Аничча retweeted
⭕️Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй тохирч сайд боллоо гэв
🟡Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхтэй урьдчилан тохиролцсон тухайгаа өөрөө ярив. Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүнийг томилох эрх Ерөнхий сайдад байдаг ч энэхүү мэдэгдэл төрийн томилгооны цаана улс төрийн ямар тохиролцоо өрнөж байгааг харууллаа.
🟡Төрийн өндөр албан тушаалын томилгоог хууль ёсоор эрх бүхий албан тушаалтан нь томилох учиртай. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчтэй тохиролцсон талаар ам алдав.
🟡Тэрбээр “Энэ томилгоог өмнө Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд тохирсон байсан. Ингээд Ерөнхий сайд Н.Учрал Удирдах зөвлөлд өчигдөр танилцуулж, баталсан. Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно” хэмээжээ.
🟡Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Ерөнхий сайд томилж, чөлөөлөхөөр заасан. Өөрөөр хэлбэл, сайдыг томилох эцсийн шийдвэр гаргах эрх Ерөнхий сайдад л бий. Ерөнхийлөгч сайдыг бие даан томилдоггүй. Гэтэл Ерөнхийлөгч Засгийн газрын сайд нарыг томилдог гэдгийг энэ хэдэн үгээр илчилж орхив.
🟡Тэгвэл У.Хүрэлсүх 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэл УИХ-ын дарга С.Бямбацогт хэрэгжүүлэх болсон. Харин МАН-ын Удирдах зөвлөл тус өдрийн орой хуралдаж, улмаар Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилохыг дэмжсэн. Ерөнхий сайд Н.Учрал энэ шийдвэрийг УИХ-ын чуулганд танилцуулах юм. Ийн Б.Бат-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргад томилох томилгоо Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх үйл явцтай зэрэгцэн өрнөсөн бөгөөд улс төрийн урьдчилсан тохиролцоотой байсан гэв. Гэтэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гэж сайд нарын сайд болох өндөр албан тушаалд очиж байгаа атал Ерөнхийлөгчийг томилгоонд оролцдог мэт ярьж байгаа нь өөрөө улс төрийн маш том алдаа.
Аничча retweeted
Ойлгохоо байлаа👇🏻🤣🥴
Энэ хүмүүс яг эрүүл үү??? Дан хөгшин эмээ өвөө нар яана даа нрээ🤷🏻♀️
Сайд томилход Еөктэй зөвшилцдөг гэх!!!! энэ асуудал чинь ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал биш юм уу?
Аничча retweeted
У.Отгонбаяр нарын хэлээд байгаа үндэслэл буюу ЗГ-н 2019 оны тогтоолыг зөрчөөд уралдуулаад байгаа хүмүүстэй тооцох хариуцлага ярихын оронд хууль зөрчөөд байгааг нь зөвшөөрөх хуулийн өөрчлөлт хийх нь зөв үү⁉️ хууль зөрчөөд байгаад нь ногдуулах хариуцлагаа өндөржүүлэх хэрэгтэй биз
Аничча retweeted
Улс төрийн зоригтой л юм бол УЕПГ руу алхаад марш🫡baabar.mn/orgilmaa/hurandaa-…
Аничча retweeted
ТОМ АХ өнөөдөр Их тэнгэрийн аманд байрлах Хан-Уул хэмээх харшаасаа Бага тэнгэрийн аманд бариулсан баахан хэл дагуулсан харш руугаа нүүнэ.
Түүнийг долоож гүйлддэг байсан мянга мянга Долдойнуудын тоо яг энэ мөчөөс 100 хүрэхгүй болж цөөрнө.
Утас нь дуугарах нь битгий хэл утсыг нь авдаг хүн сүүлдээ ховор болно.
Ширүүн харц, зуулттай хоолойноос айн ширвээтдэг хүн аажимдаа үгүй болно.
Гэхдээ ТОМ АХ энэ бүхнийг тэвчин зүгээр л тэр чигээрээ гавьяандаа суучихвал энэ хүний нэр төр энэ чигээрээ байсаар түүхэнд үлдэх байх.
Эр зоригтой шийдвэр, нэр төртэй ажлаа өгсөн зэрэг нь хожим сайны жишээ хэмээгдэн яригдахыг ч үгүйсгэхгүй.
Жамбын Батмөнх агсан Төрийн тэргүүнээс буусныхаа дараа тэрэгтэй усаа өөрөө зөөж, тэтгэврийн хэд нь амьдралд нь хүрэлцэхгүй тунчиг хэцүүхэн байсаар өнгөрсөн гэгддэг юм. Тийм зүйлийг ТОМ АХ хэзээ үзэхгүй ээ. Насан туршдаа сайдын цалин авна. Дипломат паспортоор хангагдана.
Ядаж л танд орд харш, олон тансаг машин, олон тэрбумын хадгаламж байна. Одоо сайхан амраарай. Битгий эргэн ирээрэй.
Сүнс хоргодсон аятай эргэн хурган ноцвол Н.Энхбаяр лугаа нэр төргүй, үнэ цэнгүй новшийн өвгөн хэмээгдэн дуусах нь баараггүй хэмээн би бодном.
Аничча retweeted
Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замтай холбогдуулж их хэмжээний авлигын хэрэгт нэр холбогдож “нэр төрөө” сэргээх нэрийдлээр дараагийн хүндээ тамгаа өгөлгүй хугацаанаас өмнө ажлаа өглөө. Гэтэл “үдэх” ёслол зохион байгуулна гэнэ? Егөөдөөд байгаа ч юм шиг.
Үнэхээр гүтгүүлсэн юм бол тоохгүй байж чадсангүй юу? Гүтгэлгийг даваад гарах зориг, хат дутав уу? Эдийн засаг хүндэрсэн, инфляц өндөр, стратегийн бүтээгдэхүүний хомсдолтой үед “ажлаа хаяад” явж байгаа нь зөв үү? Хариуцлага хаана байна вэ?
Хэрсүү байцгаая.
Аничча retweeted
Replying to @darya8880
нээлттэй мэдээллийн санд үндэслэн хийсэн eрөнхийлөгчийн ажлын тайлан: зарлигууд нь яагаад нийтлэгдээгүй вэ ? ҮАБЗ-н төсөв яагаад ETГ-н төсвөөс их байдаг вэ.?
мөрийн хөтөлбөр хангалтгүй байж гэж харж бн? эх сурвалж @goybiz
Аничча retweeted
Женко золигоос болоод Ерөнхийлөгчийн сүүлчийн зарлигууд юу байсан бол, хэнийг уучилж, хэнд иргэншил олгосон бол гэж бодоостой...
Аничча retweeted
Төрөө хямралаас гаргаж
Түмнээ ядуурлаас гаргана гэж анх улс төрд орсон ХҮҮК төрөө гүн хямралруу оруулж түмнээ ядууралтай нь үлдээгээд явлаа даа.
5 жил хаан суучхаад одоо гудамжинд гараад яана гэнэ үү?😂😂😂 Үнэндээ бол 10-аад жил МУ-н байж болох бүх том албан тушаалыг азаргалж байхдаа шударга ёсыг тогтоож чадаагүй хүн гудамжинд гараад тэмцэнэ ч гэх шиг!!!! Ойлгох ухаан хайрла!!!😂😂😂
Пээшш юу гэч вэ. Энэ цаг үеийн дэлхий ертөнцтэй хамгийн сайн харилцаатай шилдэг ерөнхийлөгч гэж өөрийгөө шидхээсээ ичих хэрэгтэй шүү нөхөр хурандаа бронижэймс! 🤣
Үүрээ орхин ниссэн нэг муу оргодол хулгайч гэж үзээд бгаа нөхрөөрөө самруулж бвал ёстой заяа чинь тэр дээ.
Гэмт хүн гэлбэлзэнэ. Суудалдаа удаан шигдвэл буцах замгүй гүн хар нүхэнд унахаа мэдээд наана нь зугатаж, элдэв арга сүвэгчилж суугааг чинь улсаараа хардаж сууна. Заяагүй лухгайч. Гунигт Хунаагийн Рүхэлсүх. 😔
Аничча retweeted
МАНай намын дарга яагаад УИХ-ын гишүүдийг загнаад байгаа юм бэ? 🤭 одоо ер нь ингэж загнаж, уурлаж үг хэлдэг байдлаа болимоор байна. Ерөнхий сайд өөрөө хариуцлагатай, сайн ажиллаж танхимын сайд нараа ёс зүйтэй, хариуцлагатай хүмүүсээр бүрдүүлмээр байна. Б.Дэлгэрсайхан, Г.Дамдинням гээд бүтэлгүй сайд нараа байлгаад байх уу?
Н.Учрал: Албан тушаалын ард нуугдаж шантааж хийдэг, сайд л болохгүй бол амьдрал дуусах гээд байгаа юм шиг ханддаг улстөрчид юм бодох ёстой. Ерөнхийлөгчийн гаргаж буй шийдвэр бол ёсзүйн манлайлал шүү. УИХ-ын гишүүд цаашид сахилга хариуцлагаа дээшлүүлнэ шүү‼️
@NyamUchral




































