Pinned Tweet
Ордноор нэг англи хэл сайн мэдэхгүй байж Харвард төгсчихсөн бизнес хийж үзээгүй байж тэрбумтан болчихсон морь унаж үзээгүй байж алдарт уяач болчихсон цэргийн мэдлэггүй байж хурандаа болчихсон хүмүүс хөлхөлдөөд л улс орныг минь удирдаад л худлаа ярьж хулхидаад л явж байна
Жиргээчин тэр гэх шиг ! Шинэ хүмүүс их нэмэгдээд жиргээ утгагүй болж гэх шиг ! Дэлхийн хэдэн сая хүн мэдээ мэдээлэл, хов жив уншдаг зүгээр л апп ! Хэсэг бүлэгээрээ нийлж бас бүлли хийнээ хөөрхий !
11
249
Араас нь
Далжигар Г.Дамдинням ❗️
Балмад Б.Дэлгэрсайхан ❗️
#ОГЦОР‼️
Энэ жиргээнд олон енге терх бий. Ямар ч юмыг харж чаддаг, жиргэж ч чаддаг гое мэдрэмжтэй, боловсролтой, мен боловсорч яваа ухаалаг, хэлтэй, устай залуус олон бий. Ажихад тэд энгийн, бас челеетэй сэтгэдэг. Тэд л энэ нийгэмд шинэ уур амьсгал оруулж чадна, тэгээсэй ч гэж би хусдэг.
Маргад-Эрдэнэ retweeted
Б.Дэлгэрсайханд “дээрэмдүүлсэн” гэх хөрөнгө оруулагч Ли Сяомины охин: Б.Дэлгэрсайхан махны наймаанаас ашиг олсон байж болох ч ачааны вагонуудыг худалдаж авахад сохор зоос ч төлж байгаагүй‼️
Маргад-Эрдэнэ retweeted
🟡 Б.Дэлгэрсайханыг чөлөөлөхгүй бол Засаг тань ганхах вий, Ерөнхий сайдаа
Ерөнхий сайд Н.Учралын кабинетэд ажиллаж буй Зам Тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай холбоотой гадаадын хөрөнгө оруулагчдыг залилан, мэхэлсэн гэх асуудал өндрөө аваад байна. Сэтгүүлч С.Будрагчаагийн бэлтгэн хүргэж буй цуврал нэвтрүүлэгт БНХАУ-ын хөрөнгө оруулагч Ли Сяомин болон Зам Тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын бизнесийн харилцааны явцад үүссэн зөрчил маргаан баримт, сэлт ихтэй, хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудаар дүүрэн байна.
🟡 БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дорнын Эдийн засгийн чуулганы үеэр “Монгол, Хятад хоёр орны найрсаг харилцаа, цаашдын эдийн засаг, нийгмийн харилцаанд чухлаар тавигдах асуудлуудыг эрэмблэн онцлох үедээ БНХАУ-ын хөрөнгө оруулагч компаниудын хууль ёсны эрх ашгийг онцгой анхаарахыг” манай талаас хүссэн. Энэ нь шууд утгаараа 2007 оноос Болд Төмөр Ерөө гол төмрийн хүдрийн уурхайд төмөр зам, уурхайн тоног төхөөрөмж, ажиллах хүчнийг цогцоор нь шийдвэрлэсэн хөрөнгө оруулагч Ли Сяомины 1 тэрбум 800 сая ам.долларын асуудлыг хөндсөн хэрэг байв.
Энэ асуудалтай холбогдуулан БНХАУ-ын талаас манай улсын уул уурхайн баяжмалын тээвэр, экспортод эс үйлдэхүйгээр удаашрал үүсгэсэн гэх асуудал ч яригдсан юм. Сэтгүүлч С.Будрагчаагийн баримтад тулгуурласан хоёр цуврал нэвтрүүлэгт Зам Тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Ардын дээд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн нь ч баримтаар гарч ирээд байна.
🟡 БНХАУ-ын хөрөнгө оруулагч Ли Сяомины охин уг асуудалтай холбоотойгоор "Уурхайгаас Дулаанхаан хүртэл авто замаар тээвэр хийхэд өртөг өндөр, ихэнхдээ алдагдалтай байсан. Бүр цаашлаад, зарим тохиолдолд огт ашиггүй ч байв. Тиймээс хоёр тал төмөр зам хамтран барих тал дээр зөвшилцөж, нийт дэлгэмэл урт 129 км, үндсэн шугам 89 км бүхий төмөр зам, Дулаанхаан дахь төмөр замын төгсгөлд галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах зангилаа өртөө, ерөө голын төмөр замын төв өртөө болон төмөр замын засварын нэг үйлдвэрийг байгуулсан гэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтыг манай тал шийдвэрлэсэн” гэж ярихдаа уг хөрөнгө оруулалттай холбоотой санхүүжилтын гүйлгээ хийгдсэн баримтуудыг хамтад нь үзүүлсэн юм.
Цаашид Засгийн газар гадны хөрөнгө оруулагчдыг залилан мэхэлж, хуурсан асуудалд дорвитой тодорхой шийдэл үзүүлэхгүй бол улс орны нэр хүндэд ноцтой хүндрэл учруулах вий. Мөн худалдаа, эдийн засаг, экспортын хамгийн том хамтрагч хөрш орныхоо хөрөнгө оруулагчдын итгэлийн алдсан эсэх асуудалд нэр холбогдсон сайдаа нэн яаралтай чөлөөлөхгүй бол Засгийн Газрын нэр хүндэд ч нөлөөлж болзошгүй байна.
Бид бүгдийн хувьцааг нь эзэмшдэг Эрдэнэс Таван Толгой ХК-аас Бодийн дансаар дамжуулж, хулгайлж авсан 110 сая долларыг хэн хэн авсан бэ!!!
Маргад-Эрдэнэ retweeted
Бодь Интернэйшнлийн гүйцэтгэх захирал асан, гэрч Амундра 110 сая доллар буюу 2019 оны ханшаар 300 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг хэнд, хэрхэн, ямар хэлбэрээр тараан өгсөн талаараа ийнхүү ярьжээ.
Монголын түүхэнд үлдэхүйц хэмжээний авлигын мөнгөний тухай асуудал яригдаж байна!
Хэн хэн оролцсон, хэн хэдэн сая доллар авсан талаар улс төрчид ээлж дараалан гарч ирж, нэг нэгнийхээ талаар ярьсаар байхад АТГ, ЦЕГ, ТЕГ хаана байна вэ?!
Ийм хэмжээний мөнгөний тухай баримт, мэдүүлэг ил яригдаж байхад хууль хяналтын байгууллагууд яагаад дорвитой ажиллахгүй байна вэ? Мэдүүлэг, баримт бүрийг шалгаж, хэн нь мөнгө өгсөн, хэн нь авсан, хэн нь зуучилсан гэдгийг тогтоож, хариуцлага тооцох ёстой биш үү?!
Ард түмнийг басамжилж ханахгүй байна уу?!
Маргад-Эрдэнэ retweeted
Энхбаярт эхлээд 500 мянган долларыг сонгуульдаа хэрэглээрэй гэж өгсөн. Дараа нь 800 мянган долларыг мөн өгсөн болохыг Амундра гэрчилнэ гэдгээ илэрхийлдэг. Энхбаяр нийт 1.3 сая долларын авлига авсан бичлэг болон баримтууд бий...
Маргад-Эрдэнэ retweeted
Хятадуудыг дээрэмдсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа сайд Дэлгэрсайханыг чөлөөлөх үү Учралаа? @NyamUchral
Маргад-Эрдэнэ retweeted
Хууль хяналтын байгууллагууд Бодьтой холбоотой нүүрсний хулгайг шалгахгүй, Нямбаатар Оюун-Эрдэнэ тэргүүтэй улс төрчдийн хэлж ярьж байгааг тоохгүй, гэрч Амундраг хамгаалалтад авах сонирхолгүй байх нь аргачгүй юм бндоө🤭🤣‼️
Бодийн нүүрсний хулгай эхэлж байх цаг үеэс эхсүүлээд тагнуул тэргүүтэй байгууллагууд нь өөрсдөө хутгалдаад явчхаж!!!
Гэхдээ байна шдээ!!! ийм том сүлжээтэй, ийм их хэмжээний мөнгөн дүнтэй хулгайг хэзээ ч нууцалж чадахгүй. Өнөөдөр биш юмаа гэхэд хэзээ нэг өдөр Бодийн нүүрсний хулгайд орооцолдсон бүх хүмүүс хариуцлагаа хүлээж л таараа!
Маргад-Эрдэнэ retweeted
Бодь Интернэшнлийн нүүрсний хулгайн мөнгийг зөөхөд чухал үүрэгтэй оролцсон ноён Ганжолоо гэж хэн бэ? Маш их мөнгөний хулгайн асуудалд орооцолдож байгаадаа гутраад амиа хорлох оролдлого хийсэн болов ч бүтэлгүйтсэн Ганжолоо гэгчтэй танилц👇🏻‼️
Памела Андерсоны 9-р ангийн сурагч байхдаа үерхэж байсан анхны найз залуу нь долоон найзтайгаа нийлж түүнийг хүчирхийлэхийг тоглоом мэтээр боджээ. Долоон хүү. Нэг охин. Тэр үед Памела дөнгөж 14 настай байв.
Энэ нь түүний анхны хүчирхийлэл байгаагүй. Найз залуу болон түүний найзууд түүнийг хүчээр дарж, бүлэглэн хүчиндэхээс өмнө тэр аль хэдийн хоёр удаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байлаа.
Зургаан настай байхад нь эмэгтэй асрагч нь түүнд бэлгийн дарамт үзүүлж эхэлжээ. Энэ хүчирхийлэл дөрвөн жилийн турш үргэлжилсэн. Памела олон жилийн дараа дурсамж номдоо бичихдээ “Тэр надаар тоглуулдаг байсан тоглоомууд...” хэмээн дурдсан ч юу болдгийг өөрийн намтартаа ч бүрэн дүрслэн бичиж чадаагүй юм. Асрагч нь олон жилийн дараа автомашины ослоор нас баржээ. Түүнтэй хамт энэ нууц ч булшлагдсан. Памела хэнд ч хэлж байгаагүй.
12 настайдаа нэг найз нь түүнийг найз залуугийнхаа гэрт дагуулж очжээ. Найз залуугийнх нь 25 настай ах түүнд наргиа хэмээн backgammon хэмээх хөлөгт тоглоом зааж өгөх санал тавьсан байна. Дараа нь нуруунд нь иллэг хийж өгөхийг санал болгож, улмаар хүчинджээ. Памела хожим үүнийг өөрийнхөө “эсрэг хүйстэнтэй хийсэн анхны туршлага” хэмээн нэрлэсэн байдаг.
“Хүмүүст итгэхэд надад хэцүү болсон нь ойлгомжтой. Би зүгээр л энэ хорвоогоос явчихмаар санагддаг байсан” гэж тэр хэлжээ.
Түүний аав архины хамааралтай нэгэн байсан бөгөөд нэг удаа ээжийнх нь нүүрийг асаалттай плитканы дээр барьж байсан гэдэг. Ээж нь хоёр ажил хийж амьдралаа залгуулдаг байсан тул охинд нь юу тохиолдож байгааг огт мэдээгүй. Амьтад л Памелагийн цорын ганц тайвшрал байв. Тэр нохойтойгоо нуугдан олон цагийг өнгөрүүлж, өөрт нь аль хэдийн харгис хэрцгий хандсан ертөнцөөс зугтдаг байжээ.
Дараа нь Холливуд түүнийг олж харсан. Baywatch. Playboy. Улаан усны хувцас. Дэлхий нийт түүнийг шаргал үстэй, борлосон арьстай, хүршгүй мэт харагдах секс бэлгэ тэмдэг гэж харсан. Харин камерын өмнө зогсохоосоо өмнө амьдралынхаа туршид хүчирхийлэл, доромжлолд өртөж, сэтгэл санааны хувьд шархалсан тэр бяцхан охиныг хэн ч олж хараагүй.
Тэр Томми Литэй гэрлэсэн. Нөхөр нь долоон долоо хоногтой нялх хүүхдээ тэвэрч байхад нь өшиглөж, гарыг нь мушгин, хүүхэдтэй нь хамт хана руу шидсэн байна. Томми Ли зургаан сарын хорих ял авчээ. Памела салах өргөдөл гаргаж, хамгаалалтын захирамж авсан ч түүнтэй нууцаар уулзсаар байв. Тэр түүнийг “Миний амьдралдаа үнэхээр хайрласан цорын ганц хүн” гэж нэрлэж байжээ.
Тэдний хувийн бичлэгийг гараж дахь сейфээс нь хулгайлж, Penthouse сэтгүүлд худалдсан байна. Бүх дэлхий тэр бичлэгийг үзсэн. Харин Памела өөрөө өнөөг хүртэл тэр бичлэгийг нэг ч удаа үзээгүй гэдэг.
Дараагийн нэг найз залуу нь түүнийг явж байсан машинаас түлхэж унагасан. Өөр нэг нь хувцсыг нь тайлж, бутан дунд нүцгэн орхисон. Бас нэг нь хутга, сэрээний савыг толгой руу нь шиджээ.
“Тэд гэнэт л хүчирхийлэгч, харгис, хэрцгий болж хувирдаг байсан” гэж тэр дурсамж номдоо бичсэн байдаг.
Түүний ярьснаар, Home Improvement цувралын зураг авалтын эхний өдөр буюу 23 настай байхад нь Тим Аллен халатаа нээж, бэлэг эрхтнээ түүнд харуулжээ. Тэр үед Памела Холливудад ажиллаад жил ч болоогүй байв.
Гучин жилийн турш дэлхий нийт Памела Андерсоныг шоолох объект болгосон. “Мангар шаргал үст”. “Секс бичлэгтэй хүүхэн”. Хэн ч түүнийг Канадын нэгэн жижиг хотоос гаралтай, амьдралынхаа туршид үл үзэгдэх шархтайгаа тэмцэж ирсэн ямар охин байсныг асуугаагүй.
Тэр амьдралынхаа түүхийг 2023 онд, 55 настайдаа хэвлүүлсэн Love, Pamela хэмээх дурсамж номдоо анх удаа дэлгэрэнгүй өгүүлжээ.
Дэлхий нийт гучин жилийн турш шоолж, доромжилж ирсэн энэ эмэгтэйгээс уучлал гуйх өртэй юм биш биз? Эсвэл түүнийг нухацтай авч үзэхгүй байх нь л хүмүүст хамгийн амархан байсан юм болов уу?
Маргад-Эрдэнэ retweeted
10 раунд тоглож 16 дахь удаагийн ялалтаа Дэлхийн чансааны 7 д эрэмблэгддэг Якубовыг ялсанаар бүсээ авлаа.
Ханиад маниадтай юм бол олон нийтийн газар ялангуяа дэлгүүрт маскаа зүүгээчээ томчуудаа!!! Бүр ханиалгахдаа гараараа дарж дарж байснаа задгай жимс, бүтээгдэхүүнүүдэд гараараа хүрэх юм шал сэжгийн🤮 ер нь ариун цэвэр тал дээрээ таг нойл хүмүүс байна шүү!! Хэдүүлээ яажшуухан аятайхан амьдарцгаахвэ????
Маргад-Эрдэнэ retweeted
3007 вагон махны мөнгөөр авсан юм бол санхүүгийн баримтаа дэлгэхэд л болно.












