Бээжин–Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын галт тэрэг Улаанбаатарт ирлээ
БНХАУ-ын Бээжин хотоос ОХУ-ын Эрхүү хотыг чиглэн хөдөлсөн Хятад–Монгол–Оросын олон улсын зорчигч тээврийн анхны V3/4 галт тэрэг пүрэв гарагийн орон нутгийн цагаар 14:35 цагт Улаанбаатар өртөөнд иржээ.
Гурван улсын нутгийг дамнан нийт 2,666 км замыг ойролцоогоор 55 цагт туулах уг галт тэрэгний чиглэлд Хятадын Эрээн, Монголын Замын-Үүд, Сүхбаатар, Оросын Наушки боомтуудад хилийн болон цагаачлалын шалгалт хийх юм.
🚆 Бээжин–Улаанбаатар–Эрхүү чиглэлийн галт тэрэг зургаан жилийн завсарлагааны дараа дахин хөдөллөө
Өнөөдөр зургаан жилийн завсарлагааны дараа Бээжингээс Эрхүү хотыг чиглэсэн К3/4 дугаартай анхны галт тэрэг хөдөлжээ.
Галт тэрэг Бээжингээс лхагва гараг бүрийн 07:27 цагт хөдөлж, Улаанбаатарт арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт 14:35 цагт ирэх бөгөөд баасан гарагт 14:55 цагт Эрхүүд хүрнэ.
Бээжингээс Эрхүү хүртэлх аялал нийт 55 цаг үргэлжлэх юм.
78
Баруун-Урт хотын цахилгаан хангамжийг сайжруулах дэд станц ашиглалтад орлоо
Баруун-Урт хотын хүн ам, цахилгаан хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, өвлийн оргил ачааллын үед чадлын дутагдал үүсэх болсон.
Харин “Хайлааст” дэд станц ашиглалтад орсноор айл өрхүүдийн цахилгаан хангамж сайжирч, найдвартай эх үүсвэрээр хангагдах боломж бүрдсэн талаар Баруун-Урт сумын засаг дарга Ж. Жавхлантөгс мэдээллээ.
Уг дэд станцыг улсын төсвийн 6.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
107
“Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдааны хоёр дахь өдөр 19 аймаг, нийслэлээс 40 гаруй автомашин мах нийлүүлжээ
Эхний өдөр 45 тонн мах борлуулсан бөгөөд өнөөдөр нэмэлт нийлүүлэлт хийхээр төлөвлөсөн байна.
Худалдаагаар малчид, хоршоологчид мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, цагаан идээг зуучлагчгүйгээр шууд борлуулж байна. Мөн явуулын лаборатори ажиллуулж, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж байгаа аж.
Худалдаа энэ сарын 27, 28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд иргэд мах, хүнсний бүтээгдэхүүнийг цахимаар захиалж, хүргүүлэн авах болон зээлийн үйлчилгээгээр худалдан авах боломжтой.
"Өвлийн идэш – 2026" өргөтгөсөн худалдаа 11-р сарын 25–29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
21 аймгийн малчид, хоршоологчид мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн дундаж үнээс хямд үнээр борлуулна.
Арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний зорилго нь нийслэлийн хүн амын өвлийн хүнсний хэрэгцээг хангах, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих юм.
56
Хэнтий аймагт “Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа болж байна
Хэнтий аймгийн 18 сум, таван тосгоны малчид, хоршоологчид Чингис хотод зохион байгуулж буй “Өвлийн идэш-2026” худалдаанд оролцож, мах, сүү, цагаан идээг хэрэглэгчдэд шууд борлуулж байна.
Худалдаа 11 сарын 27, 28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд иргэд өвлийн хүнсээ зуучлагчгүйгээр, үйлдвэрлэгчдээс худалдан авах боломжтой.
"Өвлийн идэш – 2026" өргөтгөсөн худалдаа 11-р сарын 25–29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно
21 аймгийн малчид, хоршоологчид мах, сүү, цагаан идээг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн дундаж үнээс хямд үнээр борлуулна.
Арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж байна.
Арга хэмжээний зорилго нь нийслэлийн хүн амын өвлийн хүнсний хэрэгцээг хангах, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн огцом хэлбэлзлээс сэргийлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих юм.
58
НАТО-гийн AWACS тагнуулын онгоц Оросын хилийн ойролцоо зургаан цаг орчим нисжээ
Люксембургийн бүртгэлтэй Boeing E-3A Sentry нисэх онгоц Москвагийн цагаар 02:45 орчимд Литвийн Шяуляй нисэх буудлаас хөөрчээ. Улмаар Калининград мужийн хил орчимд ниссэний дараа Латви, Эстонийн дээгүүр давтан тойрог хийж, Оросын хилийн ойролцоо бараг зургаан цаг ажилласан байна.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэдээллээр уг онгоцны радар 400 гаруй км-ийн зайд байгаа объектыг илрүүлэх боломжтой. Орос улс НАТО-гийн баруун хил орчмын цэргийн идэвхжил нэмэгдэж байгаад удаа дараа санаа зовниж буйгаа илэрхийлж ирсэн юм.
66
ЭМД-ын сангаас гарсан 151.9 сая төгрөгийн зардлыг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлжээ
2026 оны 11 сарын 19-26-ны өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон 169 иргэний эмчилгээ, үйлчилгээний зардалд ЭМД-ын сангаас 151.9 сая төгрөг зарцуулсан байна.
Холбогдох хууль, журмын дагуу уг зардлыг буруутай этгээдүүдээр бүрэн нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ.
50
Тэрэлжид Их эзэн Чингис хааны гэрэлт хөшөөг босгожээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг угтан Тэрэлжийн Горхийн баруун салаа, Орог ямаат уулын энгэрт Их эзэн Чингис хааны гэрэлт хөшөөг бүтээн залжээ.
Далайн түвшнээс дээш 1602 метрийн өндөрт байрлах хөшөөний нээлтийн ёслолыг өнөөдөр буюу энэ сарын 27-нд зохион байгуулсан байна.
Хөшөөг Чингис хааны нэрэмжит Их Засаг их сургуулийн санаачилгаар бүтээжээ.
49
Г.Жуковын амьдрал, цэргийн өвд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
«Жуковын өв» олон улсын форумын хүрээнд Зөвлөлт Холбоот Улсын маршал Георгий Жуковын амьдрал, цэргийн үйл хэрэг, дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг хэлэлцэх олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр буюу 11 дүгээр сарын 27-нд болж байна.
Хурал Улаанбаатарын цагаар 15:00–19:00 цагт орос хэлээр явагдах бөгөөд Улаанбаатар дахь Русский Домын албан ёсны Фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.
42
Оросын “Солнцепёк” систем Украины байрлал руу довтолжээ
ОХУ-ын “Запад” бүлэглэлийн “Солнцепёк” гал сөнөөгч системийн баг Красный Лиман суурьшлын орчимд шөнийн ажиллагаа явуулж, Украины цэргийн байрлалыг онилжээ.
158
Иран: АНУ, Израил Европыг Ойрх Дорнодын дайнд татан оруулахын тулд хуурамч халдлага зохион байгуулж болзошгүй
Иран улс Кувейт дэх агаарын довтолгооноос хамгаалах станцад болсон, Италийн хоёр мэргэжилтний амь насыг хохироосон нисгэгчгүй төхөөрөмжийн халдлагад оролцсон гэх мэдээллийг эрс няцаалаа.
Ираны Зэвсэгт хүчний төлөөлөгч Абольфазл Шекарчи уг буруутгалыг мөргөлдөөнийг өргөжүүлж, Европыг дайнд татан оруулах зорилготой хуурамч ажиллагаа байж болзошгүй гэж анхааруулжээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи уг үйл явдлыг “Дайн өдөөх урьдчилан бэлтгэсэн хувилбар” хэмээн тодорхойлсон байна.
67
“Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудлыг шалгахыг 87 гишүүн дэмжив
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын мэдээлснээр, “Бодь”-ийн гэрээтэй холбоотой асуудлыг шалгах түр хороо байгуулах санаачилгыг УИХ-ын 87 гишүүн дэмжиж, гарын үсэг зуржээ.
Тэрбээр асуудлыг нам харгалзахгүй ил тод шалгаж, хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага тооцох ёстойг онцолсон байна.
61
Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин замын тээврийн төслийн хүрээнд болзошгүй саатал, техникийн гэмтлийн үед зорчигчдыг аврах сургалт үргэлжиж байна
Францын “Пома групп”-ийн удирдан явуулж буй сургалтанд онцгой байдлын алба хаагчид хамрагдаж, өндрөөс аврах ажиллагаа болон тусгай тоног төхөөрөмж ашиглах дадлага хийж байна.
Сургалт нь осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааны бэлэн байдлыг хангах зорилготой юм.
🚠🇲🇳 Яармаг–Хархорин чиглэлийн дүүжин замын туршилт эхэллээ.
Улаанбаатарын анхны дүүжин замын туршилт эхэлж, Яармагийг Хархорин захтай холбох 4.2 км шугамд 98 кабин ажиллана. Нэг кабин 10 хүн тээвэрлэх бөгөөд цагт 2,320 хүртэлх зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай. Туршилтыг хоёр сарын хугацаанд явуулж, 12 дугаар сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
69
“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавилаа
Түүнийг хортой химийн бодис агуулсан барьцалдуулагчийг хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр яллагдагчаар татжээ.
Шүүхээс С.Даваасүрэнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
60
Орос, Монголын эрдэмтэд хоёр жилийн хамтарсан судалгааны үр дүнд Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн С.Одонтуяа өнөөдөр хэлэхдээ:
🔸Байгаль, экологийн талаас авч үзэхэд Эгийн голд усан цахилгаан станц барих боломжтой бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэж үзсэн.
🔸Мөн Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт цутгадаг учраас усан цахилгаан станц барих асуудлыг хөрш оронтой зайлшгүй зөвшилцөж шийдвэрлэх шаардлагатай.
Монгол Улс, ОХУ Эгийн голын УЦС-ын судалгааг ирэх сард хэлэлцэхээр болжээ
Монгол, Орос хоер улсын ШУА-ийн хамтарсан ажлын хэсэг Эгийн голын УЦС төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн судалгааны эцсийн үр дүнг хэлэлцэж, төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж дүгнэсэн байна. Судалгааны тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгчээ.
315 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай, жилд дунджаар 606 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх уг төслийн судалгааны үр дүн, зөвлөмжийг ирэх арванхоёрдугаар сард хоёр улсын Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар болжээ.
90
Монгол Улс НҮБ-ын Цэвэр хөгжлийн механизмын Гүйцэтгэх зөвлөлийн хөгжиж буй орнуудыг төлөөлөх үндсэн гишүүнээр анх удаа сонгогдлоо
Хөгжиж буй орнуудад хуваарилсан хоёр суудлын нэгэнд БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн сонгогдсон байна.
Ингэснээр Монгол Улс олон улсын карбон зах зээлийн бодлого, шийдвэр гаргах үйл явцад оролцох, уур амьсгалын санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм.
COP31: Монгол Улс Антальягийн санаачилгыг бүрэн дэмжинэ
COP31 бага хурлын үеэр Туркийн Анталья хотод зохион байгуулсан ой, хээрийн түймрийн нэгдсэн менежментийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр түймрийн эрсдэлийг урьдчилан тооцох, эрт илрүүлэх технологийг нэвтрүүлэх, ОХУ, БНХАУ зэрэг хөрш орнуудтай хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах шаардлагатайг онцолсон байна.
Мөн Монгол Улс Антальягийн санаачилгыг бүрэн дэмжиж, олон улсын хамтын ажиллагаанд оролцохоо илэрхийлжээ.
86
ОУАЭА Запорожийн АЦС-ын цахилгаан хангамжийг сэргээхээр түр гал зогсоох хэлэлцээ хийж байна
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) Запорожийн атомын цахилгаан станцын цахилгаан хангамжийг сэргээх зорилгоор ОХУ, Украинтай орон нутгийн хэмжээнд түр гал зогсоох асуудлаар хэлэлцэж байна.
Тус станц арваннэгдүгээр сарын 25-нд цэргийн ажиллагааны улмаас гаднын цахилгаан хангамжийн сүүлчийн шугам болох 330 кВ-ын Ферросплавная-1 шугамд холбогдох боломжгүй болжээ.
Ингэснээр мөргөлдөөн эхэлснээс хойш 28 дахь удаагаа станцын аюулгүй ажиллагааг хангахын тулд нөөц дизель генераторт шилжсэн байна.
79
Монгол улсын тээврийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байна
1936 онд байгуулагдсан тус алба өнөөдөр улс орны эдийн засгийн гол судас болсон төмөр замын тээвэр, агаарын хил, нисэх буудлын онцгой бүсийн аюулгүй байдлыг сахин хамгаалж ажиллаж байна.
Ойн арга хэмжээнд оролцсон Ерөнхий сайд Н.Учрал замын хөдөлгөөний аюулгүй байдлыг шинэ шатанд гаргах шаардлагатайг онцлов. Хотжилт, тээврийн хэрэгслийн тоо өсөж буй энэ үед хиймэл оюун ухаан, ухаалаг хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулахад Засгийн газар онцгой анхаарч дэмжинэ гэдгийг тэмдэглэв.
Түүхт ойн энэ өдөр Тээврийн цагдаагийн албыг Төрийн цэргийн дээд шагнал “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнасан нь хууль ёс, иргэдийн аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан олон жилийн хөдөлмөрийн үнэлгээ юм.
113
Якутск хотод мөнх цэвдэгт 35 мянган жилийн турш хадгалагдсан нохой зээхийн үлдэгдлийг судалж байна
Махчин амьтны цогцсыг 2025 онд Колыма голын орчмоос илрүүлжээ. Зөөлөн эд, тэр ч байтугай дотоод эрхтнүүд нь хүртэл бараг бүрэн бүтэн хадгалагдсан байна.
Эрдэмтэд цогцост задлан шинжилгээ хийж, лабораторийн шинжилгээнд зориулан дээж авч буйг дүрс бичлэгт харуулжээ.
1
104
Д.Алтанцоож заан 128 бөхийн барилдааны түрүү бөхөөр тодорлоо.
Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Монгол Улсын заан Д.Алтанцоож манлайллаа.
🇲🇳 Монгол Улс Бүгд Найрамдах засаглалаа тунхагласны 102 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Улсын анхдугаар Их Хурлаар анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхтэй.
Энэхүү өдөр Монгол Улс хаант засаглалаас бүгд найрамдах засаглалд шилжиж, төрийн байгуулал, эрх мэдлийг Үндсэн хуулиар зохицуулах үндэс суурийг тавьсан юм.
🇲🇳 Монгол түмэндээ Улс тунхагласны баярын мэнд хүргэе!
Тусгаар тогтносон Монгол Улс минь үүрд мандан бадрах болтугай!
113
Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нар нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
🇲🇳 Бүгд Найрамдах Улс тунхагласны 102 жилийн ойг тохиолдуулан Төрийн далбааг төв талбайд мандуулж, “Бүгдээрээ сонс”, “Туг хүндэтгэх аялгуу” болон Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ.
139






















