Egi retweeted
Нөгөө шазагнаж бдаг баатар маатар, уул усны зурагтай, эсвэл хөдөөний хөгшчүүдийн хуучин зураг шахчихсан бот, троллууд бүгд алга болчихож. Хэдэн өлөнгийн цехийнхэн л ганц нэг булталзаж бна. Яндексын язагнуур бөөснүүдийг нэгэнт устгажээ. Баярлалаа Зеленский!
Egi retweeted
Хорт хавдар гэж нэрлэх болсныг хэдэн жилийн өмнө "араак" гэцгээдэг байсан. Энэ нь орос хэлний "рак", англиар "кансэр" буюу хавч гэсэн утгатай. Бие дотор хавч орсноос болж энэ өвчин үүсдэг гэж ойлгодог байж. Энэ өвчнийг уугуул монгол хэлээр "өмөн үү" гэдэг. Үгийн гарал ба утгын хувьд "Өмөн" гэдэг нь идэх, идэж хоослох гэсэн утгатай эртний монгол язгуур гаралтай үг. Хорт хавдар нь хүний биеийн эрүүл эд эсийг "идэж", "дотроос нь сүйтгэж" ургадаг шинжийг нь ажиглаж, ингэж нэрлэсэн байх.
"Өмөн" гэдэг нь бие даан "хорт хавдар" гэсэн утга илэрхийлдэг учраас анагаахын хэллэгт "ходоодны өмөн", "уушгины өмөн", "умай хүзүүний өмөн" гэж "үү" гэх үггүйгээр шууд хэрэглэнэ. "Өмөн үү" бол хослол нэршил. Аман ярианд бие дээр ургадаг арьсны ургацаг болох "үү"-тэй зүйрлүүлэн хослуулж, хорт чанартай ургацаг, хавдар гэдэг утгаар "өмөн үү" гэж давхардуулан хэлж хэвшсэн.
"Өмөн", "Үү" хоёр аль алин нь уугуул монгол үгс юм.
Egi retweeted
Replying to @Uyanga_ts
Энэ яагаад өөрийгөө "БИД" гээд байдаг юм бол? Эхнэр хүүхдээ бас хамааруулаад байгаам болуу?
Egi retweeted
Төрийн нууц хадгалсан гэж ял авч, ердөө 8 сар хоригдоод өршөөлөөр суллагдсан сэтгүүлч одоо Ерөнхий сайдтай утсаар ярьж хүүхдийн паспорт яаравчлуулж, УИХ-ын даргын Бельги, Люксембургийн айлчлалыг газар дээр нь сурвалжилж явна.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэг хийсэн хүнийг хүүхэдтэй холбоотой ажилд ойртуулдаггүй. Гэтэл төрийн нууц задруулсан гэж ял авсан хүн төрийн тэргүүнүүдтэй ингэж ойртоод явж байгаа нь ямар зарчим вэ?
Хууль бүгдэд эрх тэгш үйлчилдэг үү, эсвэл хэн нэгэнд өөрөөр үйлчилдэг юм уу? – at Mongolia
Та нарыг өнөөдөр хоолтой цалин тэтгэвэртэй байлгаж байгаа, Оюутолгойн гэрээг хийсэн С.Баярцогт, Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг, Эрдэнэтийн 49%-ыг эх орондоо авчирч, Багануурын цахилгаан станц, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, цахим хөгжил инновац төрийн цахим үйлчилгээ интернэт гээд олон2 ажил төслүүдийг эхлүүлж байлаа, өнөөдөр идэж ухаас өөр юу ч хийгээгүй новнуудийн хажууд хийсэн ажил чичүүлэх шийдвэртэй энэ залууст Монголын ард түмэн талархах ёстой, хэрэв эднийг дэмжиж алдагдсан 10 жилд бидний төлөө ажиллах боломж олгосон бол бид өдийд наад захын түлш шатахуун, цахилгааны асуудлаа шийдсэн байж байх л байсан..!
Egi retweeted
Үүнийг уг нь ойлгогдохоор бичсэн боловч цааш даамжирсаар зарим нь галаарид шиг гүтгэлгийн кино хийж магадгүй. Өнөөгийн Монгол улсын нутаг бол монгол, хасаг, тува, хотон гэсэн дөрвөн өөр үндэстний нутаг, тэдгээрийн иргэд нь энэ орны бүрэн эрхт иргэд. Ингэж би бичжээ. Манай орны иргэн, олон үеэрээ энэ нутагт өвөг дээдсээсээ бидэнтэй хамтран амьдарч байгаа монгол биш үндэстэн хүмүүсийн хувьд Монгол орон мөн тэдний өсөж төрсөн нутаг. Тува нар 10-р зуунаас Монголчуудтай хамт амьдарсан. Хэл нь өөр ч биднийг дагаж шарын шашинд орсон. Хэдийгээр ХХ зуунд нутгийг нь зөвлөлтүүд булааж авсан ч цөөнгүй тува нар эндээ үлдсэн. Хотонгууд Монгол нутагт лавтай 300 жилийн өмнө ирж суурьшсан. Тэднийг бараг хүчээр авчирсан байх. Тэдний хэл одоо монгол, харин шашин нь өөрсдийнх нь лал. Хасагууд 100 гаруй жилийн өмнө нутагт нь гарсан үймээнээс зүгтаж Монголд дүрэвсэн. Дараагийн хэсэг нь Монголын төрийн урилгаар, тэгээд ах дүү хамаатнаа дагаж ирцгээсэн. Одоо Монгол улсад хэдэн үеэрээ амьдарч буй тува, хотон, хасаг нар монголчуудтай адил иргэний болон бусад бүх эрхээр хангагдсан Монголын харъяат хүмүүс. Тэднийг харилхаж гадуурхах ямар ч шалтгаан байхгүй. Энд мэдээж хэрэг Шинжаан, Казахстаны хасагууд, Оросын автоном муж болсон тувагийн соёд нарыг хэлээгүй нь ойлгомжтой, Тэд өөрсдийн хууль дүрэм засаг захиргаатай.
ОДОО ОЙСОН ЮУ? Урьд нь ийм гашуун туршлага болж баахан гүжирдүүлсэн болохоор ийм тохиолдолд дахин тодруулан тайлбарлах хэрэгтэй гэж ойлгосон. Германы антропологич Мюллерийн хийсэн Зүүн Азийнханыг царайны төрхөөр нь ангилсан шинжлэх ухааны тайлбарыг нэг удаа өгүүлэлдээ багтаан бичсэн юм. Тэрээр зүүн Азийнхныг царайны төрхөөр нь өмнөд хятад, төв хятад, Катай (энэ нэршил уг нь Кидан буюу хятан гэдгээс гарсан боловч, Марко Пологоос хойш мөн хойд хятад гэж орчуулагдан хэрэглэгддэг), тунгус, төвд, уйгар гэж ангилжээ. Катай төрхтөнд солонгос, манж, монгол, тува, хасаг, хиргис, харкилпак үндэстнүүдийн царайны төрх ижил гэж Мюллер ангилжээ. Энэхүү миний Мюллерийн тайлбарыг биччихсэн чинь "Монгол гэж үндэстэн байхгүй, монголчууд гээд байгаа нь хойд хятадууд гэж Баабар бичжээ, тэгэж ярьвал бид хятад биш, алхаж гишгихээсээ эхлээд хятадаас шал өөр, бид хятад хэл мэдэхгүй" гэх мэтээр гүтгэн нэвтрүүлэг, бичлэг өгүүлэл, тэр байтугай кино хийн нийгмийн сүлжээгээр цацсан. Цөөнгүй хүн үүнд үнэмшиж намайг жигшихийн дээдээр жигшин нийгмийн сүлжээгээр хараацгаасан.
Буруу ойлгуулсан бол хүлцэл өчъе. Гэхдээ эх орон нэгт хасаг тува нараа битгий харилхан гадуурхацгаа. Өнөөдөр бид нэг эх орны ард түмэн шүү дээ.
Egi retweeted
Оюутолгойн ложистик замыг Орос агентууд эсэргүүцэж хаасан бна. Халзанбүргэтэйн газрын ховрын хайгуулыг Орос агентууд зогсоосон бна. Газрын тосны хайгуулууд зогссон. Тавантолгойн цахилгаан станц гацсан. Шатахуун түлшний хувьд цор ганц Оросоос хамаарлаа нэмэгдүүлж, Онгоцны буудлаа Оросуудад өгчихсөн. Монголд Орос ялж, Монгол ялагдав. Үр дүнд нь Оросын Томторын газрын ховор, Удаконы зэс, Кузбассын нүүрс ялав. Монгол гацаж, Оросын тогтвортой байдал хангагдаж Хятадад түүхий эдээ өрсөлдөгчгүй нийлүүлэх үүц алхам алхмаар нээгдэв. Монголыг ядууруулж Буриад, Тува, Өмнөд Сибирийн тогтвортой байдлаа хадгалж чадав. Нэг их удахгүй ураны төсөл ч зогсох юм бна.
Egi retweeted
Зариг яагаад бөх дээр тэгэж их анхаарал хандуулаад байна? Нэг ноо байна.. Эвгүй хууль батлах гээд байна уу? Тэр оросуудад 88г объект 100н жилээр түрээслүүлнэ гэсэн үнэн юм билээ шүү. Эхнээсээ гэрээгээ хийсэн гэнэ. 2т хол байгаа дайныг өөр дээрээ дууддаг улс Монголоос өөр байна уу














