Консулын үйлчилгээ/Consular Service

Mongolia
Joined October 2017
ОЙРХИ ДОРНОДЫН УЛСУУДАД ЗОРЧИХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА БОЛОН ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД   Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Ойрхи Дорнодын улсууд болон Турк Улсын зүүн өмнөд бүс нутагт зорчихгүй байхыг иргэддээ зөвлөж байна. Тухайн бүс нутагт байгаа Монгол Улсын иргэд Та бүхэн анхаарал болгоомж, сонор сэрэмжтэй байж, консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол: • Гадаад харилцааны яамтай: +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан; • Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай: +90-5340128408 дугаарын шуурхай утас болон [email protected] цахим шуудан; • Египет Улсад суугаа Элчин сайдын яамтай: +201103168566 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан; • Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай: +96599097419 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;  • Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа  Элчин сайдын яамтай: +971562778069 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой. @MongolDiplomacy
1
3
429
ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТАГТ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу МИАТ ТӨХК-иас Ойрхи Дорнодын улсуудад байгаа иргэдэд зориулан Улаанбаатар-Дубай-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үйлдэхээр төлөвлөж байгаа тул нислэгийн тийз худалдан авах болон нислэгтэй холбоотой асуудлаар 11-333999 лавлах утас, [email protected] цахим шуудан, фэйсбүүк чат (MIAT Mongolian Airlines) болон зөвхөн гадаадаас холбогдох иргэдэд зориулсан 94001476 вайбер дугаараар холбогдож мэдээлэл авна уу.
1
134
Израил, Иран Улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол: ·      Гадаад харилцааны яамтай: +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан; ·      Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай: +90-5340128408 дугаарын шуурхай утас болон [email protected] цахим шуудан; ·      Египет Улсад суугаа Элчин сайдын яамтай: +201103168566 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан; ·      Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай: +96599097419 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;  ·      Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа  Элчин сайдын яамтай: +971562778069 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.
1
93
ИЗРАИЛ, ИРАН УЛС БОЛОН ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТАГТ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсууд болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа монгол иргэддээ дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд: 1. Оршин суугаа улсынхаа Гадаад хэргийн яам болон холбогдох бусад байгууллагаас гаргасан аюулгүй байдлын зөвлөмж, заавар, журмыг бүрэн дагаж мөрдөх; 2. Нөхцөл байдал хэвийн болтол өөр хот, улс руу зорчихгүй байх; 3. Холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг, байрлаж буй газрынхаа хаяг зэрэг мэдээллийг өөрт ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт тогтмол мэдэгдэж, холбоотой байх; 4. Гадаад паспорт, бэлэн мөнгө болон бусад хувийн хэрэгцээний эд зүйлсээ өөрт ойр байлгаж, эх орондоо буцах болон аюулгүй бүс рүү шилжихэд шаардлагатай бэлтгэлээ хангах зэрэг болно.
2
85
Монгол Улсын Консулын алба retweeted
ИЗРАИЛ, ИРАН УЛС БОЛОН ОЙРХИ ДОРНОДЫН БҮС НУТАГТ БАЙГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсууд болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа монгол иргэддээ дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд: 1. Оршин суугаа улсынхаа Гадаад хэргийн яам болон холбогдох бусад байгууллагаас гаргасан аюулгүй байдлын зөвлөмж, заавар, журмыг бүрэн дагаж мөрдөх; 2. Нөхцөл байдал хэвийн болтол өөр хот, улс руу зорчихгүй байх; 3. Холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг, байрлаж буй газрынхаа хаяг зэрэг мэдээллийг өөрт ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт тогтмол мэдэгдэж, холбоотой байх; 4. Гадаад паспорт, бэлэн мөнгө болон бусад хувийн хэрэгцээний эд зүйлсээ өөрт ойр байлгаж, эх орондоо буцах болон аюулгүй бүс рүү шилжихэд шаардлагатай бэлтгэлээ хангах зэрэг болно. Израил, Иран Улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол: • Гадаад харилцааны яамтай: +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан; • Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай: +90-5340128408 дугаарын шуурхай утас болон [email protected] цахим шуудан; • Египет Улсад суугаа Элчин сайдын яамтай: +201103168566 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан; • Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай: +96599097419 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан; • Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдын яамтай: +971562778069 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.
13
13
1,387
Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэн Та citizen.2025.mn цахим холбоосоор нэвтэрч Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай. @MongolDiplomacy @StatisticMGL #ХАОСЗТ2025 #ҮСХ
2
2
288
Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэн Та citizen.2025.mn цахим холбоосоор нэвтэрч Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай. @MongolDiplomacy @StatisticMGL #ХАОСЗТ2025 #ҮСХ
1
2
239
Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэн Та citizen.2025.mn цахим холбоосоор нэвтэрч Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогодоо идэвхтэй хамрагдаарай. @MongolDiplomacy @StatisticMGL #ХАОСЗТ2025 #ҮСХ
1
1
188
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-тай хамтран зохион байгуулж буй “Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах форум (FALF 2025)” Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдаж байна. Дэлгэрэнгүйг: consul.mn/news/c/245 @MongolDiplomacy
129
Монгол Улсын Консулын алба retweeted
Элчин сайд Ц.Мөнх-Өлзий Уппсала хотноо ажиллах үеэрээ Шведийн Хөдөө аж ахуйн их сургуульд зочлон тус сургуулийн дэд ректор Пайр Форшлундтай уулзав. stockholm.embassy.mn/post/49…
2
1
949
“Eguur.mn” цахим хуудасны редакциас гаргасан мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд Малайз Улсын шүүхээс мэдээнд дурдсан асуудлаар ГХЯ-нд ямар нэг албан бичиг, цахим шуудан ирээгүй болно.
Нажибын Сү.Батболдод шилжүүлсэн мөнгөний талаарх албан бичгийг Б.Батцэцэг хав даржээ
1
13
1
9
5,211
Иймд, “Eguur.mn” цахим хуудасны редакциас эх сурвалжаа нэн даруй нягталж, залруулга гаргахыг хүсэж байна.
3
3
887
Монгол-Японы Консулын II зөвлөлдөх уулзалт Токио хотноо 2024.10.9-ний өдөр зохион байгуулагдав. Уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болд, японы талаас ГХЯ-ны Туслах сайд бөгөөд Консулын газрын захирал Ивамото Кейчи нар ахалж оролцов. @MongolDiplomacy
10
13
1,254
Израил Улсад Монгол Улсын 80 гаруй иргэн оршин сууж байгаа бөгөөд ГХЯ болон Анкара дахь ЭСЯ-наас тус улсад байгаа иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна.@MongolDiplomacy
2
12
14
1,979
Тус бүс нутагт байгаа иргэн Танд яаралтай туслалцаа хэрэгтэй болвол ГХЯ-ны 83042222 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан болон Анкара дахь ЭСЯ-ны +905340128408 /WhatsApp/ дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудангаар холбогдоно уу.@MongolDiplomacy
4
2
1,006
Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус бүс нутагт зорчихдоо нөхцөл байдлыг урьдчилан сайтар судлаж, анхаарал сэрэмжтэй байхыг иргэнд Танд зөвлөж байна. @MongolDiplomacy
4
3
924
Энэ оноос манай улсын иргэд Мальдив, Парагвай, Вьетнам зэрэг улс руу визгүй зорчиж эхэлснээр бүх төрлийн паспорттой иргэд 29, дипломат, албан паспорттой иргэд 65 улсад визгүй зорчиж байна. Дэлгэрэнгүйг consul.mn/visa/c/24 холбоосоор орж үзнэ үү. @MongolDiplomacy
19
19
1,457