Ш.Бямбасүрэн: Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь энэ хуулийн тэргүүн зорилт гэж ойлгож байна. Хууль батлагдсанаар иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад ямар бодит өөрчлөлт гарах вэ
@ByambasurenShi1
Ш.Бямбасүрэн: Стандарт тогтоосноор түүнийг хангах шаардлага нь ЖДҮ эрхлэгчдэд хүндрэл учруулах уу
@ByambasurenShi1
Г.Очирбат: Статистикийн тухай хуулийг чуулганаар хэлэлцэж байгаа энэ үед Өгөгдлийн тухай хуулийн төсөл орж ирж байна. Энэ хоёр хуулийн уялдаа холбоо хэр хангагдсан бэ
@ochirbat_ganbat
П.Батчимэг: Хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулийн эсрэг заалттай хууль орж ирж байна. Энэ нь Үндсэн хуульд нийцэж байгаа юу
П.Батчимэг: Хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалттай нийцэхгүй байна. Хувь хүний мэдээллийг солилцох, хуваалцах, дамжуулах, дахин дамжуулах, төлбөртэй ашиглуулах бүр цаашлаад хил дамнуулан ашиглуулах гэж заасан байна. Энэ нь яав ч Үндсэн хуультай нийцэхгүй
Г.Очирбат: Өгөгдлийн тухай хууль нь цаашид манай улсад их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжтой. Иймд хууль хоорондын уялдаа холбоог нь маш сайн хангах ёстой шүү
@ochirbat_ganbat
Б.Жаргалан: Шатахууны асуудал хариуцаж байгаа Г.Дамдинням сайдыг нэг ч удаа харсангүй. Мэргэжлийн байнгын хороон дээр төсвийнхөө асуудлыг яагаад ярихгүй байгаа юм бэ? Шатахуун дахиад яагаад олдохоо больчихов. Татвараас чөлөөлөх, татаас олгох зэрэг арга хэмжээ авч байгаа ч шатахууны үнэ өсөж, олдоц нь муудлаа
@BodroL
Ц.Мөнхтуяа: Багш нарын орон сууцны асуудалд төр онцгой анхаарах ёстой. Ипотекийн зээлд хамрагдах гэхээр цалин нь хүрэлцдэггүй. Эхнэр, эсвэл нөхөр нь боломжийн цалинтай ажил эрхэлж байж л ипотекийн зээлд хамрагдах боломж бүрддэг
Ц.Мөнхтуяа: Хүүхдийнхээ ам руу хоол хийж байна уу, хор хийж байна уу гэдэгт хяналтаа сайн тавих ёстой. Төсвийг нь нэмэгдүүлж байгаа нь сайн боловч хүнс нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа давхар сайжруулах хэрэгтэй
Д.Энхтуяа: Бид ганц хуулиар бүх асуудлаа шийдэх боломжгүй. Гэхдээ асуудлаа эрэмбэлж, эхнээс нь шийдээд явахад зорих хэрэгтэй. Ахмад настнуудад тулгамдаж буй хамгийн чухал гурван асуудлыг эрэмбэлбэл ямар асуудлуудыг нэрлэх вэ
@tvenkhee
Ц.Мөнхтуяа: Монголын төр ахмадуудаа бодлогынхоо гадна үлдээсэн. Ахмад настнуудын зээлийн хүүг бууруулах бус, бүр хүүгүй болгох талаар ярих ёстой. Ахмадууд төрөөс халамж хүсээгүй, залуу насандаа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ л авч байгаа
Ж.Баясгалан: Цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хүүхдүүд цахим гэмт хэрэгт өртөх нь ихэсч байна. Иймээс хүүхдийн хувийн мэдээллээс гадна нэр төрийг нь хамгаалах тухай заалт нэмэх саналтай байна
Ц.Мөнхтуяа: Цахим орчинд нэгнээ гадуурхах, дээрэлхэх явдал их байгааг бид ярьсаар ирсэн ч энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр дорвитой ажил хийлгүй удаж байна. Хүүхдийг хамгаалахад чиглэсэн хууль санаачилсан гишүүддээ баярлалаа
Б.Пүрэвдорж: Ахмад настнуудын тэтгэврийг индексжүүлэх тухай хуулийн дагуу нэмэгдүүлэх саналыг дэмжиж өгөхийг гишүүдээс хүсэж байна
Б.Пүрэвдорж: Аймгийн төсвийн хүрээнд нэг татварыг бууруулж, нөгөөг нь нэмэгдүүлэх тухай яригдаж байгаа учраас улсын төсөвт дарамт үүсгэхгүй. Тиймээс дэмжиж өгөхийг хүсье
Ц.Мөнхтуяа: Нас баталгаажуулалтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө гэсэн атлаа зарим үүргийг 2027 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр заасан байна. Яагаад ийм ялгаатай хугацаа тогтоосон бэ
Ц.Мөнхтуяа: Нийгмийн сүлжээг бүхэлд нь хаах нь иргэдийн мэдээлэл авах эрхийг зөрчихгүй юу? Олон улсын томоохон платформууд энэ хуулийг биелүүлээгүй тохиолдолд Монгол Улс торгууль ногдуулах, хуулийн шаардлагыг хэрэгжүүлэх бодит механизм бий юу
Ц.Мөнхтуяа: Хүүхэд хамгаалах нэрийн дор нийгмийн сүлжээний бүх хэрэглэгчийн насыг утасны дугаараар нь баталгаажуулах нь хувийн мэдээллийг хамгаалах зарчимд нийцэж байгаа юу? Үүнээс эрсдэл багатай өөр арга замуудыг судалж үзсэн үү
Ц.Мөнхтуяа: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр бүр өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэх боломжгүй байдаг. Тиймээс тэднийхээ дуу хоолойг сонсож, эрүүл хүнээс ч илүү их хүчин чармайлт гарган 21 аймгаа тойрон ажилласан УИХ-ын гишүүн Ж.Баясгаланд онцгойлон баяр хүргэе
