
#Marketer #Business_strategy #Sports #Sarcasm #Stats #Movies #Creativity #Original_opinions #Sweden #Nordic_countries
UB
Joined April 2012
- Tweets18.3K
- Following6.7K
- Followers11.3K
- Likes20.7K
Stenbock retweeted
Түгжрэлээ шийд гэхээр уг нь замаа засах, донсолгоогүй болгох, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, зам, уулзварын нэвтрэх чадварыг сайжруулах, хот төлөвлөлтийг сайжруулах, оновчтой газар зам зогсоол хийх, цасаа зөв тохиромжтой цагт нь бүтээмжтэй цэвэрлэдэг болох г.м ажлыг судалгаатай, их өгөгдөл дээр дүн шинжилгээ хийж байж шийд гээд байгаа юм шд. Үүнийгээ тавиулуудаараа биш мэргэжлийнхнээр хийлгэх хэрэгтэй байгаа юм. Бүх газар албадтайгаа бодож бодож байснаа л дугаарын хязгаарлалт гэх юм.
Stenbock retweeted
7 хоноод тэнгэр хангай уярна. Гэтэл цахимаар хичээл орно, тэгш сондгой болгоно гэдэг бүх юман дээр фэйлдсэн засгийн аргаа барсан арга. Хорих боохоос өөр чадваргүй хүмүүсээс 2024 онд салж амрах юмсан.
Stenbock retweeted
Манай улс , яахав дээ, бүх бизнесмэнүүд нь улсын тендэр авах гэж л зүтгэдэг, авсан нь ч салбараа эзэгнэдэг, дийлэнхи авьяастан нь нам засагаа л магтаж барааддаг, тэгж ч гавьяат авдаг, сэхээтнүүд нь тэгсгээд л эрх баригчийг магтан дуулагч болчихдог, тийм л газар даа.
Stenbock retweeted
Монголд бүх юм холион бантан. Сэтгүүлч прокурор хийнэ, гишүүд нь хэрэг шүүнэ. Шадар сайд нь ипотек бурна. Хуулийн сайд нь уран судална. Хурлын дарга нь татвар ярьна. Маниус нь тэр бүгдийг попкорн хивэнгээ сонсоно. Бүх юмны талаар өнгөц мэдлэгтэй ч боллоо. Сониуч хүмүүс дээ. 😅
Stenbock retweeted
Монголын бүх зовлон төрийн эрх барих гэсэн уралдаан, тэмцлээс л үүдэлтэй шд. Төрийн эрх барина гэдэг нь хулгай хийнэ л гэсэн үг.
Төрийн эрх авахын тулд уралдаж амална, ялчихаад халамж тараана, төрийн аппаратыг томруулна. Зорилго нь эрх мэдлээ л хадгалах.
Санал татах гэж хот руу шилжих хөдөлгөөнийг чөлөөтэй болгосон. Үр дүнг нь хар. Хэдэн үеэрээ, хэдэн зуун мянгуулаа шаваад, бүтэж, угаартаж үхэцгээж байна. Ийм шийдвэр гаргаагүй бол хот нь хотоороо үлдээд, орон нутаг нь овоо хөгжчихсөн байх байлаа.
Иргэддээ бэлэн зэлэн, амар хөнгөн амьдрал амлахын хэрээр, таалагдах гэж хичээхийн хэрээр бид улам хоцрогдсон шд.
Эмнэлэгүүд, сургуулиуд, цэцэрлэгүүд бүгд энэ хорлонтой уралдааны хомрогонд сүйрсэн шд. Үнэгүй эмчилнэ, үнэгүй сургана, үнэгүй асарна. Үнэгүй, үнэгүй, үнэгүй. Үнэгүй юм үнэндээ хог л болдгийг одоо ойлгох болоогүй юу?
Улс төрчид, намууд одоо болих болоогүй юу? Өөрсдийнхөө үүсгэсэн энэ зовлонт намаг балчигаа хараад айдаггүй юм уу? Ханаж, цадах болоогүймүү?
Системийн хямрал л гэцгээгээд байна. Систем гээд сүртэй нэрлэчихсэн зүйл нь ердөө л ард түмнээ хуурч эрх мэдлээ хадгалах, авах гэсэн бүлэглэлүүдийн хуйвалдаан, хууран мэхлэлт шд.
Stenbock retweeted
"Unaccountable elites" гэх ойлголт байна. 30 гэр бүл гэдэгтэй тѳстэй ойлголт, мѳнгийг ѳѳртѳѳ тѳвлѳрүүлээд медиа, улстѳр, бизнесийг удридаад бодлогоо захиалж амьдардаг цѳѳнх. Популизмаас илүү аюултай гээд л 1500 үгтэй философын эссе бичээд хураалгачихлаа, хэд авах нь уу харъя.
Stenbock retweeted
Хүүхдийн гарын 10 хурууны хээг уншуулаад оюуны цар хүрээ, чадамжийг нь тодорхойлоод 76 хуудас тайлан өгнө гэнэ😂😂😂 Ийм зальтай хүмүүст хууртагдаж мөнгөө өгөв дөө Монголчууд минь! Тодорхой хэлье! Ийм юм байдаггүй юмаа🤓
Stenbock retweeted
За энэ бүүр даварсан.
Нью-Йоркийн Madison Square Garden-д болсон холографийн шоу гэнэ ээ.
Энэ нээрэнгээсээ ингэж хийж чадсан. юм байх даа
😱😱😱
Stenbock retweeted
Солиорцым бэ? Тэр бичлэгийг хийсэн нь өвөрмонголчууд байхад шейрлэсэн хоёр хүнийг баривчлаад, чллагдагчаар татчихсан ч байх шиг. Дэлхийн бүх ерөнхийлөгч ийм бичлэгтэй болчоод байхад ццц
Stenbock retweeted
ЕС Эдийн засагчидтай уулзсан гэнэ. Нэлээд хүмүүс харагдаж байна.
Даанч нийгэмд хэрэгтэй юм бичдэг нь ховор. Ядаж судалгаа хийгээд гаргадаг нь ховор.
Саяны төсвийн асуудлын үеэр хэн нь дуугарав?
Stenbock retweeted
Ер нь сонгуулиа дүн өвлөөр хийж байя. Тэгж байж л түгжрэл, утааг жинхэнээсээ арилгах эрмэлзэлтэй, худлаа ярьж хуурдаггүй мэргэжлийн хүмүүсээ сонгодог болох байх. Ирэх оны 6 сард ихэнх нь энэ зовлонгоо мартана гэж мөрийцсөн ч болж байна. 😏 teapaw.org/mgl_nana7/status/17222…
Stenbock retweeted
Хот 0 зогсолт.. Автобус хар хүйтэнд хүлээсэн хүмүүс, автобус худ.авалт нь луйвар, ард иргэд бухимдал дүүрэн, агаарын бохирдол гамшиг. Эрх баригчдын буруу шийдвэрийн золиосонд бидний эрүүл мэнд, цаг хугацаа, амьдралын чанар явж бндаа 😓
Stenbock retweeted
Жайкагийн ТЭЗҮ бараг 20 жилийн өмнө гарсан. Тэр үед л АХБ-ны тооцоогоор Метро асар хүнд ЭЗ-н дарамт болох дүгнэлт хийгдсэн. Метро өдөржин ядаж л 1 сая хүний тогтмол эргэлтийг хангаж бж зөвхөн урсгал зардлаа нөхнө. Дээр нь 1 удаа 5$-оор зорчиж бж 24/7 цаг ажиллах горимыг хангана. Манайд өглөө оройд л ачааллаад бусад үед нь хоосон давхина. 1 хүнтэй ч, 100 хүнтэй ч адилхан өртөг гарна. 20 жилийн өмнө Монголчуудын дундаж цалин 300$ хүрдэггүй бсан бол өнөөдөр яг адилхан. Төсөв томроод бгаа ч хүмүүс нь ядуурлаас гараагүй, ядуурлын индекс тогтмол нэмэгдээд, инфляци өсөөд, төрийн хулгай даахын аргагуй болсон. Дээрээс нь мөнгөө төлж, түүндээ тохирсон үйлчилгээ авах биш үнэ төлбөргүй хэрэглэж, хогийн тантан шиг амьдрах дуртай улс. Мөнгө нь хүрэхгүй, зардлаа дийлэхгүй метро орон гэргүйчүүд, архичид, гэмт хэрэгтнүүдийн үүр болно. Тэгсэн мөртлөө төрийн шахаа, цавчааны бааз болох биз. Юутай ч эхлээд бороо орохоор л хотоороо үерт автаад бдаггүй бх сувагчлалын ажлаа тэр монгол инженерүүдээрээ хийлгээд үзүүлчих.
Stenbock retweeted
Мөнгөгүй ядарсан үедээ Японы ард түмнээс үнэгүй цоо шинэ цэнхэр NISSAN автобусуудыг, засварын төвтэй нь бэлгэнд авсан МАНгарууд мөнгөтэй болонгуутаа хэлхээтэй ногоон, шар, улаан хуучин хаягдал хог худалдаж ач байгаа нь хамгийн өвөрдөлтэй, хүн чанаргүй, олон улсын харилцаандаа шударга бус хандаж буй хэрэг юм Олон улсын харилцаа болон бизнесийн хамтын ажиллагааны хамгийн гол зарчим бол харилцан ашигтай, тогтвортой харилцаа байдаг гэдгийг хэзээ ойлгох вэ? Та нар энэ Монголын мангар авилгачдад сануулж өгнө үү! @Uyanga_ts @MofaJapan_en @JapanSudlaach @JPN_PMO – at Mongolia
Stenbock retweeted
Манай гадаад зөвлөх сарын өмнө ирж, 10 хоноод буцсан. Төрсөн сэтгэгдлийг нь энд бичнэ гэж байгаад таг мартжээ. Товчхон хэлбэл, ерөнхийдөө гэрээсээ хол, сайхан байгальтай газраар аялсандаа сэтгэл хангалуун боловч яг нарийндаа бол энэ сэтгүүлд гарсан шиг аялахад хамгийн тохиромжтой улс бол Монгол гэдгийг ямар худалч хүмүүс бичээд байдаг юм бэ гэж хэлээд буцсан.
60 нас нилээн гарсан эмэгтэй, нөхөртэйгээ хамт АНУ-аас 38 цаг нисч ирсэн гэдгийг эхлээд дурдах нь зүйтэй байх.
Улаанбаатарт яг сарын өмнө буугаад, нэг хонож аваад Өмнөговь руу гарсан. Даланзадгад ортол уг нь дан хатуу хучилттай зам хэдий ч Дундговийн замыг бол жинхэнэ үгээ хэлж, үйлээ үзэж туулаад, арай л уйлахын наахнуур Даланзадгад дээр очиж хоносон. Замд нь ядаж олигтойхон бие засчих газар ч байхгүй.
Даланзадгадад очиж хоноод, сүүний үйлдвэрийн бүтээн босголтын ажил болон ингэний суурин фермийн ажилтай очиж танилцахдаа бол харин их сэтгэл хангалуун явсан учраас замын бага зэрэг бартаа саадыг тоогоогүй байх.
Тэндээсээ нэгэнт Өмнөговьд ирснийх гээд Баянзаг, Хонгорын элс, Хэрмэнцав гэсэн маршрутаар авч явахаар төлөвлөөд байснаараа авч явсан. Нөхөр нь харин экстрим driving хоббитой учир шороон замаар хэсэг жолоо барьж, хорхойгоо дарсан гэж байгаа. Шороон замаар 80 нилээн гаргаад давхиж явтал хажуугаар нь Приус 41 сүнннк гээд өнгөрч. Нөхөр нүдэндээ итгээгүй тул араас нь хурдаа нэмж, гүйцэж очоод, нээрээ Приус байна, алив эхнээр зураг дар, бичлэг хий, гэртээ очоод найзууддаа гайхуулах юмтай боллоо гэсэн.
За эргээд аялал жуулчлалын сэдэв рүүгээ оръё. Өмнөговь бол Дундговь, Дорноговийг бодвол гадаад, дотоодын аялал нилээн хөгжсөн аймаг учир боловсон жорлон зам дагуу нилээн хэдийг барьсан нь талархууштай. Гэвч энд аялагчдын сэтгэлийг гонсойлгосон дараагийн тохиолдол гарсан нь жорлонд ороход төлбөрт нь Монгол хүнээс хоёр дахин их мөнгө нэхсэн явдал. Тэрэнд зочид маань үнэхээр ундууцсан. Ялангуяа нөхөр нь бүр гайхаад "Намайг ази хүмүүсээс хоёр дахин илүү их хэмжээтэй хүндэрнэ гэж үзэж байна уу? Эсвэл хоёр дахин урт хугацаанд сууна гэж бодоод илүү мөнгө нэхэв үү? 4-5 мянга байсан ч монгол, гадаадгүй ижилхэн төлж байвал би асуудалгүй төлчихнө. Ингэж гадныхныг ялгаварлаж байхаар Монгол хүн ч гэсэн өндөр үнэтэй гэж биччихээд цаагуураа мөнгө авахгүй нуугаад оруул л даа. Энэнд бол жуулчид яавч таатай хандахгүй" гэсэн юм.
Жорлонгууд дээр гарсан энэ ялгаварлал Өмнөговийн амралт, жуулчны баазууд дээр ч гарсан. Шил архины үнэ хэрэв гадаад хүн авбал шууд 1,5-2 дахин өснө. Уг нь нөгөө гийчид нь гадаад оронд ирснийх нутгийн идээ ундаа амсчих гээд байгаа шд. Гэтэл гадаад гэдгийнх нь төлөө үнээ нэмж зарж байгааг бас л ойлгох арга алга, логик алга гэсээр Gold Chinggis ууж үзсэн. Хаа очиж цагаан архи бол ёстой дажгүй санагдсан байсан.
Баянзагт жуулчдад зориулсан үзэсгэлэн худалдаа маягийн юм гарч байхаар нь очиж сонирхсон. Ерөнхийдөө бол говийн холбогдолтой жижиг бэлэг дурсгалын худалдаа. Даанч худалдаа эрхлэгчид нь бараг бүгд нэг ижил шахуу хятад чихмэл тоглоом зарна, ялгарал байхгүй, жинхэнэ гарын ур дүй шингэсэн бүтээл ховор. Тэмээний чихмэл авах гэхээр булан дээрээ "Made in China" шошготой.
Ингээд Өмнөговьд 5 хоноод буцаж УБ-т орж ирээд, буудалдаа хонож, маргааш нь Нарантуул зах орох, Түмэн-Эх чуулгын тоглолт үзэх төлөвлөгөөтэй. Нарантуул дээр очоод, хаа холоос авах гэж зорьж ирсэн тул монгол дээл хувцас авсан байсан. Хөөрөг зарах гэж хоргоосон ганц нэг хүнийг эс тооцвол Нарантуул их сонирхолтой газар байлаа гэсэн.
Орой нь Түмэн-Эх чуулгын тоглолтоо үзээд гараад иртэл, хүүхдийн ордон хавьд жуулчид ирж тоглолт үздэгийг андахгүй мэддэг гар урлалын бүтээл, уран зураг зарах гэсэн хүмүүс оройдоо цугладаг болсныг олж мэдсэн. Жоохон гомдмоор2, ур хийц муутай зургуудаа хамгийн доод тал нь $20, тэгээд тэрнээс дээш үнээр зарах гээд үзчих юм билээ. Нэгнээс нь зураг авангуут нөгөөдүүл нь илүү томыг ав гээд гүйж ирж байгаа юм. Гадныхан бол ёстой өрөвдсөндөө юм уу, хийцгүйрсэндээ л тийм зурагнууд авах байх.
Ер нь бол хүчээр бүчээд, тойрч ээрч л юмаа зарж борлуулдаг хүмүүс байдаг юм билээ дээ.
Маргааш нь Дорноговьт урьсан хүмүүсийн урилгаар Сайншанд явах хуваарьтай. ДГА-с урьсан хүмүүс нь жолоочоо хар үүрээр гаргасан, хотод үд гэхэд оччих байх гэсэн ч жолооч нь Сайншандаас үд гэж гараад хотод орой орж ирэх нь гэдэг аандаа мэдэгдэв. Ирж авах машинаа олон цагаар саатсаныг олж мэдээд сэтгэлээр унасан ч цагийг ашиглаад төв Гандан ороод авъя гээд манайхны нэгийг хөтөч, орчуулагчийн хувиар дагуулаад Гандан орсон. Шүтлэгтэй хүмүүс тул 1-т, бурхан шүтээний ариун газар, 2-т, олон хүний гарын ур шингэсэн бүтээлүүд үзээд хангалуун гарч иртэл тагтааны будаа зардаг хүмүүс бүчээд авч. Зөвлөх маань би будаа худалдаж авахгүй ээ, тагтаа будаагаар хооллоход би дургүй гээд цааш явах гэтэл будаа зарж байсан хүмүүс бүчиж аваад, манай орчуулга хийж байсан залуу руу наад хүмүүсээрээ юм авахуул, адилхан монгол хүний шинжгүй гэж дайраад, сүүлдээ дунд хуруугаа гаргаж бариад тэнэгтэж өгсөн байсан.
Тэгээд тэндээсээ нэг айхтар үнэр танартай, дөнгөж тамхи татсан байрын таксинд суугаад их дэлгүүр орж, гар урлал, бэлэг дурсгалын тасгийг нь сонирхож, ганц нэг жижиг сажиг юм худалдан авсан. Хангалттай орлоготой хүмүүс учир ноолуурын тасгаар орох уу гэсэн ч ноолуур бидэнд хурцдана гээд тоогоогүй. Харин гар урлалын бүтээгдэхүүнүүд их таалагдсан, их хямд үнээр зарагдаж байна гээд гарч, ДГА явах машинаа хүлээж байгаад суусан байсан.
Оройтож гарснаа дарга нартаа хэлээгүй жолооч цагийн хорогдлоо нөхөхийн тулд орчуулга хийж байсан залуу, зөвлөхийн гэр бүлийг аваад 120-130с буулгүй давхиж, зүрхийг нь амаар нь гаргах дөхсөн гэж сонссон. Нөхөр нь уурлаад "Чи амь насандаа хайргүй байж болно, бид нар ийм замаар ингэж яваад үхмээргүй байна" гэж хэлсэн ч тоохгүй хариуй бүрийд давхисаар бгаад Сайншандын барааг нэг юм харж.
Маргааш нь аймгийн хурган дарга нар, эрүүл мэндийн газрын зарим нэг хүмүүстэй уулзаж, аутизмын эмчилгээний аялал жуулчлал хөгжүүлэх боломжийн талаар ярихад мэргэжлийн хүмүүс нь аутизмтай хүмүүсээ сайн тоолж бүртгээгүй байж, аймгийн хэмжээнд 25 хүн л байгаа гэж эргэлзээ төрүүлсэн, мөн аялал жуулчлал хариуцсан нэг дарга нь надтай урьчдчилаад ярих л байсан юм даа, аялал жуулчлалын бодлого чинь над дээр боловсроод, энд ингээд явж байна гээд энгэрээсээ нэг флаш гаргаж үзүүлсэн гэж байгаа. Гэтэл аймагт нь жуулчид ороод бие засах нэг ч боловсон 00 байхгүй, амрах, отоглох цэггүй, үзэж сонирхох аялал жуулчлалын бүтээгдэхүүн ч байхгүй аймаг шдэ гээд манай орчуулагч залуу өөрөө тэр нутгийнх болохоор санаа нь зовох, бухимдах зэрэгцэн яриад байгаа юм. Угтаа бол асуудлуудаа бүрэн тодорхойлоод, яаж шийдэх гарц гаргалгаагаа олоод, та нартай хамтраад аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлье, хөрөнгө санхүүгээр туслаач гэсэн бол гийчдийнхээ түлхүүрийг яг л тааруулах байсан байх.
Хотод буцаж ирээд нэг өдөр free day гэж байгаад буцахад нь ерөнхий сэтгэгдлийг нь асуухад, өмнө нь ирсэн энэ олон жуулчид яагаад гадны жуулчдад ээлгүй энэ олон зүйлийн талаар сэтгэгдэл, review-дээ бичээгүй юм бол гэсэн. Мэдээж бүх л юм тааруу, хар бараан байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ өдөр бүр усанд ордог хүмүүс 7 хоногт бараг ганц усанд орох боломжтой байгаа нь, өөрийнхөөсөө гадна өөр бусад хүмүүсийн ялгадсыг тольдонгоо бие засч сураагүй хүмүүсийг модон жорлон угтаж байгаа нь, гадаад хүн гэдгээрээ ялгаварлаж, энд тэнд илүү үнэ төлөх болж байгаа нь, үзүүлэх юмгүй, амраах цэггүй хэдэн зуун км авч давхиж байгаа нь бол үнэхээр хэцүү санагдлаа гэж байсан.
Ер нь тэр даргын кармаанд яваа флашин дахь аялал жуулчлалын "бодлого" гээчид нь энэ мэт асуудлын шийдэл байдаг юм болов уу? Энэ жил ирсэн энэ их Солонгосчууд Монголыг one-time destination гэсэн байсны учир начирыг боддог хүн байгаа болов уу?
Төсвийн мөнгөөр уригдаж залагдаж, гоё гялгар гялгар контент хийдэг инфлюнсэрүүдэд итгээд, энгийн жуулчид, настайвтар хүмүүс ирэхэд манайд яг иймэрхүү л орчин угтаж байгаа гэж бодохоор тэд бол хулхидуулсан мэдрэмж авдаг байх өө.
Stenbock retweeted
Ингээ л болоо юу ⁉️
Хэн ч хариуцлага хүлээхгүй юм уу ⁉️
МАНгар хурган дарга нар 1 тэрбум төгрөгийг нүд цавчихгүй идэж үзүүлж байна ‼️
Stenbock retweeted
Германы эрдэмтэн Торстен Хардерийн уншиж мэдүүштэй илтгэлийн тухай мэдээллийг уншаарай. Бодох юм их байна аа. eagle.mn/r/118952?fbclid=IwA…
Stenbock retweeted
Replying to @Enkhjargal_T
In 2020, Iveco, European bus producer (CZ, FR @SebastienSurun, IT), presented itself with their product range, depos, servicing and full package, tailor-made for UB climate. We followed public tenders daily for Iveco to compete. You saw what happened this past week.





















