УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp) header
УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp) profile picture

УИХ дахь МАН-ын бүлэг. Caucus of Mongolian Peoples Party in Mongolian Parliament.

Mongolia Ulaanbaatar
Joined March 2025
Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)Photo by УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛЭГ (@manbulegmp)
Б.БАТ-ЭРДЭНИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГААР ТОМИЛОВ✅ 📌 УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.11.27/-ийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг танилцуулав. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Баттөмөрийн Энхбаярыг өөрийн хүсэлтээр нь чөлөөлж, ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнийг томилж байгаагаа хэлсэн юм. Гишүүдийн зүгээс төрийн албаны хүний нөөц, оновчтой бүтэц, салбар хоорондын уялдаа холбоо, орон нутгийн удирдлага зохион байгуулалт, үр дүнд суурилсан бодлого үйл ажиллагааг нэвтрүүлэхэд анхаарах зэрэг саналыг хэлж байлаа. 📌 Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын даргаар томилогдсон УИХ-ын гишүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нь 2003 - 2012 онд "Силк Роуд" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал 2010-2011 онд "JCI Монгол"-ын ерөнхий нарийн бичгийн дарга 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх 2015-2016 онд МХЕГ-ын дэд дарга 2016-2017 онд УИХ-ын тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд "Эрдэнэс Монгол" ХХК-ын ТУЗ-ын дарга 2020-2022 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Дарга 2022 оноос Байгаль орчин аялал жуучлалын Сайд 2024 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
108
ЧУУЛГАН: БИЗНЕСИЙН ТААТАЙ ОРЧИН, ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН СҮЛЖЭЭГ БҮРДҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЛЭВ✅ 📌 УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.11.27/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. 📌 Манай улс 1995 онд УИХ-аар “Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” үзэл баримтлалыг баталж чөлөөт бүс байгуулах үндэслэл, шаардлагыг тодорхойлон гурван чөлөөт бүс байгуулахаар хөрөнгө оруулалт хийсэн боловч бодит байдал дээр чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь байгуулж чадаагүй байна. Тиймээс хууль, эрх зүйн орчныг сайжруулж хөрөнгө оруулалтыг татах, үндэсний үйлдвэрүүдэд бизнесийн таатай орчныг бий болгох, тээвэр логистикийн сүлжээг бүрдүүлэх, технологийн дэвшлийг дэмжих замаар экспортын хэмжээ, төрлийг нэмэгдүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага тулгарч байгааг хууль санаачлагчид тайлбарласан юм. 📌 Үргэлжлүүлэн Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл батлагдсанаар хүнсний хяналтын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, хүнс үйлдвэрлэгчдийн хариуцлагыг өндөржүүлэх, хүнсний сүлжээний бүх үе шатны үйл ажиллагааг бүрэн зохицуулах, иргэн бүр эрүүл баталгаат хүнс хэрэглэх, сонгох боломжтой болно гэдгийг хууль санаачлагчид хэлж байлаа. 📌 Хэлэлцэж буй хуулийн төслүүдийн санал хураалтыг үдээс хойш явуулах бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаан УИХ-ын Асуулгын цагаар үргэлжилж байна.
26
ТӨСӨВ 2027 Нийслэл УЛААНБААТАР хотод 2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 203 төсөл арга хэмжээг 863,4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2026.11.27/ хэлэлцэх асуудлууд
13
ТББХ: СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ ДАРГАЛАГЧААР УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМЫГ СОНГОВ✅ 📌 Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2026.11.25/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. 📌 Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл нарын 9 гишүүн өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. 📌 Жил бүрийн нэгдүгээр сарын 24-ний өдрийг “Монгол тэмээний өдөр”, жил бүрийн зургаадугаар сарын 07-ны өдрийг “Морин хуурын өдөр” болгон тогтоож, тэдгээрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийн ангилалд хамруулж, соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөлд тусгажээ. Дээрх өдрийг хуульчилж өгснөөр соёлын арга хэмжээ, наадам, сургалт, үзэсгэлэн, фестиваль зэрэг үйл ажиллагаа идэвхжиж, соёлын аялал жуулчлал, уламжлалт урлаг, гар урлал, брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл хүрээгээ тэлж, орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолжээ. 📌 Хуралдааны төгсгөлд Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч Д.Баяндүүрэн, Ж.Бямбадулам, Д.Даваа-Очир нартай хийх сонсголыг 2026 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонгохоор тогтлоо.
100
БОХХААБХ: УСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН АЖЛЫН ХЭСГИЙГ УИХ-ЫН ДЭД ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ АХАЛНА✅ 📌 Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдөр /2026.11.25/-ийн хуралдаанаар Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг батлав. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахална. 📌 Үргэлжлүүлэн, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. 📌 2024 онд баталсан Органик бүтээгдэхүүний тухай хууль нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, баталгаажуулах, бүртгэх, органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх, сурталчлах, худалдаалах, органик үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулдаг. Өнөөдрийн байдлаар органик бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллийн санд 416 бүтээгдэхүүн бүртгэгдсэний 87 хувь нь газар тариалангийн салбарт, 6,6 хүнсний үйлдвэрлэлийн салбарт баталгаажжээ. Хуулийг хэрэгжүүлэх явцад баталгаажуулалтын байгууллагын техникийн болон хүний нөөцийн хомстол их байгаа талаар салбар яамнаас мэдээллээ. Тус хуулийн хэрэгжилтийг хангах асуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны гишүүдийн 56,6 хувь дэмжив. 📌 Хуралдааны төгсгөлд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэн гишүүд асуулт асууж саналаа хэллээ.
89
УИХ-ын гишүүн: Ч.Ундрам: Органик бүтээгдэхүүний тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Батлагдах ёстой журмууд хэзээ батлагдах вэ? ХХААХҮЯ-ны газрын дарга Д.Довчинсүрэн: Хуулийн хэрэгжилтийг хангуулах 6 журам 2 аргачлалыг удахгүй батална. @UndramChinbat
1
1
94
ХАМТАРСАН ХУРАЛДААН: ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ✅ 📌 Хууль зүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо хамтарч өнөөдөр /2026.11.25/-нд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг эхлүүлж, “Хэн ч, хаана ч аюулгүй амьдрах эрхтэй" хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 📌 Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд манай улс нэгдэж, өнөөдрөөс 16 хоногийн аяныг эхлүүлэв. 📌 Хэлэлцүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, УИХ-ын гишүүн, УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга А.Ундраа болон бусад гишүүд Жендэрийн үндэсний хороо, ХЗДХЯ, ЦЕГ, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, Европын холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ина Марчюлёните нар оролцож, хүчирхийллийг таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг онцоллоо. 📌 Энэ жил Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох асуудалд анхаарч, “Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангах, хохирогчийг хамгаалах, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” уриатайгаар хэрэгжүүлэхийг танилцуулсан юм. 📌 Хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баатаржав “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Засгийн Газраас анхаарч буй чиглэл”, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Баярбаясгалан “Жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилт, үр дүн зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүлж, оролцогч төр, төрийн бус, олон улсын байгууллага, хөгжлийн түншлэгчидтэй санал солилцлоо. 📌 Аяны хүрээнд өрнүүлэх олон талт үйл ажиллагааны үр дүнд Эрүүгийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид технологи ашиглан үйлдэгдэх жендэрт суурилсан хүчирхийллийг тодорхой зааж, хариуцлага хүлээлгэх чиглэлээр үндэсний хэмжээнд нэгдсэн ойлголтыг бий болгох, жендэрт суурилсан хүчирхийллийг мэдээлэх суваг, үйлчилгээний төрлүүдийг нэмэх зэрэг туршлага чадавх сайжирна гэдгийг онцоллоо.
207
УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2026.11.25/ хэлэлцэх асуудлууд
13
ТӨСӨВ 2027 ✅ 📌 Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймаг буюу ГОВИЙН БҮСЭД 2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 57 төсөл арга хэмжээг 250,1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
108
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛД 17 ЗОРИЛТОТ АРГА ХЭМЖЭЭГ ТУСГАВ
16
ТӨСӨВ 2027 Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймаг буюу БАРУУН БҮСЭД 2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 201 төсөл арга хэмжээг 663,9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
83
✍🏻УИХ-ын гишүүдээс ИРГЭД асууж байна✅
17
ЧУУЛГАН: ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2027 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ БАТАЛЛАА✅ 📌 УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.11.20/-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив. Өнгөрсөн 2016-2025 онд улсын төсөвт нийт 49.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдан хэрэгжжээ. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, зохицуулалтыг бүрдүүлж, төслүүдийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн болон нийгмийн хөгжлийг эрчимжүүлэх хууль эрх зүйн нэгдмэл цогц таатай орчныг бүрдүүлэх томоохон ач холбогдолтой гэж хууль санаачлагчид тайлбарлав. 📌 Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжиж баталлаа. 📌 Мөн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд тус тус шилжүүллээ. 📌 Хуралдааны төгсгөлд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав.
84
УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Дэлхий нийтээр эрчим хүч, түлш шатахууны хямралд ороод байгаа энэ цаг үед төв банк ямар бодлого хэрэгжүүлэх вэ? Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт: Шатахууны үнэ өссөнтэй холбоотой өнгөрсөн жилээс 60 орчим хувиар илүү гадаад төлбөр тооцоог саадгүй явуулах боломжийг шатахууны компаниудад хангаж өгч байна.
242
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа: Орон сууцжуулалт, ипотекийн зээлийн хөтөлбөрийг Монголбанк санхүүжүүлсээр байх уу? Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт: Ипотекийн хөтөлбөрийг 2028 онд Засгийн газарт бүрэн шилжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна. @ariunzaya_a
1
214
ЧУУЛГАН: НӨХЦӨЛТ ЗЭЭЛИЙН ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХАВСРАЛТЫГ СОЁРХОН БАТАЛЛАА✅ 📌 УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.11.20/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралтыг соёрхон баталлаа. Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих, гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт эмнэлэг, Эрдэнэт хотын хатуу хог боловсруулах үйлдвэр байгуулах, хог хаягдлыг татан зайлуулах менежментийг сайжруулах, орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашин ханган нийлүүлэх төслүүдийг энэхүү хэлэлцээрийн санхүүжилтээр хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 50.0 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлийн 71 хувийг зарцуулж, 14.5 сая еврогийн зээл ашиглах үлдэгдэлтэй байгаа бөгөөд төсөл хөтөлбөрийн гурав нь хэрэгжиж дууссан, үлдсэн хоёр нь 90-98 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. 📌 Мөн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 80,5 хувиар баталж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 📌 Санхүүгийн зохицуулах хорооны дарга Түндэвийн Жамбаажамцыг өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг гишүүдийн олонх дэмжсэн тул үүрэгт ажлаас чөлөөлөх УИХ-ын тогтоол батлагдлаа. 📌 Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн юм. Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах, гадаад валютын улсын нөөцийн хүрэлцээ, аюулгүй байдлыг хангах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцүүлэн уян хатан тогтох зарчмыг баримтлах, зээлийн мэдээллийн тогтолцоог сайжруулах, олон улсын сайн жишигт нийцсэн төлбөрийн шинэ технологи, стандарт нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг тусгажээ. 📌 УИХ-ын гишүүд төсвийн шинжтэй арга хэмжээг төв банкнаас санхүүжүүлэхгүй байх, ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх, ногоон зээлийг нэмэгдүүлэх, төсвийн бодлогыг мөнгөний бодлоготой уялдуулахад хэрхэн анхаарах талаар асуулт асууж, саналаа хэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
504
ТӨСӨВ 2027 Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг буюу ХАНГАЙН БҮСЭД 2027 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 121 төсөл арга хэмжээг 309,2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ.
47
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2026.11.20/ хэлэлцэх асуудлууд
12