Idree retweeted
Олон улсын нөхцөл байдал хэцүү байна гэж бүх сайд, дарга нар маань хэлж байна.
Үнэн.
Тийм болохоор төсвөө алдагдалгүй баталчих.
Idree retweeted
СОР-17 талбай нь усанд автчиж тээ борооны🤭🤪
Цөлжилтийн эсрэг тэмцээд борооны усаа цуглуулж байгаа юм аа гэж тайлбарлавал таарна гадныханд🤭🤪🤣
Idree retweeted
БОДЛОГЫН АЛДААНЫ ТӨЛБӨРИЙГ ИРГЭД ХЭРХЭН ХАЛААСНААСАА ТӨЛДӨГ ВЭ?
📈Инфляц 7-р сард 13%-д хүрч, тавхан сарын дотор хоёр дахин нэмэгдлээ. Энэ бол ганц мах, шатахууны асуудал биш. Нийлүүлэлтийн доголдол дээр төсвийн хэт тэлэлт, төрийн үр ашиггүй зардал, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт давхацсаны үр дүн.
🤔Үүний сөрөг нөлөөг Кантиллоны эффект энгийнээр тайлбарладаг. Эдийн засагт шинээр орсон мөнгө хүн бүрд ижил хүрдэггүй. Ашигт малтмалын орлого, төсөв, томоохон төсөл, хямд санхүүжилтэд ойр хүмүүс мөнгийг түрүүлж авч, үнэ өсөхөөс өмнө хөрөнгө, бараа худалдан авна. Араас нь инфляц өснө. Харин цалин, тэтгэвэр нь хожуу нэмэгддэг иргэд аль хэдийн өссөн үнээр хүнс, шатахуун, байр, үйлчилгээгээ авдаг.
Өөрөөр хэлбэл ашиг нь цөөн хүнд түрүүлж очиж, төлбөр нь инфляц хэлбэрээр нийт иргэдэд ногдож байна. Хадгаламжгүй, тогтмол орлоготой буюу өдөр хоногийг ажиллаж, тэмцэж аргалж буй дундаж өрхүүд энэхүү “хуульгүй татвар”-ыг хамгийн хүндээр төлнө.
💸Өнөөдөр Төвбанк бодлогын хүүгээ өсгөснөөр зээл улам үнэтэй болж, жижиг бизнес, орон сууц авах өрх, ажлын байр, хөрөнгө оруулалт дахин хохирно. Төсөв нь гал дээр тос нэмчихээд, Төвбанк нь иргэдийн зээлийг үнэтэй болгох замаар галыг унтраах гэж байна. Одоо болж буй үнийн өсөлт бол зөвхөн гадаад нөхцөл байдлаас үүдэлтэй гамшиг биш. Орлого их үедээ төсвөө тэлж, нийлүүлэлтийн эрсдэлийг тооцоогүй, мөнгө ба төсвийн бодлогоо уялдуулаагүй шийдвэрүүдийн уршиг.
⁉️Бодлогын алдааны ашгийг түүнд ойр хэсэг хүртэж, төлбөрийг нь жирийн өрхүүд төлдөг тогтолцоог өөрчлөхгүй бол инфляц буурсан ч дараагийн уул уурхайн мөчлөгөөр энэ хямрал дахин давтагдана.
Idree retweeted
Иргэн Б.Ц нь "Гео Канон Төв" ХХК-ийн дансаар болон бартераар Баганат өргөө хотхонд орон сууц худалдах нэрээр 57 иргэнийг хуурч, нийт 6.5 тэрбум төгрөгийн хохирол учруулан залилсан байна.
Түүнд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Idree retweeted
▪️Цүнхний компани байгуулж, хоосон макет харуулж олон мянган хүн залилсан хүмүүс бий.
Энэ луйварчдыг цагдаа, прокурор, шүүхийнхэн барьж хорьдоггүй. Сүүлдээ хоорондоо холбоотой юм биш үү гэж хардахад хүргэж байгаа.
Луйварчид сул чөлөөтэй явах тусам мөнгө төгрөгөө нуудаг, нэмж хүн залилдаг, оргон зайлдаг.
▪️Санхүүгийн хүндрэлд орж зогссон хэсэг бий. Дутуу барилгыг дуудлага худалдаанд оруулж захиалагчдын хохирлыг барагдуулах эсвэл чаддаг компанийг нь оруулж төслийг нь дуусгах хэрэгтэй.
Барилга барья гэхээр хэн нэг дарга гарын үсгээрээ боодог, зөвшөөрөл юман дээр нь гацаасан бол Ажлын хэсэгт ханд. Бид шийдээд өгье гэж байгаа.
Нэг нь барилгаа барьж, нөгөө нь байшиндаа орж байж асуудал шийдэгдэнэ.
▪️Эцэст нь яагаад олон хүн хохирох болов гэдгийг судласан. Дахиж ийм нөхцөл үүсгэхгүйн тулд хууль дүрмээ өөрчилж байгаа.
Захиалгын гэрээг Улсын бүртгэлд бүртгэдэг, тэрийг нь дурын этгээд үздэг байх нь залилан луйвараас сэргийлэх үндсэн арга.
Барилга барих туршлагагүй, санхүүгийн чадваргүй компаниуд захиалга авч хүмүүсийн амьдралаар тоглодог байдлыг цэгцэлнэ.
Idree retweeted
Гэр бүлээрээ явсан залууг урсгал сөрж орж ирж мөргөөд 5 сартай охин, 17 настай хүү, эхнэр нь газар дээрээ нас барсан байна.
Энэ мэт овилгогүй, хурд хэтрүүлдэг, дүрэм зөрчдөг хүмүүст ногдуулах хариуцлага дэндүү сул байна.
Торгуулийг 1 саяас эхлүүл, төлөхгүй бол машиныг нь улсын орлого болго. Ингэж байж энх цагт хүний амь үрэгдэхгүй болно.
УИХ-ын 126 дотор юу хийдэг нь мэдэгдэхгүй амьгүй албат олон бий. Ганц хууль өөрчлөөд буувал гишүүн гэж явсны хэрэг гарна да.
Idree retweeted
Байрны м/кв дээр хулхидуулсан олон мянган хүн бий. Хууль өөрчлөхөд ганц өгүүлбэр.
Гэтэл эрийн 3 наадам, 3 эрийн наадам ч гэх шиг. Уйддаг юм уу яадаг юм 🤷♂️
Idree retweeted
Манайх Соёлын Яамаа 2 хуваах хэрэгтэй. Түүхэн Соёлын яам гээд - түүхээ бүтээгдэхүүн болгоод борлуулна. Орчин үеийн соёл гээд энэ их садар самуун, хулгай зэлгий, оркжилттой тэмцэх яам байгуулах хэрэгтэй.
Сангийн Яам бол нэр нь яг зөв. Сан, ня-богийн яам мөн. Мөнгө хураадаг, тараадаг яам. Англи нэрийг одоо Ministry Finance гэж буруу орчуулсныг засах ёстой.
Сангийн Яам vs Санхүүгийн Яам хоёр тэс өөр шүү.
Манай одоогийн яам бол санхүүгийн бодлого барьж байсан түүх байхгүй шүү. Финанс биш Сан жасын ажлаа л хийдэг.
Санхүүгийн бодлого, Санхүүгийн захын хөгжил чинь эзэнгүй яваад 36 жил боллоо. Яаралтай эзэн олж хариуцуулаарай.
@NyamUchral
Idree retweeted
Манай сайд нар гарч ирээд бүгд салбар салбардаа хөнгөлөлттэй зээл олгох талаар өнөөдөр ярьж байна.
Хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүдээр тэжээгддэг бизнесүүд, манай ах нарын компаниуд хэзээ нэг цэвэр шударгаар бизнесээ хийх чадамжтай болох вэ?
Idree retweeted
Үхрийн мах 25-27к хүрчээ‼️Махыг малчдын гар дээрээс гээд зах нээгээд байсан ОРК-уудаас болж үнэ хөөрөгджээ‼️
Idree retweeted
Аймар очерлуулаад байсан литр тутмыг 300-500 төгрөгөөр нэмэх шантааж байсан юм уу? Дагаад 1 шөнийн дотор такси 1 км нь 3000 төгрөг болчихдог гэнээ. Ёстой юу гэмээр ч юм 😓
Улс эх орондоо амьдрах, ирээдүйд нь итгэх итгэл үнэмшил бүр л байхгүй болоод байх юм. @Daimka07 шантаачидтайгаа тэмцэж арга хэмжээ авахгүй юм уу?
Idree retweeted
Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан: Монголын талын хөрөнгө оруулалтын 6 тэрбумын зээлд 19 тэрбум долларын хүү төлнө гэдэг чинь юу гэсэн үг вэ?
“Рио тинто” өөрсдөө бага хүүтэй зээл авчхаад "Оюутолгой"-д өндөр хүүтэй зээл өгч байна. "Рио тинто" санхүүгийн мөлжлөг "Оюутолгой" дээр явуулж байна
Idree retweeted
Ч.Анар: Төсөвт өртөг өндөртэй гадны зээл, тусламж авдагаа болих ёстой‼️
Хөнгөлөлттэй зээлийн цаана шахаа, дарамт байна #гэнэ
Idree retweeted
Алдарт @linkinpark хамтлагийн хамгийн алдартай дуунуудын нэг нь яах аргагүй IN THE END билээ. Зах зухаас нь нэг иймэрхүү байдлаар эх хэлээрээ буулгахыг хичээлээ.
Галзууртлаа хичээж байгаа ч
Ганц зүйлийг яагаад гэдгийг ойлгодоггүй
Зүггүй өнхөрөх амьдралдаа тайлбар нэмэхээр
Зүрх сэтгэлээсээ энэ хөгийг эгшиглүүлье
Цаг хугацаа хязгааргүй ч цаглашгүй үнэ цэнтэй
Цагираг мэт эргэлддэг гэдэг ч буцааж болдоггүй гэмтэй
Өдөр хоног нөхцөөж өөрийгөө хуурах зуур
Өнөөдөр минь өчигдөр болон хувирах юм
Цагтай уралдан урсах одох миний амьдрал
Цонхны цаашаа цойлон холдож буй хэдий ч
Бүхнээ чамдаа би зориулсан гэж бодоод
Барих гэж оролдсонгүй, буцаах гэж ч хичээсэнгүй
Гэхдээ хором бүрийг мэдрэх гэж тэмүүлсээн
Гэвч холдож буй нь мэдэгдэхгүй алсрах юм
Хичээсэн бүхэн минь тэр хэрээр хийсэн одож
Харамсал болж зүрхний шигдээс болж хатгалаа
Хүний оршихуй хормын төдий юм биш үү
Хүсэл мөрөөдлөө салхинд бүү хийсгээрэй
Хичээл зүтгэл үнэнчийг илэрхийлэхгүй юм байна
Харин хувь тавилан чамайг чимээгүй шүүх болно
Намайг үгүйсгэн доромжилсон чи минь
Намрын навч шиг таягдан хаясан гэж бодсон уу
Хэн нэгний өмч биш өөрийн оршихуйтай би
Хэцүү зөрчил дундаас чамайг биш өөрийгөө олсон
Өнгөрсөн бүхнийг би санаж байгаа ч
Өнөөдөр чамайг танихгүй буй нь гайхмаар
Хэн байснаа чи хуурамч царайлан үгүйсгэж болох ч
Хэн ч биш байсныг чинь би хэзээ ч мартахгүй нь
Унаж босоод амьдралд би бүхнээ алдсан
Ухаарал ирэхэд хэдийнэ хожимдсон байна
Хайрлаж хүлээн, харамсахгүй зүтгэсэн хэдий ч
Хамаг сүүлд нь хов хоосонтой нүүр туллаа
Idree retweeted
Энэ мэт эдийн засгийн алуурчид ямар их юм бэ?
1 удаа ямар ч хүүгүй зээл өгдөг болгоно нтр
Idree retweeted
Г.ЛУВСАНЖАМЦ: ТӨХК-иудад олон жил улс төрд явсан ах нарын хамаатан садан, цүнх баригч нар нь суугаад ашиггүй ажиллуулдаг‼️‼️
Нэг ТӨХК-ийг татан буулгахад нэг даргынх нь хамаатан садан явчих гээд байгаа болохоор гишүүд хэлж чаддаггүй‼️‼️
ТӨХК-иудыг цэгцэлснээр багш, эмч нарын цалинг нэмэх боломжтой‼️‼️
@LuvsanjamtsGanz
Idree retweeted
Ганданд касс ажиллаж бна, шашин бизнес болж гэх. Тэгвэл бүх ихсургуул төлбөртэй тул ШУ мөн бизнес хэрэг үү, хэсэг хүмүүсийн мөнгө олох хэрэгсэл гэж үү? Хэдий хавьгүй эрхэм зорилготой ч, ШУ ч тэр алив шашин ч тэр оршин тогтнохын тулд мөнгө хэрэгтэй шүү дээ. Гайхах зүйл огт биш.
Idree retweeted
Энэ хотод дүрэм журам гэж байна уу?
Өдрөөс өдөрт эмх замбраагүй, аюултай, сөнөсөн хот болох нь 😡‼️
Олон нялх хүүхэд, хөгшид, ард иргэд амьдарч бна шдээ энэ хотод чинь 🤬
Хотын даргаа @KhNyambaatar ‼️ Замын цагдаа @ZHUT22 ‼️Цэцэрлэгт хүрээлэн @garden_national ‼️




















