The Mongols (@themongolmn) header
The Mongols (@themongolmn) profile picture

Дэлхийн Монголчуудад зориулав! 🇲🇳 https://teapaw.org/t.co/xBF3lFsE8l FB: https://teapaw.org/t.co/QTn9o63yzk Email: [email protected] 📞 72300039

Mongolia
Joined February 2024
Эрмитажи дахь Монголтой холбоотой олдворууд 10-р хэсэг.. МЭӨ 1-р зууны Хүннү гүрний язгууртны булшнаас олдсон Ноён уулын торгон нэхмэлүүдээс эхлээд Их Монгол Улс, Алтан Ордны улсын үеийн алт, мөнгөн гоёл чимэглэл, цаашлаад 18–20-р зууны эхэн үеийн Монгол, Төвөдийн буддын шашны ховор нандин шүтээн зургууд, баримлууд хүртэлх өргөн хүрээг эндээс харж болно. baabar.mn/themongol/ermitaji…
2
5
251
Чойбалсан гуайн зургийг тайлбар бичээд оруулсан доор нь баахан хүмүүс сайн муу гээд хэрэлджээ. Түүхэн хүмүүс бүгд зөрчилтэй байдаг, учир нь хүний амьдрал эрээнтэй бараантай юм билээ. Зүгээр гэрэл зураг мэргэжлийн тайлбар хийсэн байна гээд хүлээж авч сураарай.
57
Дунд суугаа хүний барьсан хөгжим нь дөрвөлжин хэлбэрийн ширэн цартай, урт иштэй, оройдоо морины толгойн сийлбэр бүхий уламжлалт хийцтэй морин хуур байна. Царны дөрвөн буланд алхан хээ, голд нь дугуй хээ угалз чимэглэжээ. Баруун талын хүний барьсан хөгжим дөрвөн утастай хуучир (Дөрвөн чихтэй хуур) Жижиг дөрвөлжин хэлбэрийн цартай, урт ишнийх нь дагуу дөрвөн ширхэг хөглөгч чих байрласан, оройдоо морины толгойтой хуучир хөгжим байна. Тэрбээр баруун гартаа хуучир хөгжмийн нумыг барьсан харагдана. Өчүүхэн би бээр нэрлэж чадаагүй учир та бүгдээс тусламж хүсэж байна.
1
2
12
323
Өнөөдрийн бидний мэдэх Төрийн ордон хараахан баригдаагүй, төв талбай маань чулуун хавтан бус шороон хөрстэй байсан тэртээ 1946 оны долоодугаар сарын 8-ны өдөр. Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан уран барималч С.Чоймболын загвараар бүтээсэн жанжин Д.Сүхбаатарын морьт хөшөөг нээх ёслол ийнхүү болж байжээ. Энэ өдрөөс эхлэн хуучнаар "Индрийн талбай" хэмээн нэрлэгддэг байсан хотын төв хэсэг албан ёсоор Сүхбаатарын талбай болсон түүхтэй. Одоогийн Төрийн ордны буурин дээр хуучин Засгийн газрын хоёр давхар цагаан байшин болон алдарт "Бөмбөгөр ногоон" театрын дугуй орой харагдаж байна. Анхны энэ хөшөөг бетон, чулуугаар барьж байсан бөгөөд хожим 2011 онд хүрлээр шинэчлэн цутгасан юм. Нийслэлийн олон мянган иргэд, цэргүүд хөшөөг тойрон жагссан бол цаана нь Чингэлтэйн уулс ямар ч гэр хороолол, барилга байгууламжгүй нүцгэн цэлийж харагдана.
75
Хорлоогийн Чойбалсан босоо захтай, урдаа таван товчтой, энгэртээ хоёр халаастай маршалын дүрэмт китель өмссөн байна. Хоёр мөрөн дээрээ том таван хошуу болон сүлд бүхий өрлөг жанжны буюу маршалын хатуу мөрдөс зүүжээ. Зүүн энгэр дээрээ БНМАУ-ын баатрын тэмдэг болох хоёр ширхэг “Алтан таван хошуу” одонг зэрэгцүүлэн зүүсэн харагдана. Тэрбээр 1941 онд анх удаа, 1945 онд Чөлөөлөх дайны дараа хоёр дахь удаагаа БНМАУ-ын баатар цолоор шагнагдаж, улсын анхны хошой баатар болж байсан. Тун удахгүй гарах Х. Чойбалсан фото альбомноос..
206
Дээд эгнээний голд байрлах хар хавтастай, угалзан хүрээтэй товгор үсэгтэй ном нь “Монголын нууц товчоо” Ц.Дамдинсүрэн гуайн орчуулга эсвэл судалгааны эх хувилбаруудын нэг байна. Доод эгнээний зүүн талын эхний ном нь “Сургаалын шүлэг” эсвэл ардын аман зохиолын эмхэтгэл, хажуугийнх нь шинжлэх ухаан, түүхийн чиглэлийн бүтээлүүд байна.
57
ШУУДАНГИЙН МАРК “МОНГОЛ АРД УЛС XXXV ЖИЛ” Ром тоогоор 35 жил гэж бичсэн нь 1921 оны Ардын хувьсгалын 35 жилийн ой буюу 1956 оныг илэрхийлж байна. Зургийн төвд гараа дэвээ хийж буй бөх бол ууган Дархан аварга Б.Түвдэндорж бөхийн засуул нь "Дэгээ" хэмээх С. Гончиг. 1956 оны 7 дугаар сарын 1-нд Ардын хувьсгалын 35 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркийн цуврал нь Монголын филателийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг.
1
77
Улаан цутгалан 40 мөнгө. Босоо хэлбэртэй энэхүү маркийн эскизийн дээд хэсэгт “МОНГОЛ АРД УЛС XXXV ЖИЛ” гэж бичсэн бол голд нь Монголын хамгийн өргөн хүрхрээ болох Улаан цутгалангийн гэрэл зургийг байрлуулжээ. Доод хэсэгт нь “УЛААН ЦУТГАЛАН ӨВӨРХАНГАЙ БАТӨЛЗИЙ СУМАНД 40 МӨНГӨ” хэмээн байршил болон нэрлэсэн үнийг гараар бичсэн байна.
73
Хурдан морины уралдаан 20 мөнгө. Хэвтээ хэлбэртэй энэ загварт үндэсний баяр наадмын хурдан морь унаач хүүхдүүдийн морьтойгоо зогсож буй түүхэн гэрэл зургийг ашиглажээ. Доод хэсэгт нь монгол үндэсний үргэлжилсэн эвэр угалз хээг зурж, баруун буланд нь “20 МӨНГӨ” гэж тэмдэглэсэн байна.
1
4
141
Үндэсний сурын харваа 1 төгрөг. Хэвтээ загвартай энэхүү эх зурагт үндэсний хувцастай сурчид нум сум эвшээлгэн харваж буй агшныг ард нь намирах тугийн хамт буулгажээ. Доод талд нь “СУРЧИН. 1 ТӨГРӨГ” гэж бичсэн бөгөөд энэ нь тухайн цувралын хамгийн өндөр нэрлэсэн үнэтэй маркийн төсөл байжээ.
1
3
118
Ихэр гурав. 60 мөнгө. ШУУДАНГИЙН МАРК Ном сонирхон харж буй гурван ихэр охины өхөөрдөм гэрэл зургаар тухайн үеийн хүүхэд багачуудын аз жаргалтай амьдрал, хүн амын өсөлтийг бэлгэдсэн төсөл.
53
Богд Хаант Монгол Улсын анхны Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд, Эрдэнэ засаг, жүн ван Мижиддоржийн Намсрайн залуухан хатан Даваагийн энэхүү хөрөг нь ХХ зууны эхэн үеийн Халхын дээд зиндааны язгууртан хатны ёслолын өмсгөл, гоёл чимэглэлийн төгс илэрхийлэл юм. Мижиддоржийн Намсрай нь Чингисийн алтан ургийн сурвалжит язгууртан, Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошууны засаг ноён байсан бөгөөд түүний хатны зэрэг дэв өмсгөл хэрэглэлээс нь тод харагдаж байна. Халх эхнэрийн сүр хүчийг илтгэх тоорцог малгай өмсөж, оройдоо язгууртан зэрэг дэвийг илтгэх жинс хадсан байна. Дух руу унжсан сувдан сүлжээс, хоёр шанааг даган цээж рүү унжсан олон эгнээ нарийн сувд, шүрэн унжлага нь тухайн үеийн хатдын хамгийн үнэ цэнтэй гоёл байжээ. Хоёр тал руугаа дэлгэгдсэн дэвүүр хэлбэрийн үсний хавчаар нь алт, мөнгөн хөөмөл хээтэй, шүр, оюу шигтгээтэй уран хийцтэй харагдана. Үүний доогуур үсний гэр буюу туйв зүүж, үзүүрийг нь гоёмсог чимэглэжээ. Биедээ өндөр дэрэвгэр мөртэй (түшлэг мөртэй) ёслолын ууж өмссөн байна. Уужны мөр болон ханцуйн хэсгийг нарийн хээ угалз бүхий хоргой торгоор урлаж, зах ирмэгийг нь олон давхар эмжээрээр хөвөөлжээ. Дотор талын дээлний нударга нь өргөн, цайвар өнгийн торгон дээр өлзий хээ хатгасан нь ихэмсэг төрхийг улам тодотгоно. • Хүзүүндээ хэд хэдэн давхар сувдан болон шүрэн зүүлт зүүж, хоёр гарынхаа ядам болон дунд хуруунд мөнгөн бөгж зүүсэн байна. Мөн тухайн үеийн хүрээний язгууртан бүсгүйчүүдийн гоо сайхны өвөрмөц хэв маяг болох хоёр хацар дээрээ дугуй хар мэнгэ тавьсан нь тод харагдана. Уужны хормой доогуур ээтэн хоншоортой, угалз хатгамал бүхий уламжлалт монгол гутал өмссөн нь харагдаж байна. "The Mongols" 3 боть гэрэл зургийн цомог номноос..
1
1
340
The Mongols retweeted
Ironically, the peoples remained from the Huns (who are sometimes claimed to be Mongol) such as the Akatzri, Onogur, Utrigur, Kutrigur, Sarogur, Sabir, Bulgar and Chuni, were all Turkic clans and tribes.
Аттила хаанаар удирдуулсан Хүннү нарын эсрэг Ромын болон түүний холбоотон нарын цэргийн хооронд Каталаны хөндийд 451 онд болсон тулалдаан.
6
7
123
2,971
Ялта - 2 дээд хэмжээний уулзалт эхэлчивүү?
1
1
2
347
Улс нь шатахууны хомсдолтой, өвөлдөө цахилгааны хязгаарлалттай, хүнсний үнэ тэнгэрт хадаж, эмнэлэг нь оргүй, зам нь түгжрэлтэй байна. Өвөлдөө зуд, зундаа үер, суурьшлын бүс рүү орж ирэх зэрлэг амьтад гээд байгаль, нийгмийн сорилтууд ар араасаа хөвөрч, дундаж давхарга үгүй болж баян ядуугийн ялгаа улам гүнзгийрлээ. Гэтэл ийм хүнд үед эрх баригчид, улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн бодит асуудлыг шийдэхийн оронд эцэс төгсгөлгүй хэрүүл тэмцэлд анхаарлаа хандуулсаар байна. Энэ бүхний бодит хохирол, ачааг эцэст нь жирийн ард түмэн, тэр дундаа эмзэг бүлгийнхэн л нуруун дээрээ үүрч байгаа нь харамсалтай. Улстөрийн хэрүүлээ болиод нийгмийнхээ бодит асуудлыг шийдээсэй!
1
6
194
The Mongols retweeted
Cücük kadar Moğolların hala sesini çıkartan litaratürdeki yanlı mongol pr’ı. Bozkırı şerefsiz Cengiz’in yönetimine bırakan atalarımıza, hatta ona katılanlara kırgınım. Nelerle uğraşıyoruz. :p
1
1
11
255
Replying to @themongolmn
Bana bir tane moğol boyu söyle Avrupa hunlarından hadi götün yiyor mu görelim. Ben türklerden sayıyorum Onogur utigur kutrigur saragur akatziri hazar tungur alpilcur ultzindur vardor angisciri bittugur...
1
2
33
348
The Mongols retweeted
Replying to @themongolmn
Mongols larping as early Turkic peoples on social media again... The fact that all the peoples who emerged in the region after the Huns were of Turkic origin provides sufficient answers to the discussion anyway.
4
6
128
1,253
Аттила хаанаар удирдуулсан Хүннү нарын эсрэг Ромын болон түүний холбоотон нарын цэргийн хооронд Каталаны хөндийд 451 онд болсон тулалдаан.
7
10
1
29
6,404
The Mongols retweeted
Оюу толгойн ноогдол ашиг ямар ч байдлаар,аль ч дансанд тараасан ч би тухайн банкны SMS-д Санжийн Баярт баярлалаа гэж бичих болно.
Монгол Улсын 25 дахь Ерөнхий Сайд Санжийн Баяр
1
1
131