Нара нийгэмд элбэг бдаг монгол эмэгтэйн жишээ. Сэтгэцийн өвчтэй, бүдүүлэг, их сэтгэл зүйн асуудалтай ч тэрийгээ тоодоггүй, өөрийгөө асуудалд оруулж зовоож таашаал авдаг, манипуляци gaslighting хийхдээ гаршсан. Олон мэдрэл муутай хүн нийлэхээрээ бид эрүүл юм бна гэж боддог шиг л.
Нара пүү, 🔥🔥🔥👏👏👏
Гоё хэлсэн. Гэхдээ пялдаганууд үргэлжлүүлээд пялдагадсаар. Үнэхээр хаан юм биш үү. УИГ үүд өргөдлөө өгчихөөд бхд л ингэж долооно гдг, Нямбаагийн хэлснийн батлаад бх шг.🙃🤭
@m_narantuya
𓈒𓏸. *✵ retweeted
МАН-ын 100 жилийн түүх ковидын үеэр тохиосон. Ковидын хяналт дарга нарын эрх мэдлийг асар ихээр нэмсэн. тэрэн дээр нэмээд 100 жилийн пропаганда нүргэлж, 20,21 оны сонгуулиуд өрсөлдөөнгүй шахам болсон.
Ерөнхийлөгчөөс бууж байгаа Хүрэлсүх үнэндээ бол өрсөлдөөн дундаас гарч ирээгүй. Намдаа ч тэр, олон нийтээс ч тэр.
Ямар сайндаа гол өрсөлдөгч АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ 3-р байранд орж байхав дээ.
Д.Энхбат гуайг ХҮН нэр дэвшүүлж, бас ч өрсөлдөөн харуулаагүй бол жаахан онигоотой сонгууль болсон.
За ингээд бүтэн зургаан жил МАН-д ч, Ерөнхийлөгчийн институтэд ч үг хэлдэг хүнгүй, дураараа дургицгаасан.
2024 оны сонгуулиар дарга нар маань тал талаас өөрсдийнхөө хүмүүсийг хувааж аваад нэр дэвшүүлчихсэн.
АН ялгаагүй.
Сүүлдээ МАН-ын дарга нар маань АН-ыг хүртэл булаацалдаад тэлээд татчихсан. Нөгөө нам нь хэзээ ч тэлэгдсэн барьцаа тавьж, голдоо бөөгнөрч хуралдаж чаддаггүй.
За тэгээд сүүлдээ нэг цул юм шиг байсан МАН-ын эрх мэдэл задарсан.
Яагаад гэвэл парламент, ЗГ, хууль, хяналт, иргэний нийгэм, тэр байтугай сөрөг хүчнээ хүртэл захирч байхад хэн хэнд нь бяр амтагдсан бөгөөд өнгөрсөн жил "зодолдоод" Ерөнхийлөгчийн тал ялав.
Эрх мэдлийн амтанд орж, хэнийг ч сонсохоо больсон том, жижиг дарга нар маань бүгдээрээ "өөрийн хүнээ" томилох зарчимд шилжиж, тэрний баг, энэний баг гээд зөвхөн "өөрийн хүн" гэсэн шалгууртай залуучууд голдуу хүмүүсээр тойруулж, энд, тэнд жижиг овоонууд босгосон.
Дээр дарга нар "зодолдож" байхад тэд бас доогуураа зодолдоно. Ингэж намаа ч, төрийг ч нэвт хуваасан.
Мэдээж ялсан талынхан өөрийн баг гэх босгосон овоо мэт нягт бөөгнөрлөөсөө хүмүүсээ гаргаж ирээд нам, төрийг өнгөрсөн жилийн турш дүүргэв.
МАН дотор зарчмаа ярьдаг хүн цөөрсөн, юу хийхээ ч мэдэхгүй гишүүд яахав дээ хөөрхий аль нэгийг нь дагана.
Онолын дагуу ч, дүрмээр ч, амьдрал дээр ч нам дотоод ардчилалтай байх бөгөөд энэ нь ардчилсан парламентын суурь болдог юм.
Одоо тэр суурь нь бараг үгүй болсон. Иймэрхүү нөхцөл байдлыг тогтолцооны хоосрол гэдэг.
Өчигдөр МАН дээр ТББ-уудын хурал болжээ.
Ахмадын холбооны ахмадуудаас бусад нь бараг л 40-өөс доош насныхан юм шиг харагдлаа.
Угаасаа улсын бүх юмыг удирдаад ирэхээрээ хажуудаа үгэнд ордог залуусыг авдаг л болсон.
Санаа дагасан уу,Содбаатарын царай баргар л харагдлаа. Ер нь бүгдийн царай баргар.
Төрийн тэргүүн байсан хүн ирэх гээд байгаа нь дарамт шүү дээ.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс бууж ирээд нам дээрээ суугаад бүхнийг удирдах байх. Угаасаа бүгд удирдуулна.
Тэртэй, тэргүй үг хэлдэг хүнгүй, дотоод ардчиллаа устгасан, тийм учраас чанга дуу, хүчтэй нударгаанаас айдаг болчихсон ертөнц.
Цаашдаа Монголын улс төр яах юм, ер нь Монгол яах бол?
Өнөөдөр бол ямар ч тодорхой байдал алга.
Ганц тодорхой юм гэвэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөс бууж байгаа ч тэр ялж явна, ирж явна.
Тэгээд цаашдаа яах юм?
Эцэст нь хэлэхэд, Монголын улс төрийн намын тогтолцоог хоосруулсанд өнгөрсөн 10 жилд засагласан,засаглаагүй МАН,АН-ынхан бүгд буруутай шүү!
𓈒𓏸. *✵ retweeted
Чөлөөлөөд л болоо юмуу. Хэн тэр өмнө өгсөн болон дараа өгөх мөнгөний хариуцлагыг хүлээх юм. Мань 100 цаас хулгайлвал ял аваад эд нар найзынхаа хүүхдийн дугуйлангийн төлбөрийг улсаас төлөөд зүв зүгээр үлдэх үү
Монгол Улсыг 6.5 тэрбум төгрөгийн өрөнд оруулсан гэх Ч.Номинг баримт нотолгоонд үндэслэн чөлөөлнө гэв
ubn.mn/articles/6afd1f8f7096…
ЦХИХХ-ын сайд Ч.Номин Соёлын сайдаар ажиллаж байхдаа хөлбөмбөгийн "Фүлхэм" багтай хамтран ажиллах гэрээ байгуулсны уршгаар Монгол Улс 6.5 тэрбум төгрөгийн өрөнд орсон тухай мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр хэвлэлд ярихдаа өгсөн.
@NominChinbat
𓈒𓏸. *✵ retweeted
Заа жапан хүүхнүүд чинь биеийн шингэн саван хэрэглэхээ больжугаал гэнэ.
Дууриагаал 2,1-ийг авлаа нээрэн гоё байнаа, арьс нээх гоё эрүүл, тольгор болоод☘️🍃
Шингэн саванг удаан хугацаанд хадгалагдахын тулд болон сайхан үнэртэй, өтгөн байлгахын тулд олон төрлийн парабен, сульфат, синтетик үнэр болон будагч бодис хийдэг.
Харин чанартай хатуу саван нь ердөө л байгалийн тос, ургамлын хандаар хийгддэг тул арьсанд харшил өгөх эрсдэл бага, арьсны хүчил шүлтийн орчинг тэнцвэртэй байлгадаг .
𓈒𓏸. *✵ retweeted
Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ миний бие Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад гаргалаа.
Цаашид Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Х.Нямбаатар тэргүүтэй Монголын ард түмний баялгийг хулгайлсан гэмт хэргийн бүлэглэлтэй тууштай тэмцэж, Монгол төрийг авлигачдаас цэвэрлэх үйлсэд хүч хавсран зүтгэх болно. 🇲🇳🇲🇳🇲🇳
𓈒𓏸. *✵ retweeted
Төрөөс татаас өгнө эдр. Төрд ямар ч мөнгө байхгүй. Татварын мөнгө. Нэг хүнээс булааж аваад нөгөөд нь өгөх л асуудал. Үхсэн баасны төрийн бодлого.
𓈒𓏸. *✵ retweeted
Нийслэл хотод тулгамдсан асуудлуудыг шийдэхээр хотын захиргаанд ажиллаж байсан хүмүүсийн нэг болохын хувьд би Х.Нямбаатарын талаар элдэв юм ярьж байсангүй. Бас ч гэж хотын даргын ажил амаргүйг гадарлана! Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэргийнх нь талаар ч хавтаст хэргийг нь уншаагүй, баримт яг таг харж үзээгүй тул гэм буруутай эсэхийг нь шүүх шалгаж тогтоох биз гэж боддог байв. Харин Х.Нямбаатарыг эх орноо орхиод хилийн дээс алхан явсныг сонсоод гэм буруугүй юм бол яагаад ийм үйлдэл хийв гэж гайхаж л байлаа! Гэтэл саяхан лайв хийнгээ ямар ч баримтгүйгээр, хэдэн зураг, бичиг эвлүүлж харуулан Хууль зүйн дэд сайд 10 сая ам.доллар авсан гэж гүтгэснийг нь хараад энэ хүн бол ямар ч ёс суртахуунгүй, хэнийг ч, яаж ч мэдэх, хулгай зэлгий юу ч хийж чадах хүн гэдэгт хувь хүний дотоод итгэл үнэмшлийн хувьд бат итгэлээ.
Х.Нямбаатар бол 2016-2026 оны 5 сар хүртэлх 10 жилийн хугацаанд Монголын улс төрд хамгийн нөлөөтэй байсан 10 улс төрчийн нэг! Өөрийнх нь яриад байгаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил баригдаж эхлэн, ашиглалтад орсон 2020-2023 онд үед Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан. Мөн 2023 оны 10 сард хотын дарга болоод өнөөдөр гэнэт ухаарсан мэт буруутгаад байгаа Бодь компанитай түмэнд ил байгаагаар лав л 500 орчим тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Тус компанийн захирлын дэргэд нь шахуу ажиллаж байсан Т.Даваадалай гэж нам, улс төрд хэн ч танихгүй залууг гэнэт Хотын намын хорооноос нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлж, дэд бүтэц, төсөв, санхүү хариуцсан өөрийн орлогчоор томилсон. Өнөөдөр түүний дэмжсэн, хамтарсан ойр тойрныхон нь үндэслэлгүй хөрөнгөжиж, авлигын хэрэгт шалгагдан, эхнээсээ шүүхэд шилжиж байна!
Гэтэл би 2019-2021 онд хувийн хэвшилд, их сургуульд ажиллаж, төрөө авлигачдаас цэвэрлэхээр намаас гарч “Авлигын хана хэрмийг нураая” гэсэн уриатай сонгуульд хүртэл дэвшиж явлаа. 10 сая ам.доллар гэдэг асар их мөнгө! Яаж сэтгэхээрээ дугаар хорооны иргэнд тэр их мөнгийг өгнө гэж сэтгэдэг байна!? Арай өөрийнх нь авдаг хэмжээ биш биз!? Авлигачид үнэхээр мөнгөний баримжаа алдаж, өөрийнхөө ярьдаг, хэрэглэдэг, үрдэг хэмжээгээр ярьдаг болжээ.
Х.Нямбаатар аа, одоо элдэв худал зүйл зохиож, хүн гүтгэн, хууль, шүүхээс зугтах биш, ирж авлига, албан тушаалын хэргүүдээ шалгуул, яриад байгаа зүйлээ баримтаар нотол! Ардчилсан Монголын хууль, шүүх гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэхгүй! Гагцхүү нотлох баримтаа л бэлд, авчир, ил тод, нээлттэй түмэнд үзүүл!
Нотлох баримт гэж хэдэн зураг эвлүүлээд тэр тэгсэн, энэ ингэсэн гэж хов ярих хөгийн чадваргүй хуульч, хийсэн үйлийнхээ арыг дааж чадахгүй гадаад руу зугтсан арчаагүй ч эр бол доо, чи! Олон аавын хүү гэмт хэрэг хийгээгүй бол шүүхээр үнэн зөвөө тогтоолгоод, хийсэн бол хариуцлагаа үүрээд нэр төртэй гардаг юм шүү. Адгийн шаарууд л хулгай нь илрэхээр, хувьсгалч болж, худал гүтгэлэг тараагаад эхэлдэг юм!
Сингапурын анхны Ерөнхий сайд Ли Куан Ю эх орон, ард түмнийхээ төлөө өөрийн намын олон авлигачид, хулгайчидтай хатуу тэмцэж, хууль, шүүхээр шалгуулан шударга ёсыг тогтоож, хариуцлага тооцсон. Авлигач, хулгайчдын зарим нь яг “түүн” шиг эх орноосоо зугтааж, Ли Куан Ю-г дарангуйлагч, улс төрийн өрсөлдөгчдөө намнаж байна хэмээн зүхэж байв. Гэхдээ ардчилсан, авлигагүй, цэцэглэн хөгжсөн Сингапурын ард иргэд Ли Куан Ю-д талархаж, “Сингапурын эцэг” хэмээн өргөмжлөн, өдгөө ч хүндэтгэн дурсдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа, авлигачдын нуруу тэнийж, ард түмний нуруу бөхийлөө, ардын хүүхдүүд шоронд орж, асар их баяжсан авлигачид гадаад руу зугтаж, Монгол төрийг барьцаалж, доромжилж, ард түмнийг хагалан бутаргаж байна! Тэдний үйлдсэн олон арав, зуун тэрбум, их наяд төгрөгийн хулгай, жинхэнэ нотлох баримттай гэмт хэргүүд өнөөдрийг хүртэл шүүх дээр очоогүй байна! Хэн, ямар албан тушаалтан хаацайлаад байна вэ!? Зарим хэргийг шалгах ажлыг тэд 2026 оны 4 сард ХЗДХС-ыг сольж байгаад дарсан, удаашруулсан! Ард түмэн шударга ёсыг шаардаж байна! Одоо цаг нь болсон!
#АвлигынХанаХэрмийгНураая!!!
𓈒𓏸. *✵ retweeted
Энэ бол “маш нууц”-ын зэрэглэлтэй байсан Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр АНХ УДАА нууцаас гарсан нь 👇 байна. Тагнуулын байгууллагын дүгнэлт, Засгийн газрын шийдвэрээр энэ намар ил болгосон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрлэсэн 2021 оны 06-р сарын 23-ны өдөр бол шинэ Ерөнхийлөгч сонгогдоод тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхээс 2 хоногийн өмнө амжиж Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын “чоно борооноор” хийсэн ажил. Төмөр замыг төрийн нууцад авч, нүүрс урьдчилан борлуулах(офтейк) замаар Бодь интернейшнлтэй шууд гэрээ байгуулсан. Гэрээний дүнг нь хар. Л.Оюун-Эрдэнэ дандаа өөрийнхөө хулгайг гөлөг төөрүүлэх гэж өөр бусад руу иш үндэсгүй нялзааж худал ярьдаг сэтгэцийн асуудалтай хүн.
Хандив тусламж, олон нийтээс мөнгө босгосон тухай зөндөө л хэлэлцээд шүүмжлэх юм. Тэгсэн нэг ч УИХ-ын гишүүн нь энэ тухай хууль санаачлахгүй юм.
Гадаадад төр нь бүртгэх, тусгай дансанд хийх, шилэн байх, аудит оруулах, зорилтот хүндээ очсон эсэх гээд хэдийнэ хуульчихсан л бн лээ.
𓈒𓏸. *✵ retweeted
Сайн мэдээ✅
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд өнөөдөр Шүгэл үлээгчийг хамгаалах тухай, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв. Хуулийн төслүүд батлагдсанаар:
✅Авлиага, албан тушаалын гэмт хэрэг болон бусад нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, учруулж болзошгүй нөхцөл байдлын талаар мэдээлсэн Шүгэл үлээгчийг хамгаалах, дэмжих, нууцлал, аюулгүй байдлыг хангах, өш хонзон, дарамт шахалтад өртөхөөс сэргийлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
✅Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлогын хүрээнд зөвхөн гэрч, хохирогчийг хамгаалах бус, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид, шүгэл үлээгч, хүний эрхийг хамгаалагч, тэдгээрийн гэр бүлийг гэмт халдлага, аюул, заналхийллээс хамгаалах, шүүхийн аюулгүй байдлыг хангах, яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах нэгдсэн тогтолцоо, механизмыг бүрдүүлнэ.
























