Зөв санал. Дэмжиж бна
Иргэний Санал: Эрхэм сошиал хэрэглэгч Танд хандан энэ Р.Шинэгэрэл гэдэг залуугийн доорх санаачлагыг дэмжихийг уриалж байна! Би гарын үсгээ зурнаа!
Энэ асуудалтай холбогдуулж нэгэн түүхийг өгүүлэх байна.
2003 онд тухайн үеийн эрх баригч МАХН Газрын тухай багц хуулийг УИХ-аар батлуулсан байдаг.
Ингэхдээ тэр үед Газар өмчлүүлэх тухай хуулинд“ аж ахуйн зориулалтаар өрх бүрд газар өмчлүүлэх” гэсэн заалтыг оруулсан байсан.Гэвч энэ нь Үндсэн хуулийн “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Иргэд хувийн өмчийнхөө газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөлд шилжүүлэх, түүнчлэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлэх, ашиглуулахыг хориглоно. Төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газрыг солих буюу эргүүлэн авах,…” гэсэн заалттай нийцэхгүй байсан. Тодруулбал Үндсэн хуулинд
“өрхөд газрыг өмчлүүлнэ” гэсэн заалт байхгүй нь дээрхээс тодорхой харагдана байх. Иймд 2006 онд журмын нөхдийн хамт Монгол иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн “ аж ахуйн зориулалтаар өрх бүрд газар өмчлүүлэх” гэсэн заалтыг нь “ Монгол улсын иргэнд аж ахуйн зориулалтаар газрыг өмчлүүлнэ” гэж өөрчлөн, дээр нь нийслэлд, аймаг, суманд, түүнчлэн нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт
/сумын төвөөс бусад/ Монгол улсын иргэнд өмчлөх газрын хэмжээг нь тогтоох хуулийг санаачлан 2 жил гаруй хугацаанд УИХ-ын бүтцээр хэлэлцүүлсэнээр 2008 оны 05 сарын 22-нд уг хууль эцэслэн батлагдаж байсан. Түүнчлэн 2008 оноос 2017 он хүртлэх хугацаанд энэ үйлчлэлийг 2 ч удаа сонгосон санагдаж байна. Ер нь бол 2008 оны 2-р хагасаас хойш Монгол улсын иргэд газраа идэвхтэй өмчилж авч байсан. Ингээд 2008 оны 5-6 сард
тэр үеийн АН-ын дарга Ц.Элбэгдорж, мөн З.Энхболд дарга нартай хамт энэ хуулийн талаар хэвлэлийн хурал хийж байсан.
Энэ хэвлэлийн хурлаар бид
“АН 1996-2000 оны хооронд нийт иргэддээ малыг нь, мөн орон сууцыг нь үнэгүй хувьчилж байсан бол, цаашид энэ өдрөөс эхлэн Монгол улсын иргэн бүр Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж тодорхой хэмжээний газрыг тухайлбал нийслэлд 0.07 га хүртлэх газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхтэй боллоо.
Энэ бол АН-ын олон жилийн мөрөөдөл байсан. Ингэснээр ардчилсан Монгол улсын иргэд өмчилсөн газар дээрээ үл хөдлөх хөрөнгө барих, уг ҮХХөрөнгөө банкинд барьцаалж зээл авч санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх,
хойч үедээ өвлүүлэх боломжтой болж байна. Мөн иргэдийн өмчилсөн газрыг төрийн зүгээс хуульд заасан үндэслэлэр нийтийн хэрэгцээнд буцаан авах бол нөхөн олгвор олгох хуультайг тэмдэглэсэн.” гэсэн мэдээлэлийг олон нийтэд хүргэж байсан. 2017 оноос хойш энэ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулинд хэд хэдэн удаа өөрчлөлт оруулж иргэд газраа өмчилж авахад нилээд хүнд сурталтай заалтуудыг уг хуулинд оруулсан бололтой.
Үүнээс гадна иргэд,байгуулагын газар эзэмших 15 жилийн хугацаатай гэрчилгээтэй газруудад
нийслэлийн зүгээс захиргааны аргаар халдаж хохироох болсон тухай мэдээлэл их гардаг.Мэдээж иргэд, байгууллага газрын төлбөрөө төлнө, дээр нь газрын дуудлага худалдааны босго үнэ гэж их хэмжээний төлбөр авсан мөртлөө, газар дээрээ 2 жилийн хугацаанд юм бариагүй байна хураанаа гэж байнга дарамталдаг гэх.Мөн тухайн шатны ИТХ нь дуудлага худалдааны босго үнэ авсан мөртлөөсөө уг газраа орон нутгийн хэрэгцээнд авах шийдвэр гаргаж луйварддаг гэх мэт.Уг нь энэ дэлхий дээр дуудлагын худалдаагаар хэн нэгэн иргэн эд хөрөнгө авсан бол,тэр эд хөрөнгө тухайн иргэний өмч болдог нийтлэг жишиг үйлчилдэг.
Ийм байдлаар энэ газрын харилцаан дээр иргэд, байгууллага нилээд дарамттай байдаг гэх.
Уг нь УИХГишүүд маань өргөсөн тангарагийнхаа дагуу ийм л асуудлыг шийдэх эрх үүрэгтэй байдаг…
facebook.com/share/p/1DBRti1…
115
Үнэн. Хаалттай сэдэв...
Хуульчид👇🏻
Нотариатч болохын тулд шалгалт өгч байна. Өмгөөлөгч болохын тулд шалгалт өгч байна. Шүүгч болохын тулд шалгалт өгч, сонгон шалгаруулалтад оролцож байна.
Гэтэл прокурор ямар шалгуураар, хэрхэн томилогддог нь тодорхойгүй, яагаад бүх зүйл нь хаалттай нууц байдаг юм бэ? 😮💨
Прокурор бол зүгээр нэг төрийн албан тушаалтан биш. Мэргэжлийн ур чадвар, ёс зүй, шударга байдал, хараат бус байдал нь хамгийн өндөр түвшинд яригдах ёстой хуульч.
Хүнийг яллагдагчаар татах, эрүүгийн хэрэгт төрийг төлөөлөх, мөрдөн шалгах ажиллагаанд хууль ёсны хяналт тавих асар их эрх мэдэлтэй хүнийг томилохдоо яагаад нээлттэй, хараат бус, ил тод сонгон шалгаруулалтын тогтолцоо байдаггүй юм манай улсад?
Би ганцаараа ингэж шүүмжлээд, асууж тодруулаад байгаа юм биш ээ. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай илтгэгчийн 2024 оны Монгол Улсын талаарх тайланд прокурорын томилгоог ил тод, мерит зарчимд суурилсан, нийтэд нээлттэй өрсөлдөөнт сонгон шалгаруулалттай болгохыг шууд зөвлөсөн байдаг. /ОУ-ын тусгай илтгэгч нар энэ талаар олон жилийн турш зөвлөсөөр байгаа/...
Түүнчлэн OECD-ийн 2024 оны тайланд прокурорын сул орон тоог олон нийтэд зарладаггүй, сонгон шалгаруулалтын эцсийн шатанд Улсын ерөнхий прокурор өргөн үзэмжээр шийдвэр гаргадаг, объектив шалгуур хангалтгүй байгааг тэмдэглэсэн байна.
Ямартай ч энэ талаарх асуудлыг ярих цаг нь бодитой болсон байна. Залуу хуульчид, их дээд сургуулийн хуулийн ангийн оюутнууд ч энэ асуудлыг судалж, хөндөж, шаардлага тавьдаг байх хэрэгтэй.
Хуульчид бид прокурорын томилгоо хэрхэн явагддаг талаар мэдээлэл авах, шалгуур шаардлагыг нь мэдэх эрхтэй биш гэж үү? Прокурорын байгууллагад ажилладаггүй хуульчид дундаас яагаад сонгон шалгаруулалтад оролцож прокуророор томилогдох боломж байдаггүй юм! Нэг байгууллага төрийн бусад институцээс тусдаа, олон нийтийн хяналтаас ангид орших ёсгүй. Олон улсын сайн туршлагыг нэвтрүүлье лдээ энэ чинь!!!
Дэмжиж бна
10 сарын 30-ны 21.00 цагаас Стар ТВ ба ЮуТүүв сувгаар үзээрэй. Ромын эрх зүй гэдгийн адилаар бид яагаад Чингисийн Монголын эрх зүй гэсэн асуудал боловсруулж болохгүй байна вэ? N155 "ИХ МОНГОЛЫН ТӨРИЙН УЛАМЖЛАЛ" ЛЕКЦ#shorts youtube.com/shorts/vnM1eyqAd… via @YouTube
ХБХ-ыг бүрэн сонсов. Цаг нь болсон доо. Шүүгчийн дур зорго хэтэрч бна. Сонсгол заавал хийх!
ШУУД: Ардчилсан намаас Улсын Дээд шүүх дээр “хуульд захирагдах” Үндсэн хуулийн зарчим ноцтой алдагдаж байгаа асуудлаар мэдээлэл хийж байна
@Tsogtgerel_O @btuvshin21 @Temuujin_Kh @oaltangerel @TemuulenGan
Хэрэг буцаах нь анхан шатны шүүхийн хараат бус, бие даасан байдалд халтай. Дахин дахин яллах боломжийг прокурорт олгох нь шүүх хөндлөнгийн бх зарчимд харш. Өвдөг шороодсон бөхийг босгож дахин барилдуулахтай агаар нэг.
Х.ТЭМҮҮЖИН: Монгол Улсад шүүхээс хэрэг буцаадаг хууль байхгүй. Гэтэл шүүх одоо хүртэл байхгүй хуульд үндэслэж 1700 хэрэг дээр шийдвэр гаргаж, хохироочхоод байна‼️
Монголын шүүх дотор шүүгч биш прокурорууд суудаг болсон байна‼️
@Temuujin_Kh @TemuulenGan
Хархорум хотыг барих нь олон талын ач холбогдолтой.
Газар зүй, хүн ам, үйлдвэр, улс төр, боловсролын шинэ тулгуур төвүүд үүсэх эхлэл болно. УБ-ын төвлөрөл, түгжрэл арилна, г.м.
Төсвийг нь хангалттай тавьж, ажлыг нь шуурхайлах зөв шүү.
Н.Энхбаяр: Хархорум хотын бэлтгэлд 50 тэрбум битгий хэл хэдэн зуун тэрбум, бүр 1 их наяд хэрэгтэй. Жинхэнэ судалгаа хийх хиймэл оюун ухааны жирийн тоног төхөөрөмж авахад 30 тэрбум төгрөг хэрэгтэй. Аргаа бараад 200-400 мянган ам.долларын өртөгтэй мини компьютер захиалах гээд хөөцөлдөж байна📌
76
Ихээ зөв санал шүү!
Б.Пүрэвдорж: Төсөв хэрхэн зарцуулагдаж байгааг хянах дэд хороо байх ёстой. Дэд хорооны дарга сөрөг хүчнээс байх ёстой гэдэгт хатуу итгэл үнэмшилтэй байдаг. Төсвийн зарлагын хяналтын дэд хороо бүхэлдээ сөрөг хүчний гишүүдээс бүрдэж, тэдгээр гишүүд Аудитын газрын даргаа томилдог байх ёстой
74
Тус хуульд 2011 оноос хойш 22 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Одоо дахин н.ө.
Тогтворгүй хуулиар тогтвортой байдлыг хангах уу?
Өнөөдөр (2026.10.09) чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд👇
#НээлттэйПарламент
#ТаныОролцооТаныХяналт
57
УДШ хууль давсан ийм шийдвэр гаргаж бгаа нь үнэн.
Хуульч Н.Ариунболд, Б.Баяраа нар 2022.06.03-нд ЭХХШТХ-ийн өөрчлөлтөөр Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүхүүд хэргийг ахин хэлэлцүүлэхээрх буцаах эрхгүй болсон. Гэвч өнөөдрийн шүүхийн практикт эрүүгийн хэргүүд хяналтын шатны шүүхээс буцаах нөхцөл байдал байсаар байна. Тухайлбал, Хөгжлийн банкны зарим холбогдогчдын хэргийг Дээд шүүх анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг 2024 онд гаргасан. Энэ бол УДШ хуулийг давж алхсан үйлдэл болж байгааг онцлов.
152
Маш зөв санал.
Авилгалын гол шалтгаануудын нэг нь төрөөс өгдөг гэрчилгээ зөвшөөрлийн хүчинтэй хугацаа юм. Баруунд бол хүчингүй болгох, цуцлах хүртэл хүчинтэй гэж бичээд хугацаагүй өгдөг. Манайд ямар ч том хөрөнгө оруулалт татах, хэдэн үе дамжих бизнест ч 1-5 жил. Үүнийг нь доороо бүүр завхруулж хэдхэн сараас 1-2 жил болгож дарамталдаг. Энэ нь гэрчилгээ зөвшөөрлийн хугацааг шийддэг хурган дарга, түшмэл хиа нарт авилга шаналгах эрх мэдлийг атгуулчихдаг. Иймээс авилгыг халъя гэвэл гэрчилгээ зөвшөөрлийн хугацааг бас халах ёстой. Зөвхөн эрүүл мэнд, техникийн бүрэн бүтэн бдлын гэрчилгээний үзлэгийг л хугацаатай блга. Бизнесийн зөвшөөрөл нэг л авсан бол хугацаагүй бдаг болгомоор бн. Эдийн засгийн яам энэ талаар шийдвэр гаргаж Монголын хууль дүрмүүдэд зөвшөөрөл гэрчигээний хунацааны реформ хийгээч @Nomt7
116
Улсын Дээд Шүүхийн мэдэгдэл
supremecourt.mn/mn/home?page…
65
УДШүүх, Ер. Шүүгчдийг тойрсон нууцлаг, сэжигтэй байдал олон жил үргэлжилж бна. Эргэж буцаасан, хууль давсан, дур зоргын шийдвэрүүд. Ёсолгоо, фракц, цус ойртолт, шударга бусын хонгил г.м.
Өөрчлөх цаг ирж, иртэй, цогтой Манлайлагчаа УДШ өөрөө тодруулжээ. Амжилт хүсье!
Сайн мэдээ
Jade Gas Holdings компанийн Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төслийн анхны нөөцийг Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, ашигт малтмалын нэгдсэн санд бүртгэсэн байна.
Энэ нь Монгол Улсад байгалийн хийн нөөц албан ёсоор батлагдсан анхны тохиолдол болж байна.
Бүртгэгдсэн нөөцийн талбай нь тус компанийн "Улаан нуур" төслийн 60 км.кв талбайн ердөө 4.2 км.кв-ыг хамарч байгааг мэдээллээ. Тус хэсгийн нөөцийг 2P (баталгаат+таамаг) ангиллаар нийт олборлох боломжтой хий 316 сая шоо метр, 3P (баталгаат+таамаг+боломжит) ангиллаар 793 сая шоо метр гэж тооцоолжээ.
Нөөц ийнхүү бүртгэгдсэнээр Jade Gas-д төслийн хөгжүүлэлт, ашиглалтын төлөвлөгөөгөө албан ёсоор хүргүүлж, цаашлаад ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх үүд хаалга нээгдэж байна.
Баталгаажсан нөөц нь төслийн талбайн зөвхөн багахан хэсгийг хамрах бөгөөд цаашдаа нөөцийг нэмэгдүүлж, арилжааны олборлолт руу шилжихээр ажиллахыг Jade Gas-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Иан Ванг тодотгожээ.
Төсөлд эхний шатанд 175 хүртэл цооног өрөмдөж, дотоодын тээвэр, уул уурхай, эрчим хүчний хэрэглээнд шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байгаагаа тус компани онцолсон байна.
Үндсэн хуулиар эрх мэдлийн тэнцвэр, хязгаарлалтыг тогтооно. Хугацаа бол энгийн боловч хамгийн үр нөлөөтэй арга.
Ganbold Lkhagvadorj‼️Түүх давтагддаг, улс төр гэдэг ХОРЖООНТОЙ ЮМ. “Хонгилын шүүгч” гэдэг яриа дахин эргэн ирэх нь…
Цэц Их суудлын хуралдаанаараа УДШ-ийн Ерөнхий шүүгчийг “Зөвхөн нэг удаа” томилно гэсэн шүүхийн хуулийн заалтыг 27-нд эцэслэх гэж байна. Гомдлын агуулга нь 2016 онд Элбэгээ Ерөнхийлөгчийг буухаас 6 сарын өмнө Цэц дээр бас шийдэгдэж байсан “Нэг удаа” томилно гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлттэй одоогийн шүүхийн хуулийн 36.7-н “Зөвхөн нэг удаа” гэдэг зөрчигдөж байгаа гэсэн үндэслэлийг гаргаж.
Өөрөөр хэлбэл, Цэц гаргаж байсан шийдээ дагаад УДШ-ийн Ерөнхий шүүгчийг улираадаг гарцыг нээх үү, өөрийнхөө 10 жилийн өмнөх ажлаа “БУРУУ” гэж дүгнэх үү гэсэн үг. Логикоор 27-нд Их суудал юу гэж шийдэх нь та бүхэнд бууж байгаа байх.
Түүх гэдэг нь Элбэгээ Ерөнхийлөгчийн шүүхийг гоё болгоно гээд хууль батлуулсан. Энэ хуульд нь “Нэг удаа томилно” гэж байсан. Гэтэл хуулийг нь яагаад ч юм Цэц үгүйсгээд түүнд Зориг шүүгчийг улираан томилох боломжийг гаргаж өгсөн.
Тэгвэл одоо У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа парламент дээр оруулуулаад батлуулсан шүүхийн хуулийн шинэчлэлээс бас л Ерөнхийлөгчөөс буухаас нь өмнө яагаад ч юм Цэц ухраах гэж байна.
УДШ-ийн Ерөнхий шүүгч Ганзоригийг 2020 онд У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхад Х.Баттулгыг Ерөнхийлөгч томилж байсан. Түүний хугацаа 6.2-нд дуусна.
Ганзоригийг улирааж томилоод шүүхийн бүх шинэчлэлээсээ ухрах бололтой. Асуудал хэн нэгэн хүндээ биш. Дахиж томилогдохын тулд эрх мэдэлтэнд “үйлчилдэг” шүүгч бий болох л эрсдэлдээ байгаа юм.
96
Зөв, эрсдэлтэй зарим ү.а-г даатгалд шилжүүл!
ЗӨВШӨӨРӨЛ НЭРТЭЙ ХОРИГЛОЛТ, ХҮНД СУРТЛААС ЧӨЛӨӨЛЬЕ!
Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй “ЧӨЛӨӨЛЬЕ!” санаачлагынхаа нэг алхам болгож, УИХ-ын гишүүдийн хамт Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг санаачилж, өргөн мэдүүллээ.
Өөрийн гараар амьдралаа өөд татъя, ашиг орлого олъё гэсэн хүний хүслийг хяссан ЗӨВШӨӨРӨЛ нэртэй ХОРИГЛОЛТЫН системээс ЧӨЛӨӨЛӨХ нь энэ хуулийн эрхэм зорилго, үзэл санаа юм.
2022 онд Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэн батлуулж, 1000 гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн.
Гэвч гэрчилгээ, бүртгэл, тохирол, лавлагаа, тодорхойлолт гэх мэт нэр, зүсийг нь өөрчилж хувиргасан хүнд суртлын тогтолцоо ахин дахин амилах санаархлыг уг үндсээр нь тас цохих хэрэгцээ шаардлага үүссэн.
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг хэлэлцэн баталснаар иргэн Та хүссэн цагтаа гутал, дугуй засвар, үсчин, оёдол, гэх мэт бизнесээ нээсэн тухайгаа аймаг, дүүрэгтээ мэдэгдэх л үүрэгтэй.
“Би энд караоке нээлээ” гэж мэдэгдэхэд л болно.
Эрсдэл багатай, ахуйн шинжтэй үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл шаардахгүй.
Элдэв төрлийн нэртэй алга дарам цаас хөөцөлдөхгүй, албан тушаалтны үүд сахихгүй, оочерлон дугаарлахгүй байх иргэн Таны эрхийг хуульчлан хамгаална.
Төр зөвхөн хуульд заасан аюулгүй байдлыг сахин хамгаална.
Хүнд суртал бол авлигын хамгийн сайн найз.
Хүний хүслийг хяссан, эдлэх ёстой эрхийг нь хаасан хүнд суртлын хана хэрмийг нураах нь ЧӨЛӨӨЛӨЛТ.
Энэ бол нэг талаас И-Монгол платформоор төрийн 1289 үйлчилгээг цааснаас цахим болгосон, иргэний эдийн засгийн эрхийг элдэв хаалт, хязгаарлалтаас чөлөөлөх зорилготой ажлуудын үргэлжлэл.
Нөгөө талаас УИХ-ын даргын хувьд боловсруулсан Монгол Улсын иргэний эрх, эдийн засгийн эрх, улс төрийн эрхийг хуулийн гох дэгээнээс ЧӨЛӨӨЛЬЕ! үзэл санааг амилуулах нэг шийдэл юм.
Эдийн засгийн эрх чөлөөг хүнд суртлаас ЧӨЛӨӨЛЬЕ!
Төрийн зуршлаас хувийн хэвшлээ ЧӨЛӨӨЛЬЕ!
90
Алсын хараагүй бол ойрын зовлон салахгүй!
Улс төрийн хувьд ПРАГМАТИЗМ бол үзэл суртлын хатуу догматик биш, бодит үр дүн, туршилтад тулгуурласан, өөрөөр хэлбэл “юу хийж болж байна түүнийг хийе, үр дүнгүй бол өөрчилнө” гэсэн зарчим юм.
Прагматик улс төр нь
амлалт бус — хэрэгжилт,
үзэл суртал бус — үр дүн,
улиг болсон уриа бус — хэмжигдэхүйц бодлого дээр суурилна.
Монгол Улс хөгжих боломжтой боловч бодлогын залгамж холбоогүй байдал, улс төрийн тогтворгүй орчин, популизмын давалгаанд гацсан байдалтай байгаа.
Прагматизм бол шинэ үзэл суртал биш. Энэ бол улс төрийн шинэ ажлын аргачлал юм.
Өөрөөр хэлбэл,
• Амлах биш — тооцоолох
• Дуугарч харагдах биш — хэрэгжүүлж харуулах
• Намын эрх ашиг биш — улс орны үр ашиг
• Хэн нэг нь биш — систем бүхлээрээ ажиллах явдал юм.
#АрдчилалдГарцГаргасан10жил
97
Цөөн төсөлд төвлөрч ажиллах нь зөв шүү.
Г.ДАМДИННЯМ: АҮЭБ-ийн салбар 2026-2030 онуудад Зэс хайлуулах үйлдвэр, Нефть боловсруулах үйлдвэр, Төмөр хайлуулах үйлдвэр гэсэн 3 том бүтээн байгуулалт хийнэ‼️‼️
@Daimka07
58
Зөвшөөрөл олгодог, хяналт хийдэг благууд даргын тушаал, бусдын захиалгаар ажиллах нь түгээмэл болжээ. Хүнд суртал, авлига ийм газарт хөгц мэт үржиж бна.
Хувааж захир гэдэг шиг төрийн албыг намд, фракцид, гишүүдэд хувьчлаад өгч бна.
Төрийн албанд хагас жил ажилласан охин Монголын төрийн албаны ялзралын талаар ингэж бичжээ. 👇
Хурал, уулзалтанд орохоор “энэ нэг жоохон охин” гэсэн хандлага угтдаг.
Төрийн алба гэхээр л нэг худлаа чухал царайлсан, хөмсгөө зангидсан, пиджак өмссөн хүмүүс байх албагүй шүү дээ.Жоохон агаар салхи оруулахгүй бол вакуумжсан, боргил хоолой шахаж том юм ярьсан, юу ч хийж бүтээсэн зүйлгүй, бүтээе ч гэсэн тархи толгойн багтаамж хүрэхгүй, ямар ч сэтгэлгүй хүний нөөцтэй болсон байна энэ улс чинь!
Боловсролтой, бэлтгэгдсэн залуусаа урьж оруулмаар байна.
Гадны төсөл хөтөлбөр орж ирмэгц нүдэнд нь зөвхөн мөнгө харагдаж эхэлнэ.
Хамгийн түрүүнд надад ирдэг хүсэлтүүд:
1. Хүмүүс гадагшаа явуулмаар байна ямар ч хамаагүй арга хэмжээнд дарга нар явах хүсэлтэй.
2. Авах мөнгөө нэмүүлмээр байна-юу хийх нь тодорхойгүй.
Аймаар удаан ажилладаг.
Ажил хийхдээ ч тэр, дарга нар нь ганц хянах гэж сар дамжин сууж байгаад ажил гацдаг. Ашиг сонирхлын зөрчил газар авсан. Цаана нь хэнд мөнгө гаргуулахаа тооцоод, бэлдсэн зүйлээ санхүүжүүл гэж шахдаг. Би нэг удаа даргадаа: ‘’Ажил аймар удаан байна, та ороод хамт яваад өгөөч” гэсэн чинь, ‘’Чи өөрөө албан бичиг явуулаад байгаа юм чинь, гарч энэ тэрүүгээр явж архи уу” гэж хэлсэн.🙃 I don’t blame him, ийм байдлаар л хэрэгждэг юм шиг.
Эцсийн дүгнэлт:
1. Төрийн албыг цомхон болгож, тэр хэмнэгдсэн мөнгөөрөө мэдлэгтэй залуусыг цалинжуулж авах. Ядаж ганц англи хэлтэй хүн газар болгондоо авахгүй болохгүй бол таг харанхуй байнаа.
2. Цагаар биш, гүйцэтгэлээр цалинжуулдаг байх. Зүгээр сууж байгаад цалин авдаг хурган дарга нар бол ажлын гацаа.
3. Хийх ёстой ажлаа хийхийн оронд дээрээс ирсэн тушаал биелүүлдэг болчихсон. Даргад хэлэхээс нааш хэн ч хөдөлдөггүй.
Энэ гурван асуудал бол манай төрийн байгууллагуудын хөгжлийн гол гацаа ажээ. За ингээд, нөгөө жижигхэн охин маань шударга байдал, стандарт шаардсаны төлөө хамгийн том “гай” болж өнгөрсөн хагас жилээ үдэж байна 😊
159
Авлигын үндэс нь зөвшөөрөл, комиссууд.
Гэхдээ асуудал гарахад тэд хариуцлага хүлээхгүй.
Стандарт÷даатгалыг шаардаж, зөвшөөрлөөс татгалзах нь зохистой























