Хайдав💯 retweeted
Эрхэм Ерөнхий сайдад баярлалаа. Үнэн баримтаар, цаг хугацаагаар нотлогдоно. Өнгөрсөн 4 жил(Хөгжлийн банкны сонсгол хийгдсэнээс хойш даруй 4 жил, нүүрсний сонсголоос хойш 3 жил болж байна.) хувь улс төрчийн хувьд нам үл харгалзан хулгайчуудыг гарцаагүй баримтуудаар ард түмэндээ илчиллээ. Нэг ч алхам хойш алхсангүй. Тоолж баршгүй их дайсан ч хурааж. Тэд амь тавьж арчаагаа алдацгаан гүжирдэхээс өөр мэхгүй болсон. Өнгөрсөнд би огт харамсдаггүй. Бурханы сургааль ёсоор буруу номтныг гэсгээх нь буянт үйл гэдэгт би итгэл сэтгэл дүүрэн байдаг. Хулгайчдын үнэн арьс өдөр тутам хууларсаар л байгаа. Сайн цаг ирнэ. Итгэл найдвараа бүү гээ.
Хайдав💯 retweeted
Технологи хурдтай хөгжиж бна шүү‼️ Хуучны нарны хавтан баяртай болжээ‼️👍
Барилгын цонх хүртэл цахилгаан үйлдвэрлэх нь дээ‼️
Япон улс ердөө 1 миллиметр зузаантай, ханын цаас шиг хуйлж болдог хэт хөнгөн, уян хатан “Перовскит” нарны зайг арилжааны зах зээлд нэвтрүүлж эхэллээ.
Тус улс 2040 он гэхэд барилгын шилэн цонх, хана, автомашины дээвэр дээр наадаг энэхүү шинэ технологиор 20 цөмийн реактортой тэнцэх буюу 20 гигаватт цэвэр эрчим хүч үйлдвэрлэхээр зорьж байна.
"Урдчилан сэргийлэх нь эмчилгээнээс илүү" #гэнэ...
Эхнэр намайг ахаа ахаа гэж
хошгоруулж найрч бгад сууцан шд Надаас Эгч байсын бналэ Одоо юун агаа Алуулах гэж байна заза хоолоо хийлэ😀😀
Хайдав💯 retweeted
Дэлхийн хүн төрөлхтөн найман тэрбум дахь иргэнээ өлгийдөн авсан нь Б.Анандын хүү Мэргэн ажээ. Энэ талаар Австралийн хэвлэл мэдээлсэн бөгөөд, тус улсад сурч ажилладаг Ананд, Лхагвасүрэн нарын ууган хүү ийнхүү цэнхэр гаригийн найман тэрбум дахь иргэн болжээ. Хүүгийн аав Монгол Улсын Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харъяат гэнэ. Адуутай Монголын айрагтай нутгийн хүү аргагүй хол давхиж байна даа, ерөөл тогтог ээ.
Эх сурвалж Р.Эмүжин
Хайдав💯 retweeted
Кофе шоп-т бүжиглэж орж ирвэл дуртай кофег нь үнэгүй өгье гэж. Бүгд бүжиглээд л орж ирж байна. Та яахуу🤩☕️
ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ОДОН
Манай гаригийн хамгийн өндөр үнэтэй одон медаль бол нэг бүр нь хамгийн багадаа 20 сая ам.доллараас эхэлж дуудагдах (одоогоор зарсан тохиолдол үгүй боловч худалдан авагчид 20 сая доллар гэж доод үнээ илэрхийлсэн) Аугаа эх орны дайны үед ЗХУ-д 22 ширхэг бүтээгдсэн ялалтын одон юм. Энэ одон нийт 78гр жинтэйгээс 47 гр цагаан алт, алт 2 гр, мөнгө 19 гр, бадмаараг 25 карат, очир алмаз 16 каратын орцтой бүтээгдсэн аж...
ОДОНГИЙН ТОВЧ ТҮҮХ:
Дайнд онцгой гавьяа байгуулсан цэргийн дээд зүтгэлтнүүдэд олгохоор бүтээгдсэн уг одонгийн анхны санааг Гүрж гаралтай их удирдагч Сталин гаргасан бөгөөд дайнд эргэлт гарсан 1943 оны зун ийм одон бүтээх дээд зөвлөлийн шийдвэрт гарын үсэг зуржээ. 1943 оны 7-р сараас эхлэн маш олон хүний зураг төсөл илгээгдэж байсан боловч батлагдахгүй буцсаар зураач А.И.Кузнецовын хувилбар зургийг дахин үзэх нөхцлөөр зөвшөөрсөн байна. 1943 оны 10-р сарын 25-нд зураач бүтээлээ анх И.В.Сталинд толилуулсан бөгөөд Ленин, Сталин хоёрын цээж баримлыг голлуулан байрлуулж, төв дугуй медаль бүхий таван хошуут од байсан хуучин төслийг Сталин үзээд медалийн төвд Кремлийн Спасская цамхгийн дүрсийг байрлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Ингээд 10-р сарын 29-нд зураач Кузнецов хэд хэдэн шинэ зургийг танилцуулсны дараа И.Сталин "Ялалт" гэсэн бичээс бүхий нэг зургийг сонгосноор загвар батлагдаж, Москвагийн үнэт эдлэлийн мастерууд хатуу хяналтанд дор очир эрдэнэ, бадмаараг, цагаан алтыг захиалан ажлаа эхэлжээ...
ШАГНАЛЫН ЭЗЭД:
Одонг анх 30 ширхэгээр хийхээр төлөвлөж байсан ч ердөө 22 ширхэг хийж, нийт 20 ширхэг одонг 17 хүнд гардуулснаас маршал Г.К Жуков, маршал А.М.Васильевский, нөхөр И.Сталин нар тус бүр хоёр удаа хүртсэн байдаг. Үүнд "Аугаа их эх орны дайн"-ы ЗХУ-ын найман маршал, мөн холбоотны АНУ-ын цэргийн командлагч Дувайт Д.Эзенхаур, Югославын удирдагч Иосиф Броз Тито зэрэг гадаадын таван иргэн гардсанаас гадна хамгийн сонирхолтой нь 1978 онд украйн гаралтай Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежнев өөрөө өөрийгөө уг одонгоор тодруулан шагнаж байжээ.
/copy/
20.500.000 юань буюу Монгол мөнгөөр 11тэрбум 172.5 сая төгөөр дуудлага худалдаагаар зарагдсан хөөрөг гэнэ дээ.
Эртний Пийсүү хөөрөг.
Ван Гогийн "Цэцэглэж буй туулайн бөөрний мод" гэх зураг $190,4 саяар зарагдаж. Сэтгэл санааны гүн хямралд орсоны улмаас тэрбээр 1890 онд амиа хорлосон. Эмгэнэлт тэр хавартаа Ван Гог нийтдээ 80 орчим буюу өдөрт нэг зураг бүтээдэг байсан гэх бөгөөд дээрх зураг тэдний 1 аж. Амьд сэрүүндээ Ван Гог алдаршаагүй, бүтээлүүд нь бараг зарагдадгүй байж. Харин бурхан болсноосоо хойш тэрбээр XIX зууны пост-импрессионист дундаас хамгийн их нэрд гарсан нь. Түүний "Доктор Гашегийн хөрөг", "Агар модны цэцэрлэг", "Алискампын өргөн чөлөө" зэрэг 10 гаруй зураг $ 53,9-117,2 саяар Christie’s, Sotheby’s үнэ хаялцуулах худаалдаагаар борлогдсон аж.
Van Gogh painting sells for record $190.4m after row over its Nazi history bbc.in/4iSpcXV























