Эхирит retweeted
Төрөө хямралаас гаргаж
Түмнээ ядуурлаас гаргана гэж анх улс төрд орсон ХҮҮК төрөө гүн хямралруу оруулж түмнээ ядууралтай нь үлдээгээд явлаа даа.
Эхирит retweeted
Тиранаас тандемокраси (tandemocracy) руу шилжив!
Гудамжнаас хөшигний араас БЭТ-ээр засаглах арга! Төрийн эрх мэдлийг бүрмөсөн хувьчилж авч бгаа хэрэг! Таслах ёстой! Таслах үндсэн арга БЭТ болон гар хөлүүдийг нь зайлуулах! Хамгийн түрүүнд энэ 2 БЭТ-ийг!
dnn.mn/article/6afa6fbf50101…
Монголын Прокурорын байгууллагын тэргүүнийг прокурорууд дундаасаа уралдуулж гаргаж ирээд УИХ-аар томилуулдаг, Ерөнхий прокурор нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар гэж том бүтцийг удирддаг байж болох уу? Нөхдийгөө шалгаж барих зөвшөөрөл өгдөг.
221
Монголд хамгийн үр нөлөөгүй/ineffective ажилладаг байгууллагууд гэвэл АТГ, Үндэсний Аудитын Газар, Төрийн Албаны Зөвлөл гэх мэтээр үргэлжилнэ. Баахан том төсөвтэй, ажлаа хийдэггүй утгагүй байгууллагууд. Бүгдийг нь татан буулгавал таарна. УИХ-ын шалгах хороо гэх мэт байхад болно.
АТГ гэж дэмий байгууллагыг татан буулгамаар байгаа юм даа. Улс төрчдийн авлигын хэргийг боож шийдээд явуулдаггүй, төсөв үрсэн данхайсан байгууллага. Тэрний оронд Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албыг илүү хүчтэй болгож, эрх мэдэл олгоод явчихад л болно.
Манайх энэ балай 3 толгойтой засаглалын тогтолцоогоо болиод ЕЧ нь парламентаасаа сонгогддог, билэг тэмдэг маягтай Герман маягийн тогтолцоо руу орох, эсвэл ЕЧ нь гүйцэтгэх засаглалын тэргүүн байж хамаг эрх мэдлийг барьдаг, парламентын сайн хяналттай АНУ шиг тогтолцоо руу ормоор.
87
Эхирит retweeted
1. Г.Баярсаяханыг шанаадаад бүрэн эрхийг нь хэлэлцэх болоход "Эхнэрээ эмчлүүлнэ" гээд Австрали ЗУГТСАН
2. Шадар сайдаар ажиллах хугацаандаа өөрийг нь тагнаж, дагасан асуудлыг ярьж эхэлсэн ч улс төрийн хүрээнд өөрийн хүрээлэл нь зохион байгуулсан тухай яригдах болсноор "Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хамтарч ажиллаж чадахгүй. Тэр муу хүн" гэж хэлээд өргөдлөө өгч ЗУГТСАН.
3. Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа ковидын хүнд үед "Ёс суртахууны хариуцлага хүлээж байна" гээд орхиод ЗУГТСАН.
4. Өнөөдөр дан ганц Х.Нямбаатар гэлтгүй олноороо түүнийг хардаж, УИХ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд импичмент үзүүлэх асуудлыг хэлэлцэх магадлалтай болохтой зэрэгцэн тэрбээр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ татгалзан ЗУГТАЖ БАЙНА... ҮНЭН НЬ ЭНЭ!
@otgonjargal
Та бүхэн дэмжээд энэ номыг нь хурдан гаргуулаарай. Хулгай, луйвар нь нэлээд бичигдсэн байх гэж найдаж байгаа. :-)
Д.ДАМДИНЖАВ: ХҮНД ЖИНГИЙН КОММУНИСТ БУЮУ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ
ЭРХ МЭДЭЛД ХҮРСЭН БОДИТ ТҮҮХ
За, та бүхэндээ ийм нэгэн шинэ номоо дэлгэн барьж байна аа. Энэ номоо бичих гэж их л саад бэрхшээл тууллаа. Олон ч хүнтэй тангараг тасарлаа.
Гэвч тэр бүхнийг эс нуршин, зорьсон хүссэн бүтээлийнхээ ард гарсандаа баяртай байгаа. Одоо тэгээд дүүрсэн хэрэг л гэж бодож байна. Энэ номоо гаргасны араас янз бүрийн л салхи над руу үлээх байх. Нүүр тулахаас өөр яах билээ.
Номоо бичихдээ би нэг л зүйлийг өөртөө хатуу амласан. “Хэнээс ч, юунаас ч хараат бусаар бичих юм шүү” гэж.
Энэ бол намтарчилсан бүтээл биш. Энэ бол эрх мэдлийн бодит түүх. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн замнал дээр тулгуурлан Монголын улс төрийн нууц өргүүд, далд технологи, улс төрийн анатоми, өрсөлдөөний тухай өгүүлсэн Critical political biography төрлийн бүтээл. Барууны сэтгүүл зүйд байдаг тэр л хэлбэр. “Нью Йорк” таймс сонин болон нэр хүндтэй сэтгүүлийн газраас улстөрчид, лидерүүдийн тухай хөндлөнгөөс шинжлэн олны хүртээл болгодог номуудыг та бүхэн мэдэх байх. Монголд ийм ном гаргахсан гэж би олон жил мөрөөдөж явсан юм аа.
Эцэст нь нүүр номын найзууд, хүндэт уншигчид та бүхнээсээ хүсэлт байна. Би номоо хэвлүүлэх зардлаа шийдэх зорилгоор урьдчилсан захиалга зарлаж байна. Урьдчилж захиалсан хүмүүстээ номынхоо үнийг 20 хувиар хямдруулж, бас үнэгүй хүргэж өгнө өө. 😉
ТАНЫ “УРЬДЧИЛАН ОЛГОХ” ИТГЭЛИЙГ ЭЛ БҮТЭЭЛ МААНЬ АЛДАХГҮЙ ГЭДГИЙГ АМЛАЖ БАЙНА. Та бүхэн намайг дэмжээд захиалаад өгөөрэй. Номоо 11-р сарын 26-нд нээх бодолтой байна. Түүнээс өмнө захиалсан хүмүүстээ номыг нь хүргэж өгөх болно.
Захиалах линк: mainplayer.mn/
Данс: 508 406 3239 /Хаан банк/
Баярлалаа. ❤️ via @damdinjav_d
facebook.com/share/p/1F9ctBf…
114














