нягталж, гэрчийн мэдүүлгийг бусад баримттай тулгах учиртай.
АНУ-д сурч, амьдарч байхдаа эндэхийн хуулийн засаглал, эрх мэдлийн тэнцвэрийн талаар чамгүй судалсан. Энэ асуудлыг харахад надад Трампын нэг хэрэг санаанд орлоо.
2020 онд Нью-Йоркийн прокурор Трампын татварын тайлан, санхүүгийн баримтыг нягтлан бодох компаниас нь шаардсан. Трамп албан тушаалдаа байгаа Ерөнхийлөгчийн хувьд ийм шаардлагаас бүрэн халдашгүй гэж маргав. АНУ-ын Дээд шүүх тэр үндэслэлийг хүлээж авсангүй. Долоон шүүгчийн дунд Трампын өөрийнх нь нэр дэвшүүлж, Сенатын зөвшөөрлөөр томилсон Нил Горсуч, Бретт Кавано хоёр байлаа.
Хамгийн сонирхолтой нь тэр хоёр шүүгч прокурорт ч шалгуур тавьсан. Ерөнхийлөгчийн хувийн баримтыг шаардаж байгаа бол тэр баримт хэрэгт яг яагаад хэрэгтэйг прокурор үндэслэх ёстой гэж үзээд байр сууриа тусад нь бичжээ. Тэд 1974 оны Никсоны хэрэгт тулгуурласан. Уотергейтийн үеэр Никсон Цагаан ордны ярианы бичлэгийг нууцлах эрхтэй гэж маргахад Дээд шүүх нууцлалын үндэслэл болон бичлэг хэрэгт ямар ач холбогдолтойг нягтлаад, шүүхэд өгөх ёстой гэж шийдсэн. Тэр өдөр Никсон Ерөнхийлөгч хэвээрээ байв.
Шүүгч хуульд захирагдана гэдэг ийм учиртай. Талууд үндэслэлээ гаргана. Шүүгч хоёр талын маргаанд хариулж, ямар хууль, ямар баримтаар шийдсэнээ бичнэ. Олон нийт тэр үндэслэлийг уншиж, шүүмжилж, талууд хуульд заасан журмаар шийдвэрийг хянуулж болно. Трампын томилсон хоёр шүүгч яагаад түүний тайлбарыг хүлээж аваагүй, прокурорт яагаад шалгуур тавьсныг өнөөдөр ч хэн боловч шийдвэрийг нь уншаад нягталж чадна.
Монголд энэ зарчмыг мөрдөн шалгах шатнаас хэрэгжүүлэх хэрэгтэй. Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг УИХ-тай зөвшилцөн томилдог. Томилсон хүнтэй нь холбоотой асуудалд ашиг сонирхлын зөрчил гарвал хэн татгалзан гарах, хэн орлохыг урьдчилан тогтоосон журмаар шийддэг байх. Хэрэг хариуцсан прокурорыг сольбол хэн, яагаад сольсныг бичгээр үлдээе. Баримт гаргуулахад маргаан гарвал шүүх үндэслэлийг нь хянадаг байя. Хэргийг хаавал шалгах боломжтой баримтыг бүрэн шалгасан эсэх, хаасан үндэслэл нь хуульд нийцсэн эсэхийг хөндлөнгөөс хянуулдаг байя.
Мөнгө шилжсэн ч бай, шилжээгүй ч бай, тэр дүгнэлтэд яаж хүрснийг анхны баримтаас эцсийн шийдвэр хүртэл нягталж чаддаг байх ёстой. Төрийн тэргүүнтэй холбоотой асуудлыг ч хуулиар тогтоосон журмаар шалгаж, хэн ч тэр журмыг дундаас нь дур мэдэн өөрчилж чадахгүй байвал Монголд хууль засаглаж байна гэж хэлнэ.
Түмээ💫 retweeted
Г.Ганбаатар гишүүн Хүүкэд хандаад "Чи хулгай хийгээгүй байсан бол чиний гаргаж ирсэн дүү нар чинь хулгай хийх байсан уу" гэх утгатай үгийг хэлж амжаагүй байтал л микийг нь хаав🤣😂. Ёстой гоё хэллээ дээ👏🏻🤭
Түмээ💫 retweeted
Өнөөдрийн чуулганы хуралдааныг тэр чигт нь Нара гишүүн эзэгнэчихлээ😂🔥. Хүүкийн араас харамсаж ярьж байгаа хүн алга. Харамсах нь бүү хэл Хүрэлсүхийг ерөнхийлөгчөөс бууж байгааг нь тоож байгаа ч амьтан алга.
Гэхдээ нэг иймэрхүү шуурга өрнүүлж байгаад ард нь гол чухал асуудлууд замхрах шинжтэй байдаг шүү.
Хүүк цаашид яах бол??? Хүүк ер нь огцорч байгаа нь зөв үү буруу юу!? Хөшигний араас 02, 03-аа удирдаад суугаад байвал яах вэ гэх мэт асуудалд анхаарах ёстой лдоо угтаа бол!!!!
Түмээ💫 retweeted
Хүүк Нямбаатарыг аймар зуучихсан байналээ. ярьж байхдаа хүртэл хөмхийгөө зууж байгаад хорсолтой нь аргагүй хурдан олж ирэх хэрэгтэй гэж дахин дахин сануулж бнлээ. Нямбаатар ирвэл ч өчиггүй шууд шорон!
Ирвэл ч гэж хэд хоногоос чирээд аваад ирэх бололтой.
Илээр авчирч чадахгүй бол нууцаар ч хамаагүй аврах биз. Манайхан тэгээд хүн хулгайлж хил давуулж сураагүй биш гялс аваад ирнэ дээ. Туршлага бий шүү дээ🥴
Түмээ💫 retweeted
Ерөнхийлөгчийн тансаг шилтгээнүүд, 0001 дугаартай үнэтэй автомашины цуглуулга, Бодиос авсан гэх хэдэн сая ам.долларын авлигын асуудлыг хөндөж ярьсан Нямбаатарын лайваас таслан авч, тайлбартай видео хийсэн Түшигийн бичлэгийг Facebook-тээ хуваалцтал гадаад хаягаас зохиогчийн эрхийн гомдол гаргаж, блоклууллаа!
Бүр видеогоо устгахгүй бол Facebook хаягийг чинь хязгаарлана, хүртээмжийг чинь бууруулна, цаашлаад устгах хүртэл арга хэмжээ авна гэсэн анхааруулга ирж байх юм.
Юу ч болоод байгаа юм? Одоо бүр Ерөнхийлөгчийн тухай шүүмжилж, асуулт тавьж, олон нийтийн эрх ашигт хамаарах асуудлыг хөндөж ч болохгүй болчихсон юм уу? Бид яг ямар гээчийн нийгэмд амьдраад байна вэ? Төрийн тэргүүний хөрөнгө чинээ, тансаг хэрэглээ, авлигын гэх асуудлыг хөндөж ярьсан мэдээллийг хуваалцах нь хүртэл хориотой, гэмт хэрэг шахуу болчихсон юм уу?
/Жич; ганц энэ удаад гарч байгаа асуудал биш. Хүрэлсүхийн талаар бичих бүрт Метагаас элдэв төрлийн анхааруулга ирж бичлэг зураг зэргийг нь цаанаасаа автоматаар устгадаг болоод удаж байна. Хүрэлсүх яг хэн юм бэ? Өөрийгөө хойд Солонгосын Ким Жон У гэж бодоод эндүүрээд байгаа юм биш биздээ!!!🤢/
Цахим яам, харилцаа холбооны зохицуулах газар, ЦЕГ зэрэг байгууллагууд МЕТА-тай улс төрийн чиглэлээр ийм муухай бохир арга замаар, хүмүүсийн улс төрийн үзэл бодлыг хавчин шахсан байдлаар хамтран ажиллахаа болиоч ичээч!!!


















