
Your gateway to the future of digital assets: crypto, tokenized stocks & more. A proud subsidiary of AND Global Group. #RegulatedExchange #TokenizedStocks
Mongolia
Joined November 2021
- Tweets348
- Following4
- Followers76
- Likes299
Pinned Tweet
Denode биржээр гадаад хувьцааны токен арилжаалах боломжтой боллоо🔥
Та өөрийн бүртгэлээ баталгаажуулж гадаад хувьцааны токенд бага шимтгэлээр цаг хугацаа алдалгүй хөрөнгө оруулалт хийгээрэй⚡️
👉 denode.io/ 👉 Markets 👉 Tokenized Stocks
#TokenizedStocks
📅 Баасан, 11 сарын 27
🌍 AI хувьцааны уналт Лхагва гарагт Азид хамгийн хүчтэй нөлөөлж, Өмнөд Солонгосын Kospi -6.2%, SK Hynix -11.1%, OpenAI-ийн хөрөнгө оруулагч SoftBank Group -14.8% унав. АНУ-ын зах зээл өглөө S&P 500 -3.2%, Nasdaq -4.6% хүртэл унаж байсан ч хаалтаараа уналтынхаа ихэнхийг нөхөв. Пүрэв гарагт АНУ-ын зах зээл Талархлын баяраар амарсан бол Азид AI хувьцаанууд сэргэлээ. Баасан гарагт буюу Талархлын баярын дараах өдөр АНУ-ын зах зээл богиносгосон цагаар арилжаална. Лхагва гарагийн хаалтаар S&P 500 -0.25%, Nasdaq -0.62%, Dow +0.33%.
🔥 АНУ-ын Төв банкны гол анхаардаг инфляцийн хэмжүүр болох суурь хувийн хэрэглээний зардлын үнийн индекс (core PCE) 10 сард +3.3% гарч, хүлээлтээс (+3.2%) өндөр байлаа. III улирлын GDP-ийн өсөлт жилийн 4.3% болсон нь 3 жилийн хамгийн хурдан өсөлт юм. Хөрөнгө оруулагчид АНУ-ын Төв банк 12 сард бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөх магадлалыг 98% гэж үнэлж байна.
🚫 Nvidia (NVDA) нь Dell (DELL), Supermicro (SMCI) зэрэг түнш үйлдвэрлэгчдэдээ өөрийн чиптэй серверийг Малайз, Сингапур, Тайланд, Индонез руу илгээхээ зогсоохыг мэдэгдэв. Энэ нь АНУ өнгөрсөн долоо хоногоос тус бүс рүү дэвшилтэт чип илгээхэд экспортын зөвшөөрөл шаардах болсонтой холбоотой бөгөөд уг шаардлага нь Хятадын компаниуд тус бүсийн дата төвүүдээс AI чип алсаас түрээслэх боломжыг хаах зорилготой. NVDA арилжааны бус цагаар +4.8% өсөөд байна.
🧾 АНУ дэлхийн 14 эдийн засагт 10-35%-ийн шинэ тариф ногдуулах санал гаргаад байгаа. Хятадад 20%, Энэтхэгт худалдааны гэрээ байгуулбал 17%, үгүй бол 25% тариф ногдох бол ЕХ, Япон, Өмнөд Солонгосынх 15%-иас хэтрэхгүй байх төлөвтэй. Тариф 1 сарын 25-ны дараа хүчин төгөлдөр болох төлөвтэй.
🛢️ Йемений Houthi бүлэглэл Саудын Арабын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрийг цохисон гэж мэдэгдсэн бол Ормузын хоолойд хоёр танкер далайн тэсрэх бөмбөгт өртсөн гэж Ираны төрийн хэвлэл мэдээлсний дараа Brent газрын тосны үнэ дараалан 3 дахь өдрөө өсөж $95 хүрэв.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Oil #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
143
📅 Лхагва, 11 сарын 25
📉 АНУ-ын зах зээлд чипийн хувьцаанууд Даваа гарагийн огцом өсөлтийнхөө зарим хэсгийг алдаж, хагас дамжуулагчийн индекс -7.9% унав. Даваа гарагт +31% өссөн Nvidia (NVDA) ч -5.86% унав. Хөрөнгө оруулагчид Jensen Huang-ийг CEO-гоор эргүүлэн томилсонтой холбоотой улс төр, удирдлагын эрсдэлийг тунгааж байна. АНУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс 92.5 гарах төлөвтэй байсан бол 103.3 гарч, 2025 оны 1 сараас хойших дээд түвшинд хүрэв. S&P 500 -0.50%, Nasdaq -1.48%, Dow +0.85%
🧾 Trump-ын засгийн газар Хятад, Европын Холбоо, Япон, Мексик зэрэг 16 улсын олон төрлийн бараанд шинэ татвар ногдуулах төлөвтэй байгаа ба дүн нь энэ долоо хоногт гарч магадгүй байна. Шинэ татвар одоогийн татвар дээр нэмэгдэж, 2 сард АНУ-ын Дээд шүүх хүчингүй болгосон олонхыг хамарсан татварыг хэсэгчлэн орлох юм. Ийнхүү татварын дайн эргэн ирж байгаа нь зах зээлд дарамт учруулж байна.
🚀 Anthropic (ANT) арилжааны 4 дэх өдөртөө IPO-ийн $83 үнээсээ доош унав. Энэ нь технологийн хувьцааны уналт, AI компаниудын үнэлгээ хэт өндөр байна гэсэн ид болгоомжлолын дунд болж байна. Мөн Dario, Daniela Amodei нар IPO-ийн маргааш нь тус бүр $280 саяас дээш үнийн дүнтэй хувьцаагаа заржээ. ANT -6.5%.
🖥️ Dell (DELL) III улиралд $54.9 тэрбумын түүхэн дээд орлого олж, EPS $9.45 гарч хүлээлтээс давлаа. Хараахан нийлүүлээгүй AI захиалгын нийт дүн түүхэн дээд буюу $132.3 тэрбумд хүрэв. Компани 2027 санхүүгийн жилийн орлогын төлөвөө $192 тэрбумаас $202 тэрбум болгож өсгөн, $25 тэрбумаар хувьцаагаа буцаан худалдаж авахаа зарлав. Арилжааны бус цагаар DELL -7% буураад байна.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
80
📅 Мягмар, 11 сарын 24
📈 Nvidia (NVDA) ТУЗ-аас Jensen Huang-ийг CEO-гоор эргүүлэн томилсны дараа АНУ-ын зах зээл Даваа гарагт 2025 оны 4 сараас хойших хамгийн өндөр өсөв. S&P 500 долоон өдөр дараалан унасны эцэст өслөө. Nvidia-ийн хувьцааг дагаад чип үйлдвэрлэгчдийн индекс +12%, технологийн салбар +9% өсөв. S&P 500 +4.73%, Nasdaq +6.51%, Dow +3.01%.
🛢️ Trump Ирантай хийх хэлэлцээнд илүү хугацаа өгөх төлөвтэй байна. Улмаар АНУ Иранд цэргийн ажиллагаагаа хурцатгаж магадгүй гэсэн болгоомжлол намжиж, нефтийн үнэ унав. Brent -3.5% буурч, $89-д хаагдлаа. WTI -4.5% хямдарч, 8 сараас хойш анх удаа $80-д хүрэв.
🟩 11 сарын эхээр гэр бүлээс гадуур харилцаатай байсан, тэр дундаа нэг нь Хятадын тагнуул байж болзошгүй нь ил болж огцорсон Jensen Huang-ийг Nvidia-гийн ТУЗ CEO-гоор эргүүлэн томиллоо. Trump өөрийн оролцоо маш чухал байсныг, мөн АНУ-ын төр Nvidia-д үндэсний аюулгүй байдлын асуудал байхгүй болохыг дурдав. Хувьцаа $165.05-оор хаагдаж, өдрийн өсөлтөөрөө 2000 оноос хойших дээд үзүүлэлтэд дөхсөн ч шуугианаас өмнөх дүнгээсээ доогуур хэвээр байна. NVDA +31.48%.
🔺 Өнгөрсөн долоо хоногт огцом унасан AI дэд бүтцийн хувьцаанууд Nvidia-тай хамт сэргэв. Dell (DELL) +20%, Micron (MU) +18%, CoreWeave (CRWV) +22% өслөө. Oracle (ORCL) OpenAI-д тооцоолох хүчин чадал нийлүүлэх гэрээгээ санхүүжүүлэх мөнгөтэй гэдгээ мэдэгдсэний дараа +12.3% өсөв.
🛡️ CrowdStrike (CRWD) Zscaler (ZS)-ийг $43.9 тэрбумаар, бүхэлдээ өөрийн хувьцаагаар худалдан авахаар тохиролцлоо. Zscaler-ийн нэг хувьцааг Баасан гарагийн хаалтын үнээс 34% өндөр буюу $260.41-ээр үнэлжээ. Хоёр компанийн нийлсэн жилийн тогтмол орлого $10 тэрбумаас давах төлөвтэй байна. CRWD -9%.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
1
87
📅 Даваа, 11 сарын 23
📉 Anthropic (ANT)-ийн IPO болон Nvidia (NVDA)-гийн тайлан хөрөнгө оруулагчдыг тайвшруулж чадаагүй тул Баасан гарагт АНУ-ын зах зээлд AI хувьцааны уналт гүнзгийрэв. S&P 500 дараалан 7 дахь өдрөө унаж, 2020 оны 2 сараас хойших хамгийн урт уналтаа үзүүлэв. S&P 500 болон Dow түүхэн дээд түвшнээсээ 10%-иас илүү унасан бол Nasdaq 2026 онд олсон өсөлтөө бүрэн алдав. S&P 500 -3.70%, Nasdaq -5.28%, Dow -1.93%.
🟥 Эх сурвалжуудын мэдээлснээр АНУ-ын Үнэт цаасны хороо (SEC) Nvidia-гийн санхүүгийн бүртгэлд асуудал байж болзошгүйг шалгаж байна. SEC тайлбар өгөхөөс татгалзав. Nvidia-гийн хувьцаа дараалан 7 дахь өдрөө унаж, нэг өдөрт $490 тэрбум, долоо хоногт $900 тэрбумын үнэлгээгээ алдсан нь тэдний хувьд 2008 оны 10 сараас хойших хамгийн тааруу долоо хоног боллоо. NVDA -14.01%.
🔻 Чипийн хувьцааны уналт үргэлжилж, Broadcom (AVGO), Micron (MU), AMD (AMD) Баасан гарагт тус бүр -12-14% унав. Чипийн компаниудын PHLX индекс өнгөрсөн долоо хоногт -17% орчим буурлаа.
🚀 Anthropic арилжааны 2 дахь өдөртөө унаж $88.91 болсон ч IPO-гийн $83 үнээсээ бага зэрэг дээгүүр хэвээр байна. IPO-г зохион байгуулсан банкууд нэмэлт хувьцаа худалдан авах эрхээ ашигласнаар нийт босгосон хөрөнгө $93.5 тэрбум болов. ANT -8.50%.
₿ Bitcoin 7 сараас хойш анх удаа $60,000-аас доош унаж, Баасан гарагт -3.45% буурч $59,381 болсон бол Ether -5.23% унав. Robinhood (HOOD), Coinbase (COIN), Strategy (MSTR) зэрэг крипто холбоотой хувьцаа -6-10% унав.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
1
82
📅 Баасан, 11 сарын 20
📉 Anthropic (ANT) түүхэн дэх хамгийн том IPO хийсэн ч AI салбарт хөрөнгө оруулах сонирхлыг сэргээж чадсангүй. Энэ салбарын хувьцаа урт хугацаанд хэр өгөөжтэй байх бол гэсэн эргэлзээ нэмэгдэж, Пүрэв гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл нээгдсэний дараа огцом уналаа. S&P 500 индексийн 11 салбар бүгд унаснаас харилцаа холбооны үйлчилгээ болон өдөр тутмын зайлшгүй хэрэгцээнд ордоггүй бараа, үйлчилгээний салбар хамгийн их буурчээ. S&P 500 болон Nasdaq индекс сүүлийн долоон сарын хамгийн доод түвшинд хаагдлаа. S&P 500 -2.02%, Nasdaq -2.25%, Dow -2.19%.
🚀 Anthropic-ийн хувьцааны анхны арилжаа $111.50-оор эхэлж, компанийн үнэлгээ хэсэг хугацаанд $2 их наяд давлаа. Өдрийн явцад ханш буурсан ч $97.17-д хаагдсан нь IPO үнэ болох $83-оос өндөр байв. Anthropic нийт $81.3 тэрбум босгосноор татсан хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийн IPO-ийн түүхэнд дээд амжилт тогтоолоо. ANT +17.07% өссөн ч арилжааны дараа -7% орчим буурлаа.
🇨🇳 АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хорооны мэдээлснээр, Trump-ын засаг захиргаа 2025 оны 12 сараас 2026 оны 5 сарыг дуустал Nvidia (NVDA), AMD-ийн нийт 879 мянган AI чипийг Хятадын компаниудад нийлүүлэх зөвшөөрөл олгожээ. Зөвшөөрөл авсан компаниудад Tencent (TCEHY), Alibaba (BABA), Baidu (BIDU), BYD (BYDDY) багтсан бөгөөд Пентагон эдгээр компанийг Хятадын армитай холбоотой гэж үздэг. Nvidia-ийн хэлснээр зөвшөөрлийг хатуу нөхцөлтэй, хязгаартай тоогоор олгосон бөгөөд компани түүнээс хойш H200 чипээ Хятад руу нийлүүлэхээ зогсоосон байгаа гэнэ. NVDA -3.30%.
🧾 Intuit (INTU) Mailchimp-ийг Bending Spoons компанид $3.68 тэрбумаар худалдахаар тохиролцлоо. Intuit Mailchimp-ийг зарсан мөнгөөр өөрийн хувьцааг эргүүлэн худалдаж авахаар төлөвлөж байна. Санхүүгийн жилийн I улиралд орлого 12%-иар өсөж $4.4 тэрбумд, EPS 56%-иар өсөж $2.91-д хүрчээ. Арилжааны дараа INTU -10% унаад байна.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
1
98
📅 Пүрэв, 11 сарын 19
📉 АНУ-ын Төв банкны 10 сарын хурлын тэмдэглэлээс бараг бүх гишүүд эдийн засаг энэ хэвээр үргэлжилвэл хүүг дахин өсгөх шаардлагатай гэж үзэж байгаа нь тодорхой болов. Зах зээл 12 сарын 8-9-ний хурлаар бодлогын хүү 0.25 нэгжээр өсөх нь бараг тодорхой гэж үзэж байна. S&P 500 5 өдөр дараалан унав. S&P 500 -0.23%, Nasdaq +0.42%, Dow -1.11%.
🚀 Claude-ийг бүтээсэн Anthropic IPO-оор нэгж хувьцаагаа $83-оор санал болгохоор тогтлоо. Энэ нь анх зарласан $70–$78-ын хүрээнээс өндөр бөгөөд компанийн үнэлгээ $1.5 их наяд болж байна. Хувьцаа өнөөдөр Nasdaq-д ANT тэмдэгтээр арилжаалагдаж эхлэх ба хөрөнгө оруулагч та Denode биржээр арилжаалах боломжтой.
🟥 Nvidia (NVDA)-ийн тайлан шинжээчдийн хүлээлтээс давж, компани IV улирлын орлогоо ~$130 тэрбумд хүрнэ гэж төсөөлсөн ч хувьцаа нь уналттай хаагдлаа. Хөрөнгө оруулагчдын анхаарал Jensen Huang-ийн халааг хэн авах вэ гэдэгт төвлөрч байна. NVDA -2.89%.
🏥 АНУ-ын эрүүл мэндийн даатгалын CMS агентлаг даатгалын залилантай тэмцэх журмын төсөл танилцуулсны дараа даатгалын компаниудын хувьцаа огцом уналаа. Төсөл батлагдвал Medicare Advantage хөтөлбөрийн хүрээнд хувийн даатгагчдад олгосон төлбөрийг илүү өргөн шалгаж, 2018 оноос хойш үндэслэлгүй олгосон мөнгийг даатгалын компаниудаар буцаан төлүүлэх юм. UnitedHealth (UNH) -10.21%, Humana (HUM) -13% тус тус уналаа.
🛡️ Palo Alto Networks (PANW) AI стартап Applied Compute-ийг $4.5 тэрбумаар худалдан авахаар тохиролцлоо. Тус стартапын платформ нь байгууллагуудад нийтэд нээлттэй AI загварыг аюулгүй орчинд сургаж, хэрэглээнд нэвтрүүлэхэд тусалдаг. Арилжааны бус цагаар PANW +9% өсөөд байна.
🛍️ T.J. Maxx сүлжээг эзэмшдэг TJX (TJX)-ийн III улирлын цэвэр борлуулалт 6% өсөж $16 тэрбумд хүрч, EPS 9% өсөж $1.39 болсон нь төлөвлөснөөс давжээ. CEO Ernie Herrman баярын худалдааны үеэр борлуулалтын өсөлт улам эрчимжинэ гэж үзэж байгаагаа илэрхийлэв. TJX +8.05%.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
160
🚀 Олон сарын турш яригдсаны эцэст Claude AI хөгжүүлэгч Anthropic (ANT) компанийн хувьцаа өнөөдөр буюу 11 сарын 19-нд арилжаалагдаж эхлэх ба ANT токен Denode бирж дээр арилжаалагдахаар нэмэгдлээ.
📈 Anthropic нэгж хувьцааныхаа санал болгох үнийг анх төлөвлөсөн $70–78-аас өсгөж, $83-т тогтоолоо. Ингэснээр IPO-ийн хэмжээ $81.3 тэрбумд хүрч, SpaceX-ийн тогтоосон $75 тэрбумын дээд амжилтыг давлаа. Улмаар Anthropic-ийн үнэлгээ $1.5 их наяд орчим болж байна.
📌 ANT арилжихад анхаарах 3 зүйлс:
•Хувьцааны анхны үнэ тогтох хүртэл хугацаа орох тул зах зээл нээгдсэнээс хойш олон цагийн дараа анхны арилжаа явагдаж эхлэх боломжтой
•Арилжаа эхлэхээс өмнө зөвхөн Limit захиалга өгөх боломжтой ба үнийн савлагаанаас үүдэн нээлтийн үнээр биелэх боломж бага байдаг
•Анхны үнэ тогтсоны дараа Market захиалга өгөх боломжтой. Харин эхний өдрүүдэд үнэ огцом хэлбэлзэж, арилжаа түр зогсож болзошгүй тул Market захиалгыг болгоомжтой ашиглаарай
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#IPO #Anthropic #Claude #ANT #ANTtoken #TokenizedStocks #Denode
39
📅 Лхагва, 11 сарын 18
📉 АНУ-ын хувьцааны зах зээл Мягмар гарагт Nvidia (NVDA)-ийн улирлын тайлангийн өмнө унаж, программ хангамж, банк, агаарын тээврийн компаниуд нэн ялангуяа хүнд өдөр үзэв. S&P 500 -1.03%, Nasdaq -0.74%, Dow -1.64%.
🛢️ Hormuz хоолойн орчимд хөлөг онгоцнууд дахин халдлагад өртсөнөөр Brent нефтийн үнэ 0.8% өсөж, баррель нь $93.14 болов. Иран Даваа гарагт Hormuz хоолойг нээж, АНУ-тай дайсагналаа зогсоох төлөвлөгөө танилцуулсны дараа АНУ Ираны пуужин харвах талбайд цохилт өгсөн гэж АНУ-ын цэргийн албан тушаалтан мэдэгдлээ.
💻 OpenAI шинэ GPT-6.2 загваруудаа өчигдөр гаргасны дараа программ хангамжийн хувьцаанууд огцом унасан нь AI тэдний бизнес моделийг эвдэж магадгүй гэсэн санаа зовнил эргэн ирсэнтэй холбоотой. Мөн удахгүй болох Anthropic IPO хөрөнгө оруулагчдын мөнгийг бусад хувьцаанаас татаж байна гэж стратегичид үзэж байна. Salesforce (CRM), Workday (WDAY), Intuit (INTU), Adobe (ADBE) -4.3%-9.5% унав.
🔌 Дэлхийн оптик дамжуулагчийн зах зээлийн 2/3-ыг эзэлдэг Хятадын импортыг АНУ хориглохоор зэхэж байгаа ба үүнийг Microsoft (MSFT), Amazon (AMZN), Google (GOOGL) зэрэг компаниуд лобби хийж эсэргүүцэж байгаа ч нөлөө байсангүй. Улмаар Хятадын үйлдвэрлэгчидтэй өрсөлддөг Америкийн Coherent (COHR) 3%, Lumentum (LITE), Corning (GLW) +2% орчим өсөв.
🟢 Nvidia-ийн III улирлын орлого 103% өсөж $115.8 тэрбум болж, $109.15 тэрбумын хүлээлтээс давлаа. EPS $2.68 гарч, $2.47-ийн хүлээлтээс мөн давсан. Компани IV улиралд Хятадад дата төвийн чип борлуулахгүй гэж төсөөлөн орлогоо $130 тэрбум (±3%) гэж тооцжээ. NVDA -0.44%. Арилжааны дараа NVDA +3% өсөөд байна.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
104
📅 Мягмар, 11 сарын 17
📉 Nvidia (NVDA)-ийн тайлан гарахын өмнө AI-тай холбоотой болгоомжлол технологийн хувьцааг доош дарснаар АНУ-ын зах зээл Даваа гарагт уналаа. АНУ Хятадад хамгийн хүчирхэг AI чипээ зайнаас ашиглуулахгүй байх шинэ журам гарснаар чип үйлдвэрлэгчдийн индекс -5.3% унав. Арилжаачид АНУ-ын Төв банк 12 сард бодлогын хүүг 0.25 нэгж хувиар өсгөх магадлалыг 95.7% гэж үзэж байна. S&P 500 -1.92%, Nasdaq -2.49%, Dow -1.41%.
🌏 NVDA-ийн Jensen Huang Megaspeed компанийн удирдлага асантай нууц харилцаатай байсан нь илэрсэнтэй холбоотойгоор Хятад болон тодорхой улсын компаниудад тооцоолох хүчин чадал зайнаас олгох магадлалтай дэлхийн аль ч дата төв рүү AI чип, сервер илгээхэд лиценз шаардах түр журам АНУ гаргалаа. Мөн Brazil, Indonesia, Malaysia, Singapore, Thailand улсууд лиценз авах шаардлагатай болж байна. Ингэснээр Хятадын компаниуд гадаадын дата төвөөр дамжуулан AI чип алсаас ашиглах боломж багаслаа. Дагаад Хятадын AI хувьцаанууд мөн уналаа.
🕵️ Jensen Huang-ийг CEO-гоор эргүүлэн авчрахыг Elon Musk дэмжсэн өргөдөлд 180,000 гаруй хүн гарын үсэг зурсан ч Nvidia-ийн ТУЗ үүнийг авч үзэхгүй байгааг гурван эх сурвалж мэдэгдэв. Nvidia өнөөдөр Huang явснаас хойшхи анхны буюу III улирлын тайлангаа гаргах бөгөөд шинжээчид $109.10 тэрбум орлого, ашиг өмнөх оны мөн үеэс 90.4% өссөн байх хүлээлт тавьж байна. NVDA -4.12%.
🤖 AMD (AMD) AI салбарын анхдагч эрдэмтэн Fei-Fei Li-ийн World Labs стартапыг $8.2 тэрбумаар, өөрийн хувьцаагаар төлж худалдан авах хэлцлээ дуусгалаа. World Labs роботыг сургах зорилгоор 3D виртуал орчин бүтээдэг AI хөгжүүлдэг юм. Ийнхүү Li AMD-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, ахлах эрдэмтэн боллоо. AMD -5.58%.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
1
136
📅 Даваа, 11 сарын 16
📉 Баасан гарагт чип үйлдвэрлэгчдийн хувьцаа унаж, хагас дамжуулагчийн индекс -3.4% буурч S&P 500 -0.40%, Nasdaq -0.91%, Dow +0.10% хаагдсан ч өнгөрсөн долоо хоног S&P 500 2.5%, Nasdaq 2.3%, Dow 2.1% тус тус өсөж 4 долоо хоног дараалан унасан цувралаа тасалцгаав. 10 сарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) 0.3% гарч, хүлээлтээс бага зэрэг доогуур байсан ч өнгөрсөн оны мөн үеэс 6.5% өндөр байна. 12 сард бодлогын хүү өсөх магадлал өөрчлөгдсөнгүй.
🕵️ АНУ-ын Сангийн сайд Scott Bessent Nvidia (NVDA) дараагийн CEO-гоо компани дотроосоо бус өөр газраас олох ёстой гэж Ням гарагт мэдэгдээд, ТУЗ-д экспортын хязгаарлалтыг хэрхэн мөрдөж буй талаарх асуултад хариулахад 10 хоног өгөв.
📊 Nvidia Мягмар гарагт III улирлын тайлангаа Huang-гүйгээр анх удаа зарлах бөгөөд шинжээчид $109 тэрбум орчмын орлогын хүлээлт тавьж байна. HSBC байнгын CEO томилогдох хүртэл хувьцааны үнэ өсөхөд хүндрэлтэй гэж үзэн, зөвлөмжөө "Хадгалах" болгож бууруулав. Хувьцаа өнгөрсөн долоо хоногт -12% унажээ. Харин FT-ийн мэдээлснээр Nvidia-гийн өмнөх CEO Jensen Huang эргэн ирэхээр хүрээлэл дотроо ярилцаж байгаа ба салбарын томчууд дэмжиж буй гэнэ. NVDA -2.01%.
🌐 Cisco (CSCO) хүлээлтээс давсан үр дүн гаргасан ч хувьцаа нь унав. I улирлын орлого $18.5 тэрбум, EPS $1.40 гарч, $18.14 тэрбум, $1.33 гэсэн хүлээлтээс давлаа. Харин хөрөнгө оруулагчдын санааг зовоож буй нийт ашгийн маржин буюу борлуулалтаас олох ашгийн хувь өмнөх оны мөн үеийн 68.1%-иас 65.6% болж буурчээ. CSCO -6.24%.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
2
30
📅 Баасан, 11 сарын 13
📉 АНУ-ын хувьцааны зах зээл Пүрэв гарагт буурав. Ерөнхийлөгч Trump "Бидэнд Ирантай хэлэлцээр хэрэггүй" гэж мэдэгдсэний дараа АНУ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 5.1%-д хүрч, Brent газрын тосны үнэ 3.3%-иар өсөв. S&P 500 -0.35%, Nasdaq -0.39%, Dow -0.36%.
🕵️ Jensen Huang Nvidia (NVDA)-ийн CEO-гийн албан тушаалаас огцорлоо. Тэрээр гэр бүлээс гадуур хэд хэдэн эмэгтэйтэй харилцаатай байсан бөгөөд нэг нь Хятадын тагнуул гэж сэжиглэгдэж байгаа Megaspeed компанийн удирдлага асан юм. Nvidia-гийн санхүүгийн захирал Colette Kress дараагийн CEO-г тодорхойлох хүртэл түр орлон ажиллахаар болов. Харин хөрөнгө оруулагчид бусад AI чип үйлдвэрлэгч рүү шилжсэнээр AMD +5.86%, AVGO +5.54% тус тус өсөж NVDA -4.34% уналаа.
🌏 АНУ-ын Худалдааны яам Хятадын AI компаниудыг Хятадаас гадуурх дата төвүүдэд дэвшилтэт чип ашиглахыг хориглох дүрмийг эцэслэхээр бэлтгэж байгаа ба энэ сард ч батлагдаж магадгүй гэж The Information мэдээлсний дараа Megaspeed-ийн хамгийн том харилцагч Alibaba (BABA)-ийн хувьцаа -7% унав.
☁️ AI үүлэн үйлчилгээ үзүүлэгч Nebius (NBIS)-ийн III улирлын орлого 571%-иар өсөж $980.8 саяд хүрэв. Гэвч зарим дата төв 2027 оны эхний хагаст ашиглалтад орохоор хойшлогдсон тул 2026 оны нийт орлого нь $3.0-3.4 тэрбумын төлөвийн доод хязгаарт байна гэж мэдэгдэв. Мөн хөрөнгө оруулалтын зардал нь төлөвлөснөөс давж $27 тэрбум болжээ. NBIS -16.84%.
🔧 Applied Materials (AMAT)-ийн IV улирлын орлого 53%-иар өсөж $10.41 тэрбумд хүрч, дээд амжилт тогтоов. Орлого, EPS болон дараагийн улирлын төсөөлөл нь мөн шинжээчдийн хүлээлтээс давав. CEO Gary Dickerson AI чипийн эрэлт өсөж буй тул чип үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн бизнес 2026 онд 40%-иас дээш өсөх төлөвтэй гэв. AMAT бараг хөдөлсөнгүй.
🧠 AI чип үйлдвэрлэгч Cerebras (CBRS)-ийн III улирлын орлого 55%-иар өсөж $210.8 саяд хүрэв. Компани хамгийн том 3 үүлэн компанийн нэгтэй шинэ гэрээ байгуулсны ачаар 2027 онд орлого 3 дахин өснө гэсэн хүлээлттэй байна. Арилжааны дараа CBRS +15% орчим өсөөд байна.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
1
112
📅 Пүрэв, 11 сарын 12
📈 АНУ-ын хувьцааны зах зээл Лхагва гарагт өслөө. CoreWeave (CRWV)-ийн тайлан сайн гарснаар өнгөрсөн долоо хоногт унасан AI хувьцаанууд сэргэж, Nasdaq завсрын сонгуулийн дараах уналтаа бүрэн нөхөв. Арилжаачид АНУ-ын Төв банк 12 сард бодлогын хүүг 0.25 нэгж хувиар нэмнэ гэдэгт бараг бүрэн итгэж байна. S&P 500 +1.31%, Nasdaq +1.60%, Dow +0.49%.
🛢️ Ираны аюулгүй байдлын дарга баяжуулсан цөмийн материалыг улсаас нь гаргахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэний дараа газрын тосны үнэ эргэн өслөө. Хормузын хоолойн орчим тэд хөлөг онгоцнууд руу халдсаар байгаа бөгөөд 10 сард 37 хөлөг халдлагад өртсөн нь 2 сард дайн эхэлснээс хойших хамгийн өндөр тоо юм. Brent газрын тосны баррелийн үнэ +1.39% өсөж $92.76 болсон ч дайн дуусна гэсэн найдлагаар энэ сард -21% орчим буураад байна.
🕵️ Nvidia (NVDA)-ийн ТУЗ CEO Jensen Huang-ийг огцруулах эсэхээ шийдэхээр яг одоо хуралдаж байна. Үүнээс өмнөхөн The New York Times-аар Huang нь Nvidia-ийн эрүүл мэндийн бизнесийг хариуцсан удирдлага Kimberly Powell-той бас харилцаатай байсан нь илэрлээ. +2.92%-д хаагдсан байсан NVDA арилжааны дараа -7% орчим унаад байна. Дагаад өчигдөр өссөн технологийн хувьцаанууд ч унаж байна.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
1
88
Denode биржийн дараах хувьцааны токенуудын ногдол ашиг тараагдлаа 😎 denode.io руу нэвтэрч ногдол ашгаа аваарай
📍 Tokenized Stocks
SK hynix
Micron Technology
Meta Platforms
Mastercard
NVIDIA
Seagate Technology Holdings
Lam Research
Salesforce
Newmont
Broadcom
PayPal Holdings
Taiwan Semiconductor Manufacturing
Nokia
Oracle
JPMorgan Chase
Occidental Petroleum
Coca-Cola
Devon Energy
NIKE
📍 Tokenized ETFs
Schwab U.S. Large-Cap Growth ETF
Invesco NASDAQ 100 ETF
State Street SPDR S&P 500 ETF
Vanguard Morningstar Total Stock Market ETF
Vanguard S&P 500 ETF
Schwab US Dividend Equity ETF
iShares U.S. Treasury Bond ETF
Vanguard Total Bond Market ETF
Vanguard Total International Bond ETF
iShares 20+ Year Treasury Bond ETF
Жич: Таны дансанд орохдоо татвар хасагдсан дүнгээр орно шүү 😉
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Stock #ETF #Token #Dividends #Exchange
1
1
94
📅 Лхагва, 11 сарын 11
📉 АНУ-ын хувьцааны зах зээл Мягмар гарагт буурлаа. Инфляцийн өсөлт хүлээлт болох 0.3%-с 0.1%-иар өндөр гарсан нь 12 сард бодлогын хүү нэмэгдэх хүлээлтийг өсгөв. Nvidia (NVDA)-ийн уналтаас болж технологийн салбар хамгийн их унав. S&P 500 -0.38%, Nasdaq -0.74%, Dow -0.30%.
🕵️ Nvidia-ийн хувьцаа хоёр дахь өдрөө унав. ТУЗ-ийн хараат бус гишүүд CEO Jensen Huang болон Alice Huang хоорондын харилцааг шалгуулахаар хуулийн фирм хөлсөлжээ. Alice Huang нь Хятадын тагнуулд ажилласан гэж сэжиглэгдэж буй Megaspeed-ийн удирдлага асан юм. The Information-ий мэдээлснээр энэ харилцаа дор хаяж $7.5 тэрбумын Nvidia чип Хятадын компаниудаар дамжихад нөлөөлсөн аж. Хувьцаа хоёр өдрийн дотор нийтдээ -9.6% унаад байна. NVDA -5.47%.
🧾 Anthropic IPO-гийн нөхцөлөө зарлалаа. Компани 825 сая хувьцааг тус бүр $70–$78-аар санал болгож, $74 тэрбум хүртэл хөрөнгө босгох бөгөөд үнэлгээ нь $1.4 их наяд хүрэх боломжтой байна. Өнгөрсөн долоо хоногт AI хувьцаанууд унасны араас зарлаж буй энэ үнэлгээ нь сарын өмнө яригдаж байсан $2 их наядаас нэлээд бага юм. Зэрэгцээд хаалттай хүрээнд 7 стратегийн хөрөнгө оруулагчдаас босгож буй $26 тэрбумыг оруулвал нийт $100 тэрбум болж SpaceX-ийн $86 тэрбум IPO-г давсан дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO болох юм. 11 сарын 19-д Nasdaq биржээр ANT симболоор арилжаалагдаж эхлэх төлөвтэй.
☁️ AI үүлэн үйлчилгээ үзүүлэгч CoreWeave (CRWV)-ийн III улирлын орлого өмнөх оны мөн үеэс 168% өсөж $3.66 тэрбумд хүрч, 2026 оны орлогын төсөөллөө $13.0-$13.3 тэрбум болгон өсгөж $132.5 тэрбум ирээдүйн орлого хүлээгдэж байгаа гэв. Улирлын тайлан сайн гарч CEO Michael Intrator өндөр хүүтэй бондын санхүүжилт дахин авахгүй амлалт өгснөөр хөрөнгө оруулагчдын айдас зөөлрөв. Арилжааны дараа CRWV +14% өсөөд байна.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #Macroeconomics #AI #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
1
69
📅 Мягмар, 11 сарын 10
📈 АНУ-ын AI хувьцаанууд алдагдлынхаа ихэнхийг нөхлөө. S&P 500 энэ оны 4 сараас хойших хамгийн сайн өдрөө тэмдэглэж, бүх салбар өсөв. Trump Ирантай хийх хэлэлцээр ахивал тус улс руу дахин цохилт өгөх магадлал "маш бага" гэж хэлснээр Brent газрын тосны үнэ 5.8% унав. S&P 500 +2.35%, Nasdaq +2.74%, Dow +2.15%.
🧠 Google (GOOGL) Nvidia (NVDA)-тай өрсөлдөх зорилгоор хөгжүүлсэн TPU AI чипийн хоёр шинэ хувилбараа танилцуулав. AMD-ийн процессортой 8tx чип нь өгөгдлийг шифрлэдэг тул засгийн газар, чанга зохицуулалттай салбаруудад зориулагдсан бөгөөд өмнөх хувилбараасаа 2 дахин хурдан аж. Хоёрдох чип болох 8i Max нь код бичих, шинэ эм хөгжүүлэх зэрэг ажилд зориулагдсан байна. Google Cloud-аар борлуулагддаг TPU нь тус үйлчилгээний орлогыг өнгөрсөн улиралд 2 дахин өсгөж $30.71 тэрбумд хүргэхэд тусалсан. GOOGL +0.7%.
💻 AMD (AMD)-ийн үнэлгээг Oppenheimer "Outperform" буюу зах зээлээс илүү өснө гэсэн түвшинд ахиулж, зорилтот үнийг $600 гэснээр чипийн хувьцаанууд өсөв. Өнгөрсөн долоо хоногт зарласан улирлын тоо мэдээгээр AMD-ийн орлого 45% өсөж $13.4 тэрбум хүрээд байсан. Intel, Micron мөн өсөв. AMD +13.26%, INTC +5.49%.
⚡ Цөмийн цахилгаан станц ажиллуулдаг Constellation Energy (CEG)-ийн III улирлын EPS 66% өсөж $5.06 болж, 2026 оны ашгийн төлөвөө нэмэгдүүлэв. Компани Amazon-тай 690 МВт, Google-тэй 890 МВт-ын дата төвүүдэд цахилгаан нийлүүлэх гэрээгээ онцлов. Дагаад AI дэд бүтцийн хувьцаанууд өслөө. CEG +10.5%.
🚕 Tesla (TSLA) робо таксины үйлчилгээгээ San Antonio хотод өргөжүүлж, Elon Musk Cybertruck-ийн захиалга үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаагүй их байна гэснээр TSLA +5.5% өсөв.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
1
85
📅 Даваа, 11 сарын 09
📈 АНУ-ын завсрын сонгуульд Ардчилсан нам ялснаар AI дата төвүүдийн зохицуулалт чангарна гэсэн болгоомжлолоор Пүрэв гарагт чип үйлдвэрлэгчдийн хувьцааны индекс -12% унасан. Харин Баасан гарагт чип, AI хувьцаанууд уналтаасаа хэсэгчлэн сэргэжээ. S&P 500 +0.31%, Nasdaq +1.09%, Dow -0.46%.
💼 АНУ-д 10 сард 165,000 ажлын байр нэмэгдсэн нь хүлээлтээс 2 дахин илүү байж, ажилгүйдлийн түвшин 4.2%-аас 4.1% болж буурав. Цагийн дундаж цалин сарын дотор 0.4%-иар өсч $38 болсон ч инфляцийг тооцсон бодит цалин жилийн өмнөхөөс 6 сар дараалан буурч байна. Энэ нь АНУ-ын Төв банк 12 сард хүүгээ өсгөх магадлалыг нэмэгдүүлэв.
🕵️ Nvidia-ийн CEO Jensen Huang нь АНУ-ын тагнуулынхан Хятадын тагнуул гэж сэжиглэж буй Megaspeed компанийн хуучин удирдах ажилтан Alice Huang-тай дотно харилцаатай байсан гэх мэдээлэл гарч, Nvidia-ийн ТУЗ бие даасан шалгалт эхлүүлэв. Jensen Huang өнөөдөр тус харилцааг хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн захидал ажилтнууддаа илгээжээ. Мөн ТУЗ үндэсний аюулгүй байдал эсвэл Nvidia-ийн нууцад хохирол учирсан гэж үзэх "ямар ч шалтгаан байхгүй" гэв. Megaspeed 2 жилийн хугацаанд $4.8 тэрбум гаруй Nvidia чип худалдан авч байжээ. Мэдээний дараа арилжааны өмнө NVDA -4% буураад байна.
🧾 Технологийн хувьцаануудын огцом уналтын дараа Anthropic 11 сард багтаан IPO хийж чадах эсэхэд хөрөнгө оруулагчид эргэлзэж байна. $100 тэрбумд хүрч магадгүй энэ IPO дэлхийн түүхэн дэх хамгийн том нь болох хүлээлттэй байгаа. Зарим хөрөнгө оруулагчид үнэлгээний дээд хязгаарыг $1.5 их наяд гэж үзэж байгаа бөгөөд Anthropic хувьцаагаа илүү хямдаар санал болгох, эсвэл IPO-гоо оны эцэс хүртэл хойшлуулж магадгүй гэжээ.
🚙 Elon Musk-ийн хэлснээр Tesla (TSLA) Texas муж дахь үйлдвэртээ Cybertruck-ийн үйлдвэрлэлийг 2027 оны дунд үе гэхэд зогсоож, оронд нь роботакси үйлчилгээнд зориулсан жолоочгүй Cybercab машиныг илүү ихээр үйлдвэрлэнэ гэв. Musk өмнө нь жилд 250,000 гаруй Cybertruck зарна гэж байсан ч өнгөрсөн онд АНУ-д 20,000 л зарагджээ. TSLA +4.2%
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#AI #Stocks #Earnings #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
2
162
📅 Баасан, 11 сарын 06
📉 Ардчилсан нам завсрын сонгуульд дийлэнх ялалт байгуулсны дараа хөрөнгө оруулагчид AI дата төвийн бүтээн байгуулалтын ирээдүйг дахин дүгнэж АНУ-ын зах зээл 2025 оны 4 сарын тарифын уналтаас хойших хамгийн муу өдрөө өнгөрүүллээ. S&P 500-ийн 11 салбар бүгд унаж, Nasdaq 10 сарын 6-ны түүхэн дээд цэгээсээ 10% гаруй доошилсон бөгөөд зах зээлийн үнэлгээнээс $3 их наяд арчигдав. Арилжаачид АНУ-ын Төв банк хүүгээ 12 сард биш дараа жилийн 3 сард өсгөж магадгүй гэж тооцож байна. S&P 500 -4.36%, Nasdaq -5.52%, Dow -3.44%.
💥 Уналтыг чип үйлдвэрлэгчид тэргүүлж, Philadelphia-ийн хагас дамжуулагчийн индекс -12.25% унаж 6.5 жилийн хамгийн муу өдрөө үзлээ. SanDisk (SNDK), Micron (MU), AMD (AMD), Marvell (MRVL) хамгийн их унаж, Nvidia (NVDA) 2026 оны бүх өсөлтөө алдав. NVDA -9%, SNDK -22% унасан бол MU, AMD, MRVL тус бүр -17% орчим уналаа.
🏗️ Texas мужийн амбан захирагчаар сонгогдсон Gina Hinojosa дата төв барихыг түр зогсоох, зарим татварын хөнгөлөлтийг цуцлахыг сонгуулийн үеэр амласан. Улмаар дата төв барих үйл явц удаашрах эрсдэлээр AI дэд бүтцийн хувьцаануудын уналт үргэлжилж CoreWeave (CRWV) 2025 оны 6 сарын оргил үеэсээ -76%-иас илүү доошиллоо.
🚗 Ардчилсан нам ялснаар дата төв болон SpaceX, Tesla хоёрын нэгдэж болзошгүй асуудалд зохицуулалтын хяналт чангарах вий гэсэн болгоомжлол үүсэж, Tesla (TSLA), SpaceX (SPCX) мөн тус бүр -11%, -9% унав.
🌏 AI хувьцааны уналт Азид тархав. Өмнөд Солонгосын KOSPI индекс -8% гаруй хувиар унаснаар арилжаа 20 минут зогсож, Японы Nikkei -6%, Тайванийн зах зээл мөн -8% гаруй уналаа. Чип болон дата төвийн нийлүүлэгч компаниудаас SK Hynix -11.7%, SoftBank Group -11%, Samsung Electronics -10%, TSMC (TSM) -8.5% унав.
🏠 Airbnb (ABNB)-ийн III улирлын орлого 19% өсөж $4.87 тэрбумд хүрсэн нь сүүлийн 3 гаруй жилийн хамгийн хурдан өсөлт болжээ. Компани бүтэн жилийн төсөөллөө нэмэгдүүлж, хувьцаагаа буцаан худалдаж авах эрхээ $12 тэрбумаар нэмж баталлаа. Арилжааны бус цагаар ABNB +10% өсөөд байна.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #AI #Stocks #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
2
200
📅 Пүрэв, 11 сарын 05
📈 Завсрын сонгуулиар Ардчилсан нам Конгрессийн хоёр танхимд олонх болсны дараа АНУ-ын хувьцааны зах зээл огцом өслөө. Dow индекс 2025 оны 4 сард тарифыг түр зогсоосноос хойших хамгийн сайн өдрөө үзүүлэв. S&P 500 +1.58%, Nasdaq +1.44%, Dow +3.03%.
🛢️ Ардчилсан намын ялалт Ираны дайныг хурдан дуусгаж магадгүй гэж хөрөнгө оруулагчид тооцсоноор газрын тосны үнэ огцом унав. Brent газрын тосны үнэ 8.7% буурч $94.62, WTI 8.3% буурч $88.12 болов.
🏗️ Ардчилсан намын ялалт дата төвийн бүтээн байгуулалтыг удаашруулна гэсэн болгоомжлолоор AI дэд бүтцийн хувьцаанууд унав. Goldman Sachs (GS)-ийн үзэж буйгаар Ардчилсан нам муж, орон нутгийн сонгуульд ялсан нь шинэ дата төв барихыг түр хориглож магадгүй бөгөөд энэ нь АНУ-д төлөвлөсөн дата төвийн хүчин чадлын 45%-д нөлөөлж болзошгүй гэв.
🍏 Харин хөрөнгө оруулагчид технологийн хамгийн том компаниуд руу хөрөнгөө шилжүүлснээр Microsoft (MSFT), Apple (AAPL)-ийн хувьцаа түүхэн дээд түвшинд хүрч, Apple-ийн зах зээлийн үнэлгээ $5 их наяд давлаа. Amazon (AMZN)-ийн хувьцаа ч өсөв. Дата төв барихад эсэргүүцэл гарах төлөв нь жижиг AI компаниудад цохилт болсон ч Amazon шиг том үүлэн үйлчилгээ үзүүлэгчдэд ашигтай байж болох юм. MSFT +6.68%, AAPL +5.31%, AMZN +6.12%.
🦉 Duolingo (DUOL)-ийн III улирлын орлого 12% өсөж $309 сая болж, шинжээчдийн таамгийг давлаа. Өдөр тутмын идэвхтэй хэрэглэгч 29% өсөж 64.9 саяд хүрэв. Компани 2026 оны орлогоо $1.22 тэрбумд хүргэн зорилтоо давуулан биелүүлнэ гэсэн хүлээлттэй байна. DUOL +26% өслөө.
📱 Qualcomm (QCOM)-ийн санхүүгийн IV улирлын орлого 7% буурч $10.44 тэрбум болов. Санах ойн үнэ огцом өсөж, утасны үнэ нэмэгдсэн энэ үед гар утасны чипийн орлого 26% унажээ. Компанийн дараагийн улиралд хүлээж буй $2.25 EPS шинжээчдийн хүлээлт болох $2.27-оос бага байна. Арилжааны дараа QCOM -9.5% унаад байна.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #Oil #Politics #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
67
📅 Лхагва, 11 сарын 04
🗳️ AI-д зарцуулж буй асар их хөрөнгө оруулалт үр ашгаа өгөх эсэхэд эргэлзсэнээс болж унасан чип үйлдвэрлэгчдийн хувьцаа эргэн өсөж, чипийн Philadelphia индекс +2.6% нэмэгдэв. 9 сард ажлын байрны сул орон тоо хүлээлтээс их гарсны дараа АНУ-ын засгийн газрын 10 жилийн бондын өгөөж 4.91%-иас 4.96% болж өсөв. S&P 500 +0.36%, Nasdaq +0.83%, Dow -0.38%.
🇺🇸 АНУ-ын завсрын сонгуулиар урьдчилсан байдлаар Ардчилсан нам (Democratic party) Конгрессын хоёр танхимд олонх болох төлөвтэй байна. S&P 500 фьючерс 0.5%, Nasdaq фьючерс 0.9% буурч, долларын ханш суларсан боловч буцаж сэргээд байна. Харин Trump-тай ойр байдаг олигархуудын хувьцаа арилжааны бус цагаар унаж байна. SPCX -7.8%, TSLA -5.6%, ORCL -4.7%.
🚀 AMD-ийн III улирлын орлого 45% өсөж, түүхэн дээд $13.38 тэрбумд хүрсэн нь хүлээлтийг давлаа. EPS мөн таамаг болох $1.95-г давж $2.09 гарав. AI загваруудыг бодит хэрэглээнд ажиллуулах эрэлт нэмэгдэж, дата төвийн орлого 97% өсөж $8.55 тэрбум болов. AMD IV улирлын орлогоо $17 тэрбум байна гэж таамагласан нь шинжээчдийн хүлээлт болох $16.23 тэрбумаас дээгүүр байна. AMD +3.65%. Арилжааны дараа нэмж +3% өсөөд байна.
🖥️ Super Micro (SMCI)-ийн санхүүгийн жилийн I улирлын орлого 298% өсөж, түүхэн дээд $19.9 тэрбумд хүрлээ. Компани 2027 санхүүгийн жилийн орлогоо $72-82 тэрбум байна гэж таамагласан нь шинжээчдийн хүлээлт болох $69.17 тэрбумаас өндөр юм. Gartner (IT) компани AI-д зориулсан үүлэн тооцооллын шинэ компаниудын (neocloud) 80% нь 2030 он гэхэд хаагдаж болзошгүй гэж таамагласны дараа Super Micro-ийн хувьцаа өмнөх сард -27% унаад байсан юм. Арилжааны бус цагаар SMCI +5.5% өсөөд байна.
💵 Meta (META) AI дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэхийн тулд $15 тэрбумын бонд гаргаж, хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босголоо. Дата төв, AI-д зарцуулж буй их хэмжээний хөрөнгө оруулалт хангалттай ашиг авчрах эсэхэд хөрөнгө оруулагчид эргэлзэж байгаа үед гарсан бонд гэхэд эрэлт сайн байв. Meta (META), Microsoft (MSFT), Amazon (AMZN) тус бүр 2%-иас илүү өслөө.
👉 Denode.io биржээр дэлхийд 👈
#Market #Earnings #AI #Мэдээ #News #VirtualAsset #TokenizedStocks
1
51


























