Pinned Tweet
Сүүлийн үед дэлхийн Top-tier их сургуулиудын нэрээр CV-гээ чимсэн залуус манайд маш түгээмэл болжээ. Гэвч яг үнэндээ Full-degree буюу үндсэн зэрэг олгох хөтөлбөрийг нь бүрэн дүүргэсэн хүн тун цөөн. Тиймээс богино хугацааны Certificate болон Micro-credential түвшний хөтөлбөрт хамрагдсанаа тухайн сургуулийг төгссөн Alumni мэтээр Name-dropping хийж, хэтрүүлж бичдэг байдлаа болих хэрэгтэй байна.
Үндсэн хөтөлбөрийн шалгуурыг давж, зохих боловсролыг нь эзэмшээгүй учраас тэдэнд шаардлагатай Hard & Soft skills (мэдлэг, ур чадвар) байдаггүйгээс гадна Academic integrity (академик ёс зүй), мэргэжлийн ёс зүй ч төлөвшөөгүй байдаг. Энэхүү дүр эсгэсэн байдлаас үүдээлтэй зохисгүй алдаа дутагдал гарах бүр нийгэмд "Өндөр боловсрол хэрэггүй" гэх ташаа хандлага Anti-intellectualism улам бүр газар авч байна.
Э.Бат-Үүл: Н.Алтанхуягийг МАН хэлмэгдүүлж, нэр дэвших эрхэд нь халдах юм бол Ерөнхийлөгчийн сонгуулийг АН бойкотлох хэрэгтэй. АН өөрийнхөө нэр дэвшигчийг гадны нөлөөгүйгээр гаргаж ирэх энэ дархлааг би нэхнэ. Бид хэнийг нэр дэвшүүлэхээ шүүхтэй, шүүхгүй шийднэ
Сарнай retweeted
Бүх ард түмнээс итгэл хүлээлгэн өгсөн төрийн тэргүүний албан тушаалыг тэр тусмаа авлигад нэр холбогдсон шалтгаанаар хаяж бууна гэж мэдэгдэхдээ ханхалзаад, саагиад, хагас хэвтээд байх маягтай үл моралийг дахиад нэг үе давтах боломж энэ нийгэмд байхгүй гэж бодож байна.
АН-ын дарга О.Цогтгэрэл: Албан тушаалтнууд огцорч болох ч 10 жил угсарсан авлигын хэрэм, авлигажсан тогтолцооны жүжиг цаашид үргэлжлэх ёсгүй
Хэсэг хүн шалгуулсан нэр зүүж, АТГ, прокурор, шүүхийн байгууллага шалгасан нэр зүүн аргацаах ёсгүй.
@Tsogtgerel_O
Ардчилсан нам өнөөдөр жинхэнэ сөрөг хүчин шиг мэдээлэл хийлээ. Браво 👏
Ерөнхийлөгчийн хуульд : Ерөнхийлөгч албан тушаалаасаа буумагц намын гишүүнчлэлээ сэргээдэггүй байх зохицуулалт оруулна гэв.
Өөрөөр хэлбэл тэд У.Хүрэлсүхийн цаашдын улс төрд том ХААЛТ тавив. У.Хүрэлсүх гэдэг хүн ёсзүйн хариуцлага хүлээж байгаа мэт дүр эсгэн үүрэгт ажлаа өгч, цаашдын улстөрийн замаа засах гэж байгааг КОНЕЦ болгох гэж байна. Тэрээр намаа авч, эргээд ЕС болж, улс төрд бүр хүчтэйгээр эргэн ирэх төлөвлөгөө зурсан байв. Бүх зүйл энэ зохиолынх нь дагуу явж байтал АН төлөвлөгөөг нь нураав.
Х.Тэмүүжин гишүүний Ерөнхийлөгчийн албан тушаалыг ТЭХИЙН ЗОГСООЛ байлгаж болохгүй гэдэг зүйрлэл гайхалтай байлаа 👏
Тэх гэдэг амьтан өндөр уулын эгц цавчим хад асганд зохицсон хүчирхэг биетэй, аварга том эвэртэй. Хөгширч тамир тэнхээ нь барагдмагц уулын өндөр оргил дээр гарч зогсоод эврээ даахгүй унаж насан эцэслэдэг билээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэдэг хүн бүх албан тушаал эрх мэдлийг өөртөө овоолж эцэст нь даахгүй болох гээд бнаа гэдгийг зүйрлэн хэлэв.
Ер нь Ерөнхийлөгч хийж бсан хүн ажлаа өгөөд буунгуутаа намын гишүүнчлэлээ сэргээж эргээд улстөрд эргэн ирж ХОР хутгадаг байдлыг болиулах ёстойг Х.Баттулга гэдэг хүнээр тод харагдаж байна. Мөн Н.Баганбанди бас Төрийн өмчит компанид ажиллах ч буруу юм.
Монголын бүх 1-р зэрэглэлийн нууцыг мэдэж, 1-р эрх мэдлийг эдэллээ. Болоо шүү дээ. АМБИЦАА, ШУНАЛАА тат аа.
Насан туршдаа ТАНГАРАГТАА ҮНЭНЧ байж Монголын эв нэгдлийг хангагч, илэрхийлэгч байх ёстой юм.
Сарнай retweeted
Н.Номтойбаяр: Нохой засуулсан эзэндээ үнэнч гэдэг. АТГ, ЦЕГ, ТЕГ, УЕП-ын байгаа царайг хар. Дандаа дээрээс өгсөн даалгавраар хүн хэлмэгдүүлнэ
📌Х.Нямбаатарын “Төрийн ордоны гурван давхраас ял өгч байна” гэдэг үнэн шүү дээ
Сарнай retweeted
Лүнгийн зам юу нь ашигтай юм?
УБ-Замын үүдээс илүү юм уу?
Цагаан сар, наадмаас өөр нээх ашигладаггүй тэгээд ч гайгүй байгаа Лүнгийн замыг шинэчлэх ажлыг хэн нь цавчих гээд зүтгүүлээд байгаа юм🙄
Сарнай retweeted
Монгол банк гэж үнэн дампуу газар юмаа‼️😱😡😰
Ёстой хэлэх үг алгаа‼️
Н.Учрал: төсвөөс гадуур 15.8 их наяд төгрөгийн мөнгө хэвлэж тараасан байна шүү дээ‼️
Сарнай retweeted
Шуурхай‼️ УИХ дахь АН-ын бүлэг
110 сая долларын авлигалын хэрэгтэй холбоотойгоор Eрөнхийлөгчийг Импичмент хийх, ЗГ-ыг огцруулах асуудлыг ярихаар 42 гишүүн нь санал нэгджээ‼️‼️
Сарнай retweeted
‼️📣АН-ын дарга О.Цогтгэрэл: Төрийн тэргүүн У.Хүрэлсүх болон авлигад холбогдсон сайд, тушаалтнууд ажлаа өгч шалгуулахыг Ардчилсан нам шаардаж байна. Хүлээж авахгүй бол Ерөнхийлөгчид импичмент хийнэ. Ард түмэнтэйгээ талбайд гарна‼️
УИХ дахь АН-ын бүлгийн хурлын шийдвэрийг танилцуулж байна
/2026.11.16/
Сарнай retweeted
Эрх мэдлээрээ элдэв зээл авч баяжсан хүн энэ зэргийн вакуумжилтанд оролгүй яахав...
Гол нь бид дахин дахин сонгоод, эсвэл нам нь ийш тийшээ салбарууд руу өөд нь татаад байх юм л даа..
Гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй сорилтоос "өрхийн орлого" хамгаалах бол ЗГ-ын тэргүүлэх бодлого байх ёстой. Гэнтийн ийм сорилтоос өрхийн амжиргааг хамгаалж чадаагүйгээс бид 2000-д оноосоо дахин дахин эхэлж байна. Учрал ЕС одоо овоо л учраа олж эхэлж байх шиг...
150
Мянганы замын анхны концепци нь энэ корридорыг урьдчилж харсан гэмээр төлөвлөлттэй байсан. Бүр соц үеийн Төлөвлөгөөний комисс дээр хийгдсэн.Яахав тэгээд манай гишүүдийн сонгогдох өчүүхэн амбицын дүнд трассыг жалга довруугаа татаж хазайлгаад утгыг нь алдуулчихсан..
1/ Манай дарга нар хулгай, албан тушаалын хэрүүлдээ живж,канистртай дамын наймаа хийх зуур Казахстанчууд Хятад-Европын ачаа тээврийг 3-хан хоногт багтаах 800 км урттай "Арал-Каспийн магистраль"-ийн ажлаа хэдийнэ эхлүүлчихлээ. 2029 онд ашиглалтад орно. Тэдний хөгжлийн галт тэрэг хэдийнэ хөдөлжээ!
2/ Бейнеу-Саксаульск чиглэлийн энэхүү шинэ зам нь Хятадын хилээс Актау, Курык боомт хүрэх зайг даруй 1,000 км-ээр товчилно. Транзитийн асар их мөнгөн урсгалыг Казахстан шууд өөр рүүгээ татаж эхэллээ. Харин бид "дамжин өнгөрөх" гэдэг үгийг эдийн засгийн үгсийн сангаасаа бүрмөсөн арччихаж. teapaw.org/econsarnai/status/2086…
3/ Киргиз, Узбек хоёр ч зүгээр суусангүй. Хятадтай хамтраад Кашгар-Андижаны төмөр замыг тавиад эхэллээ. 480 км зам, 28/29 туннель ухаж, трасс даяар ажил буцалж байна. 2030 онд нээгдэхэд ачаа тээвэр 900 км, 7-8 хоногоор хэмнэгдэнэ. Тэд алсын хараагаа уулын мухарт ч туннелиэр холбож чадаж байна.
4/ Тажикууд Рогуны усан цахилгаан станцын далангаа 1,155 м өндөрт хүргэж өргөлөө. 3.6 ГВт эрчим хүч үйлдвэрлэх, ирээдүйн дэлхийн хамгийн өндөр далан (335м) болно. Жилдээ төсвөөсөө $1.2 тэрбумыг үүнд цутгаж байна. Тэнд мега төсөл 10 жил тасралтгүй үргэлжилдэг бол, манайд нэг "мега авлигын хэрэг" л 10 жил сунжирдаг.
5/ Өрийн бүтцийг нь харвал бүр ч сонирхолтой. Казахстаны $182.8 тэрбум, Узбекийн $82.2 тэрбум өрийн дийлэнх нь корпорацийнх буюу бодит бүтээн байгуулалт руугаа орсон байдаг. Өр тавих нь гол биш, харин тэр өрөөрөө эдийн засгаа хэрхэн босгож чадсан бэ гэдэг нь л жинхэнэ шалгуур юм байна.
6/ Узбекүүд хөвөнгийн ургацаа түүхэндээ анх удаа 5 сая тоннд хүргэж, 2030 он гэхэд уран олборлолтоо 2 дахин нэмэх амбицтай байна. Хөршүүд маань зүгээр л барьж, үйлдвэрлэж, дэлхийд зарж байна.
7/ Харин манай дарга нар зам барихаасаа илүү хувааж идэхдээ, хэрэлдэхдээ л хурдан. Евразийн гео-эдийн засгийн шинэ зураглал зурагдаж, бусад нь тоглоомын дүрмийг өөрчилж байхад бид "хулгайд живж -бадар барьсаар" энэ газрын зурагнаас бүрмөсөн арчигдах вий дээ. Сэрцгээе!
8/ Бусад нь сандал ширээ, хулгайн хэрүүлдээ сэлж байх зуур, арай нэг юм үзэж, нүд тайлсан гэсэндээ Тэргүүн шадар сайд Номт л гадны тавцанд бүс нутгийн амбицтай төсөл ярьж явах шиг. Орос-Монголын "Баруун босоо тэнхлэгийн төмөр зам"-ын төслийг хөдөлгөх ажлын хэсэг байгуулж, транзит коридорын зураглалд Монголыг багтаах гээд зүтгэж байгаа нь үүний тод жишээ. Өсөхийн өлөнгүүд нь хулгай,хулгайн хэрүүл л хйдэг юм байна. Евразийн тоглоомоос жийгдэхгүйн тулд хэрэлдэх биш, хил дамнасан шинэ судас татах ийм л прагматик нүүдэл бидэнд яг одоо ус агаар шиг хэрэгтэй байна!



























