Tuvdendorj Gantumur retweeted
AI хөгжихийн хэрээр шалгалтын үеэр хуулах арга ч “шинэ түвшинд” гарчээ! 👓🤖
Өмнөд Солонгост энэ пүрэв гарагт 500 мянга гаруй сурагч есөн цаг үргэлжлэх их сургуулийн элсэлтийн шалгалтаа өгнө. Гэвч энэ жил сурагчдын нүдний шилийг нэг бүрчлэн шалгахаар болжээ.
Учир нь саяхан тус улсын татварын нягтлан бодогчийн шалгалтад бараг төгс оноо авч тэргүүлсэн нэгэн залуу бичил камераар асуултын зургийг авч, хиймэл оюун ухаанаар бодуулснаа хүлээн зөвшөөрсөн байна.
Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын Засгийн газар яаралтай хуралдаж, дараах арга хэмжээг авахаар болжээ:
✅ Шалгалтын байранд хиймэл оюун ухаант ухаалаг нүдний шил илрүүлэх тусгай баг ажиллуулах;
✅ Хуулсан тохиолдолд шалгалт өгөх эрхийг гурван жилээр хасаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Технологи хөгжихийн хэрээр шалгалтын шударга байдлыг хангах нь боловсролын салбарын томоохон сорилт болж байна.
Манай Боловсролын яам ийм эрсдэлээс сэргийлэх ямар шийдэл бэлдэж байгаа бол?
Эх сурвалж:Financial times
Tuvdendorj Gantumur retweeted
Өнөөдөр Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна. 🇲🇳
Түүний “Миний нутаг”, “Од”, “Дөрвөн улирал”, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”, “Учиртай гурван толгой” зэрэг бүтээл монголчуудын сэтгэлд өнөө хэр ойр хэвээрээ.
Д. Нацагдоржийн “Миний нутаг” шүлгээс…
Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүй орон
Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Тэрээр Монгол нутгийнхаа байгалийн сайхныг, ард олныхоо ахуй амьдралыг, өөрчлөгдөж буй цаг үеийнхээ өнгө төрхийг соргогоор ажиглаж уран бүтээлдээ мөнхөлжээ. 💐
Tuvdendorj Gantumur retweeted
Өнөөдрийн China Daily сонинд мэдээлснээр, Австрали 2025 онд 2.4 тэрбум австрали долларын (1.63 тэрбум ам.доллар) ноос экспортолжээ.
Австрали бол цамц, костюм, пальто зэрэг хувцас үйлдвэрлэхэд ашигладаг өндөр чанарын нарийн болон маш нарийн ширхэгтэй мерино ноосны дэлхийн тэргүүлэх экспортлогчдын нэг юм.
Харин Хятад бол дэлхийн хамгийн том ноос боловсруулах зах зээл бөгөөд импортолсон ноосны заримыг нь дахин экспортолж, заримыг нь гүйцэд боловсруулдаг аж.
Хятадын томоохон үйлдвэрүүд чанарын шаардлагад нь нийцсэн, үнэ нь тохирсон мерино ноосыг Австралиас авах сонирхолтой. Бусад үзүүлэлт нь ижил хувцаснаас сонгохдоо Хятадын олон хэрэглэгч байгалийн ширхэгт материалаар хийсэн хувцсыг илүүд үздэг нь Австралийн ноосны экспортод эерэгээр нөлөөлөх боломжтой гэж нийтлэлд дурджээ.
Харьцуулахад Монгол Улс 2025 онд 6,595 тонн хонины ноос экспортолж, 6.71 сая ам.долларын орлого олжээ. Манай улсад бэлтгэдэг хонины ноосны дийлэнх нь бүдүүн ширхэгтэй бөгөөд хивс, эсгий, барилгын дулаалгын материал үйлдвэрлэхэд ашигладаг.
Tuvdendorj Gantumur retweeted
🇲🇳 Засгийн газрын өрөөр Монгол Улс дэлхийд хаана эрэмбэлэгдэж байна вэ?
Олон улсын валютын сан 2026 оны аравдугаар сард нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа улс орнуудын засгийн газрын өрийн төсөөллийг танилцуулжээ.
🔰 ОУВС-гийн төсөөллөөр дэлхийн 190 орны засгийн газрын нийт өр 2026 онд 121 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна. Үүний бараг 53 хувь нь АНУ, Хятад хоёрт ноогдож байна.
🔰 Монгол Улсын ЗГ-ын нийт өр 2026 онд ойролцоогоор 14 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 44.1 хувь байх төлөвтэй.
🔰 Өрийн хэмжээгээр Монгол Улс 190 орноос 1️⃣2️⃣4️⃣ дүгээрт эрэмбэлэгдэж байна.
🔰Бүс нутгийн зарим улстай харьцуулбал
* 🇰🇿 Казахстан — 23.8%
* 🇰🇬 Киргиз — 34.0%
* 🇲🇳 Монгол — 44.1%
* 🇰🇷 БНСУ — 47.3%
* 🇨🇳 Хятад — 104.4%
* 🇯🇵 Япон — 199.4%
Tuvdendorj Gantumur retweeted
Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр.
Танд Монгол бахархлын өдрийн мэнд хүргэе!🇲🇳🇲🇳🇲🇳
Tuvdendorj Gantumur retweeted
Хятадын Ардын банк арилжааны банкуудын гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
🔰 Нөөцийн хувь хэмжээ: 4%-иас 6% болж нэмэгдэнэ.
🔰 Зах зээлээс татагдах валют: Ойролцоогоор 24 тэрбум ам.доллар.
🔰 Хэрэгжих хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 15.
Шийдвэрийн дараа юанийн ханш суларч, нэг ам.доллар 6.6728 юаньтай тэнцжээ.
Юанийн ханш хэт хурдтай чангарах нь Хятадын экспортын барааг гадаадын худалдан авагчдад илүү үнэтэй болгож, экспортлогчдын өрсөлдөх чадвар, ашигт ажиллагаанд дарамт учруулдаг. Тиймээс төв банк валютын нөөцийн шаардлагыг 2 нэгж хувиар нэмэгдүүлж, зах зээл дэх гадаад валютын нийлүүлэлтийг 24 тэрбум ам.доллараар бууруулах замаар юанийн чангаралтыг сааруулахыг зорьж байна.
Хятад бол манай улсын хамгийн том худалдааны түнш.
Бусад нөхцөл тогтвортой үед юань ам.долларын эсрэг сулрах нь манай худалдаачдад эерэгээр нөлөөлөх боломжтой.
Харин манай экспортын орлого, ялангуяа нүүрс, зэсийн борлуулалтад үзүүлэх нөлөө эрэлт, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ, гэрээний төлбөрийн валют болон төгрөгийн ханшийн хөдөлгөөнөөс хамаарна. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын орчин, гадаад бодлого ихээхэн нөлөөтэй болохыг анхаарч ажиллах учиртай.
Tuvdendorj Gantumur retweeted
Энэ долоо хоногт Хойд Солонгостой холбоотой хакерууд дэлхийн хамгийн том криптовалютын бирж болох Binance-аас 6.3 тэрбум ам.долларын хөрөнгө хулгайлсан байж болзошгүй гэх мэдээлэл дэлхий даяар түглээ. Financial Times сонин өнөөдрийн дугаартаа энэ талаар нийтлэл гаргажээ.
Хойд Солонгостой холбоотой хакеруудын үйлдсэн гэж мөрдөн шалгах байгууллагууд болон шинжээчдийн үзэж буй томоохон хэргүүдээс дурдвал:
🔰 2016 он — Бангладешийн төв банк: 81 сая ам.доллар. Банкны сүлжээнд нэвтэрч, хуурамч шилжүүлгийн заавар ашиглан мөнгийг гадаадын данснууд руу шилжүүлжээ. АНУ-ын Хууль зүйн яам уг хэргийг Хойд Солонгостой холбоотой хакерууд үйлдсэн гэж үздэг.
🔰 2022 он — Ronin сүлжээ: 620 сая ам.доллар. Блокчейнд суурилсан Axie Infinity тоглоомын хөрөнгө шилжүүлэх сүлжээнээс криптовалют хулгайлжээ. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (ХМТ) уг халдлагыг Хойд Солонгостой холбоотой Lazarus болон APT38 бүлгүүд үйлдсэн гэж мэдэгдсэн.
🔰 2024 он — Японы DMM Bitcoin: 308 сая ам.доллар. АНУ, Японы мөрдөн шалгах байгууллагууд энэ хэргийг Хойд Солонгосын TraderTraitor бүлэгтэй холбосон. Хакерууд дижитал хэтэвчний үйлчилгээ үзүүлдэг компанийн ажилтныг хуурч, хортой программ суулгуулах замаар халдлага үйлджээ.
🔰 2025 он — Bybit бирж: 1.5 тэрбум ам.доллар. Дубайд төвтэй тус криптовалютын биржээс ийм хэмжээний дижитал хөрөнгө хулгайлсан хэргийг Хойд Солонгостой холбоотой хакерууд үйлдсэн гэж ХМТ мэдэгдсэн.
🔰 2026 он — Binance бирж: 6.3 тэрбум ам.доллар. Дэлхийн хамгийн том криптовалютын биржид болсон гэх энэ халдлагыг блокчейн шинжилгээний TRM Labs компани Хойд Солонгосын TraderTraitor бүлэгтэй холбожээ.
Binance-ийн талаарх мэдээлэл батлагдвал зөвхөн эдгээр таван хэргийн нийт дүн 8.8 тэрбум ам.доллар давна. Гэхдээ хакерууд энэ бүгдийг бэлэн мөнгө болгон авч чадаагүй. Хулгайлагдсан хөрөнгийн зарим хэсгийг царцаасан аж.
Олон тэрбум ам.долларын хөрөнгө хамгаалдаг системийн эмзэг цэг нь ганц ажилтны компьютер, эсвэл хууртагдан хийсэн ганц үйлдэл байж болдгийг эдгээр хэрэг харуулж байна.
Tuvdendorj Gantumur retweeted
Магадгүй ч биш, санхүүжүүлсэн учраас Монголбанк 850 гаран тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Энэ бол 3 жилийн өмнөх алдагдлын хэмжээ, одоо хэвээрээ л байгаа болов уу!
П.Наранбаяр: Тэтгэврийн зээлийг тэглэхдээ уурхайг хурааж аваад санхүүжүүллээ гэсэн чинь Монголбанк санхүүжүүлсэн байж магадгүй байна‼️
Монголбанк ЗГ-ын далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж явсны гор нь өнөөдөр гарч байна
@naranbayarp @dorjkhand_t @NyamUchral @narantsogts @Lkhagvaa_BoM
Tuvdendorj Gantumur retweeted
Та бүхэндээ Монгол Улсын нийслэлийн өдөр, Улаанбаатар хот үүсч байгуулагдсан өдрийн мэнд хүргэе. 🏙️🌇🌃
Улаанбаатар хот маань хүн бүрт ээлтэй, хүүхэд бүрт аюулгүй, иргэн бүрт ажиллаж, амьдрахад таатай, хөгжил цэцэглэлтээр дүүрэн хот болон хөгжих болтугай!
Нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмрээ оруулсан болон оруулж яваа үе үеийн хөдөлмөрч иргэд, нийт Улаанбаатарчууддаа баярын мэнд хүргэе!👏👏👏
Tuvdendorj Gantumur retweeted
Өнөөдрийн Financial Times сонинд мэдээлснээр:
🔰 2026 онд Хар тэнгист амь үрэгдсэн худалдааны хөлөг онгоцны далайчдын тоо Ормузын хоолойд амь үрэгдсэн далайчдын тооноос давжээ.
🔰 Зөвхөн 7–9 дүгээр сард 387 хөлөг онгоц довтолгоонд өртсөн нь өмнөх улирлынхаас тав дахин их үзүүлэлт юм.
🔰 Хар тэнгист хөлөг онгоцны дайны эрсдэлийн даатгалын зардал хөлгийн үнэлгээний 15 хувьд хүрч болзошгүй байгаа нь Персийн булангийнхаас бараг хоёр дахин өндөр үзүүлэлт юм.
Хар тэнгис бол дэлхийн үр тариа, ургамлын тос болон Оросын газрын тосны экспортын стратегийн чухал гарц юм.
Далайн тээвэр саатаж, даатгалын зардал болон тээврийн үнэ нэмэгдэх нь дэлхийн зах зээлд хүнс, эрчим хүчний үнийн өсөлтийг өдөөж, инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.
Геополитикийн мөргөлдөөний үр дагавар зөвхөн дайтаж буй улс орнуудаар хязгаарлагдахгүй. Дэлхийн худалдаа, нийлүүлэлтийн сүлжээгээр дамжин бусад улс орны эдийн засаг, улмаар иргэдийн амьжиргаанд ч нөлөөлж байна.
Эх сурвалж: Financial Times, 2026.10.26
“Black Sea outstrips Strait of Hormuz as the world’s deadliest shipping route”
Tuvdendorj Gantumur retweeted
Өнөөдөр 10 дугаар сарын 24 буюу НҮБ байгуулагдсан өдөр. 🇲🇳🇺🇳
1945 оны энэ өдөр НҮБ-ын Дүрэм хүчин төгөлдөр болж, хойч үеэ дайн дажны аюулаас хамгаалах, улс үндэстнүүдийн тэгш эрхийг хүндэтгэх, энх тайван, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой тус байгууллага албан ёсоор байгуулагдсан түүхтэй. Анх 51 гишүүн улстай байгуулагдсан НҮБ өнөөдөр 193 улсыг эгнээндээ нэгтгэж байна.
Манай улсын НҮБ-д элссэн зам шулуун дардан байгаагүй. Үе үеийн төрийн зүтгэлтэн, дипломатчдын уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-ын 101 дэх гишүүн болсон билээ. Гурав хоногийн дараа энэхүү түүхэн үйл явдлын 65 жилийн ой тохионо.
Монголчуудын хувьд НҮБ бол тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсын түвшинд бататгаж, дэлхийн улс орнуудтай эрх тэгш хамтран ажиллах онцгой чухал индэр билээ.
Харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа бол бидний ирээдүйн баталгаа юм.
НҮБ-ын өдрийн мэнд хүргэе! 🌏🕊️
Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед Оюу толгойн ноогдол ашгийг юунд зарцуулах талаар олон нийт олон талын байр суурийг илэрхийлж байна.
Миний бодлоор Оюу толгойгоос ирэх 3 их наяд төгрөгийг ашиглах хамгийн ухаалаг шийдэл бол бүгдийг нь шууд тараах ч биш, бүгдийг нь барилга байгууламжид зарцуулах ч биш харин иргэдийн өнөөдрийн амьдрал, улсын ирээдүйн орлого, эдийн засгийн бүтээмжийг зэрэг нэмэгдүүлэхэд хуваарилах замаар зарцуулах нь зөв гэж дүгнэж байна.
Гол нь уул уурхайн баялаг нэг удаагийн орлого болон дуусхын оронд олон жил үр өгөөжөө өгөх хөрөнгө болж үлдэх нь чухал.
Иймээс 3 их наяд төгрөгийг би ингэж хуваарилах нь оновчтой гэж үзэж байна та юу гэж бодож байна.
1. Ирээдүйн өв санд 35% буюу 1.0 их наяд төгрөгийг хувиарлаж улсын хуримтлалыг нэмэгдүүлж, оновчтой төрөлжсөн хөрөнгө оруулалтаар урт хугацааны өгөөж бий болгох. Уул уурхайн орлого буурах үед эдийн засагт хамгаалалт болно.
2. Үйлдвэрлэл, ажлын байр бий болгоход 25% буюу
750 тэрбум төгргийг хөдөө аж ахуйн салбарт мах, сүү, газар тариалан, хүнсний боловсруулалт, түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ. Зорилго нь зөвхөн мөнгө зарцуулах биш, экспорт болон тогтвортой ажлын байр бий болгох.
3. Эрчим хүч, дэд бүтэцэд 20% буюу
600 тэрбум төгрөгийг цахилгаан эрчим хүчний найдвартай байдал, түгээлт, үйлдвэрлэлийн дэд бүтцэд нэн шаардлагатай төслүүдийг сонгоно. Энэ нь бизнесийн зардлыг бууруулж, шинэ үйлдвэрүүд ажиллах нөхцөл бүрдүүлнэ.
4. Боловсрол, эрүүл мэнд 10%
300 тэрбум төгрөгийг мэргэжлийн боловсрол, эмнэлгийн тоног төхөөрөмж, урьдчилан сэргийлэх тусламж, эрэлттэй мэргэжлийн ур чадварт хөрөнгө оруулна.
5. Зорилтот өрхийн дэмжлэг 10%
300 тэрбум төгрөгийг орлого багатай өрх, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн дэмжлэг үзүүлэх ёстой. Бүх хүнд ижил хэмжээний мөнгө өгөхөөс илүү хэрэгцээ өндөртэй хүмүүст бодит тусламж хүргэх нь илүү оновчтой ухаалаг шийдэл гэж үзэж байна.
Та юу гэж бодож байна?
330
Tuvdendorj Gantumur retweeted
Бензин дамлаж зарсан төдөн тохиолдол оллоо, 2 хошуугаар өгөөч, бензиний банкаа хоосолж байж очерлооч зэрэг элийрлүүдээ болиод зах зээлийн зарчмаар асуудлаа шийдээч гэж хэдэн ч удаа хэлэв дээ. Хөмсгөө зангидсан хэдэн гар хэдэн сар иймэрхүү байдлаар ажиллалаа. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ шүү!!!
Tuvdendorj Gantumur retweeted
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Бүгд Найрамдах Нам Конгрессын хоёр танхимд олонхоо хадгалж чадвал насанд хүрсэн америк иргэн бүрд 5,000 ам.доллар олгоно хэмээн мэдэгджээ.
2026 оны 11 дүгээр сарын 3-нд буюу 11 хоногийн дараа болох АНУ-ын Конгрессын сонгуулиар:
🔰 Төлөөлөгчдийн танхимын 435 суудлыг бүгдийг нь шинээр сонгоно.
🔰 Сенатын 100 суудлын 35-д сонгууль явуулна. Үүнээс 33 нь ээлжит, 2 нь нөхөн сонгууль юм.
Одоогоор Бүгд Найрамдах Нам Конгрессын хоёр танхимд олонхийг бүрдүүлж байгаа ч сонгуулийн дараа аль нам олонх болохыг америк сонгогчид тун удахгүй шийднэ.
5,000 ам.долларын мөнгөний амлалт шийдэх үү❓
Эсвэл сонгогчдын үзэл бодол шийдэх үү❓
Эцсийн хариуг 2026 оны 11 дүгээр сарын 3-нд болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуулийн үр дүн харуулна.
Tuvdendorj Gantumur retweeted
A BIG THANK YOU to our legendary friend, @ElonMusk, for his incredible generosity in giving SpaceX Stock to millions of American children through TRUMP ACCOUNTS! This is exactly what was envisioned when we created TRUMP ACCOUNTS — Bringing together the GREAT PRIVATE SECTOR, Elon and so many more, to invest in our children, by far our greatest and most important asset, and give every American Child a piece of the American Dream. Thank you Elon! President DONALD J. TRUMP
Tuvdendorj Gantumur retweeted
Good morning y’all 👋
As I finish my second cup of coffee☕️ …
and my eyes come into better focus 👀
… I come across this new concept of a car from Elon wondering 🤔 where is this all going and what are the ramifications…
What is driver’s ed going to be like?
And what are air traffic controllers going to do… see the mind goes in a thousand directions quickly🤣
This is very cool…
Tuvdendorj Gantumur retweeted
🇲🇳 МОНГОЛ УЛС ТУСЛАМЖ АВАГЧААС ХАНДИВЛАГЧ ОРОН БОЛЛОО
Дэлхийн банк 2026 оны 10 дугаар сарын 17-нд Монгол Улс Олон улсын хөгжлийн ассоциацийн (IDA) хандивлагч орнуудын эгнээнд нэгдсэнийг зарлалаа.
УИХ дэлхийн хамгийн бага орлоготой орнуудад дэмжлэг үзүүлдэг IDA санд 4.8 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 1.3 сая ам.доллар хандивлахаар улсын төсөвт тусган баталсны дараа Дэлхийн банк ийнхүү мэдэгдсэн байна.
Энэ бол Монгол Улсын сүүлийн 35 жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн нэгэн чухал үйл явдал юм.
Дэлхийн банкны мэдээллээр:
🔹 Монгол Улс 1991 оноос хойш Дэлхийн банкнаас 1.62 тэрбум гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт авчээ.
🔹 Энэхүү санхүүжилт нь зам тээвэр, хөдөөгийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт чиглэж ирсэн.
🔹 2020 онд Монгол Улс IDA-ийн хөнгөлөлттэй санхүүжилт авах эрхтэй орнуудын ангиллаас гарсан.
🔹 2024 онд дундаас дээш орлоготой орнуудын ангилалд шилжсэн.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс олон жилийн турш олон улсын хөгжлийн санхүүжилт хүртэж ирсэн бол өдгөө бусад улс орны хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулж эхэлж байна.
Энэ бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн ахиц дэвшлийг илэрхийлсэн чухал үйл явдал юм.
Эх сурвалж: Дэлхийн банк, 2026.10.17.
Tuvdendorj Gantumur retweeted
Investments 10 years ago that are now worth $1 million:
1. $TSLA: $37,000
Tuvdendorj Gantumur retweeted
Намайг гүтгэж, доромжилж, элдэв нэвтрүүлэг бэлтгэн цацаж байсан сэтгүүлчид, тэдгээрийг түгээж байсан сайтуудыг мэдэж авлаа.
Гүтгэлгүүдийг давтамж, цаг хугацаа, санхүүжилттэй нь уялдуулан харахад учир нь аяндаа тодордог юм байна.
Цаад захиалагчид нь ч хөөрхий дөө, ичиж үхмээр дамшигууд! Цаг нь ирэхээр бүх зүйл ил болдог ажээ.
Одоо хэдэн лайвчны санхүүжилтийн эх үүсвэр, захиалагчид нь ил болох нь ч цаг хугацааны л асуудал болжээ.
Үйлийн үр хаалга андуурдаггүй гэдэг дээ…


























