Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг үдэх ёслол боллоо. Түүнийг үдэх ёслолд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, төрийн байгууллагуудын удирдлага, Монголд суугаа олон улсын элчин сайд нар, зочид төлөөлөгчид иргэд оролцлоо.
58
УИХ-ын дарга С.Бямбацогт тамгаа гардан авснаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж, үүрэг гүйцэтгэж эхэллээ. Үндсэн хууль болон бусад хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хэрэгжүүлдэг 69 бүрэн эрх бий.
14
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулж, өөрийн хөрөнгийн дутагдлыг арилгахыг зорьж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд Төв банк үндсэн үүргээ хэрэгжүүлэхдээ улс төрөөс хамааралтай явж ирсэн.
27
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, Ерөнхий сайд чөлөөлсөн.
30
Дэлхийн хүүхдийн өдөр уралдаанч хүүхдийн эрхийг дордуулах үгүйг шийдэх Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх эсэхийг УИХ-аар хэлэлцлээ. Гэвч МАН-ын бүлгийн гишүүд нэгдсэн байр суурьт хүрээгүй тул санал хураах мөчид таван хоногийн завсарлага авлаа.
19
Хурдан морины уралдаанч 984 хүүхэд сургуульд сурч байгаа эсэх нь тодорхойгүй байна. Уралдаанч 10 мянган хүүхдийн мэдээллийг сургалтын системээс шүүхэд 984 хүүхдийн мэдээлэл гарч ирээгүй юм байна.
6
Иргэд өвлийн улиралд утаанаас дайжиж сурагчдын амралтын үеэр гэр бүлээрээ аялах, 1-2 сар дулаан оронд амьдрах нь нэмэгдсэн. 4 ам бүлтэй гэр бүл Тэрэлжид 2 хоног амрахад 2 сая гаруй төгрөг зарцеееуулдаг.
15
Ирэх сараас эхлэн иргэд 14 хүртэлх хоногийн хэрэглээний түлшээ нэг удаа авах гэж байна. Цас орж, халтиргаа гулгаа нэмэгдэж байгаа энэ үед түлшээ авах гэж олон удаа явах шаардлагагүйгээр хагас сарынхаа хэрэглээг нэг удаа худалдан авахыг иргэд дэмжсэн байна.
5
Өдөр бүр 7-8 хүн нохойд хазуулж эмнэлэгт хандаж байна. Ялангуяа хүүхдүүд өглөө хичээлдээ явах, орой тарахдаа нохдоос айдгаа ярьж байна. Нохойд хазуулсны улмаас сургуульдаа явж чадахгүй, хичээлээсээ хоцорч, эрүүл мэндээрээ хохирч байгааг ангийн багш, эцэг эхчүүд хэллээ.
15
Газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, нийлүүлэлт тасалдаж байгаа энэ үед Засгийн газраас нөөцийн савыг 300 мянган м.кубээр нэмэгдүүлж байгаа.
2
“INSURETECH FORUM 2026” боллоо. Үйл ажиллагааны үеэр даатгалын салбарт дижитал технологийн шилжилтийг хийх зайлшгүй шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцоллоо.
3
Ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэх УИХ-ын дарга С.Бямбацогтыг чуулганы хуралдааныг удирдахгүй байх хэрэгтэй гэж АН үзэж байна. ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь нэг хүн болж байгаа учраас үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэдгийг ч мөн онцлон мэдэгдсэн юм.
36
Жил бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор нөөцийн мах болон улаанбуудайн нөөцийг бүрдүүлдэг. Гэвч бодит байдалд нөөц бүрдүүлэх ажил бүтээгдэхүүний үнийг өсгөх шалтгаан нөхцөл болж байна.
4
Засгийн газраас хүчээр барьж ирсэн АИ92 шатахууны үнэ эрэлт нийлүүлэлтийн зарчмаараа сүүлийн нэг жилд 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь үнэ зах зээлийн зарчмаараа тогтох гэдэг ойлголт байхаа больсон гэхэд хилсдэхгүйг харуулж байгаа юм.
17
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга ирэх оны нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилж байгаа энэ үед иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.
11
Мон-Алтиус дээд сургууль найман төрлийн спортын дасгалжуулагч болон биеийн тамирын багш боловсон хүчнийг бэлтгэдэг. Тус сургууль оюутнуудынхаа чадварыг тодорхойлох, нэмэгдүүлэх зорилгоор жил бүр 12 төрлийн спортын тэмцээнийг зохион байгуулдаг байна.
9
Илон Маск завсрын сонгуулиар Бүгд найрамдах намыг 446 сая ам.доллараар санхүүжүүлсэн. Тэрээр Бүгд найрамдах намын ялагдлын дараа уг санхүүжилтийг “Дэмий хэрэг” байлаа гэж дүгнэв.
7
