Ocean retweeted
Шинэцэцэг: 22 цагийн өмнө.
Баяртай мэдээ.
📷
Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан байсан бол...
Прокуророос тус шийдвэрийг эсэргүүцсэнээр өнөөдөр давж заалдах хурал болсон.
Миний бие сэтгэлийн байдал сүүлийн үед тиймхэн байгаа тул номоо өөрөө явж түгээж чадахгүй байгаа. Шүүхийн ирц бүртгэдэг хүмүүст 2 удаа урьдчилж мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн хуралд очиж чадаагүй. Үүндээ өмгөөлөгч нараасаа уучлал хүсч байна.
Намайг хууль ёсны дагуу өмгөөлөн ажиллаж байгаа өмгөөлөгч Bulgamaa Rinzaan болон Цогбадрах Батболд өмгөөлөгч нар өнөөдрийн шүүх хуралд оролцон ялалт байгуулжээ. Өмгөөлөгч нартаа баярлалаа.
Хэргийн гэм бурууг хэлэлцэх нь зөв хэмээн шүүхээс шийджээ.
Тиймээс анхан шатны шүүх хурал болж хэргийн гэм буруугийн асуудлыг мэтгэлцэх тов удахгүй гарах нь ээ.
Ocean retweeted
Хэрэв Н.Алтанхуяг нэр дэвшвэл ҮБХ-ны хурал дээр мөнгө тарааж байгаад унагана гэсэн яриа хүртэл гарчээ. Түрүүний хурал дээр дарга болох гэсэн хүн арван сая төгрөг тараасан гэсэн яриа бий. Яг түүн шиг мөнгө тарааж байгаад өөрсдийн шийдвэрийг гаргана гэж ярих ҮБХ-ны олон гишүүд байгаа гэнэ. Тэднийг МАН-ын “БЭТ” үүд гэж үздэг аж. Энэ бол Бүрэн эрхт төлөөлөгч гэсэн үгийн товчлол юм. Тэд МАН захиалгаар энэ бүгдийг хийж байгаа гэцгээж байна. МАН өөрсдийн гар хөлөөрөө дамжуулан АН-ыг бараг л удирддаг болчихсон гэнэ үү. Ер нь тэгээд АН-д МАН-ын хамаарал битүү болсон,үзэл санааны хувьд ч ялгагдах юм үлдсэнгүй гэсэн яриа их гарах боллоо. Үзэл санааны хувьд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд нар шиг ардчилагчид их үгүйлэгдэж байгаа нь харагдах болжээ...
Ocean retweeted
16 настай охины хэргийг өнөөдөр УДШ-ээр хэлэлцэнэ
Тус хэргийн анхан шатны шүүхээс Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноож, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан юм.
Харин хохирогч охины ээж Г.Отгонтуяа хэрэг гарах үед хэргийн газарт байсан гэх гурван хүнийг цагаатгасан шийдвэрийг эсэргүүцэж, охиных нь амь хохирсон хэрэгт тэдний оролцоо байсан гэж үзэж буйгаа удаа дараа илэрхийлсэн. Тэрбээр шүүхийн шийдвэртэй холбоотой гомдлоо холбогдох байгууллагуудад гаргаж, эцэст нь Улсын дээд шүүхэд хандсан юм.
Ocean retweeted
Монголын 4 хурдан🤗🇲🇳
Сайн хүний санах нэг хурдан
Саруул ухаантны сэтгэх нэг хурдан
Сайн санааны түгэх нэг хурдан
Сайхан үйлсийн дэлгэрэх нэг хурдан.
Ocean retweeted
УИХ-ын гишүүнтэй халз үздэг туслах хараагүй юм бна аа.
“Тэнэг, зөнөг хоёр” гээчийг санагдуулам бүдүүлэг явдал!
Ocean retweeted
Бид алга болсон охидоо олж авч чаддаггүй, нүхэнд унасан бяцхан охиныг ч гаргаж авч чаддаггүй, баавгайд хүнээ идүүлчихдэг хүн аврахаар очсон аврагчдаа ч алдчихдаг! Одоо яах вэ?
Шадар сайд аа, ОБЕГ-ын удирдлагууд аа!
Хэдэн хүн, хэдэн машин дайчилснаа биш, яагаад аварч чадаагүйгээ, дараагийн хүнийг аврахын тулд юу өөрчилснөө тайлагна!
@Nomt7
@nemaobeg
Үнэхээр сэтгэл өвдөж байна, хэнд ч юу ч тохиолдож болно гэтэл аврагдана гэдэг итгэл найдвар юу ч алга.
Ocean retweeted
Ямар мэдрэл бизнесмен нь шатахуунаа өгөхгүй дараалал үүсгээд сууж байдаг юм 😂😂😂😂
Хавчиж хааж хориглож дараалал үүсгэж байгаад авилга авдаг төр шигээ бодох кккк
Ocean retweeted
🇲🇳 ИХ ШҮТЭЭН, ИХ СҮСЭГ, ИХ ТҮҮХИЙН ҮРГЭЛЖЛЭЛ…
1911–1913 онд Богд хааны зарлигаар “Монгол орон мандан бадрах, монголчуудын оюун билгийн мэлмий нээгдэх, тусгаар тогтнолоо сэргээн мандуулахын үндэс болсон нийтийн сайн буян” хэмээн Богд гэгээнтний тохой хэмжүүрээр 80 тохой өндөртэй Мигжэд Жанрайсиг их шүтээнийг бүтээн залсан түүхтэй.
Энэхүү их шүтээнийг бүтээхдээ нэг ч залгаасгүй, 26 метр өндөр, чилгэр шулуун гурван аварга модыг Хүннү гүрний хаадын онгон шүтээн орших Ноён уул болон Их Монгол Улсыг үндэслэн байгуулагч эзэн Чингис хааны мэндэлсэн өлгий нутаг Хэнтийн нуруунаас сонгон авчирчээ. Тэдгээрийн нэгийг Хэнтийн нуруунаас 70 даацтай тэргэнд тэгнүүлэн ачиж, олон түмний сүсэг бишрэл, хичээл зүтгэлээр нийслэл хүрээнд залж ирсэн гэдэг.
Аварга моддыг Гандангийн хүрээнд хүргэж ирэхэд сүсэгт олон угтан авч, газарт хүргэлгүй мөрөн дээрээ дамнуулан өргөж, Жанрайсигийн сүмийг байгуулах газарт залсан ажээ.
Түүгээр ч үл барам, ариун тунгалаг хатан Туул голын эргээс Гандангийн дэнж хүртэл олон түмэн хоёр эгнээ болон зогсож, айл бүрээсээ авчирсан зэс, гууль, агар болон бусад сав суулгаараа усыг гар дамжуулан зөөж, их сүмийн бүтээн байгуулалтад сэтгэл, зүтгэлээ зориулж байсан түүх бий.
Энэ бол зөвхөн нэгэн сүм, нэгэн бурхныг бүтээсэн түүх биш. Энэ бол тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан монголчуудын сүсэг бишрэл, эв нэгдэл, үндэсний ухамсар, нийтийн сайн үйлсийн гайхамшигт илэрхийлэл юм.
Тэрхүү түүхэн үйл явдлыг санагдуулам, олон түмний сэтгэл, сүсгийг нэгтгэсэн нэгэн сайхан үйлс өчигдөр дахин өрнөлөө.
Жанрайсиг дацангаас тусгайлан нэхүүлж бэлтгэсэн 70 метр урт торгон хадгийг их шүтээний мутарт дэлгэн залсан нь зуун гаруй жилийн өмнөх өвөг дээдсийн сүсэг бишрэл, буянт үйлс өнөө цагт үргэлжилж буйн бэлгэдэл мэт санагдав.
Мигжэд Жанрайсиг болбоос Богд хааны зарлигаар Монгол орны мандан бадрал, монгол түмний оюун билгийн гэгээрэл, тусгаар тогтнолын сэргэлт, нийтийн сайн буяныг бэлгэдэн бүтээсэн, адистид аврал ихт эрхэм шүтээн билээ.
Зуун жилийн тэртээд өвөг дээдсийн минь сүсэг, зүтгэлээр боссон их шүтээний өмнө өнөөдөр ч монгол түмний итгэл, эв нэгдэл, буянт үйлс үргэлжилсээр…
Монгол орон минь өнө мөнхөд мандан бадраг.
Монгол түмний оюун билгийн мэлмий улам бүр нээгдэж, эх орон минь энх амгалан, тусгаар тогтнол минь бат оршиг.
УМ МА НИ БАД МИ ХУМ. 🇲🇳🙏
Мэдээ:
1. Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдөж, 68 хүн амиа алджээ. Тус улсад гурван өдрийн гашуудал зарлав.
2.Сербид Израилийн элчин сайдын яамны дэргэд цагдаагийн ажилтан руу “Аллаху акбар” хэмээн хутгатай дайрч шархдуулсан өсвөр насны хүүг буудан хөнөөжээ.
Шалгалж эхэлсэн
Ocean retweeted
Гал зогсоох, энхийн хэлэлцээр эхэлсэн энэ үед ч оросууд энгийн иргэд, хот, сууринг чиглүүлэн бөмбөгдөж, хорлон сүйтгэсээр байна. Фронтын шугам дээр ялагдаж , ухарч эхэлсэн оросууд энгийн иргэдийн эсрэг л ажиллагаагаа эрчимжүүлж бн.🇺🇸Америкчууд үүнийг ойлгож байгаа бөгөөд 7 хоног л хүлээж, хариу шанг урвагч Трампад хатуу барина.
Ocean retweeted
УИХ-ын дарга С.Бямбацогт: УИХ-ын гишүүн, Эрчим сайд Б.Найдлаа туслахынхаа өмнөөс уучлал гуйсан байна лээ‼️‼️ Гэхдээ туслахдаа хариуцлага тооцох, ёс зүйтэй байхыг анхаарах холбогдох арга хэмжээг авах хэрэгтэй‼️
Ocean retweeted
Монгол мөнгөгүйдээ хөгжихгүй бгаа юм биш, дарга нарынхаа хулгайг зогсоож чадахгүй бгаа тул өөдлөхгүй бна хэмээн гадаадынхан үнэн үг хэлээд бгааг өнөөгийн залуус минь толгойдоо шингээж, хөдөлж эхлэхгүй бол арай дэндэж бна. Энийг хардаа!
Ocean retweeted
Ёстой мундаг аав‼️👍👏👌
Нөгөө австралид амьдардаг алуурчинг Австралийн ЗГ цаазаар авахгүй гэвэл шилжүүлж өгөх бололтой‼️
Австралийн үндэсний томоохон сонин The Australian Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Сирул Азхар Умар Австралид чөлөөтэй амьдарч буй асуудлыг хөндөж, түүнийг Малайзад шилжүүлэн өгөх байр суурийг онцолжээ‼️
Ocean retweeted
Өнөөдөр комсомолын төрсөн өдөр
Комсомолыг өлгийдөж авсан 7 удирдагчдаас 6 нь "ард түмний дайсан" болж буудуулсан бол 7 дахь нөхөр нь 16 жилийн ял авчээ.
Коммунизмын түүх бол аллага хядлагын түүх юм.
Ocean retweeted
ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛ ХААН БИШ! МОНГОЛ УЛС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ Ч УЛС БИШ!
Ерөнхийлөгчөө шүүмжилж болохгүй юм бол Монгол Улсыг ардчилсан улс гэж нэрлэх хэрэг байна уу? Ерөнхийлөгчийн халдашгүй дархан байдал гэдэг нь түүнийг шүүмжлэлээс хамгаалсан хуяг, ард түмний дуу хоолойг боомилох эрх биш! Халдашгүй дархан байдал бол хариуцлагаас чөлөөлөгдөх эрх биш. Ерөнхийлөгч бол ард түмний дээр заларсан хаан биш, Үндсэн хуулийн хүрээнд ажиллах ёстой төрийн албан тушаалтан!
Бид нэг зүйлийг зоригтой хүлээн зөвшөөрөх цаг болсон. Монгол Улс парламентын засаглалтай гэж тунхаглачихаад, бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчид улс төрийн асар их нөлөө, эрх мэдэл төвлөрөх боломжийг хадгалсаар байна. Энэ бол засаглалын тогтолцооны суурь зөрчил!
Үнэхээр сонгодог парламентын засаглалтай болъё гэвэл Ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгодог тогтолцоог халж, УИХ-аас эсвэл тусгай сонгуулийн байгууллагаар сонгодог, эрх мэдэл нь хатуу хязгаарлагдсан, үндсэндээ бэлгэдлийн шинжтэй институц болгох ёстой!
Харин гүйцэтгэх засаглалыг тэргүүлж, улс орны хөгжлийн бодлого, эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалт, төрийн удирдлагын үр дүнг хариуцах Ерөнхий сайдын эрх мэдэл, бие даасан байдал, бодлого хэрэгжүүлэх чадавхыг эрс нэмэгдүүлэх шаардлагатай! Мэдээж эрх мэдлийн хамт УИХ-ын бодит хяналт, улс төрийн хариуцлага ч улам хүчтэй байх ёстой.
Хоёр толгойтой мэт ажилладаг гүйцэтгэх засаглал, эрх мэдлийн давхардал, улс төрийн байнгын сөргөлдөөнөөс бид хэзээ салах юм бэ?
2027 ОНД БИД ЧУХАМ ЮУНЫ ТӨЛӨӨ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХИЙХ ГЭЭД БАЙНА ВЭ?
Дараагийн П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга, У.Хүрэлсүхийг тодруулахын төлөө юу? Эсвэл улс төрийн эрх мэдлийн дараагийн төвийг, төрийн бодлогод нөлөөлөх дараагийн «түлхүүр баригч»-ийг сонгохын төлөө юу?
Нэр нь өөрчлөгдөнө. Нам нь солигдоно. Нүүр царай нь шинэчлэгдэнэ. Харин тогтолцоо нь хэвээрээ үлдвэл улс төрийн хямралын үндэс хэвээрээ л байна!
Сонгууль бүр ардчиллыг бэхжүүлдэггүй. Зарим сонгууль буруу тогтолцоог дахин дахин хууль ёсны мэт баталгаажуулдаг. Ард түмний шууд санал авсан гэдэг шалтгаанаар улс төрийн давхар эрх мэдлийн төв бий болгох нь парламентын засаглалыг бэхжүүлэх биш, харин ч сулруулах эрсдэлтэй.
БИД ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭН БАЙХ ВЭ ГЭЖ МАРГАЛДАХААСАА ӨМНӨ ЕР НЬ ИЙМ ЭРХ МЭДЭЛТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХ ШААРДЛАГАТАЙ ЮУ ГЭЖ АСУУХ ЁСТОЙ!
Асуудал хувь хүндээ биш, тогтолцоондоо байна!
Ардчилал гэдэг нь тав, зургаан жил тутам нэг хүнийг өргөмжлөх ёслол биш. Ардчилал гэдэг нь эрх мэдлийг хязгаарлаж, хариуцлагыг тодорхой болгож, төрийг институцээр нь удирдах тогтолцоо юм.
Монгол Улсад дараагийн хүчирхэг Ерөнхийлөгч хэрэггүй. Харин хүчирхэг парламент, хариуцлагатай бөгөөд эрх мэдэлтэй Ерөнхий сайд, тогтвортой Засгийн газар хэрэгтэй!
2027 оны сонгуулийн өмнө Үндсэн хуулийн энэ суурь асуудлыг хэлэлцэх улс төрийн зориг бидэнд байна уу?
Эсвэл дахиад л нэг хүний нэр тойрч талцан, таван жилээ үрж, дараагийн сонгуулийг хүлээх үү?
ОДОО БОЛСОН ЮМ БИШ ҮҮ?
ХҮНИЙГ НЬ СОЛИХ БИШ, ТОГТОЛЦООГ НЬ ӨӨРЧИЛЬЕ!
Ocean retweeted
Яасан муухай сэтгэлтэй хүмүүс байдаг юм бэ… 😭 2.000км шахуу явсан гомдол дүүрэн тэмдэглэл😭
Би 20 гаруйхан настай, хийж бүтээх хүсэл мөрөөдөл дүүрэн залуу хүн😞
Бид хийж байгаа ажилдаа үргэлж сэтгэлээсээ хандаж, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйлчлүүлэгчийн итгэлцэл, найдвартай байдал, чанарт хамгийн их анхаарч ирсэн.
Дутуу хийхээс илүү илүүг хийж, амласнаасаа илүүг өгөхийг хичээдэг байсан мэдэх нэгэн мэдэх л байх 😭
Харин энэ хэдэн жилд урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүйгээрээ гомдож, уйлж, уурлаж, сэтгэлээр унаж үзлээ…😭😭😭
‼️🚫Аймгийн аварга малчин гэх нэр хүндтэй хүмүүс ээ. Та бүхэнд ичих булчирхай гэж байна уу?⁉️⁉️
Том, гоё гэр авна гэж холбогдож бүх зүйлийг нэг бүрчлэн асууж, нягталж, тохиролцсоныхоо дараа “За, гарлаа” гээд бид урьдчилгаа ч авалгүй, 1000 гаруй километр зам туулан зорьж очсон.
Тохирсон дагуу гадаа нь модоо барьж өгөөд явах гэтэл тохирсноосоо зөрөөд, маргааш нь өвөлжөөнд маань гэр барьж өг гэхэд бид сайхан бариад өгьe гээд зөвшөөрсөн.
Тэгэхдээ хамгийн гомдмоор нь замд явж байхад ажил явдал гарсан 😭, буцах яаралтай ажилтай, ард нь хүлээгдэж байгаа ажил их байгааг мэдэж байсан ш дээ та нар😭
Тэгээд юу болсон гээч?
Гэрээ буцаан буулгаж, өөрсдийнх нь гэрийг хүртэл буулгаж, хаваржаанаас нь өвөлжөө рүү нүүлгэж, гэрийг нь дахин барьж өгөөд тавилга энэ тэрийг нь оруулж өгөөд. Өглөөнөөс үдшийн бүрий хүртэл аяга цай ч уух завгүй ажиллаж, ингээч тэгээч гэсэн бүгдийн хийж нохойных нь идүүрийг хүртэл зөөж өгчиаөөд бүр буцаад ‼️ буурийг нь янзалж өгчихөөд “За, одоо явъя” гэхэд
“Гэрээ буцаая” гэж хэлэх хүмүүс байдаг юм байна.😭
Ингэж хүний хөдөлмөр, цаг хугацаа, сэтгэл зүтгэлийг юу ч биш мэт үздэг хүмүүс байдаг гэж бодсонгүй.
Гэр нь муу, чанаргүй байсан бол яах вэ, бид юу ч хэлэхгүй, өөрсдөө ч ирж харсан хүн ч ийм сайхан гэр гэж яаж магтаж байлаа .‼️‼️
Бүх зүйлийг урьдчилан асууж, нягталж, тохиролцсон дагуу том уу том, гоёуу гоё байтал'
‼️Арай том байна, арай гоёдохоор байна‼️” гэх шалтгаан хэлээд хээв нэг зогсож байхыг харах үнэхээр гомдмоор юм.
Хар шөнөөр гэрээ ачаад, замаа ч сайн мэдэхгүй, бензин шатахуунаа ч хаанаас олохоо мэдэхгүй хүмүүсийг хаяад илүү гэртэй ороод суучихдаг хүмүүс байдаг гэж үү?
‼️Тас хар шөнө зэлүүд хээр зам ч заагаад өгөх сэтгэлгүй‼️😡😡😡
Та нар Монгол хүн мөн үү ⁉️
Бид бүгд л амьдрах гэж, хөдөлмөрлөх гэж, үр хүүхэд, гэр бүлээ авч явах гэж зүтгэж байгаа хүмүүс. Хэн нэгний хөдөлмөрийг үнэгүйдүүлж, сэтгэлийг нь шархлуулахгүйгээр, ядаж л хүн ёсоор харилцаж баймаар байна.
Хүн бүр баян байх албагүй. Том гэртэй, өндөр албан тушаалтай, төрийн шагналтай байх ч албагүй. Харин хүн чанартай, хэлсэндээ хүрдэг, бусдын хөдөлмөрийг хүндэлдэг байхад л хангалттай.
Нэр хүнд, цол хэргэм хүнийг сайхан сэтгэлтэй болгодоггүй юм байна. Харин бусдад яаж хандаж байгаагаар нь л хүнийг таньдаг юм байна.
Би залуу хүн. Алдаж, онож, суралцаж яваа.
😞Тэгэхдээ сэтгэлээсээ хөдөлмөрлөж, амласнаа биелүүлснийхээ төлөө ингэж доромжлуулж, гомдож явах ёсгүй баймаар юм.😭
Нэг нэгэндээ арай л илүү хүнлэг байя, хүмүүс ээ. ❤️ Хүний хөдөлмөрийг хүндэлж, хэлсэндээ хүрч, нэг нэгэндээ хайртай байя, тэгэх үү? 😭❤️
Иргэний пост
Ocean retweeted
Replying to @Ariuka_Ba
Энэ л байлаа. Гишүүн ч бай хүн ч бай ямар ч араншин гаргаж болно, харин өөрийн нэр хүндээс илүү сайд хэмээх эрхмийн нэр хүндийг төлөөлж буй хүн ийм араншин гаргаж болохгүй бсан юмаа
Replying to @Ariuka_Ba
Туслах нь бол эрүүл бус шүү нүд мүд нь аймаар. Хажуугаар нь явж байснаа баахан камерын өмнө утсыг нь алгадаж дайрч майраад ганц туслахтай биш л байлгүй сайд биз дээ.
































