Ulambadrakh retweeted
高市首相、モンゴル首相と電話会談 自然保護区の大規模火災に「被害の大きさ深刻に受け止め」(2026年10月29日掲載)|日テレNEWS NNN share.google/RhpKuiHrmtlH8Ms…
“Нийгэм үүнийг шаардаж байна” гэх нь шал худлаа.
Захиалагчид нь 300 жилийн өмнөх Англи шиг манай “дотоодын үйлдвэрлэгчид”.
Давуу эрхээ, давхар хамгаалалтаар бат болгож авах хүсэлтэй.
“Үндэсний баялаг”-н эх сурвалж юу вэ?
250 жилийн өмнөх шиг алт, мөнгийг баялаг гэж үздэг меркантилист бодлогоор замнаад л байх юм уу? Зэс, нүүрс экспортлох монопол эрхээ төрийнхөн, клиентистууд булаалдах зуур улныхан уруудсаар байх уу?
Ulambadrakh retweeted
Энэ долоо хоногийн яриа
Баялаг бол алт, зэс, нүүрс гэж үзэн эдгээр нөөц-металд төрийн монопол тогтоож улс орныг хөгжүүлнэ гэх хоцрогдсон меркантилист үзэл Монголд ноёрхож буй талаар ярина.
Амралтын өдөр Людвиг ван Бетховен 5-р симфони сонсож байна. 😀🎼
@jiigeemusic @p_tsenguun Зөв үү?
Меркантилистүүд металлд дуртай.🤪
Энэ жил энэ гайхамшигтай бүтээл хэвлэгдсэний 250 жилийн ой.
Ромын үеэс эхлэн Дундад зууны харанхуй үе, Сэргэн мандлын үе хүртэл хэдэн зуун, хэдэн мянганы турш хүмүүс өдрийн хоолоо олох гэж зүдэрдэг байв. Хангалуун амьдрал зөвхөн цөөн тооны язгууртнуудад л хүртээлтэй байж. Хэдэн зууны турш Англи болон Европд ЯДУУРАЛ хавтгайрсан байсны ШАЛТГААН нь бат суурьтай оршин тогтносон МЕРКАНТИЛИЗМ-ын систем байлаа.
1.Баялгийг бүрдүүлэгч зүйл нь мөнгөн хөрөнгө тэр үеийнхээр АЛТ, МӨНГӨ гэж меркантилистууд үзнэ.
2. Худалдааны тааламжтай тэнцэл бий болгох, өөрөөр хэлбэл тэдний эрдэнэсийн авдар алт мөнгөөр байнга сэлгэгдэж байхын тулд ЭКСПОРТЫГ дэмж, ИМПОРТЫГ ХОРЬ ингэж улс орон баяжина гэж үздэг байв. Худалдаа, үйлдвэрлэл, амьдралын өндөр жишигт хязгаар тогтоох өндөр гааль, хураамж, олон янзын хууль дүрэм.
Ингэснээр худалдааны ОНЦГОЙ ЭРХ, давуу байдалтай, улс төрийн эрх мэдэлтний халаасыг дүүргэж болно. Харин бүхэл ҮНДЭСТЭН, жирийн ИРГЭДийн хувьд БАЯЛАГ-н эх үүсвэр юу вэ? Адам Смитийн гол асуулт, сэдэв энэ байв. Адам Смит 12 жил зарцуулан "бүгдэд хүртээлтэй баялаг" бий болгох замыг нээсэн. "Жам ёсны эрх чөлөөний тогтолцоо" бол баялгийн эх сурвалж гэсэн юм. Алт мөнгө хуримтлуулахтай зүйрлэшгүй их баялаг бүхий шинэ ертөнц бий болох, энэ ертөнц энгийн хүмүүст ч хүртээлтэй байх итгэл төрүүлэх болсон юм.
Монгол орон меркантилист бодлогоор замнаад морин жилийг дөрвөнтөө үзэж байна.
Протекционизм
Гадаадад илүү сайн, илүү хямд үйлдвэрлэхэд боломжтой ямар нэг зүйлийг бүгдийг дотоодоо үйлдвэрлэхээр зорих нь нөөц баялгийг дэмий зарж үрж буй явдал юм.
Хязгаарлалт, тариф, квотыг арилгах явдал хямд импортоос хамгийн их тус хүртэх ядуу иргэдэд нэмэртэй. Импортын татвараар хамгаалагдсан, давуу эрхтэй хөнгөлөлттэй зээлийнхэн чөлөөт арилжааны үр дүнд өрслдөх чадвартай болохыг зорих хэрэгтэй.
Оны онцлох үгс:
1. Баавгай (Алаагүй баавгай)
2. Баялаг (баялгийн эзэн, баялаг бүтээгч)
3. М2
4. Инфляц
…
Хүүнээс нь бид үргэлжлүүлэн төлөлцөх нь дээ.
2027 онд шинээр зээл олгохгүй. Өмнө нь олгосон зээлийн үлдэгдэл 341.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүг төлөхөд 63.9 тэрбум төгрөг шаардлагатай. Үүнийг 2027 оны төсвийн төсөлд тусгажээ. time.mn/n/174152

















